Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 311/ШШ2025/00358

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....... үйл ажиллагаагаа явуулж буй, ......... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан Улиастай 5-р баг Товцог, ....... тоот оршин суух ........ холбогдох,

Зээл, зээлийн хүүгийн төлбөр 663,423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...Ш.*******а нь Иргэний хуулийн 451.1, 453.1 дахь заалтууд, талуудын хооронд байгуулсан 2023 оны 06 сарын 29-ны өдрийн 230519-1166462 зээлийн дугаартай 690.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай.

Ш.*******а нь манай ******* зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 06 сарын 29-ны өдрийн 230519-1166462 дугаартай 690.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 5.1% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн.

Зээлдэгч Ш.*******а нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 603 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 663,423 төгрөг төлөгдөөгүй байна.

Иймд зээлдэгч Ш.*******аас мөнгөн хөрөнгө гаргуулж, ....... ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагч Ш.*******а шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 663,423 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК нь хариуцагч Ш.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 663,423 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 663,423 төгрөгийг хариуцагч Ш.*******а нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,472 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,236 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 10,236 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 20,472 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч ......... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш.Б........ холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 663,423 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч Ш......... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ....... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,472 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,236 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 10,236 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 20,472 төгрөгийг нэхэмжлэгч ......... ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ш.Б........ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ