Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 311/ШШ2025/00374

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Отгон сум, ..........багт, оршин суух хаягтай, ******* овогт *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймаг, Алдархаан сум, .........,оршин суух хаягтай, *******аагийн *******ид холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ....... миний бие Завхан аймгийн Отгон сумын Баянбулаг багт 1979 онд төрсөн. Миний бие нь ......ас 2025 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр 5 тугал, 2 даага нийт 800.000 төгрөгөөр мал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Мал худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т 2025 оны 02 дүгээр сарын 25-ний өдөр Завхан, Улиастайд авчирч өгөхөөр тохиролцсон. Нэг тугалыг 100.000 төгрөг, нэг даага нь 150.000 төгрөг буюу нийт 800.000 төгрөгийг Хаан банкны ......... (.....) тоот дансанд 300.000 төгрөгийг, Төрийн банкны ...... (........) тоот дансанд 500.000 төгрөгийг хийж 2025 оны 02 дүгээр сарын 25-ний өдөр Завхан, Улиастайд авчирч өгөхөөр тохиролцож миний бие 800.000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр *******ийн дансанд шилжүүлсэн. Д.******* нь 5 тугал, 2 даагыг авчирч өгөөгүй тул танай шүүхээр тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр хандаж байна гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.******* нь 800,000 төгрөг Б.******* гэдэг хүнээс авсан. Би 12 сард хагалгаанд ороод гуурастай байж байгаад саяхан гуурсаа авахуулаад Улаанбаатар хотоос ирсэн. Б.******* гэдэг хүний хохиролыг барагдуулах нь үнэн гэжээ.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******ид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 800,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжилсэн 800,000 төгрөгийг хариуцагч Д.******* нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн 23,750 улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,875 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,875 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 11,875 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 23,750 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******өд олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлтэй Д.*******ид холбогдох, 800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Д.******* бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн 23,750 улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,875 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,875 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 11,875 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 23,750 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******өд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ