| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00422/И |
| Дугаар | 311/ШШ2025/00356 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 311/ШШ2025/00356
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг, Сонгино сум, ......... тоотод оршин суух хаягтай, А.*******т холбогдох,
сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 1,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн А.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сонгино сумын Засаг даргын тамгын газраас "Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээ"-ний дагуу үйлчилгээний төв тохижуулах зориулалтаар 3.000.000 (гурван сая) төгрөгийг 0.25 хувийн хүүтэйгээр, 03 жил 136 сар/-ийн хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан. Гэвч А.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас Сонгино сумын Сум хөгжүүлэх санд зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 1,860,000 (нэг сая найман зуун жаран мянган) төгрөгийн хохирол учирсан байна. Сумдад жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх ергеттех, сэргээх ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор сумын төсвөөс олгогдсон бөгөөд зээл олгоход зориулан зарцуулагддаг мөн зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа гэж дүгнэхээр байна. Сонгино сумын Засаг даргаас прокурорт гаргасан хүсэлтэд "... Хоршоо хөгжүүлэх сангаас зээл аваад зээлээ хугацаанд нь төлөөгүй иргэдээс зээлийн төлбөрийг гаргуулах талаарнэхэмжлэл гаргаж төрийг хохиролгүй болгож өгнө үү..." гэжээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ", 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй" гэж мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, дахь хэсэгт зааснаар А.*******аас 1,860,000 (нэг сая найман зуун жаран мянган) төгрөгийг гаргуулж., Төрийн сангийн ******* тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие 2016 онд сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 1,860,000 төгрөг байгаа нь үнэн болно. Уг зээлээ төлж барагдуулахад ямар нэгэн асуудалгүй хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь А.*******т холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 1,860,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газрын нэхэмжилсэн 1,860,000 төгрөгийн нэхэмжлэлийг хариуцагч А.******* нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч А.*******ын төлөх 1,860,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 44710 төгрөгийн 50 хувь болох 22,355 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй, А.*******т холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 1,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч А.******* бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч А.*******аас 22,355 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ