| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/00459/И |
| Дугаар | 301/ШШ2025/00382 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 301/ШШ2025/00382
301/ШШ2025/00382
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би
Нэхэмжлэгч: У хот, Х дүүрэг, .... дугаар хороо ......... байрлах Т ББСБ ХХК /РД: /
Хариуцагч: А аймгийн Э сумын ... дүгээр баг ........тоотод оршин суух Б овгийн Ц О /ИБД:.........../
Нэхэмжлэлийн шаардлага: 6,402,535.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Талуудын хооронд байгуулсан 244998 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-90789 дугаар 93001-115003 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,920,748.50 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,404,730.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 36,555.86 төгрөг, нотариатын зардалд 40,500.00 төгрөг, бүгд 6,402,535.32 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Ц.О гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан тайлбартаа: “...миний бие Ц.О нь 2024 оны 02 дугаар сард 5,000,000 төгрөгийн зээл авсан. Хүүхэд асрах чөлөөнөөс шалтгаалан төлж чадаагүйн улмаас авсан зээл маань нэмэгдүүлсэн хүүтэйгээ 6,402,535.32 төгрөгийг 4 хуваан 8 сарын 25-ны өдрөөс 11 сарын 25-ны өдрийн хооронд төлж дуусгах хүсэлттэй байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Сард төлөх дүн 1,600,633.75 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Т.Ц нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.От холбогдох хэрэгт хариуцагчийн 4 сараар эвлэрэх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Ц.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 6,402,535.32 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй.
Зохигч зээлийн гэрээндээ хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч Ц.О нь гэрээний дагуу буцаан төлөлт хийгээгүй, гэрээний үүргийг зөрчсөн гэсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.О нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 6,402,535,32 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.
Хариуцагч Ц.О нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 6,402,535,32 төгрөгийг 2025 оны 08 сарын 25-ны өдрөөс 2025 оны 11 сарын 25-ны өдөрт хүртэл 4 хувааж, сард 1,600,633.75 төгрөгөөр төлөхөөр хүсэлт гаргасныг нэхэмжлэгч та хүлээн зөвшөөрч, хариуцагчийн тайлбартай маргахгүй байна.
Иймд нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 6,402,535,32 төгрөгийг 2025 оны 08 сарын 25-ны өдрөөс 2025 оны 11 сарын 25-ны өдөрт хүртэл 4 хувааж, сард 1,600,633.75 төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,391 төгрөгөөс 58,695.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Оээс 58,695.5 төгрөг, улсын орлогоос 58,695.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 6,402,535,32 /зургаан сая дөрвөн зуун хоёр мянга таван зуун гучин таван төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийг 2025 оны 08 сарын 25-ны өдрөөс 2025 оны 11 сарын 25-ны өдөрт хүртэл 4 хувааж, сард 1,600,633.75 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ц.Оийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,391 төгрөгөөс 58,695.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Оээс 58,695.5 төгрөг, улсын орлогоос 58,695.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА