| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00348/И |
| Дугаар | 311/ШШ2025/00359 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 311/ШШ2025/00359
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .......... үйл ажиллагаа явуулж буй *******и ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сум, ........ тоотод оршин суух хаягтай, ........ холбогдох,
Гар утас зээлээр авсан төлбөр 1,165,879.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
........ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
...Хариуцагч ......... нь Т..... ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-03-25-ны өдөр 3Г2024032512949 тоот гэрээний дагуу Samsung A54 256GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,638,000.0 төгрөгийн зээлээр 15 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 1,165,879.11 төгрөгийг хариуцагч ******* *******үй-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.*******үй шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******игоос авсан 1,165,879 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ...... ХХК нь хариуцагч Б...... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,165,879 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч *******и ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,165,879 төгрөгийг хариуцагч Б.*******үй нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ........ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,531 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,265 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 16,265 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 32,531 төгрөгийг нэхэмжлэгч .........Б ХХК -д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч ..........холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1,165,879 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч Б....... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ...... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,531 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,265 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 16,265 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 32,531 төгрөгийг нэхэмжлэгч ....... ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б....... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ