| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00382/И |
| Дугаар | 311/ШШ2025/00352 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 311/ШШ2025/00352
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох туха
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, ........ байранд оршин суух хаягтай, .......Завхан салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг, Улиастай сум, ........ тоотод оршин суух хаягтай, Л.*******аа,
Хариуцагч: Завхан аймаг, Улиастай сум, .......... тоотод оршин суух хаягтай, М.*******а нарт холбогдох,
Зээл, зээлийн гэрээний үүрэгт 63,913,590.68 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч *******ны Завхан салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн ******* овогтой ......... НЬ *******тай 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 1150090360 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 80,000,000 / Наян сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь Банктай байгуулсан 1150090360 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн бүрэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 39 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Зээлдэгч 1150090360 зээлийн гэрээ, 1150085469-01 дугаартай Барьцааны гэрээ, 1150085469-2 дугаартай Ипотекийн гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. 1/ Л.*******аа /*******/Завхан аймаг Улиастай сум 2-р баг Жаргалант таван хайрхан 2 гудамж 205 тоот Бизнесийн орлого 2/ Л.*******аа /......../Завхан аймаг Улиастай сум ........ 205 тоот ГД-000556581 Y-0918003286 дугаартай 72 м.кв бүхий хувийн сууцны зориулалттай хувийн сууц HASHKE 3/ Л.*******аа /*******/Завхан аймаг Улиастай сум ....... тоот ГД-000718702 Г-0918003206 дугаартай 724 м.кв бүхий Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Өмчлөх эрхтэй газар Нэхэмжлэлийн шаардлага 1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1150090360 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 4,444,444.44 төгрөг, 2025 оны 06-р сарын 13-ны өдрийн байдлаарх хүү 1,408,046.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 нийт төгрөгийг 63,913,590.68 / Жаран гурван сая есөн зуун арван гурван мянга таван зуун ерэн төгрөг жаран найман мөнгө гаргуулах, 2/ Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурдсан бүх хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү. Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.
Хариуцагч Л.......... нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Хас банкны нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад хариу тайлбар гаргаж эвлэрэх хүсэлт гаргаж байна. Завхан аймгийн Улиастай сумын иргэн Л........ бид Хас банкнаас 2024.08.12-ны өдрийн 1150090360 дугаартай зээлийн гэрээ байгуулан 80,000,000/наян сая/ төгрөгийн зээл авсан нь үнэн. Бид зээлээ 2025 оны 5-р сарын хагас мөнгөө төлөх хүртэл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж явсан. Л.*******аа миний бие жирэмсний хүндрэл өгч 2025 оны 3-р сард нарийн мэргэжлийн эмнэлгийн хяналтанд орох заалттайгаар Улаанбаатар хотруу явж ЭХЭМКндэсний төв эмнэлгийн хяналтанд орж 2025 оны 5-р сард 8-нд төрөх хүртлээ тэнд байсан. Үүний улмаас нөхөр М.*******а ажлаасаа гарч намайг асарч хамт байсан, би бизнесээ хийх боломжгүй болсноос шалтгаалан бид хоёр орлогогүй болж зээлийнхээ 2025 оны 5-р сарын хагас төлөлт, 6, 7-р сарын төлөлтөө хийх боломжгүйгээс эргэн төлөлтийн хуваарийн хугацааг хэтрүүлсэн. Одоо нөхөр маань ажилдаа орж цалин хөлсөө авч эхэлж байгаа, ээж хүү хоёрын биеийн байдал сайжирсан учир бид хугацаандаа төлөгдөөгүй нийт зээлийн төлбөр 9,134,042/есөн сая нэг зуун гучин дөрвөн мянга дөчин хоёр/ төгрөгийг 2025 оны 7-р сарын 30-ны дотор бүрэн телж, цаашид зээлийн гэрээгээ үргэлжлүүлэн, 2025 оны 8-р сарын 05-ны өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөлтийг хүүгийн хамт эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр хугацаанд нь төлж явахаар Хас банктай эвлэрлийн гэрээ байгуулах санал гаргаж байна. Бидний энэ саналын дагуу эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б......... шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Зээлдэгчийн гаргасан тайлбар хүсэлтийг банк хүлээн авч танилцан нэг талаас ******* (цаашид "Банк" гэх), нөгөө талаас Зээлдэгч ******* овогтой *******аа (регистрийн дугаар:*******), ******* овогтой *******а (регистрийн дугаар:*******), дараах нөхцөлийг хангасан тохиолдолд эвлэрэх боломжтой байна.
1. Хариуцагч нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 80 хоног хугацаа хэтэрсэн үндсэн зээл, хүүгийн хуримтлагдсан төлбөр болох 9,134,042.41 төгрөгийн төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлөх.
2. 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу 1150090360 тоот гэрээний хавсралт 1-д тусгагдсан дараах эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг зээлдэгч, хамтран зээлдэгчийн хамт заасан хугацаанд нь бүрэн төлөх.
Хариуцагч нь дээрх зээлийн хугацаа хэтэрсэн болон зээлийн сар бүрийн төлбөрүүдийг тогтоосон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгүүдээр зээлийн албадан үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн гүйцэтгэх хуудас гаргуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн төлбөр барагдуулах ажиллагааг гүйцэтгүүлэх болохыг мэдэгдье гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч *******ны Завхан салбар нь хариуцагч Л.*******аа, М.*******а нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63,913,590.68 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхийн өмнө эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, 9,134,042.41 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж, үлдэгдэл 53,333,333.36 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхөөр эвлэрсэн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч *******ны Завхан салбарын нэхэмжлэлтэй Л.*******аа, М.*******а нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 63,913,590.38 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн талууд харилцан тохиролцож, хариуцагч Л.*******аа, М.*******а нар нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 80 хоног хугацаа хэтэрсэн үндсэн зээл, хүүгийн хуримтлагдсан төлбөр болох 9,134,042.41 төгрөгийн төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж, үлдэгдэл 53,333,333.36 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу 1150090360 тоот гэрээний хавсралт 1-д тусгагдсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу заасан хугацаанд нь бүрэн төлөх, хариуцагч нар нь дээрх зээлийн хугацаа хэтэрсэн болон зээлийн сар бүрийн төлбөрүүдийг тогтоосон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгүүдээр зээлийн албадан үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцсоныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч *******ны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 477,518 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 238,759 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 238,759 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 477,518 төгрөгийг нэхэмжлэгч *******ны Завхан салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ