| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00386/И |
| Дугаар | 311/ШШ2025/00361 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 311/ШШ2025/00361
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн ......... тоотод оршин суух хаягтай, Д.*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ........... тоотод оршин суух хаягтай Р.*******д холбогдох,
4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* нь Р.*******д 8 тооны үхэр авахаар аман хэлбэрээр тохирч хүмүүсээс 5,000,000 төгрөгийг хүүтэй зээлж энэ хүнд өгсөн. Үүнээс хойш 2 жил гаруй болсон боловч үхрийг өгөөгүй. Хүнээс зээлсэн мөнгөний хүүд энэ хугацаанд 3,000,000 төгрөг төлсөн. Р.******* нь тохирсон үхрийг өгч чадахгүй болсон гээд миний өгсөн 5,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөг өгсөн. Миний бие энэ хүнээс болж зээлийн хүүд хохирч байна. Иймээс зээлийн хүүд төлсөн 3,000,000 төгрөг үндсэн мөнгө үлдэгдэл 1 сая төгрөг нийт 4,000,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Д.******* надаас 4000000 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Р.*******д холбогдуулан 4,000,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжилсэн 4,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Р.******* нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.*******аас 39,475 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 39,475 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 78,950 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлтэй Р.*******д холбогдох 4,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Р.******* нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар .*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.*******аас 39,475 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 39,475 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 78,950 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ