| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00471/И |
| Дугаар | 311/ШШ2025/00354 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 311/ШШ2025/00354
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .................. ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан Сантмаргац ........ холбогдох,
Зээл, зээлийн хүүгийн төлбөр 4,981,177.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
*******и ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
... Ц.******* нь ......... ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2024-04-23-ны өдөр ЗГ\2024042316647 тоот гэрээний дагуу IPhone15 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 3,958,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.
Ц.******* зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
3Г\2024042316647 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,719,790.98 төгрөг, үндсэн хүүнд 1,220,009.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 34,376.75 төгрөг, Нотариатын төлбөрт 7,000.0 төгрөг, Нийт 4,981,177.64 төгрөгийг хариуцагч .......... гаргуулж өгнө үү гэжээ.
*******и ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...*******и ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй 2,432,045.85 төгрөгийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т овогтой *******т холбогдох иргэний хэрэг тус шүүхэд өмнө үүссэн бөгөөд нэхэмжлэл давхардсан тул 03-03/10216 тоот нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
*******и ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,981,177.64 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******и ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нэхэмжлэлээсээ татгалзсан болох түүний 2025 оны 7 дугаар сарын 28-ний өдөр ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. *******и ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,981,177.64 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч *******и ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,649 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4. Нэхэмжлэгч байгууллага нь давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ