| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Мөнхдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2025/0447/З |
| Дугаар | 128/ШШ2025/0694 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2025/0694
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,
Хариуцагч: Сангийн яам,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Х, Б.С,
Хариуцагч: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.П,
Хариуцагч: НХХ дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга гүйцэтгэх тендерийн Үнэлгээний хороо,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б, Б.О,
Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Э,
Гуравдагч этгээд: “Г” ХХК, “Э” ХХК нарын түншлэл,
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О,
Маргааны төрөл: Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга (Улаанбаатар хот, дүүрэг, 4 дүгээр хороо)-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. (цахим), хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, хариуцагч 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга гүйцэтгэх тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Сангийн яам, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, НХХ дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга гүйцэтгэх тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Сангийн яамны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгуулах,
- Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах,
- НХХ дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга гүйцэтгэх тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах,
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гэрээг “Г” ХХК-тай байгуулахыг хариуцагчид даалгах” тухай гэж тодорхойлсон шаардлагаас “4.Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гэрээг “Г” ХХК-тай байгуулахыг хариуцагчид даалгах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагад захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
1.1. Улмаар нэхэмжлэгч “Г” ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ΗΧΧΑΓ/20250101017 дугаартай “Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга (Улаанбаатар хот, дүүрэг, 4 дүгээр хороо)” тендерт оролцсон “Г” ХХК-ийн материалыг дахин үнэлэн шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд, уг тендерт “Г” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмжийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгах, тендерт шалгарсан “Г” ХХК болон “Э” ХХК-иудын түншлэл болон захиалагч хооронд байгуулагдсан захиалгын гэрээг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, зарим хэсгийг хүлээн авч, хамтран хариуцагч татаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2025/5506 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “ΗΧΧΑΓ/20250101017 дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга (Улаанбаатар хот, дүүрэг, 4 дүгээр хороо) тендерт оролцсон “Г” ХХК-ийн материалыг дахин үнэлэн шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд, уг тендерт “Г” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмжийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, 2, 3 дахь заалтаар үлдэх шаардлагыг хүлээн авч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хамтран хариуцагч татаж шийдвэрлэсэн.
1.2. Уг захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 221/ШТ2025/0810 дугаар тогтоолоор 1 дэх заалтыг хүчингүй болгон өөрчлөлт оруулсан байна.
1.3. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлага болох “Сангийн яамны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, НХХ дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга гүйцэтгэх тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, тендерт шалгарсан “Г” ХХК болон “Э” ХХК-уудын түншлэл болон захиалагч хооронд байгуулагдсан захиалгын гэрээг хүчингүй болгуулах, тендерт оролцсон “Г” ХХК-ийн материалыг дахин үнэлэн шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд, уг тендерт “Г” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмжийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгах” тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
2. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга (Улаанбаатар хот, дүүрэг, 4 дүгээр хороо)-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 13,540,100,000 төгрөгийн төсөвт өртөгт тендерийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зарлаж, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нээсэн байна.
3. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас дээрх зарласан НХА дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга (Улаанбаатар хот, дүүрэг, 4 дүгээр хороо)-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт холбогдох материалыг бүрдүүлэн оролцсон.
4. Тус тендерт “А” ХХК, “М” ХХК, “Ю” ХХК, “Г” ХХК, “Г” ХХК, “Э” ХХК, “Ж” ХХК гэсэн компаниудаас тендерийн материалыг ирүүлсэн байх ба 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга (Улаанбаатар хот, дүүрэг, 4 дүгээр хороо)-ын ажлын Үнэлгээний хорооны 3 дугаар тэмдэглэл (Зөвлөмж)-ээр уг тендер сонгон шалгаруулалтад “Г” ХХК болон “Э” ХХК-иудын түншлэлийг шалгаруулж, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлжээ.
4.1. Улмаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Г” ХХК-д “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2-т эрэмбэлэгдсэн ... “Г” ХХК болон “Э” ХХК-иудын түншлэл шалгарсан тул ...гэрээ байгуулах эрх олгосон болохыг мэдэгдье.” гэх мэдэгдлийг хүргүүлжээ.
5. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр албан бичгээр “... Сангийн сайдын 2023 оны А/253 тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.9-д заасныг хэрэгжүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллана уу.” гэсэн хариу өгсөн байна.
6. Сангийн яамны дээрх хариуг эс зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2758 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл ирүүлсэн байна.
7. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2025/3300 дугаар захирамжаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж, зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 01 дүгээр сарын 31-ний ΗΧΑΑΓ/20250101071 дугаартай “Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга (Улаанбаатар хот, дүүрэг, 4 дүгээр хороо)”-ын ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтыг зарлаж, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нээсэн байдаг.
“Г” ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тус тендерт сонгон шалгаруулах худалдан авах ажиллагаанд оролцон, тус газраас гаргасан үнэлгээний хорооны шийдвэрт үндэслэн захиалагчаас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тоот мэдэгдлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2-т эрэмбэлэгдсэн талаар мэдэгдсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан харилцаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна.” гэж заасны дагуу сангийн яаманд гомдол гаргасан байдаг.
Сангийн яамнаас уг гомдлыг хянаж үзээд “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.9-д заасныг хэрэгжүүлж, холбогдох арга хэмжээ авахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгосон боловч 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай компанид ирүүлсэн албан бичгээр өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн болно.
ΗΧΑΑΓ/20250101071 дугаартай “Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга (Улаанбаатар хот, дүүрэг, 4 дүгээр хороо)” ажлын худалдан авах ажиллагаанд шалгарсан “Г” ХХК болон “Э” ХХК-ийн түншлэлийн материал нь ТШЗ, ТӨХ заасан үндсэн шалгуур үзүүлэлтийг хангаагүй, дутуу мэдээлэл илгээсэн байхад хамгийн сайн тендер гэж үнэлэгдсэн нь холбогдох хууль тогтоомж болон тендерийн бичиг баримтын шаардлага хангаагүй түншлэлийг шалгаруулсан.
1. “Г” ХХК болон “Э” ХХК-ийн түншлэлийн түргэн хөрвөн хөрөнгийн хэмжээг тодорхойлсон тодорхойлолт нь ТШББ 18.3-т “Оролцогчийн дансны мэдээлэл, түүний үлдэгдлийн талаар харилцагч банкны мэдэгдлээс бусад банк, санхүүгийн байгууллагын мэдэгдлийг оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд харгалзан үзэхгүй. Захиалагч энд зааснаас бусад асуудлаар харилцагч банкны тодорхойлолт ирүүлэхийг шаардахгүй”, ТШЗ 18.2.2-т “Тендер зарласан өдрөөс хойших Арилжааны банкны судлагдсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт” (Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй); гэсэн заалтыг тус тус хангахгүй байна. Тендерт шалгарсан тус компанийн ирүүлсэн баримт нь Тендер шалгаруулалтын баримт бичгийн 18.3-т заасан шаардлагыг хангахгүй байгаа төдийгүй, түргэн хөрвөх хөрөнгийн тодорхойлолт нь судлагдсан зээлийн тодорхойлолт биш бөгөөд банкинд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй” бол харгалзан үзэхгүй гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.
2. “Г” ХХК болон “Э” ХХК-ийн түншлэл нь хуулийн 17 дугаар зүйл болон ТШББ 17.4 “Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн ТШЗ-ны 18, 19-д чадавхын болон туршлагын шаардлагын 40-өөс дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна” гэсэн шаардлага хангахгүй байна. Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн систем болон “Г” ХХК илгээсэн тендерийн материалд тус компанийн тусгай зөвшөөрлийн мэдээлэл огт тусгагдаагүй. ТШББ-т зааснаар “Г” ХХК нь чадавхын болон туршлагын шаардлагын 40-с дээш хувийг хангасан байна гэсэн шаардлагыг хангахгүй байна. “Г” ХХК нь түншлэлийн гэрээгээр Барилга угсралтын ажлын үндсэн хийцийн ажлууд, дотор гадна засал чимэглэл, цахилгаан хангамж, холбоо дохиоллын ажлыг гүйцэтгэж байгаа тул ТШЗ 19.3 заасан БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил; БА-7.1 Барилга, байгууламжийн засвар, засал, чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил нь тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
3. Түүнчлэн, тендерт шалгарсан “Г” ХХК болон “Э” ХХК-ийн түншлэл нь ТШЗ 19.2-т заасан техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичгийн хэрэгжүүлж байгаа ажил болон хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэл дутуу илгээсэн. Үүнд:
- “Г” ХХК нь аймгийн сумын 6 дугаар өргөтгөл барих ажил гүйцэтгэсэн боловч ТШ319.2.3 заасан “Захиалагчийн тодорхойлолт”-ыг тендерийн баримт бичигт тусгаагүй.
- “Г” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн П.Атай худалдаа үйлчилгээтэй авто зогсоол бүхий орон сууцны барилгыг барих гэрээ байгуулан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байнгын ашиглалтад оруулсан байна. Тендерийн материалд захиалагчийн тодорхойлолтыг илгээгээгүй бөгөөд ******* аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 514 дугаар албан бичгийг хавсаргасан энэ нь тендер зарласан хугацаанаас өмнө байгаа нь шаардлага хангахгүй бөгөөд тус газар нь захиалагчийн тодорхойлолт гаргах эрхгүй гэж үзэж байна. Учир нь тус газар улсын комисс ажиллуулах эрх бүхий байгууллага бөгөөд иргэн хуулийн этгээдийн хооронд байгуулсан гэрээ түүний харилцааг зохицуулах, түүнд магадлагаа гаргах эрх бүхий байгууллага биш болно. Барилга байгууламжийг ашиглалтад оруулснаар гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болохгүй талаар “Барилгын тухай хуулийн 14.3 Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна. 14.6.Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна.” хуулийн заалттай тул захиалагчийн тодорхойлолт зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
- “Г” ХХК нь Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, дотуур байрны их засварын ажил (Улаанбаатар хот, дүүрэг)-ийг гүйцэтгэн 2024 оны 12 дугаар сарын 04 ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд тус ажлын захиалагчийн тодорхойлолтыг тендерийн материалд хавсаргаагүй байна.
- “Э” ХХК нь Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Г аймаг, сум, 1 дүгээр сургууль ажлын захиалагчийн тодорхойлолтыг тендерийн материалд хавсаргаагүй байна.
- “Э” ХХК нь иргэн Д.Ч*******гийн захиалгаар ******* аймгийн ******* суманд үйлчилгээтэй 85 айлын 2 блок орон сууцны барилгын 1 дүгээр ээлжийн үйлчилгээтэй 9 давхар 43 айлын орон сууцны барилгыг 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Тендерийн материалд захиалагчийн тодорхойлолтыг илгээгээгүй бөгөөд ******* аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 64 дүгээр албан бичгийг хавсаргасан нь захиалагчийн тодорхойлолтыг орлохгүй гэж үзэж байна. Учир нь тус газар улсын комисс ажиллуулах эрх бүхий байгууллага бөгөөд иргэн хуулийн этгээдийн хооронд байгуулсан гэрээ түүний харилцааг зохицуулах, түүнд магадалгаа гаргах эрх бүхий байгууллага биш болно. Барилга байгууламжийг ашиглалтад оруулснаар гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болохгүй талаар Барилгын тухай 14.3-т “Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, хуулийн тохируулах хугацаа нэг жил байна.” 14.6-т “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна.” гэж тус тус заасанчлан захиалагчийн тодорхойлолт зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
4. Түншлэлийн гишүүн “Э” ХХК нь ТШЗ 19.1-т заасан “Тендер шалгаруулалтад оролцогч нь ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, машин механизм, техник хэрэгслийг гэрээ байгуулах эрх олгогдсон тохиолдолд бүрэн хангаж ажиллах албан мэдэгдэл”, “Тендер шалгаруулалтад оролцогч нь ажил гүйцэтгэхэд ашиглагдах инженер, техникийн ажилчдыг гэрээ байгуулах эрх олгогдсон тохиолдолд бүрэн хангаж ажиллах албан мэдэгдэл”, ТШЗ 19.2-т “Ажлын талбайтай танилцсан тэмдэглэлийг фото зургийн хамт ирүүлнэ”, “Тухайн төсөл, арга хэмжээнд хамаарах Нийслэлийн Хотын стандарт, хяналтын газраас баталсан стандарт болон захиалагчаас ирүүлсэн ажлын даалгаварт заасан стандартын дагуу ажил гүйцэтгэх албан мэдэгдэл”, “Эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, эдийн засгийн үр ашигтай хэрэглээний тогтвортой байдлыг хангах байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай ногоон орчныг бүрдүүлж ажиллах албан мэдэгдэл” зэргийг тендерийн материалд хавсаргаагүй байна. Мөн Тендер шалгаруулалтын баримт бичгийн 17.3-т Түншлэлийн хувьд төлөөлөх эрх бүхий гишүүн, гишүүн хамтдаа ТШЗ 18, 19-д заасан чадавхын болон туршлагын шаардлагыг бүрэн хангасан байх ёстой байна.
Дээрхээс үзэхэд, хариуцагч Үнэлгээний хорооны шийдвэр болон үүнд үндэслэн гарсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн мэдэгдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ.”, 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.1-т “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 26.5-т “Оролцогчийн чадавхын болон туршлагын мэдээлэл төрийн эрх бүхий байгууллагад тайлагнаж баталгаажсан санхүү, нийгмийн даатгалын тайлангийн мэдээлэлтэй нийцсэн эсэхийг хянан үзэж болно”, 26.9-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасныг болон тус хуулийн 11, 15, 16, 17, 27 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байна.
Иймд НХХ дугаартай “Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга (Улаанбаатар хот, дүүрэг, 4 дүгээр хороо)” тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны шийдвэр, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дугаар мэдэгдэл, Сангийн яамны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаар шийдвэр хууль бус байх тул хүчингүй болгож, “Г” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас уг гомдлыг хянаж үзээд Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 5.9-д заасныг хэрэгжүүлж, холбогдох арга хэмжээг авахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгосон боловч 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай компанид ирүүлсэн албан бичгээр өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн. НХААГ/20250101071 дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын худалдан авах ажиллагаанд шалгарсан “Г” ХХК болон “Э” ХХК-ийн түншлэлийн материал нь Тендер шалгаруулалтын зөвлөмж, Тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан үндсэн шалгуур үзүүлэлтийг хангаагүй, дутуу мэдээлэл илгээсэн байхад хамгийн сайн тендер гэж үнэлэгдсэн нь холбогдох хууль тогтоомж болон тендерийн бичиг баримтын шаардлага хангаагүй түншлэлийг шалгаруулсан гэж үзэж байгаа. Хууль болон Тендерийн шалгаруулалтын зааварчилгааны 17-д заасны дагуу тендерт оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна. Захиалагчаас техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болох бөгөөд Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19-т заасны дагуу оролцогч өгөгдлийн хүснэгтэд заасан техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байх бөгөөд үүнийг нотлох баримтыг Өгөгдлийн хүснэгтэд тусгасан. Захиалагчаас тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасны дагуу ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага шаардсан бөгөөд тус ажил гүйцэтгэл нь сүүлийн 3 жил буюу 2022, 2023,2024 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй төсөвт өртөгтэй барилга угсралтын ажил гүйцэтгэгчээр ажилласан байх шаардлага тавьсан буюу энэ нь аль нэг жилд 4,062,030,000 төгрөгөөс дээших үнийн дүнтэй ажил хийсэн байх шаардлага юм.Түүнчлэн өгөгдлийн хүснэгтийн 19.2-т дээрх техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримтуудыг заасан бөгөөд ижил төстэй ажил гүйцэтгэснийг нотлох баримтаар ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, эрх бүхий байгууллагын ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт эсхүл акт, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлэхийг шаардсан. Гэвч тендерт шалгарсан Г ХХК болон Э ХХК-ийн түншлэл нь Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.2-т заасан техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичгийн хэрэгжүүлж байгаа ажил болон хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэл дутуу илгээсэн. ...” гэжээ.
10. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х, Б.С нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ΗΧΑΑΓ/20250101017 дугаартай “Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга (Улаанбаатар хот, дүүрэг, 4 дүгээр хороо)” тендер шалгаруулалтад оролцсон “Г” ХХК-иас гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн 59 дүгээр зүйлийн 59.8 дахь хэсэг, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу тус яам захиалагчаас ирүүлсэн баримт материалд үндэслэн хянан үзсэн.
“Г” ХХК-аас гаргасан гомдолд захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Г” ХХК болон “Э” ХХК нарын түншлэлийн харилцагч банкны мэдэгдэл шаардлага хангаагүй, түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн нь тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй, ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэлд захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй, түншлэлийн гишүүн “Э” ХХК нь холбогдох албан мэдэгдлүүдийг ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг хянан үзэхийг хүссэн.
Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Г” ХХК болон “Э” ХХК нарын түншлэлийн ирүүлсэн тендерийг гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзсэн.
1. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.2-т “Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл нийлбэрээр тодорхойлно. Үүнд: Тендер зарласан өдрөөс хойших тендерт оролцогчийн харилцагч банкны дансны Тендер зарласан өдрөөс хойших Арилжааны банкны үлдэгдэл; судлагдсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт (Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй); Үнэт цаас, Засгийн газрын бонд болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үнэт цааснууд” гэж заасан.
Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн “Г” ХХК нь тендерт зээл олгох боломжтой тухай Голомт банкны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10/152 дугаартай тодорхойлолт, түншлэлийн гишүүн “Э” ХХК нь тендерт зээл олгох боломжтой тухай Хаан банкны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай тодорхойлолтыг тус тус ирүүлсэн байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн дээрх шалгуурыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй.
2. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д Тендер шалгаруулалтад оролцогч нь ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, машин механизм, техник хэрэгслийг гэрээ байгуулах эрх олгогдсон тохиолдолд бүрэн хангаж ажиллах үүрэгтэй.-Тендер шалгаруулалтад оролцогч нь ажил гүйцэтгэхэд ашиглагдах инженер, техникийн ажилчдыг гэрээ байгуулах эрх олгогдсон тохиолдолд бүрэн хангаж ажиллах үүрэгтэй.” гэж, ТШЗ 19.2-т “Ажлын талбайтай танилцсан тэмдэглэлийг фото зургийн хамт ирүүлнэ. Тухайн төсөл, арга хэмжээнд хамаарах Нийслэлийн Хотын стандарт, хяналтын газраас баталсан стандарт болон захиалагчаас ирүүлсэн ажлын даалгаварт заасан стандартын дагуу ажил гүйцэтгэнэ.” гэж тус тус заасан.
Тендер шалгаруулалтын баримт бичигт тухайн ажил гүйцэтгэхтэй холбогдуулан албан мэдэгдэл ирүүлэхийг заагаагүй байх тул түншлэлийн гишүүн “Э” ХХК нь албан мэдэгдэл ирүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй.
3. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-т “Тусгай зөвшөөрөл/зөвшөөрөл: “Шаардана” Зураг төсөв гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөл ирүүлнэ. Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог: ЗТ-2.1 Архитектур, барилга бүтээцийн зураг төсөл; ЗТ-10.2 Барилга байгууламжийн ажлын төсөв (тухайн ажлын төрлийн хүрээнд). Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөл ирүүлнэ. Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог. БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил; БА-7.1 Барилга, байгууламжийн засвар, засал, чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил. Тендерт оролцогч, түншлэл, туслан гүйцэтгэгч нь гүйцэтгэх үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай бөгөөд тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс шалгана. Тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэлтэй өөрийн зөвшөөрлийн талаар мэдээллийг бүрэн, үнэн зөв, хүчин төгөлдөр эсэхийг шалгах үүрэгтэй.” гэж заасан.
Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн “Г” ХХК нь цахим системээр БУ16-126/23 дугаартай БА-7.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил, БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлт, тохижилтын ажил /дунд төвөгшилтэй барилга байгууламж, 94 дугаартай ЗТ-2.1 Архитектур, барилга бүтээцийн зураг төсөл /бага төвөгшилтэй барилга байгууламж/, ЗТ-10.2 Барилга байгууламжийн ажлын төсөв /тухайн ажлын төрлийн хүрээнд/ /Барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл төсөв/ төрлийн тусгай зөвшөөрлүүдийг ирүүлсэн байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн дээрх шаардлагыг хангасан гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй.
4. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага. “Шаардана” Сүүлийн 3 жил буюу 2022, 2023, 2024 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй төсөвт өртөгтэй барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан байна. Ижил төстэй ажилд барилга угсралтын ажлыг тооцно.” гэж, ТШЗ 19.2-т “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Сүүлийн 3 жил буюу 2022, 2023, 2024 онуудад гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний талаар V бүлгийн маягт 4, 6-ын дагуу бэлтгэж ирүүлнэ. Ижил төстэй ажил гүйцэтгэснийг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: Ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, Эрх бүхий байгууллагын ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт эсхүл акт - Захиалагчийн тодорхойлолт.” гэж, тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.4-т “Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн ТШЗ-ны 18, 19-д чадавхын болон туршлагын шаардлагын 40-аас дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна.” гэж тус тус заасан.
Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн “Г” ХХК нь тухайн шаардлагад хамаарах үнийн дүн бүхий ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээлэлд 2021 онд ******* аймгийн Засаг даргатай байгуулсан ******* дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээ, 2022 он болон 2023 онд тус тус байгуулсан тухайн гэрээний нэмэлт гэрээнүүд, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаартай ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын тодорхойлолтыг тендерт хавсарган ирүүлсэн байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн дээрх шалгуурыг хангасан байна.
Харин түншлэлийн гишүүн “Э” ХХК нь тухайн шаардлагад хамаарах огноо болон үнийн дүн бүхий ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээлэлд 2023 онд иргэн Д.Ч*******тэй байгуулсан 01 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээний хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2024/20 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 64 дугаартай тодорхойлолтыг тус тус хавсарган ирүүлсэн байх бөгөөд тухайн тодорхойлолт нь захиалагчийн тодорхойлолтыг орлохгүй талаар гомдолд дурдсан байх тул тухайн асуудлыг нягталж, шаардлагад нийцэх эсэхийг тодруулж, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.9-д заасныг хэрэгжүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг шийдвэрлэж, захиалагчид 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
11. Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, НХХ дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга гүйцэтгэх тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Б.О, Б.П нараас шүүхэд ирүүлсэн хариу талбартаа: “... Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/20 дугаар захирамжаар “Нийслэлийн Ерөнхий Боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга (Улаанбаатар хот, дүүрэг 4 дүгээр хороо)”-ын ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсний дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаар тушаалаар байгуулсан. Тухайн төсөл, арга хэмжээний техникийн тодорхойлолт, ажлын зураг төсөв Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/238 дугаар албан бичгээр ирснийг Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн зураг, төсөв хариуцсан мэргэжилтэн хүлээн авч хянан, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлын зураг, төсөв хариуцсан мэргэжилтэн хүлээн авч хянан, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлын зураг төсвийг үнэлгээний хороонд хүлээлгэн өгсөн.
| № | Урилга нийтэлсэн сонины нэр, дугаар, цахим холбоос | Зарласан огноо | Нээсэн огноо | ТШ-ын журам | Тайлбар |
| 1 | /mn/invitation/detail/173 1912180619 | 2025.01.31 | 2025.02.24 | НТШ | 7 оролцогч материал ирүүлсэн |
Тендерийн нээлтийг товлосон хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 09:00 цаг хүртэл хүлээн авч 09:20 минутад нээхэд уг тендерт нийт 7 оролцогч материал ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар “Тендер нээх үед тендерт оролцогчийн нэр, тендерийн үнэ, тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ, мөн тендерт тусгасан үнийн хөнгөлөлт, тендерийн баталгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн тендерийг өөрчилсөн, эсхүл татгалзсан тухай мэдээллийг захиалагч зарлаж, тэмдэглэл үйлдэнэ.” гэсэн заалтыг үндэслэж дор дурдсан мэдээллийг зарласан.
| № | Тендерт оролцогчдын нэр | Тендерийн зарлагдсан үнэ | Үнийн хөнгөлөлт | Тендерийн баталгааны дүн | Тендерийн баталгааны хугацаа |
| 1 | “А” ХХК, | 13,500,041,250 | - | 67,700,500 | ТХБХ-аас хойш 28 хоног |
| 2 | “М” ХХК | 12,998,460,958 | - | 67,700,500 | ТХБХ-аас хойш 28 хоног |
| 3 | “Ю” ХХК | 12,727,945,000 | - | 67,700,500 | ТХБХ-аас хойш 28 хоног |
| 4 | “Г” ХХК | 12,727,536,800 | - | 67,700,500 | ТХБХ-аас хойш 28 хоног |
| 5 | “Г” ХХК | 12,435,565,229 | - | 67,700,500 | ТХБХ-аас хойш 28 хоног |
| 6 | “Э” ХХК | 12,186,015,885 | - | 67,700,500 | ТХБХ-аас хойш 28 хоног |
| 7 | “Ж” ХХК | 12,167,630,411 | - | 67,700,500 | ТХБХ-аас хойш 28 хоног |
Үнэлгээний хороо 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж тендерийн үнэлгээг хийж, хуралдан “А” ХХК, “М” ХХК, “Ю” ХХК, “Г” ХХК, “Г” ХХК, “Э” ХХК, “Ж” ХХК-иудын ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 26.4 дэх заалт, Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТЗШ 16.2, 17.1.2, 17.6.1, 19.1, 19.1.2, 19.2 дахь заалтад шаардсан шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа учир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтын дагуу тус тус ирүүлсэн тендерээс татгалзсан. Харин “Г” ХХК, “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэсний дагуу “Г” ХХК болон “Э” ХХК-иудын түншлэлийн тендерийг шалгаруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн “Г” ХХК болон “Э” ХХК-иудын түншлэлд 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/2489 дугаар албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл хүргүүлсэн.
Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариу хүргүүлэх нь:
1.Нэхэмжлэгчийн гаргасан “НХА дугаартай “Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга (Улаанбаатар хот, дүүрэг, 4 дүгээр хороо)” тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны шийдвэр”-ийг хүчингүй болгуулах гэх нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Сангийн яамны 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02/1617 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 4.1-д заасны дагуу “Г” ХХК-иас гомдол гаргасан тул 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02/1617 албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн. Гомдол хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3/600 дугаар албан бичгээр Сангийн яамны Хууль, эрх зүйн газарт хүргүүлсэн. Сангийн яамнаас 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаар албан бичгээр Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.9-д заасныг хэрэгжүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллана уу гэх хариу ирсэн. Үүний дагуу оролцогчдод 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Мэдэгдэл дахин хүргүүлж, захиалагчийн хяналт тавих байгууллага болох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03/834 дүгээр албан бичгээр “Гэрээ байгуулах тухай” зөвлөмжийг хүргүүлсэн.
“Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга (Улаанбаатар хот дүүрэг 4 дүгээр хороо)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах үнэлгээний хороо нь хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам”-ын холбогдох заалтын хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Үүнд:
50.2.1. тендер шалгаруулалтын баримт бичиг зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах
50.2.2. тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх,
50.2.3. захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх чиг үүрэгтэй бөгөөд байнгын бус үйл ажиллагаатай, тухайлсан төсөл арга, хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, зөвлөмжийг захиалагч буюу тус газрын даргад хүргүүлснээр чиг үүрэг дуусгавар болдог. Мөн энэ журмын 4.9 дэх заалтад заасны дагуу хуралд оролцсон гишүүдийн олонхын дэмжсэн саналаар шийдвэрлэх ба захиалагчид хүргүүлэх зөвлөмжийг эцэслэн батлах эсэхийг үнэлгээний хорооны нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж чиг үүргийн хүрээнд захиалагчид зөвлөмжийг хүргүүлсэн. Иймд үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар тухайн төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийн сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны зөвлөмжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй
2. Нэхэмжлэгчийн гаргасан “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тоот мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах гэх нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний хорооны зөвлөмжид хяналт тавьж Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам”-ын 5.2 дахь заалтыг үндэслэн үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэрийг гаргаж оролцогчдод мэдэгдэл хүргүүлсэн. Үнэлгээний хороо өөрт оногдсон эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий төсөл, арга хэмжээнд оролцсон оролцогч нараас ирүүлсэн тендерийг хянан үзэж, үнэлэн “Г” ХХК болон “Э” ХХК-иудын түншлэлийг “Хамгийн сайн тендер” ирүүлсэн гэж үзсэн. Иймд захиалагч бүрэн эрхийн хүрээнд тухайн үнэлгээний хорооны олонхын гаргасан зөвлөмж хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавихаас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үе шатанд нөлөөлж, үнэлгээний хорооны хараат бус байдалд шууд нөлөөлөх боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах гэж заасан. Шүүхийн харьяаллын бус гэдгийг тухайн нэхэмжлэлийн шаардлагаap тодорхойлогдож буй маргааны зүйл нь мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх нийтийн эрх зүйн маргаанд хамаарахгүй (тухайлбал захиргааны акт биш) байхыг ойлгоно. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж захиргааны актын үндсэн шинжийг хуульчлан заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй дээрх мэдэгдлүүд нь тендер шалгаруулалтад оролцогчдод Үнэлгээний хорооны зөвлөмж (шийдвэр)-ийг дамжуулан мэдэгдсэн агуулгатай буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг шууд хөндөж, эрх зүйн үр дагавар үүсгэсэн шинжгүй байх тул захиргааны акт биш юм. Иймд дээрх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна.
3. Нэхэмжлэгчийн гаргасан “Сангийн яамны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тоот шийдвэр”-ийг хүчингүй болгуулах гэх нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.1-т заасны дагуу тухайн тендер шалгаруулалтад холбогдуулан Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасан. Сангийн яаманд гомдол хянан шийдвэрлэхтэй холбоотой материалыг тус газраас 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03/600 дугаар албан бичгээр хүргүүлж, нарийн бичгийн эрхээр нэвтрэн орж тухайн төсөл, арга хэмжээнд тендер ирүүлсэн оролцогч нарын материалыг хянаж шийдвэр гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч” гэж тодорхойлсон. Сангийн яам маргаан бүхий төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэж шийдвэр гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хамааралгүй. Захиргааны үйл ажиллагааг Сангийн яам хэрэгжүүлж шийдвэр гаргасан байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3 дахь заалтад заасан хариуцагчийг буруу тодорхойлсон байх тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.1 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
4. Нэхэмжлэгчийн гаргасан “Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга (Улаанбаатар хот, дүүрэг, 4 дүгээр хороо) ажлын гэрээг “Г” ХХК-тай байгуулахыг даалгах гэх нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Тус газар Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх шилжүүлсэн захирамжийн хүрээнд худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах чиг үүргийг хэрэгжүүлдэг Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэсний дагуу “Г” ХХК болон “Э” ХХК-иудын түншлэлийн тендерийг шалгаруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн “Г” ХХК болон “Э” ХХК-иудын түншлэлд 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/2489 дугаар албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4 дэх заалтад заасны дагуу тус газар болон үнэлгээний хорооны гаргасан шийдвэр хууль бус болохыг хангалттай нотлоогүй байх ба нэхэмжлэгчийн хууль ёсны ямар эрх ашиг нь зөрчигдсөн талаар дурдаагүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д зааснаар шүүх нь захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан эсэх талаар дүгнэж хэргийг шийдвэрлэхээр зохицуулсан хуулийн зохицуулалттай.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн болон холбогдох журмуудаас үзэхэд, тендерийн баримт бичгийг хэн, хэрхэн үнэлэх, гэрээ байгуулах зөвлөмжийг хэн нь хэнд өгөх, гэрээг хэн байгуулах, юуг үндэслэж гэрээ байгуулах зэргийг тодорхой журамлан зохицуулсан тул шүүхээс захиргааны байгууллагын сонгох боломжийг үгүйсгэж тендерт оролцогч нараас ирүүлсэн тендерийн баримт бичгийг үнэлж, нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийн материалыг шаардлагад нийцсэн болохыг тогтоож, цаашлаад нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгаж шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан дээрх шаардлага нь үндэслэлгүй байна.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг буруу тодорхойлсон байх тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.1 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
Тендер шалгаруулалт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон журмын дагуу явагдсан бөгөөд “Г” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
12. Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь өөр өгөгдлийн хүснэгтээс харж шаардлагаа гаргасан байна. Манайхаас ТШЗ-н 19.1-д өндөр шалгаруулалтад оролцогч нь ажил гүйцэтгэлд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, машин механизм, техник хэрэгслийг гэрээ байгуулах эрх олгогдсон тохиолдолд бүрэн хангаж ажиллах үүрэгтэй гэж заасан. Инженер техникийн ажилчдын гэрээ байгуулах эрх олгогдсон тохиолдолд бүрэн хангаж ажиллах үүрэгтэй гэж заасан. Мөн 12.5-д хотын стандарт хяналтын газраас баталсан стандартын болон захиалагчаас ирүүлсэн ажлын даалгаварт заасан стандартын дагуу ажил гүйцэтгэнэ гэж заасан. Эрчим хүч болон хүний нөөцийн хэмнэлттэй, үлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай эдийн засгийн үр ашигтай хэрэглээний тогтвортой байдлыг хангах, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай ногоон орчныг бүрдүүлж ажиллана гэж шаардсан байхад албан мэдэгдэл, албан бичиг ирүүлнэ гэсэн байна гэдгээр татгалзсан гээд нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл албан бус өгөгдлийн хүснэгт ашигласан гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлагад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 02 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах гэсэн байгаа. 02 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдэл гараад Сангийн яаманд гомдол гарсны дагуу Сангийн яамнаас журмын 5.2-т заасныг хэрэгжүүлж ажиллана гэсний хүрээнд дахиад албан бичиг хүргүүлсэн. Тэр талаар дурдаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд ижил төстэй ажлын захиалагчийн тодорхойлолтыг ирүүлээгүй гэсэн байгаа. Захиалагчийн тодорхойлолтыг ирүүлсэн талаар шүүхэд нотлох баримт хүргүүлсэн.” гэжээ.
13. НХХ дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга гүйцэтгэх тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ижил төстэй ажил хийсэн захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй гэж нэхэмжлэгчээс маргаж байгаа. Нэхэмжлэгчийн маргаж буй ижил төстэй ажлын тухайд иргэн орон сууц барихаар захиалга өгсөн бөгөөд Төрийн байгууллагаас захиалагчийн тодорхойлолт гаргаж өгсөн байсан. Уг тодорхойлолт нь ******* аймагт хийсэн ажлын тодорхойлолт байсан. Бидний зүгээс өгөгдлийн хүснэгтэд захиалагчаас тодорхойлолт ирүүлнэ гэж заасан боловч үнэлгээ дээрээ төрийн байгууллагын тодорхойлолтыг хувь хүний тодорхойлолтоос илүү гэж үзэж үнэлгээ өгсөн. Мөн үнэлгээний хороонд даалгах шаардлага гаргасан бөгөөд энэ нь боломжгүй гэж үзэж байгаа. Учир нь Үнэлгээний хороо нь байнгын бус ажиллагаатай бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэсэн байна. Үүнд, тендер шалгаруулалтын баримт бичиг, зардал, урилга боловсруулах, тендер хүлээн авах, тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах, зөвлөмж хүргүүлэх гэсэн чиг үүргийг хуульд заасны дагуу хэрэгжүүлдэг. Тийм учраас Үнэлгээний хорооны үйл ажиллагаа үүгээр дууссан гэж үзэж байгаа. Иймд Үнэлгээний хороонд даалгах боломжгүй гэж үзэж байна.” гэжээ.
14. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/20 дугаар захирамжаар “Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга (Улаанбаатар хот, дүүрэг, 4 дүгээр хороо)”-ын ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн.
Эрх шилжүүлсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаар тушаалаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороoг байгуулсан.
Үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу өрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн “Г” ХХК болон “Э” ХХК-иудын түншлэлд 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/2489 дугаар албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл хүргүүлсэн, мөн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03/834 дүгээр албан бичгээр захиалагчийн хяналт тавих байгууллага болох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт “Гэрээ байгуулах тухай” зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Захиалагчийн хяналт хэрэгжүүлсэн байгууллагаас ирүүлсэн гэрээ болон худалдан авах ажиллагааг зохион байгуулсан үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Г” ХХК болон “Э” ХХК-иудын түншлэлийн хооронд Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу НХА дугаартай “Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга (Улаанбаатар хот, дүүрэг, 4 дүгээр хороо)-ын ажлын гэрээ”-г байгуулсан болно.
Иймд Нийслэлийн Засаг даргын болон “Г” ХХК болон “Э” ХХК-иудын түншлэлийн хооронд байгуулсан гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хийгдсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад заасны бүхэлд нь татгалзаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” Гэжээ.
15. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2025 оны А02 дугаар захирамжаар Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга байгууламжийн гүйцэтгэх ажлын худалдан авах ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлж өгсөн. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь тус захирамжийн дагуу Үнэлгээний хороог байгуулж, Үнэлгээний хорооноос гаргасан зөвлөмж, шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрх олгогдсон. Захиалагчийн хяналт тавих байгууллагаас ирүүлсэн гэрээ, холбогдох бичиг баримтуудын дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь гэрээг баталж оролцсон. Энэхүү гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулагдаж, түүнийг Тамгын газраас баталгаажуулж гэрээ байгуулсан. Эдгээр ажлууд нь тус хуулийн дагуу хийгдсэн учраас гэрээг хүчингүй болгохыг манайх хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрх бичиг баримтуудыг шалгахад 7 байгууллага уг тендерт гүйцэтгэгчээр оролцох хүсэлт ирүүлснээс 2 компани шаардлага хангасан гэж Үнэлгээний хорооноос үзсэн. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн зарчим нь төсөв хэмнэх буюу хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендер хамгийн сайн тендерээр үнэлэгддэг. Эдгээр 7 компанийн ирүүлсэн үнийн саналуудыг харахад шаардлага хангасан 2 тендерийн нэг болох “Г” ХХК болон “Э” ХХК-уудын санал болгосон тендер нь хамгийн бага үнийн саналтайгаар хамгийн сайн тендер гэж үнэлэгдсэн. Сангийн яамны өгсөн зөвлөмжийн дагуу эдгээр ажил явагдаж, гэрээ байгуулах эрх олгогдсон. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар мэдэгдэл ирүүлдэг бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Г” ХХК, “Э” ХХК түншлэлүүдийн хооронд гэрээ байгуулагдаж, ажлууд гүйцэтгэгдээд явж байгаа. Гэрээний дагуу зураг төсөл, ажлууд хийгдэж эхэлсэн. Мөн шаардлага хангасан болгон нь тендерийг гүйцэтгэх ёстой гэсэн үг биш. Хамгийн бага үнийн санал ирүүлсэн, шаардлага хангасан тендер л хамгийн сайн тендер. Шаардлага хангасан тендерт шалгарсан оролцогч нь ажил гүйцэтгэх гэтэл хэн дуртай нь гомдол гаргаад, улсын ажлыг удаашруулдаг байж болохгүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс ерөнхий боловсролын сургуулийн өргөтгөлийн ажил бол маш чухал ажил. Цаана нь хүүхдүүдийн эрх ашиг, нийтийг хамарсан эрх ашиг хамаарагдаж байгаа учраас энэ асуудлыг хүлээн авах, гэрээ цуцлах үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.
16. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... нэг ТШ55 18.3-т “Оролцогчийн дансны мэдээлэл, түүний үлдэгдлийн талаар харилцагч банкны мэдэгдлээс бусад банк, санхүүгийн байгууллагын мэдэгдлийг оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд харгалзан үзэхгүй. Захиалагч энд зааснаас бусад асуудлаар харилцагч банкны тодорхойлолт ирүүлэхийг шаардахгүй” гэсэн шаардлага хангаагүй нэхэмжлэлийн үндэслэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Тендерийн бичиг баримтын тендер шалгаруулалтын зааварчилгааны өгөгдлийн хүснэгтэд ТШББ 18.3 гэсэн заалтаар материал бэлтгэхийг шаардаагүй.
Харин ТШЗ 18.1: Санхүүгийн чадавхын шаардлага
ТШЗ 18.2: Санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох баримт бичиг гэсэн заалтуудаар материал бэлтгэхээр заасан.
Ийм учраас ТШББ 18.3-т заасан шаардлагыг хангахгүй байгаа гэсэн нь үндэслэлгүй байна.
ТШББ 18.2.2-т “Тендер зарласан өдрөөс хойших Арилжааны банкны судлагдсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт (Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй) гэсэн заалтын шаардлагыг хангахгүй байна” гэсэн нэхэмжлэлийн үндэслэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Голомт банкны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10/152 тоот тодорхойлолтоор Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар Сургуулийн өргөтгөлийн барилга /Улаанбаатар хот, ******* дүүрэг, дүгээр хороо/ ажлыг гүйцэтгэх тухай НХА/01/01 дугаар бүхий тендерт оролцож буй тул энэхүү тендерийн ажилд зориулан 4,000,000,000/ дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт олгох боломжтой болохыг үүгээр тодорхойлов гэсэн тодорхойлолтоор ТШЗ 18.2.2-ийн шаардлагад нийцэх тодорхойлолтыг хүргүүлсэн. Энэхүү тодорхойлолтыг манай санхүүгийн тайлан, харилцах дансны жилийн гүйлгээний дүн, өмнөх зээлүүдийн зээлийн сахилгын байдал зэрэг тодорхойлолт өгөхөд шаардлагатай шалгууруудаа үндэслэн санхүүжилт олгох боломжтой гэсэн мэдэгдэл гаргасан. Энэ нь ТШЗ 18.2.2-т “Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй” гэсэн шаардлагын шалгуурыг хангаж олгох боломжтой гэж тодорхойлсон нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэсэн санааг огт агуулаагүй ийм зээл олгоход боломжтой гэсэн санааг бүрэн илэрхийлж байгаа тул тендерийн шаардлагыг хангаж байгаа гэж үзэж байна. Банк тендерт шалгарч гэрээ хийгдсэн нөхцөлд гэрээг үндэслэн харилцагчийн үл хөдлөх, эд хөрөнгийг барьцаалан зээлийг олгодог ба энэ журмаар бид голомт банктай олон жил хамтран ажиллаж байгаа шаардлагатай бол харилцагч банкнаас шаардлагатай мэдээллийг авахад бид татгалзах зүйлгүй.
ХОЁР. “Г” ХХК болон “Э” ХХК -ийн түншлэл нь хуулийн 17 дугаар зүйл болон ТШБ 17.4 “Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн ТШЗ-ны 18,19-д чадавхын болон туршлагын шаардлагын 40-аас дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна.” гэсэн шаардлагыг хангахгүй байна” гэсэн нэхэмжлэлийн үндэслэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Тендерт манай компани ТШЗ 19.1.3 Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: Сүүлийн 3 жил буюу 2022, 2023, 2024 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан Төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй төсөвт өртөгтэй барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан байна гэсэн заалтын шаардлагат нийцүүлэхийн тулд “Э” ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулан түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүнээр оролцсон.
ТШЗ-ны 18,19-д чадавхын болон туршлагын шаардлагын 40-аас дээш хувийг хангасан барилгын байх шаардлагад нийцэх барилга угсралтын ажил болох Сургуулийн номын сан, урлаг заалны өргөтгөлийн барилга /*******, ******* сум, 4 дүгээр сургуулийн 1,880,733,807 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг оруулсан. Энэ нь тендерийн шаардлагыг доорх байдлаар хангаж байгаа.
|
|
| “Г” ХХК, “Э” ХХК-ийн түншлэл | |||||
| Тендерийн батлагдсан төсөвт өртгийн дүн | Батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувийг хангасан байх дүн |
|
| Үүнээс: | |||
|
|
|
|
|
|
| ||
|
|
| Дүн | Хувь | Дүн | Хувь | Дүн | Хувь |
| 13,540,100,000 | 4,062,030,000 | 7,459,8361,617 | 184 | 1,880,733,807 | 46 | 5,579,100,816 |
|
Тайлбар: Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн ТШЗ-18,19-д чадавхын болон туршлагын шаардлагын 40-н хувиас дээш гэсэн нь: Төсөвт өртгийн 30 хувь: 4,062,030,000, Үүний 40-оос доошгүй хувийг Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн хангах дүн: 4,062,030,000*40 хувь 1,624,812,000 төгрөг байхаас “Г” ХХК-ийн гүйцэтгэсэн ******* аймгийн 4 дүгээр сургуулийн номын сан, урлаг заалны 1,880,733,807 төгрөгийн ажил нь хангах шалгуураас 1,880,733,807-1,624,812,000-255,921,807 төгрөгөөр илүү буюу шалгуурын шаардлагыг 46 хувиар хангаж байгаа.
“Г” ХХК нь ******* аймгийн 4 дүгээр сургуулийн номын сан, урлаг заалны ажлыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* дугаартай 1,115,226,287 төгрөгийн гэрээ байгуулж 2022 оны 4 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд ажлыг гүйцэтгэсэн ба 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 04/23 дугаартай 765,507,520 төгрөгийн нэмэлт гэрээ байгуулж нийт төсөвт өртөг 1,880,733,807 төгрөгийн дүнтэй ажлыг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад өгсөн.
Уг ажлын захиалагчийн хяналтын гэрээг ******* аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газартай хийсний дагуу хяналт тавьж ажилласан ба захиалагчийн тодорхойлолтыг ******* аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас авсан болно. Барилгын ашиглалтад оруулсан тодорхойлолтыг орон нутагт Захиалагчийн хяналт хийсэн байгууллага олгодог тул бид тендерт аймгуудын газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын тодорхойлолтыг хавсаргаж тендерт хүлээн зөвшөөрөгдсөөр ирсэн.
“Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн систем болон “Г” XXK илгээсэн тендерийн материалд тус компанийн тусгай зөвшөөрлийн мэдээлэл oгт тусгагдаагүй байна” гэсэн нэхэмжлэлийн үндэслэлд дараах тайлбарыг гаргаж байна.
Хуулийн 15.2-т заасан цахим системээр дамжуулан шалгах боломжтой, олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхгүй гэсэн хуулийн заалтын дагуу тендерийн өгөгдлийн хүснэгтэд тусгай зөвшөөрлүүдийг ТШЗ-19.3-т
ГУРАВ. Тендерт шалгарсан “Г” ХХК болон “Э” ХХК-ийн түншлэл нь ТШЗ 19.2-т заасан техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичгийн хэрэгжүүлж байгаа ажил болон хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэл дутуу илгээсэн. Үүнд:
3.1. “Г” ХХК нь аймгийн сумын 6 дугаар өргөтгөл барих ажил гүйцэтгэсэн боловч ТШЗ 19.2.3 заасан “захиалагчийн тодорхойлолт”-ыг тендерийн баримт бичигт тусгаагүй.
3.2 “Г” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн Л.Атай худалдаа үйлчилгээний авто зогсоол бүхий орон сууцны барилгыг барих гэрээ байгуулан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байнгын ашиглалтад оруулсан байна. Тендерийн материалд захиалагчийн тодорхойлолтыг илгээгээгүй бөгөөд ******* аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 514 тоот албан бичгийг хавсаргасан энэ нь тендер зарласан хугацаанаас өмнө байгаа нь шаардлага хангахгүй бөгөөд тус газар нь захиалагчийн тодорхойлолт гаргах эрхгүй гэж үзэж байна.
3.3 “Г” ХХК нь Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, дотуур байрны их засварын ажил/Улаанбаатар хот, дүүрэг/-ийг гүйцэтгэн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд тус ажлын захиалагчийн тодорхойлолтыг тендерийн материалд хавсаргаагүй байна гэсэн нэхэмжлэлийн үндэслэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Тендерт ижил төстэй ажлын туршлагад тооцуулах барилга угсралтын ажлын улсын, комиссын акт, захиалагчийн тодорхойлолтын хамт ирүүлэхийг шаардсан. Энэ дагуу ******* аймгийн 4 дүгээр сургуулийн номын сан, урлаг заалны ажлын улсын комисст хүлээлгэж өгсөн акт, захиалагчийн хяналтын байгууллагаас авсан тодорхойлолтуудыг материалд оруулсан. Тендерийн өгөгдлийн хүснэгтэд гүйцэтгэсэн бүх ажилд тодорхойлолт ав гэж заагаагүй тул тодорхойлолт авч хавсаргаагүй.
Учир нь ТШЗ 19.1.3-т ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага “Шаардана”
Сүүлийн 3 жил буюу 2022, 2023, 2024 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй төсөвт өртөгтэй барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан байна.
Ижил төстэй ажилд барилга угсралтын ажлыг тооцно гэсний дагуу шаардлагат нийцэх ******* аймгийн 4 дүгээр сургуулийн номын cан, урлаг заалны ажлын улсын комисст хүлээлгэж өгсөн акт, захиалагчийн хяналтын байгууллагаас авсан тодорхойлолтуудыг тендерийн материалд оруулсан.
3.4 “Э”ХХК нь Сургуулийн барилга өргөтгөл, 320 суудал /Г аймаг, сум, 1 дүгээр сургууль ажлын захиалагчийн тодорхойлолтыг тендерийн материалд хавсаргаагүй байна” гэсэн нэхэмжлэлийн үндэслэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.
ТШЗ 19.1.4-т Хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр эрх авсан ажлын гэрээний талаарх шаардлага: Шаардана
ТШЗ 19.2.4-т Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд:
а) Тендер оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа хэрэгжүүлэх эрх авсан ажлын гүйцэтгэлийн явцын талаарх мэдээллийг маягт 5-ын дагуу ирүүлнэ.
Захиалагч тендерт оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадавхыг магадална.
Захиалагч тендерт оролцогчийн санал болгосон инженер, техникийн ажилтнуудын талаарх мэдээллийг холбогдох байгууллагын мэдээллийн сангаас шаардлагатай тохиолдолд хянан үзнэ гэж тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасны дагуу Маягт 5-аар мэдээллийг тодорхой тайлбарын хамт хүргүүлсэн.
Энэ материалыг үндэслэн үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг хянаж Шаардлагатай нэмэлт материалыг захиалагч байгууллагуудаас гаргуулан авах эрхийн дагуу үнэлгээ хийгддэг тул ямар нэгэн дутуу материал байхгүй. Энд хэрэгжүүлж байгаа ажлын талаар захиалагч байгууллагын тодорхойлолтыг тендерт шаарддаггүй болно.
3.5 “Э” ХХК нь иргэн Д.Ч*******гийн захиалгаар ******* аймгийн ******* суманд үйлчилгээтэй 85 айлын 2 блок орон сууцны барилгын 1-р ээлжийн үйлчилгээтэй 9 давхар 43 айлын орон сууцны барилгыг 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Тендерийн материалд захиалагчийн тодорхойлолт илгээгээгүй бөгөөд ******* аймгийн газрын харилцаа барилга хот Байгуулалтын газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 64 тоот албан бичгийг хавсаргасан нь захиалагчийн тодорхойлолтыг орлохгүй гэж үзэж байна” гэсэн нэхэмжлэлийн үндэслэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Манай компанийг хувь иргэний барилга байгууламжийг барьж гүйцэтгэх ажил эхлүүлэх зөвшөөрөл авахад захиалагч иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас гадна уг барилгад захиалагчийн хяналт хийлгэх гэрээг захиалагч иргэн болон Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газартай захиалагчийн хяналт гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан байхыг шаарддаг.
Энэ шаардлагын дагуу дээрх гэрээг ажил эхлүүлэх зөвшөөрлийн материалд хавсарган зөвшөөрөл авдаг ба гүйцэтгэж байгаа барилгын чанар байдлыг ажлын явц, үе шат бүхэнд газрын харилцааны мэргэжилтэн хяналт тавьж, ажлын явцын фото зураг, ил, далд ажлын акт зэрэг холбогдох бичиг баримтуудыг бүрдэл болгон хянаж баталгаажуулдаг. Энэ дагуу уг барилгын талаарх тодорхойлолтыг захиалагчийг төлөөлөн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Захиалагч Гүйцэтгэгчийн хүсэлтээр тодорхойлолт гаргаж өгдөг. Ийм учраас энэ тодорхойлолтыг тендерийн материалд хавсаргадаг.
Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар нь Улсын комисс ажиллуулах эрх бүхий байгууллага биш. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 35.1.1-д “Нутаг Дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих”, 35.1.2-т “барилгын үйл ажиллагаанд Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх”, 35.1.3-т “Барилга Байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих”. 35.1.4-т “тухайн нутаг дэвсгэрт байрлах барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж Бүртгэх, паспортжуулах”, 35.1.5-д “барилгын ажлын аюулгүй ажиллагааны журам батлах, хэрэгжилтийг хангах”, 35.1.6-д “Энэ хуулийн 32.1.5, 33.1.23-т зааснаас бусад барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” гэж, Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2-т” Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг харьяаллын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэлдэхүүнтэй томилно” гэж тус тус заасан.
Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь комисс ажиллуулдаг эрх бүхий байгууллага биш юм. Харин барилгын чанар байдалд захиалагчийг төлөөлөн хяналт тавьдаг, хэрэгжилтийг хангадаг мэргэжлийн байгууллага юм. Ийм учраас барилгын захиалагчийн тодорхойлолтыг хяналт тавьж хэрэгжилтийг хангасны хувьд тодорхойлолт гаргах эрх үүрэгтэй.
Нэхэмжлэлийн 4-т заасан “Түншлэлийн гишүүн “Э “ХХК нь ТШЗ 19.1-т заасан “Тендер шалгаруулалтад оролцогч нь ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, машин механизм, техник хэрэгслийг гэрээ байгуулах эрх олгогдсон тохиолдолд бүрэн хангаж ажиллах албан мэдэгдэл”, “Тендер шалгаруулалтад оролцогч нь ажил гүйцэтгэхэд ашиглагдах инженер, техникийн ажилчдыг гэрээ байгуулах эрх олгогдсон тохиолдолд бүрэн хангаж ажиллах албан мэдэгдэл”, ТШЗ-19.2-т “Ажлын талбайтай танилцсан тэмдэглэлийг фото зургийн хамт ирүүлнэ”, “Тухайн төсөл, арга хэмжээнд хамаарах Нийслэлийн Хотын стандарт, хяналтын газраас баталсан стандарт болон захиалагчаас ирүүлсэн ажлын даалгаварт заасан стандартын дагуу ажил гүйцэтгэх албан мэдэгдэл”, “Эрчим хүчний, байгалийн нөөцийн хэмнэлттэй хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, эдийн засгийн үр ашигтай хэрэглээний тогтвортой байдлыг хангах байгаль орчин, хүний эрүүл мэндэд, сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай ногоон орчныг бүрдүүлж ажиллах албан мэдэгдэл” зэргийг тендерийн материалд хавсаргаагүй байна” гэсэн нэхэмжлэлийн үндэслэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Төрийн худалдан авах ажиллагааны тухайн хуулийн 6.3.2-т худалдан авах ажиллагаанд түншлэлийг төлөөлөн оролцох, гэрээний хэрэгжилтийг захиалагч болон бусад этгээдийн өмнө хариуцах нэг гишүүнийг томилсон байх гэсэн заалтыг үндэслэн тендерийн материалд илгээсэн.
“Г” ХХК, “Э” ХХК-ийн түншлэлийн шийдвэрт:
1. Түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүн байгууллагаар “г” ХХК-иар (цаашид түншлэлийн гэрээнд А тал гэж нэрлэх) сонгож түншлэлийг төлөөлөн захиалагчтай гэрээ хэлцэл хийж, төслийг газар дээр нь хэрэгжүүлэгчээр ажиллуулахаар шийдвэрлэв.
2. Түншлэлийн нэрийн өмнөөс итгэмжлэл хийлгэж тендерийн шалгаруулалтад материал бэлтгэж оролцох, түншлэлийн нэрийн өмнөөс үүрэг хүлээх, зааварчилгаа хүлээн авах, төлбөр тооцоо хийх эрхийг “Г” ХХК захирал Д.Ч*******д олгов.
ТШМ 2-2-оор Итгэмжлэгдсэн бичгийг “Э” ХХК-иас “Г” ХХК-д гаргахдаа: Д.Ч******* нь “Г” ХХК, “Э” ХХК-ийн түншлэлийг төлөөлж “Г” ХХК-ийн нэр дээр гэрээ, хэлцэл байгуулах, ажил эхэлж дуусгах, гүйцэтгэл гаргах, гологдлыг барагдуулах, албан бичиг баримт явуулах зэрэг сонгон шалгаруулалтад холбогдолтой бүх материалд гарын үсэг зурах эрхтэй болно гэж түншлэлийн шийдвэр, “Э” ХХК-иас итгэмжлэл олгож “Г” ХХК-ийн эрхийг баталгаажуулсны дагуу тендерт шаардсан дээрх бичиг баримтуудыг “Г” ХХК-ийн нэр дээр боловсруулж материал бүрдүүлсэн нь тендерийн шаардлагад нийцэж байгаа болно.
Энэ нь тендерийн шаардлагад нийцээгүй үйл баримт байхгүй, хууль зөрчсөн зүйлгүй болно.
Нэхэмжлэл гаргагч “Г” ХХК нь 2024 оны 07 дугаар сард зарласан 7,772,100,000 төгрөгийн төсөвт өртөгтэй, 2024 онд 7,772,100,000 төгрөг бүрэн санхүүжихээр улсын төсөвт бүрэн суусан, 2024 оны 12 дугаар сарын 30-нд ашиглалтад оруулах Сургуулийн Барилга, Улаанбаатар, ******* дүүрэг, 16 дугаар хороо/ угсралтын ажлын тендерт 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шалгарсан. Энэ тендерт түншлэл “Э” ХХК нь оролцож байсан.
Нийтэд илэрхий үйл баримт буюу сангийн яамны цахим системээс үзэхэд: “Г” ХХК нь 2024 оны 11 сард 475,353,286 төгрөг, 12 сард 667,713,231 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 02-нд 1,332,286,769 төгрөг нийт 2,475,353,286 төгрөгийг энэ тендерийг зарлах үед авсан байсан ба 31.8 хувийн гүйцэтгэлтэй байна, мөн гэрээ байгуулсан хэдий ч гэрээт ажлаа эхлээгүй өөр ажилтай гэсэн төлөв байдал ажиглагдаж байна. Энэ нь тухайн компани инженер техникийн ажилтнуудын давхцал үүсгэж байна гэж үзэн тендер шалгаруулалтаас татгалзах үндэслэл болдог. Хэрэгжүүлж байгаа гэрээт ажлын мэдээллийг ТШЗ 19.1.4, ТШЗ 19.2.4-т заасны дагуу маягт-5-ын дагуу тодорхой гаргаж тайлбартайгаар хүргүүлэх ба эндээс тендерт оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадавхыг магадладаг, шаардлагатай тохиолдолд хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх эрх авсан ажлын нэмэлт тодруулгыг Захиалагчаас авдаг. “Г” ХХК-ийн хувьд хийгдэж байгаа ажлын нэг нь 30 гаран хувьтай, нөгөө нь эхлээгүй байгаа нь инженерийн болон хөдөлмөр хамгааллын ажилтны давхцал үүсэх нөхцөл харагдаж байна гэж үзэж байна.
Иймээс дээрх тендер шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулсан үнэлгээний хороо нь Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам”-ын дагуу бүртгүүлсэн нэр бүхий 7 компаниас 5 компанийн тендерийн материалыг шаардлага хангаагүй гэж хасаж, энэ хэргийн нэхэмжлэгч болон Гуравдагч этгээд нарын тендерийн материалаас манайхыг 1 дүгээрт эрэмбэлсэн шийдвэр гаргаж Захиалагчтай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Харин Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрыг манай компанитай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн мэдэгдлийг эс зөвшөөрч гомдол гаргасныг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8 дах хэсэг, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдолд хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.” гэжээ.
17. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байгаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай санал нэг байна. Тайлбарыг бичгээр гаргаж өгсөн бөгөөд товчилж тайлбарлах боломжгүй байна. 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Сангийн сайдын тушаалын хавсралтаар батлагдсан Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, хөдөлмөрийн журмын дагуу бүртгүүлсэн нэр бүхий 7 байгууллагаас 2 байгууллага шаардлага хангаж, үүнээс манай компани хамгийн сайн тендерээр үнэлэгдэж шалгарсан бөгөөд одоо ажлаа гүйцэтгээд явж байгаа. Хүүхдийн сургуулийн барилгын ажлын үйл явц цаг хугацаатай. Мөн барилгын ажил нь улирлын чанартай байдаг. Бүх үйл ажиллагааг шат дарааллын дагуу хууль тогтоомжоор тогтоож өгсөн. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн 4 шаардлага гаргасан байна. Үүнд тайлбарыг бичгээр гаргасан учир ахин тайлбарлаад дэмий гэж үзсэн. Бид хуульд журамд заасны дагуу бичиг баримтыг бүрдүүлж өгсөн бөгөөд төрийн байгууллага хянаж шалгадаг. Хариуцагчаас шалгарсан компани болгон тендерт шалгардаггүй. Хамгийн бага үнийн санал ирүүлсэн компани шалгардаг. Мөн хуульд заасан бичиг баримтын бүрдүүлэлтийг хангасан, шаардлага хангасан хуулийн этгээд тендерийн шалгаруулалтыг авдаг. Бид хуульд заасан журмын дагуу тендер шалгарч, ажлаа гүйцэтгээд явж байгаа. Манай компани өнөөдрийн байдлаар 2 тэрбум орчим төгрөгийн зарлага гаргасан. Мөн банкнаас өндөр хэмжээний зээл авсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тухайн үед нэхэмжлэгчээс холбогдох байгууллагад гомдол гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8, Сангийн яамны сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулах журамд зааны дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байсан урчаас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. “Г” ХХК нь Сангийн яам, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, НХХ дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга гүйцэтгэх тендерийн Үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдуулан “Сангийн яамны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, НХХ дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга гүйцэтгэх тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Г” ХХК болон “Э” ХХК-иудын түншлэл болон захиалагч хооронд байгуулагдсан захиалгын гэрээг хүчингүй болгуулах, тендерт оролцсон “Г” ХХК-ийн материалыг дахин үнэлэн шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд, уг тендерт “Г” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмжийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгах” шаардлагуудын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно .
1.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны А/07 дугаар тушаалаар байгуулагдсан Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга /Улаанбаатар хот, дүүрэг, 4 дүгээр хороо/-ын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах Үнэлгээний хороо нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, тус тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, мөн өдөр тендер шалгаруулалтыг зарлаж, цахим системээр тендер хүлээн авах эцсийн хугацааг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 00 минутад хүлээн авч, 09 цаг 20 минутад нээхээр тогтсон байна.
1.2. Тендерийг нээхэд нийт 7 компани материал ирүүлсэн бөгөөд Үнэлгээний хороо 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж тендерийн үнэлгээг хийж, “А” ХХК, “М” ХХК, “Ю” ХХК, “Э” ХХК, “Ж” ХХК-иудын ирүүлсэн тендерээс татгалзсан.
1.3. Харин “Г” ХХК болон “Г” ХХК, “Э” ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэсний дагуу “Г” ХХК болон “Э” ХХК-иудын түншлэлийн тендерийг шалгаруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн “Г” ХХК болон “Э” ХХК-иудын түншлэлд 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл хүргүүлсэн.
1.4. Улмаар нэхэмжлэгч “Г” ХХК-аас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан.
1.5. Тус яамнаас гомдолд дурдсан үндэслэлийн дагуу захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Г” ХХК болон “Э” ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн тендерийг хянаад 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэх агуулга бүхий хариуг өгсөн.
1.6. Нэхэмжлэгч “Г” ХХК нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “...захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон ““Г” ХХК болон “Э” ХХК-иудын түншлэлийн харилцагч банкны мэдэгдэл шаардлага хангаагүй, түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүний тусгай зөвшөөрлийн мэдээлэл тендерийн материалд тусгагдаагүй, ижил төстэй ажил гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэлд захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй, түншлэлийн гишүүн “Э” ХХК нь холбогдох албан мэдэгдлүүдийг ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж шалгаруулсан...” гэх үндэслэлүүдээр маргадаг.
2. Нэхэмжлэгчийн маргасан “...харилцагч банкны мэдэгдэл шаардлага хангаагүй...” гэх үндэслэлийн тухайд.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.Захиалагч санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно. 16.2.Оролцогч санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно:, 16.2.1.харилцагч банкны мэдэгдэл; 16.2.2.сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу гаргасан санхүүгийн тайлан; 16.2.3.сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд оролцогчийн хэрэгжүүлсэн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын мэдээлэл гэж тус тус заажээ.
Тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 18.2.2-т “Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл нийлбэрээр тодорхойлно. Үүнд: Тендер зарласан өдрөөс хойших Арилжааны банкны судлагдсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт, /Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй./ гэсэн шаардлага заасан.
“Г” ХХК болон “Э” ХХК-иудын түншлэлийн тендерийн материалд Голомт банкны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10/152 дугаартай тодорхойлолтоор “Г” ХХК-д энэхүү тендертэй холбогдуулан 4,000,000,000 /дөрвөн тэрбум/ төгрөгийн санхүүжилт олгох боломжтой болохыг тодорхойлсон албан бичиг, Хаан банкны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай тодорхойлолтоор “Э” ХХК-д энэхүү тендертэй холбогдуулан 3,213,700,000 /гурван тэрбум хоёр зуун арван гурван сая долоон зуун мянган/ төгрөгийн зээлийн санхүүжилт хийх боломжтой болохыг тодорхойлж байна гэх албан бичгүүдийг тус тус ирүүлсэн байна.
Эдгээр тодорхойлолтоос үзэхэд Өгөгдлийн хүснэгтэд заасан арилжааны банкны судлагдсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зээл олгохыг судлан үзэх боломжтой гэх агуулгаар бичигдсэн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
3. Нэхэмжлэгчийн маргасан “...түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүний тусгай зөвшөөрлийн мэдээлэл тендерийн материалд тусгагдаагүй...” гэх үндэслэлийн тухайд.
Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.3-т Тусгай зөвшөөрөл шаардана гээд, Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөл ирүүлнэ. БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил, БА-7.1 Барилга, байгууламжийн завсар, засал, чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил, Тендерт оролцогч, түншлэл, туслан гүйцэтгэгч нь гүйцэтгэх үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай бөгөөд тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс шалгана гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгчээс тендерийн материалд тусгай зөвшөөрлийн мэдээлэл ирүүлээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй.” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим системээс шалгахаар заасан байгаа тохиолдолд заавал материалд ирүүлэх шаардлагагүй байна.
4. Нэхэмжлэгчийн маргасан “...ижил төстэй ажил гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэлд захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй...” гэх үндэслэлийн тухайд.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно:17.2.1.ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт; гэж заасан.
Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 19.1.3-т Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага. “Шаардана” гээд Сүүлийн гурван жил буюу 2022, 2023, 2024 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй төсөвт өртөгтэй барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан байна. Ижил төстэй ажилд барилга угсралтын ажлыг тооцно. гэж мөн баримт бичгийн 19.2.3-т Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Сүүлийн 3 жилд буюу 2022, 2023, 2024 онуудад гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний талаар V бүлгийн маягт 4, 6-ын дагуу бэлтгэж ирүүлнэ. Ижил төстэй ажил гүйцэтгэснийг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд. Ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, Эрх бүхий байгууллагын ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт эсхүл акт, Захиалагчийн тодорхойлолт гэж дээрх баримтуудыг шаардахаар Өгөгдлийн хүснэгтэд тодорхойлсон байна.
Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг батлагдсан төсөвт өртгийн 30 хувь нь 4,062,030,000 төгрөг байх бөгөөд тендерт оролцогчид нь уг дүнгээс багагүй төсөвт өртөгтэй барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан байх шаардлагыг хангасан байх ёстой.
“Г” ХХК болон “Э” ХХК-иудын түншлэлийн тендерийн материалд ижил төстэй барилга угсралтын ажлын жагсаалтад түншлэлийн гишүүд нийлээд 7 ажлын жагсаалт ирүүлсэн бөгөөд эдгээрээс тухайн төсөвт өртөг бүхий ажилд “Г” ХХК-ийн гүйцэтгэсэн Сургуулийн номын сан, урлаг заалны өргөтгөлийн барилга /******* аймаг, ******* сум, 4 дүгээр сургууль/ төсөл болон “Э” ХХК-ийн гүйцэтгэсэн иргэн Д.Ч*******гийн үйлчилгээтэй 9 давхар 43 айлын орон сууцны барилгын ажлуудыг тухайн төсөвт өртөг бүхий ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагад хамааруулан тооцсон гэж хариуцагч, гуравдагч нар тайлбарлаж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна. 17.5.Түншлэлийн гишүүн тус бүрийн болон хамтдаа хангавал зохих техникийн чадавх, туршлагын доод шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана. гэж заасан.
Тендер шалгаруулалтын баримт бичгийн 17.4-т “Түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүн ТШЗ-ны 18, 19-д чадавхын болон туршлагын шаардлагын 40-аас дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна.” гэж заасны дагуу ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын шаардлага буюу батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх шаардлагаас “Г” ХХК буюу түншлэлийг төлөөлөх этгээд 40 хувь, “Э” ХХК буюу түншлэлийн гишүүн 25 хувь байх шаардлагыг тус тус хангасан байх ёстой.
Ижил төстэй ажлын туршлагад оруулан тооцсон гэх ажлыг тендерийн материалд ирүүлсэн гэрээ, холбогдох баримтуудаас хянан үзэхэд Сургуулийн номын сан, урлаг заалны өргөтгөлийн барилга /******* аймаг, ******* сум, 4 дүгээр сургууль/ төсөл болон иргэн Д.Ч*******гийн үйлчилгээтэй 9 давхар 43 айлын орон сууцны барилгын ажлуудын нийт өртөг нь 7,459,834,623 төгрөг байх бөгөөд түншлэлийн гишүүн тус бүрийн хувьд хамаарах хэсгийг тооцож үзэхэд хангасан болох нь тогтоогдож байна.
“Г” ХХК нь Сургуулийн номын сан, урлаг заалны өргөтгөлийн барилга /******* аймаг, ******* сум, 4 дүгээр сургууль/ төсөлтэй холбогдуулан тендерийн материалд ******* аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаар албан бичиг, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, “Г” ХХК болон ******* аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нарын хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг хавсарган ирүүлсэн нь ижил төстэй ажлын шаардлагад тавигдах нотлох баримтын шаардлагыг хангаж байна.
Харин дээрх “Г” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний огноо нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр боловч гэрээний дагуу хийгдэх ажил нь 2022 оны барилгын ажил эхлэх боломжтой улирлаас эхлэх буюу тендерийн ажил, барилгыг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт заасан хугацаанд гарсан тул цаг хугацааны хувьд хамаарна гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн “Э” ХХК-ийн ижил төстэй ажлын туршлагад ирүүлсэн иргэн Д.Ч*******гийн үйлчилгээтэй 9 давхар 43 айлын орон сууцны барилгын ажилд захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй буюу тодорхойлолт нь захиалагчаас нь ирээгүй гэж маргадаг бөгөөд тендерийн материалд ******* аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 64 тоот албан бичгийг ирүүлсэн байна.
Энэхүү барилгын захиалагч иргэн Д.Ч******* нь “Г” ХХК-ийн захирал бөгөөд гуравдагч нараас шүүх хуралдаанд “... “Э ХХК нь манай салбар компани, тэгэхээр өөр өөртөө тодорхойлолт хийж өгөхөөс илүү барилгыг хүлээж авдаг захиргааны байгууллага тодорхойлолт гаргах нь ашиг сонирхлыг зөрчил үүсэхгүй гэж үзсэн...” гэх тайлбар гаргасан бөгөөд Д.Ч*******гийн хувьд захиалагчийн тодорхойлолт гаргаад өгөх боломж нь нээлттэй гэж үзэхээр, харин захиргааны байгууллагаас гаргах нь илүү үндэслэлтэй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.
Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.1.нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих; 35.1.2.барилгын үйл ажиллагаанд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх; 35.1.3.барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих; 35.1.4.тухайн нутаг дэвсгэрт байрлах барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж, бүртгэх, паспортжуулах; Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 37 дугаар тогтоолын 4.Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд доор дурдсан агентлаг ажиллуулахаар тогтоосугай:, 4.5.Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар; гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл дээрх хуульд зааснаар аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь тухайн нутаг дэвсгэрт байрлах барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавих эрхийг хэрэгжүүлдгийн хувьд тухайн барилгад тодорхойлолт гаргасан нь үндэслэлтэй, тухайн түншлэлийн нэг гишүүн захиалга өгч барьсан барилгын хувьд уг захиргааны байгууллагаас тодорхойлолт гаргуулан өгсөн нь зөрчилгүй байна.
5. Нэхэмжлэгчийн маргасан “...түншлэлийн гишүүн “Э” ХХК нь холбогдох албан мэдэгдлүүдийг ирүүлээгүй...” гэх үндэслэлийн тухайд.
Тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 19.1.5-д Бусад шаардлага: Шаардана гээд Тендер шалгаруулалтад оролцогч нь ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, машин механизм, техник хэрэгслийг гэрээ байгуулах эрх олгогдсон тохиолдолд бүрэн хангаж ажиллах үүрэгтэй., Тендер шалгаруулалтад оролцогч нь ажил гүйцэтгэхэд ашиглагдах инженер, техникийн ажилчдыг гэрээ байгуулах эрх олгогдсон тохиолдолд бүрэн хангаж ажиллах үүрэгтэй гэж тус тус шаардсан.
Нэхэмжлэгчээс энэ хүрээнд албан мэдэгдэл гаргаж ирүүлэх шаардлагатай гэж маргасан бөгөөд Өгөгдлийн хүснэгтэд энэ хүрээнд дээрх шаардлагыг хангаж ажиллах үүргийг тодорхойлсон заалт байх бөгөөд заавал албан мэдэгдэл гаргуулахаар шаардсан шаардлага гэж үзэхээргүй байна.
6. Иймд дээрх үндэслэлүүдээр “Г” ХХК болон “Э” ХХК-иудын түншлэлийг шалгаргуулсан Тендерийн үнэлгээний хорооны дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй байх бөгөөд эрх зүйн актуудыг шалган шүүхээс үндэслэл бүхий байгааг тогтоосонтой холбогдуулан тендерт оролцсон “Г” ХХК-ийн материалыг дахин үнэлэн шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд, уг тендерт “Г” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмжийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгах шаардлагыг хангах боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.4, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг тус тус баримтлан “Г” ХХК-иас Сангийн яам, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, НХХ дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга гүйцэтгэх тендерийн Үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, НХХ дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга гүйцэтгэх тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Г” ХХК болон “Э” ХХК-иудын түншлэл болон захиалагч хооронд байгуулагдсан захиалгын гэрээг хүчингүй болгуулах, тендерт оролцсон “Г” ХХК-ийн материалыг дахин үнэлэн шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд, уг тендерт “Г” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмжийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХДЭЛГЭР