| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Мөнхдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2022/0877/З |
| Дугаар | 128/ШШ2025/0667 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2025/0667
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхдэлгэр даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ХХК,
Нэхэмжлэгч: “Э” ХХК,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э, Ш.М,
Гуравдагч этгээд: “Т” ХХК,
Гуравдагч этгээд: “Б” ХХК,
Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Б,
Гуравдагч этгээд: “А” ХХК,
Гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,
Маргааны төрөл: ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар гаргасан хариуцагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлөөлөгч Г.Л, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч А.Б, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өмгөөлөгч А.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Ш.М, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн төлөөлөгч А.О, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн өмгөөлөгч Ө.С, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б (цахимаар), иргэдийн төлөөлөгч Д.О (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан “ аймгийн сумын нутаг, нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт “Г” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах”-аар,
1.1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн тоот албан бичгээр аймгийн сумын нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох боломжгүй талаарх дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох, аймгийн сумын нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.
2. Үйл баримтын тухайд:
2.1. “Г” ХХК нь 2019 оны 11 дүгээр сард 21-ний өдөр аймгийн Засаг даргад аймгийн сумын нутаг, нэртэй газарт 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан.
2.1.1. Тус өргөдөлд тусгагдсан талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүлт хийн Шүүлтийн үр дүн: Үр дүн шалгах: Татгалзах, үл хүлээн авах, Шалтгаанууд: Өмнө нь бүртгэгдсэн өргөдөлтэй давхцалтай, Сонгон шалгаруулалтанд орох талбайтай давхцалтай, Давхцал: Дараах хориглосон болон хязгаарласан талбайтай давхцсан эсэх: Хүсэлт гаргасан хайгуулын ТЗ -001-NE 166.90, -001-NE Цахиурт-1 0.24, Хаалттай талбай ХВ-015539 Өндөр 125.95, ХВ-011569 42.71 гэсэн тодорхойлолт гаргажээ.
2.1.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Засаг даргад дугаар “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгээр “...дараах өргөдлийн талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна. Үүнд: аймаг сумын нутаг: “Г” ХХК-ийн нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-******* бүртгэлийн дугаартай 168.92 гектар талбай” гэж дурджээ.
2.1.3. Тус дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргаас 2021 оны 10 дугаар сарын 20-ны 01/1085 дугаар албан бичгээр “Г” ХХК-ийн захирал Г.Лд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй хэмээн мэдэгджээ.
2.1.4. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас тус мэдэгдлийг хүлээн аваад Ашигт малтмал, газрын тосны газарт 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөрт гомдол гаргасанд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дүгээр албан бичгээр “...түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхэд зураг зүйн шүүлт хийж шалгахад түрүүлж ирүүлсэн “Э” ХХК-ийн тоот өргөдөлтэй 166.90 гектар, “Б” ХХК-ийн ΧΑ-43000156 тоот өргөдөлтэй 0.24 гектар талбайгаар тус тус хэсэгчлэн давхцалтай тул 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тоот албан бичгээр олгох боломжгүй дүгнэлтийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. аймгийн Засаг дарга тус өргөдлийг татгалзаж шийдвэрлэн кадастрын зураг зүйн бүртгэлийн системд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн бүртгэлтэй тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье гэсэн хариуг хүргүүлсэн байна.
2.2. “Э” ХХК-аас анх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Засаг даргад аймгийн сумын нутаг, нэртэй газарт 189 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаснаар тус өргөдөлд тусгагдсан талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүлт хийн Шүүлтийн үр дүн: Үр дүн шалгах: Татгалзах зүйлгүй боловч лавлах зүйл байгаа, Давхцал: Дараах хориглосон болон хязгаарласан талбайтай давхацсан эсэх: Хаалттай талбай ХВ-015539 Өндөр 136.88, ХВ-011569 40.99 гэсэн тодорхойлолт гаргажээ.
2.2.1. Үүнийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дүгээр “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгээр аймгийн Засаг даргад ...дараах өргөдлийн талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна. Үүнд:
аймаг сумын нутаг:.. “Э” ХХК-ийн нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн бүртгэлийн дугаартай 189.08 гектар талбай гэх дүгнэлтийг хүргүүлсэн байна.
2.2.2. Уг дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргаас 2021 оны 10 дугаар сарын 08-ны 01/1034 дүгээр албан бичгээр “Э” ХХК-ийн захирал А.Бид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй-г мэдэгджээ.
2.2.3. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас мэдэгдлийг хүлээн аваад Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөрт өргөдөл гаргасанд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар албан бичгээр ...түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхэд зураг зүйн шүүлт болон эрдсийн хуримтлалтай эсэхийг ашигт малтмалын хайгуулын хэлтсээр шүүлт хийж шалгахад шохойн чулуутай давхцалтай тул 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тоот албан бичгээр олгох боломжгүй дүгнэлтийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. аймгийн Засаг дарга тус өргөдлийг татгалзаж шийдвэрлэн уул, уурхайн кадастрын бүртгэлийн системд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн бүртгэлтэй тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье. гэсэн хариуг хүргүүлсэн байна.
3. Ийнхүү нэхэмжлэгч нараас тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус тус захиргааны хэрэг үүсгэж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШЗ2024/3695 дугаар захирамжаар “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэрэгт нэгтгэжээ.
Нэхэмжлэгч нарын маргаж буй өргөдлийн талбай нь харилцан хоорондоо маргаантай, давхцалтай хэдий ч маргаж буй талбай нь нэг байгаатай холбоотойгоор хэргийг нэгтгэснээс үүдэн уг хуулийн этгээдүүдийг тус тус нэхэмжлэгчээр тодорхойлсон байдаг.
Иймд шүүхээс нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хувьд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар буюу уг эрх, үүргийг эдэлж оролцож байгаа болох болон нэхэмжлэлийн шаардлагын хувьд эрх зүйн байдал дордохгүй болохыг тайлбарлаж өгсөн, шүүх хуралдаанд ойлгож байгаа болохоо илэрхийлсэн бөгөөд талууд энэ асуудлаар маргаагүй болно.
Энэ мэтээр төрийн байгууллага, албан тушаалтнаас хамаарах шалтгаанаар манай компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл маань шийдвэрлэгдэхгүй байсаар 2022 он гарч, төрөөс тогтоосон бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг цуцлагдсан ба манай зүгээс өргөдлийнхөө хариуг шаардсан боловч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу шүүлт хийлгэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт манай материалыг хүргүүлээгүй байсан болохыг олж мэдсэн. Хэдийгээр аймгийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох эрх хэмжээг хуулиар эдэлдэг ч аливаа хэлбэрээр давхцал байгаа эсэхийг эхлээд Ашигт малтмал, газрын тосны газраар хянуулж, шүүлт хийлгэдэг гэж ойлгосон.
Ийнхүү манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж, хариу өгөхгүй байсаар 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр боломжгүй гэх хариуг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1085 тоот албан бичгээр өгсөн бөгөөд уг албан бичигт Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгээр боломжгүй дүгнэлт ирсэн талаар дурджээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх”, 14.2-т “Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ”, 14 3-т “Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ” гэж тус тус заасантай нийцэхгүй гэж үзэж байна.
Учир нь манай компанийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан өргөдлийн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан зүйл огт байхгүй байхад ийнхүү боломжгүй гэх хариу өгөх хууль зүйн үндэслэлгүй юм. Энэхүү хариуг манай компанид аймгийн Засаг даргын албан бичгээр 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн бөгөөд түүнээс хойш хуульд заасан хугацааны дотор буюу 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр манай компаниас Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргасны хариуг Кадастрын хэлтсээрээ дамжуулан 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тоот албан бичгийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манайд гардуулан өгсөн ба түүнд дурдахдаа зураг зүйн шүүлт хийж үзэхэд түрүүлж ирүүлсэн “Э” ХХК-ийн тоот өргөдөлтэй, 166.90 гектар “Б” ХХК-ийн тоот өргөдөлтэй, 0.24 гектар талбайгаар тус тус хэсэгчлэн давхцалтай талаар дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй
Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Энэ хуулийн 61 дэх хэсэг 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасныг зөрчиж, манай компанийн өргөдөл гаргасан талбай нь ямар нэгэн тусгай зөвшөөрөл бүхий талбай эсхүл хориглосон талбай болон түрүүлж гаргасан өргөдлийн талбайтай давхцалгүй байхад ийнхүү тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан хэрнээ ийнхүү шийдвэрийг гаргахаасаа ч өмнө манай компанийн өргөдлөөс хойш цаг хугацаанд өргөдөл гаргасан өөр бусад компанид олгож байгаа нь хуулийг ноцтой зөрчиж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Түүнчлэн манай компани нь ийнхүү түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргахаасаа өмнө аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн дэмжсэн болно.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021.10.14-ний өдрийн тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичиг нь аймгийн Засаг даргаас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлын үндэслэл болж, улмаар хууль зүйн үр дагаврыг бий болгож байх ба мөн энэхүү албан бичгийг зөрчиж тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргаас олгох боломжгүй тул давхар захирамжилсан шинжтэй гэж үзэхээр байх бөгөөд тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, гадагш чиглэсэн зэрэг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан захиргааны акт байх тул түүнийг хүчингүй болгуулахаар ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд аймгийн сумын нутаг, “” нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт “Г” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021.10.14-ний өдрийн тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4.1. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлөөлөгч Г.Л шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Г” ХХК 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэгт 2 хүсэлт өгсөн. Нэг нь элс, нөгөөх нь түгээмэл тархацтай маргаж байгаа талбайтай холбоотой бичиг баримтыг холбогдох журмын дагуу бүрдүүлж өгсөн. Элсний ордын өргөдлийг бүртгэж аваад 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр буюу 1 сарын дараа маргаж байгаа талбайгаар “Э” ХХК-ийн өргөдлийг бүртгэж авсан байдаг. 226.22 м.кв талбайг манай хүсэлтийн дагуу өгөөгүй байж байгаад 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт шивж явуулсан. Ингэхдээ 226 биш 168.98 м.кв багасгаж манай өгсөн бичиг баримт аймгийн Засаг даргын Тамгын газарт байдаггүй. Манай компани сүүлдээ ямар ч үйлчилгээ авах эрхгүй болсон. Аргагүйн эрхэнд шүүхэд гомдол гаргасан. 2022 оны 06 дугаар сард хайгуулын лиценз гуравдагч этгээд “Т” ХХК дээр гарсан байсан. Талбайг өөр компани олгогдсон талаар мэдсэн. Иймд шүүхэд гомдол гаргаад явж байгаа.” гэв.
4.2. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Анх 2019 онд өргөдөл гаргасан байдаг боловч тухайн өргөдлийг нь аймгаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр огт хүргүүлээгүй байж байгаад 2020 оны 03 дугаар сард хүргүүлсэн байдаг. Түүний дагуу зураг зүйн шүүлт хийж Ашигт малтмал, газрын тосны газраас хариу хүргүүлэхдээ үндэслэлгүйгээр боломжгүй гэх дүгнэлтийг гаргасан гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаад явж байгаа. аймгаас анх 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэсэн гэх хариуг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр өгсөн бичгийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч компанийн захиралд гардуулж өгсөн. Яагаад татгалзах болсон бэ, яагаад боломжгүй гэх дүгнэлт гарсан бэ гэдгийг гол үндэслэл болсон нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтоос харахад Нэгдүгээрт “Э” ХХК нэхэмжлэгч компанийн өргөдөл дээр 166.90 гектар талбай, “Б” ХХК-ийн өргөдөлтэй 0,24 гектар талбайгаар хэсэгчлэн давхцалтай учраас гэх үндэслэлээр боломжгүй гэдэг дүгнэлт гаргасан байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа. Учир нь “Э” ХХК-ийн хувьд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөдөл гаргаж тус өргөдөл нь шийдвэрлэгдээд дуусчихсан байсан. Шийдвэрлэж боломжгүй гэх дүгнэлт нь гарч өргөдөл хаасан гэх баримт авагдсан байдаг. Манай компанийн хувьд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөдөл гаргасан боловч 2020 оны 3 сард шүүлт нь хийгдсэн байдаг. Тухайн үед “Э” ХХК-ийн өргөдөлтэй давхцалтай гэж татгалзсан нь хууль нийцэхгүй гэдэг нь харагдаж байгаа. “Б” ХХК-ийн 0,24 гектар талбайтай давхцалтай гэдэг асуудал нь хуульд нийцэхгүй. Учир нь 1 дүгээрт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар он сарууд нь тодорхой харагдаж байгаа. Анх “Б” ХХК 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөдөл гаргасан гэх бүртгэл байдаг боловч түүн дээр зураг зүй шүүлт хийгдээгүй, хариу өгөгдөөгүй явсаар байгаад 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүлт хийгдсэн байдаг. Шүүлт хийгдэж түүн дээрээ боломжтой гэж дүгнэлт гаргадаггүй, боломжгүй гэж дүгнэлт гаргадаггүй. 2 жил гаруй хугацааны дараа буюу 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч “Г” ХХК-ийн өргөдөл яригдаад эхлэхтэй яг зэрэгцэж боломжтой гэдэг дүгнэлт гаргасан байдаг. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш боломжтой гэж дүгнэлт гараад байгаа. 1 жил орчмын дараа 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрөл олгогдож байгаа. Энэ процесс нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар төрийн захиргааны байгууллага Нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш 10 өдөрт багтааж шүүлт хийж боломжтой, боломжгүй гэх дүгнэлтийг гаргах гэж байгаа. Гэтэл 2018 онд өгсөн өргөдөл 2022 онд буюу 4 жил дарагдаж байгаад нэхэмжлэгч компанийн асуудал яригдаад эхлэхэд зэрэгцэж босож ирээд гэнэт давхцал үүсгээд явж байгаа процесс хуульд хэрхэн нийцэж байна вэ гэдэг дээр шүүхээс дүгнэлт хийж өгөөч гэж хүсэж байгаа. Нэхэмжлэгч компанийн хувьд татгалзсан үндэслэлийг нэгдүгээрт хууль бус гэж үзэж байгаа. Хоёрдугаарт “Г” ХХК-ийн захирал хэлсэнчлэн анх 226.22 гектар талбай буюу одоо хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа. “Т” ХХК-ийн газартай нэг сантиметрийн зөрүүгүй адилхан талбай дээр өргөдөл гаргасан. Гэтэл хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй 168 гектар гэдэг хэмжээгээр шүүлт хийсэн. 168 гектар талбай гэдэг тоо хаанаас гараад байгаа вэ? энэ солбицол хаанаас гарч ирсэн бэ гэдэг нь одоогоор хавтаст хэрэгт авагдсан баримтаар, аймгийн шүүхээр, сүүлд Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг дээр шийдвэр нь байдаг. Тус хэргийг хянан шийдвэрлэгдэх явцад тэр баримыг нь хааж 3 жил болсон. Тэр баримт хаанаас ч гарч ирээгүй. Гэтэл ийм хууль бус үйлдэл гаргаад, хууль бус баримтыг нь үндэслэж давхцал үүсгэсэн гэх нөхцөл байдлыг бий болгож ингэж гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй гэж үзэж байгаа. Хариуцагчийн зүгээс талбай дээр нийтдээ 3 компани давхцуулж өргөдөл гаргасан байдаг. Цаг хугацааны хувьд дараалж гаргасан байгаа. Гэтэл заримыг нь нэг өөр үндэслэлээр буюу жишээ нь гуравдагч этгээд “Т” ХХК-д яг адилхан талбай дээр ямар ч давхцалгүй, ямар хориглолт хязгаарлалт байхгүй гэж олгосон. Боломжтой гэдэг дүгнэлтээ гаргасан. Гэтэл гуравдагч этгээдийн газар дээр зураг зүйн шүүлт хийхдээ мөн манайхтай адилхан “Г” ХХК, “Э” ХХК-ийн гаргасан өргөдөлтэй давхцалтай байна. Мөн хориглолт хязгаарлалт гэдэг дээр нь олгож болохгүй талбайтай давхцалтай гэж байгаа. Мөн “Э” ХХК-ийн өргөдлөөс татгалздаг шохой чулууны талбайтай давхцалтай гэдэг бүх нөхцөл байдал нь яг адилхан байхад хамгийн сүүлд өргөдөл гаргасан компанид нь олгож өмнө нь гаргасан компанид нь өргөдөл хууль бусаар боломжгүй гэж дүгнэлт гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авч аймгийн Засаг дарга хамгийн түрүүнд анхан шатны шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлдэг. Төрийн захиргааны байгууллага юу шүүх вэ гэхээр хориглосон, нөөцөд авсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон талбай дээр давхцалтай байна уу гэдгийг нэгдүгээрт шалгах болно. Хоёрдугаарт түрүүлж гаргасан өргөдлийн талбайтай давхцалтай байна уу гэдгийг шалгах ёстой. Түрүүлж гаргасан өргөдөл түрүүлж шийдвэрлэгдээд түүний дараагаас дараа дараагийн өргөдөл шийдвэрлэгдэх журмаар явах ёстой гэдгийг хуульд тодорхой заасан. Энэ журмыг зөрчсөн гэж үзэж байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох аймгийн сумын нутагт гэх нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт “Г” ХХК түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тоот албан бичгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
5. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн сумын “” нэртэй газрын 189.08 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан. Тус өргөдлийг 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан өргөдөл гаргах журмын дагуу зохих ёсоор хандсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Энэ хуулийн 6.1 дэх хэсэг. 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан. Манай “Э” ХХК нь 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл авсан бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6.1, 12 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 17.1-17.3 зүйлд заасан шаардлагуудыг хангасан хуулийн этгээд. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу аймгийн Засаг дарга нь тус хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллага буюу ашигт малтмалын газарт цахим хэлбэрээр хүргүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дугаартай албан бичгээр “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.13-т заасны дагуу түгээмэл тархацтай ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дараах өргөдлийн талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна. Үүнд: аймаг сумын нутаг “Э” ХХК-ийн нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн бүртгэлийн дугаартай 189.08 гектар талбай” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Энэхүү дүгнэлтэд үндэслэн аймгийн Засаг дарга нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 01/1034 дугаартай албан бичгээр "Танай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09/12 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болсныг мэдэгдье” гэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан. Энэхүү татгалзсан албан бичгийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнээс нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч Халтар овогтой Бямбажавын цахим мэйл хаяг руу илгээсэн.
Захиргааны байгууллага захиргааны актыг хэрхэн мэдэгдэх талаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд тодорхой зохицуулсан. Тус хуулийн 14.1.3-т “...шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх”, 14.2-т "Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ”, 14.3-т “Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ” гэж заасан.
Гэтэл манай компанид хуульд заасан журмын дагуу бичгээр мэдэгдээгүй. Харин цахим хэлбэрээр мэдэгдсэн байдаг. Манай компани мэдэгдэх ажиллагааг цахим хэлбэрээр хийсэнд гомдолтой байсан. Мөн тухайн мэдэгдэлдээ Ашигт малтмал, газрын тосны газрын дүгнэлтийг үндэслэлийг мэдэгдэх ёстой байсан боловч мэдэгдэх ажиллагааг хийгээгүй. Зөвхөн тухайн өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, татгалзсан тухай мэдэгдсэн.
Иймээс бидний хувьд 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 11/13 тоот албан бичгээр гомдол гаргасан. Тус гомдлын агуулга нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тоот албан бичгээр аймгийн сумын “” нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох боломжгүй талаарх дүгнэлт болон аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/1034 тоот албан бичгээр “Э” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09/12 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг эргэн харж, тус актуудыг хүчингүй болгож өгч, бидэнд үндэслэлтэй, хууль ёсны хариу өгөхийг хүссэн юм.
Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.2-т заасан аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхэд зураг зүйн шүүлт болон эрдсийн хуримтлалтай эсэхийг ашигт малтмалын хайгуулын хэлтсээр шүүлт хийж шалгахад шохойн чулуутай давхцалтай тул 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тоот албан бичгээр олгох боломжгүй дүгнэлтийг аймгийн засаг даргад хүргүүлсэн байна. аймгийн засаг дарга нь тус өргөдлийг татгалзаж шийдвэрлэн уул, уурхайн кадастрын бүртгэлийн системд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн бүртгэлтэй тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэж гомдлын хариуг бичгээр өгсөн.
Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай албан бичгээр хүргүүлсэн дүгнэлт болон аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/1034 тоот албан бичгээр “Э” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09/12 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болсон. Үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Нэхэмжлэгч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасны дагуу аймгийн сумын “” нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авах зорилгоор хамгийн түрүүнд өргөдлийг гаргасан. Гэтэл үндэслэлгүйгээр татгалзаж хууль бус шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.
Ашигт малтмал, газрын тосны газрын гаргасан татгалзсан дүгнэлтийн үндэслэл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан татгалзах үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар энэхүү хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсхүл боломжгүй гэсэн 2 шийдвэрийн аль нэгийг гаргана. Энэ шийдвэрийг гаргахдаа өргөдөлд дурдсан талбай нь 1/ ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, 2/ тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, 3/ түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн шийдвэрийг гаргах тухай хуульд тодорхой заасан.
Гэтэл ашигт малтмал, газрын тосны газрын дүгнэлтэд “зураг зүйн шүүлт болон эрдсийн хуримтлалтай эсэхийг ашигт малтмалын хайгуулын хэлтсээр шүүлт хийж шалгахад шохойн чулуутай давхцалтай тул” олгох боломжгүй гэж үзсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд дээрх үндэслэлээр олгох боломжгүй байх хууль зүйн шалгуур, нөхцөлийг зааж өгөөгүй. Гэтэл хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан. Энэхүү хууль бус захиргааны актыг үндэслэн аймгийн засаг дарга нь аймгийн сумын “” нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй талаар хууль бус захиргааны актыг гаргасан.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу өргөдөлд дурдсан талбай нь 1/ ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарлаагүй эсхүл хориглоогүй, 2/ тусгай хэрэгцээ, нөөцөд аваагүй, 3/ түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй тохиолдолд хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох ёстой. Гэтэл хуульд заагаагүй үндэслэлээр манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, 2021 оны 09 сарын 29 өдрийн тоот албан бичгээр аймгийн сумын “” нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох боломжгүй талаарх дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газар гаргасан.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тоот албан бичгээр аймгийн сумын “” нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох боломжгүй талаарх дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, аймгийн сумын “” нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5.1. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өмгөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд “Э” ХХК-ийн зүгээс маргаан бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн сумын нэртэй газар 189.08 га талбайд зөвшөөрөл хүсэж аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан байдаг. Тус өргөдлийг 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан өргөдөл гаргах журмын дагуу зохих ёсоор гаргах талаар хандсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар энэ хуулийн 6.1, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох зохицуулалттай. Энэ хүрээнд хэргийн материалд авагдсан нотлох баримтын хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газраас өгсөн баримтуудаас харахад манайх хамгийн эхэнд буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл гаргасан байдаг. Үүний дараа “Г” ХХК-ийн зүгээс 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өргөдөл гаргасан. Гуравдагч этгээдээр оролцож байгаа “Т” ХХК-ийн зүгээс 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэсэн дараалалтай байдаг. Бид “Г” ХХК-тай ямар ашиг сонирхлын зөрчилтэй байгаа вэ гэвэл манайх түрүүлж бүртгэгдсэн учир түрүүлж тусгай зөвшөөрлийг авах эрхтэй компани гэж ийм байр суурьтай оролцож байгаа. Манай компани 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тусгай зөвшөөрөл авсан ийм компани байдаг. Өргөдлийг гаргаж аймгийн Засаг даргаас татгалзаж шийдвэрлэсэн. Татгалзаж шийдвэрлэхдээ Ашигт малтмал, газрын тосын газрын дүгнэлтэд үндэслэж татгалзал илэрхийлсэн. Дүгнэлт нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн гэх алан бичгээр ирсэн. Тус бичиг дээр юу гэж байгаа вэ гэхээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэхэд дараах өргөдлийн талбайд түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна гэсэн байдаг. Энэ дотроо 2 дахь хэсэг дээр нь “Э” ХХК-ийн холбогдох хэсгийг зааж өгсөн байдаг. Тус дүгнэлтэд үндэслэж аймгийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 01/1034 дугаартай албан бичгээр манай компанид мэдэгдэх албан бичиг явуулсан. Татгалзсан албан бичгийг манай компани 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнээс манай компанийн хувьцаа эзэмшигч болох Х.Бямбажавын мэйлээр хүлээж авсан. Үүн дээр шүүхийн үйл ажиллагааны явцад үзлэг хийлгүүлж авсан. Мөн холбогдох гэрчийг нь асуусан. Мэйлээр ирүүлсэн баримт дээр хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.2, 14.3-д зааснаар бичгээр мэдэгдэх зохицуулалттай. Манайд энэ талаар бичгээр мэдэгдээгүй байсан. Цахимаар мэдэгдсэн учир мэдсэн үеэс буюу 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хандах процесс явагдсан. 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11/13 дугаар албан бичгээр гомдол гаргасан. Гомдолд Ашигт малтмал, газрын тосны газраас хариу өгөхдөө яг адилхан хариу өгсөн. Хариу өгөхдөө хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар татгалзал илэрхийлээгүй буюу тухайн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ агуулгаараа бид нар юу гэж үзэж байгаа вэ гэхээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зогсон гэж үзэж шүүхийн процессын дагуу шүүхэд хандаад явж байгаа. Ашигт малтмал, газрын тосны газрын дүгнэлттэй яагаад маргадаг вэ гэхээр нэгдүгээрт нийтийн эрх зүйн зарчим болох хуулиар зөвшөөрснөөс бусад нь хориглогдоно гэх үндсэн зарчимтай. Хуулиар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар ямар тохиолдолд олгох вэ гэдгийг нь зааж өгч байгаа. Мөн татгалзал илэрхийлэхтэй холбоотой Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар 14.1.4-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсвэл боломжгүй гэсэн 2 шийдвэрийн аль нэгийг нь гаргах гэж байгаа. Энэ шийдвэрийг гаргахдаа нийт 3 үндэслэлийг харгалзах болно гэж хуулиар зааж өгсөн. 1 дүгээрт хайж ашиглахыг хязгаарласан буюу хориглосон байна уу гэдгийг шалгах болно. 2 дугаарт тусгай хэрэгцээ нөөцөд авсан уу, 3 дугаарт хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт олгогдсон талбай дээр бүхэлдээ буюу хэсэгчилж давхацсан бол олгох боломжгүй санал гаргах 3 үндэслэлийг зааж байгаа. Өөрөөр хэлбэл хуулиар зөвшөөрөгдөөгүй өөр үндэслэлээр татгалзал илэрхийлэхгүй гэсэн санаа байгаа. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын өгсөн хариу тайлбар дээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар түгээмэл тархацтай гэдэгт юуг хамаарах вэ гэх тодорхойлолтыг үндэслэсэн гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл тус тодорхойлолт татгалзах үндэслэл биш . Энэ нь өөрөө үндэслэлгүйгээр татгалзсан байна гэдэг үүднээс нэхэмжлэлийн үндэслэлээ дэмжиж байгаа. Мөн энэ үүссэн байгаа маргаатай холбоотой гуравдагч этгээдээр “Т” ХХК оролцож байгаа. Сонин зүйл гардаг нь “Т” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо шохой чулуутай байна гэхдээ ор тэнхлэггүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгосон байгаа. Гэтэл “Э” ХХК-д шохой чулуутай гэж татгалзсан байгаа. Яг ижил 2 байршил дээр 2 компани дээр татгалзаж байгаа нь нэг талаараа хуулийг дураараа хэрэглэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан бодит байдалд нийцэхгүй байна. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын нэхэмжлэлд дурдаж байгаа дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, эрхээ сэргээлгэх үүднээс аймгийн Засаг дарга руу тусгай зөвшөөрөл гаргах боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаж явуулаач гэсэн шаардлага гаргасан.” гэв.
6. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...”Г” ХХК нь аймгийн Засаг даргад хүргүүлсэн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ий өдрийн тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд хуулийн 10 дугаар зүйлд Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг зохицуулсан. Нутгийн захиргааны байгууллагын зүгээс хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дах хэсэгт заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн хүсэлтийн хүрээнд холбогдох шүүлтийг хийж хариуг тухайн аймгийн Засаг даргад хүргүүлдэг. Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ий өдрийн тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичиг хүргэгдсэн болно. Тус албан бичгийг аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгээр мэдсэн гэх бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №9 тоот албан бичгээр АМГТГ-т хандаж гомдол ирүүлсэн байх тул хариуг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тоот албан бичгээр нэхэмжлэгч “Г” ХХК-д хүргүүлсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-т “... Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно”, 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана...” зааснаас үзэхэд нэхэмжлэлд дурдсан албан бичигтэй маргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байгааг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. “...Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана...” заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 54.1.8 “...энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн...”, 109 дүгээр зүйлийн 109.2. “...энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана...” гэж заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрэн бүрдсэн байна.
Гэтэл нэхэмжлэгч “Г” ХХК-ийн өргөдөл нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ХА******* дугаартай бүртгэлтэй байна. Нэхэмжлэгч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13 1-т “...Энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно...” заасныг зөрчсөн гэж маргаж байгаа нь дээрх үйл баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын /хуучин нэрээр/ хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан захиргааны актын шинжийг агуулаагүй зөвхөн нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд зураг зүйн шүүлт хийж үзэхэд илэрсэн давхцалыг шалгаж хариуг аймгийн Засаг даргад хүргүүлсэн албан бичиг юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
6.1. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэг: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд хуулийн 10 дугаар зүйлд Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг зохицуулсан. Нутгийн захиргааны байгууллагын зүгээс хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дах хэсэгт заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн хүсэлтийн хүрээнд холбогдох шүүлтийг хийж хариуг тухайн аймгийн Засаг даргад хүргүүлдэг.
Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд аймгийн Засаг даргад Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дүгээр “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичиг хүргүүлсэн. аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/1034 дугаартай албан бичгээр “Э” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар мэдэгдэж, өргөдлийг татгалзаж шийдвэрлэн кадастрын бүртгэлийн системд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн байна. Гэтэл “Э” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хандаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасныг зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрэн бүрдсэн байна.
Хоёр: аймгийн сумын “” нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох боломжгүй талаарх дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг" гэж тодорхойлсон. Гэтэл “Э” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд шүүлт хийхэд шохойн чулуутай давхцалтай байсан тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй юм. Тодруулбал шохойн чулуу нь түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөл бус харин металл бус ашигт малтмал юм.
Гурав: аймгийн сумын “” нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах шаардлагын тухайд: “Э” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд шүүлт хийхэд шохойн чулуутай давхцалтай тул тус компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргах боломжгүй юм. Энэ тохиолдолд аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгаж шийдвэрлэх боломжгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
6.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч оролцож байна. “Г” ХХК нь 2019 онд өгсөн гэж хэлээд байна. 2020 онд өгсөн гэж он сар дараалалтай маргаж байна. Орон нутагтаа өргөдөл хэзээ өгсөн, ямар дарааллаар өгсөн тэр Кадастрын хэлтсийн нэгдсэн системд харагдахгүй. Орон нутгийн тусгай хариуцсан мэргэжилтэн манай руу шивж оруулж байгаа. Шивж оруулснаар манайх түрүүлж ирсэн, дараа нь ирсэн гэж ярьж байгаа. “Г” ХХК-ийн хувьд өмнө нь шийдвэрлэсэн “Б” ХХК-ийн 0.24 га талбайтай давхцалтай. Ийм давхцалтай учир бид нар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу нэгэнт олгосон талбайтай давхцалтай учир цааш нь шүүлт хийгээгүй бөгөөд олгох боломжгүй талаараа хариу мэдэгдсэн. Иймд “Г” ХХК-ийн дүгнэлт ийм учиртай гарсан. Хоёрдугаарт “Э” ХХК-тай холбоотой ямар тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар давхцалыг шалгадаг талаар хэлсэн. “Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг анхан шатны шүүлт хийхэд ямар нэгэн тусгай зөвшөөрөлтэй давхцалгүй байсан тул геологийн албанаас шүүлт хийлгэсэн. Геологийн албанаас шохойн чулуутай давхацсан. Нэхэмжлэгч талаас геологийн алба руу явах үндэслэлгүй гэж үзээд байх шиг байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмал гэж юуг хэлдэг юм тэрийг шалгах гэж явуулдаг. Тэрүүгээр шохойжилтой давхцалтай гэж гарч ирсэн учир үүн дээр дүгнэлт хүргүүлэхдээ боломжгүй гэх дүгнэлт хүргүүлсэн. Манайх давхцалтай, давхцалгүй гэдгийг шалгадаггүй. Үүн дээр давхцалтай гэж гарч ирсэн тул боломжгүй гэх дүгнэлтийг явуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
7. Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн захирал А.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай “Т*******” ХХК нь 2015 оноос эхлэн барилгын материалын хуурай хольц болох “Супер 888” брэндийн плитаны цавуу, тэгшилгээний болон өнгөлгөөний хар, цагаан замаскыг олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж, барилгын салбарт 6 дахь жилдээ амжилттай ажиллаж 20 гаруй хүнийг ажлын байраар хангаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж улс эх орныхоо хөгжил дэвшил, тэр дундаа барилгын салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн.
Манай компани нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн аймгийн Засаг даргын А/214 дугаар захирамжаар, Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4576 тоот албан бичиг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 19 тоот тогтоол, аймгийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03 тоот хурлын тэмдэглэлийн дагуу аймаг, сум “Цахиурт-1” нэртэй 226,22 га газарт манай “Т” ХХК-д хайгуулын дугаар тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон болно.
Гэтэл “Г” ХХК манай компанид олгосон тусгай зөвшөөрөл олгосон аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн А/214 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, мөн нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тоот дүгнэлттэй холбогдуулан хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан байна. “Г” ХХК нь удаа дараа захиргааны шүүхүүдэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа үйлдэл нь манай байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулах гэсэн увайгүй үйлдэл гэж үзэж байна.
“Г” ХХК нь нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн тоот “дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл 94.1.Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. 94.2.Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж зохицуулсан, дээд шатны гомдол шийдвэрлэх байгууллага байхгүй бол 30 хоногийн дотор Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн зохицуулалтай байх тул гомдол, нэхэмжлэл захиргааны шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримт, эрх бүхий байгууллагын дүгнэлтээр “Г” ХХК-ийн өргөдөл хүсэлт нь илт кадастр зурагзүйн давхцалтай байсан нь баримтаар тогтоогдож байна. Мөн “Г” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын “дүгнэлт”-ийг бус харин 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн тоот байгууллага хоорондын “албан бичиг хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэсэн агуулгыг тус тус хангахгүй байгаа нь захиргааны хэрэг маргаан биш гэж үзэхээр байна. Иймд “Г” ХХК-ийн нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
7.1. Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн өмгөөлөгч Ө.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Г” ХХК нь 226 га талбайгаар хүсэлтээ гаргасан гэж хэлдэг. Гэтэл аймгийн Засаг дарга 168 га болгож цаашаа явуулснаас болж “Б” ХХК-ийн талбайтай давхцалтай гэж яриад байгаа. Гэтэл яг энэ асуудлаар нэхэмжлэл гаргаад өөрөөр хэлбэл манайх 226 га талбайгаар гаргасан 168 га талбайгаар гаргаагүй гэдэг нэхэмжлэлийг гаргаж Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 0201 дугаартай магадлалаар 5 дугаар хавтаст хэргийн 89 дүгээр талд авагдсанаар 226 га талбайгаар хүсэлт өргөдөл гаргасан нь тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэгдүгээр хавтаст хэргийн 84 дүгээр талд байгаа өргөдлийн хүснэгт буюу системийн бүртгэлээс харахад “Г” ХХК 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэдэг нэртэй газар 168 га талбайд өргөдөл гаргасан. Тэмдэглэл дээр өргөдлийн дугаар гэж бичсэн тэмдэглэл байдаг. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан гэж Цахир согтуу толгой өргөдөлтэйгөө хольж ярьж төөрөгдөлд оруулдаг гэдгийг хэлмээр байна. Өргөдлийн системд дээр бүртгэгдсэн хугацаа 1 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр талд авагдсан байгаа. Иймд “Г” ХХК 226 га талбайг хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргаагүй гэдэг нь баримтаар нотлогдож байгаа. Хоёрдугаарт нь энэ талбай дээр өмнө нь ямар компани тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бэ гэвэл “*******” ХХК байдаг. Энэ нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр А/531 дугаар захирамжаар анх тусгай зөвшөөрөл эзэмшиж 2 жилийн хугацаагаар сунгаж энэ нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүчинтэй байсан. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүчинтэй буюу 3 дугаар хавтаст хэргийн 111 дүгээр талд авагдсан тусгай зөвшөөрлийн мэдээллээс харахад 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр чөлөөлөгдсөн талбайгаар тэмдэглэгдсэн байдаг. Талбай чөлөөлөгдөөгүй байхад өмнөх тусгай зөвшөөрөл хүчинтэй байхад энэ талбай дээр өргөдөл гаргах боломжгүй нөхцөл байдалтай байсан. Иймд 2019 оны 11 дүгээр сард “Г” ХХК өргөдөл гаргасан гэдэг нь дээрх баримтаар үгүйсгэгдэж байгаа. Хоёрдугаарт нь “Г” ХХК-ийн нэхэмжлэлд хавсаргасан баримтыг харахад ******* өргөдлийн дугаартай зургийг хавсаргаж өгч байгаа. Энэ нь “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн дугаар. Өргөдлийн дагуу бичигддэг. Эхнээсээ нэхэмжлэл гаргахдаа 226 га мөрдөгдсөн тусгай зөвшөөрлийн өргөдлийн талбай байгаагүй гэж харагдаж байгаа. “Т” ХХК-ийн хувьд 246 гэдэг кодыг цаг хугацааныхаа дарааллын хувьд өргөдлийн хүснэгтэд харахад 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр буюу жилийн дараа “Т” ХХК өргөдөл гаргаж өргөдлийн дугаар нь 246 дугаартай авсан. Ийм нөхцөл байдал байгаа. Зураг нь байхгүй. Өргөдлийн ганц дугаар нь ******* гэх дугаар байгаа. Энэхүү дугаараар 168 га үзэхэд “Б” ХХК-ийн талбайтай 0.24 га давхцалтай байдаг. Хоёрдугаар үндэслэлийн тухайд энэ талаар аймгийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1085 дугаар албан бичгээр хавсралтын хамт, өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газрын дүгнэлтийн хамт хүргүүлсэн байдаг. Үүнийг нь “Г” ХХК-ийн Г.Л захирал 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 14 минутад хүлээгээд авсан байгаа. Энэ албан бичгийн баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар талд авагдсан. Үүнээс үзэхэд талбай давхацсанаас хойш эс зөвшөөрч байгаа нэхэмжлэл гаргах хугацаа 30 хоногийн дотор гэж үзвэл 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр багтааж шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Үүнийг хууль бус гэж үзэж байгаа. Гэтэл энэ хугацааг хэтрүүлсэн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан нөхцөл байдал үүсэж үүнийг тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэл бүрдэж байгаа. Ийм нөхцөл байдал байгаа талаар хэлье. Хүссэн талбай нь “Б” ХХК-ийн газартай давхцалтай. Мөн аймгийн Засаг даргын татгалзсан албан бичиг, гомдол гаргасан шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон. Нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн энэ нөхцөл байдлуудаас “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй нөхцөлтэй харагдаж байгаа.
2 дахь нэхэмжлэгч болох “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд тайлбар хэлэхэд “Э” ХХК-д татгалзсан гэх шийдвэрийг аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 01/1044 дүгээр албан бичиг 1 дүгээр хавтаст хэргийн 135 дугаар талд авагдсан байгаа. Энэ нь аймгийн Засаг даргын Тамгын газрын явсан албан бичгийн бүртгэлд 3 шүүхээр үзлэг хийсэн. Нэгт, Дархан-Уул аймгийн шүүхээр үзлэг хийсэн, аймгийн шүүхээс үзлэг хийсэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мөн тус баримтыг татан авахад явсан бичиг баримтын бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Энэ нь хоёрдугаар хавтаст хэргийн 203 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 5 дугаар талд явсан бичиг баримт бүртгэгдсэн. Явсан бичиг баримтын бүртгэл дээр бүртгэгдээд аймгийн шуудангаар хүргэгдэх ёстой. 4 дүгээр хавтаст хэргийн 230 дугаар талд “Э” ХХК-ийн захирал А.Б гэх хүний бүртгэгдсэн хаягаар явуулсан шуудангийн баримт Монгол шуудангаас ирсэн. Тухайн шуудангаар явуулсан. Шуудангийн баримт нь 4 дүгээр хавтаст хэргийн 230 дугаар талд байгаа. Энэ байдлаас харахад энэ шийдвэрийг хууль бус гэж мэдсэн бол тухайн хугацаанаас хойш нэхэмжлэл гарах хугацааг тоолох ёстой. Гэтэл “Э” ХХК-ийн зүгээс тухайн хугацаанаас 30 хоногийн дотор биш 2 жил гаруй хугацааны хооронд нэхэмжлэл гаргаагүй явсан. Нөгөө талаар н.Э******* гэдэг хүнээс мэйл ирж тус мэйлийнх нь дагуу бид нар хууль бус шийдвэр, дүгнэлтийг мэдсэн гэдэг асуудлыг ярьдаг. Гэтэл н.Э******* гэх гэрчийн мэдүүлэг 4 дүгээр хавтаст хэргийн 191-192 дугаар талд авагдсан байгаа. Энэ хүмүүсийн хаягийг мэдэхгүй. Намайг орлож байгаагүй. Би ийм мэйл явуулаагүй гэдэг байдлаар гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Үүнээс харахад “Э” ХХК эхнээсээ хугацаа хэтрүүлсэн. Энэхүү хугацаа яаж сэргээх вэ гэдэг асуудлыг тавиад мэйл ирсэн хугацаанаасаа тооцож явъя гэдэг байдлаар энэ гэрчийн мэдүүлгээс харж байгаа. н.Э******* гэх гэрч нь аймгийн Засаг даргын бичгийг явуулах эрх бүхий этгээд биш. Надад тийм үүрэг байхгүй гэдэг талаараа мэдүүлсэн байгаа. Өргөдөл хэзээ гаргасан бэ гэхээр 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гомдол гаргасан гэж үзвэл 1 жил 1 сарын дараа гаргасан байдаг. Үүнээс харахад нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдал байгаа. Хоёрдугаарт нь “Э” ХХК нь 3 дугаар хавтаст хэргийн 111 дүгээр талд авагдсан баримтаас харахад чөлөөлөгдөөгүй талбайд өргөдөл гаргасан байдлаар харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл “*******” ХХК 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл чөлөөлөгдөөгүй талбай дээрээ байсан. Чөлөөлөгдөөгүй талбай дээр өргөдөл нэмж бүртгэж авахгүй гэдгийг Ашигт малтмал, газрын тосын газар болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэж байгаа этгээд бүгд мэдэх болно. Энэ хугацаанд хандаагүй. Чөлөөлөгдөөгүй талбай дээр өргөдөл гаргасан байна гэдэг нь харагдаж байгаа. “Э” ХХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нөхцөл байдал байна. Иймд нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна. “Г” ХХК, “Э” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй байна. Харин эсрэгээрээ “Т” ХХК чөлөөлөгдсөн талбай дээр нь хэн нэгний өргөдөл гаргасан шийдвэрт нь гомдол гаргаагүй байж байх хугацаанд өргөдөл гаргаж хууль ёсны дагуу 226.22 га дээр тусгай зөвшөөрөл эзэмшиж явж байгаа. Иймд “Э” ХХК-ний нэхэмжлэл үндэслэлгүй байна. “Э” ХХК зөвхөн ашигт малтмалын дүгнэлттэй маргадаг. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын дүгнэлт дангаараа бие даасан акт мөн үү? энэ актыг хүчингүй болгосноор Засаг даргын татгалзсан шийдвэр шууд хүчингүй болох уу гэхээр үгүй байгаа. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын татгалзсан шийдвэрийн үндэслэлийг дүгнэх замаар Ашигт малтмал, газрын тосын газрын дүгнэлтийн үндэслэлийг тодорхойлох боломжтой. Гэтэл энэ талаар ямар нэг байдлаар мараагүй явж байсан. Шүүхэд гаргаж өгч байгаа илт хууль бус гэдэг байдлаар аймгийн Засаг даргын татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Илт хууль бус гэдэг нь хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэдэг үүднээс гаргасан байх гэж харж байна. Гэвч энэ нь өөрөө эргүүлээд эрхийг нь сэргээх буюу эрх нь бүрэн сэргэх боломжгүй нөхцөл байдал байгаа. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь эрхийг сэргээхэд оршдог. Сэргэх эрх байхгүй нөхцөл байдалтай байна. “Э” ХХК-ийн өргөдлийг татгалзсаны дараа “Т” ХХК ганцаараа биш дахин өөр компанид тусгай зөвшөөрлийг олгосон тусгай зөвшөөрлийн талбай дээр давхцалтай байсан нөхцөл байдал байгаад байгаа. Иймд ганц “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
8. Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн захирал Л.Ө******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Манай компани нь ******* дугаар бүхий Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд тус тусгай зөвшөөрлийг авахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасны дагуу аймгийн сумын нутагт орших Цахиурт-1 нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймгийн Засаг даргад 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр албан хүсэлт болон бусад холбогдох бичиг баримтын хамт өгсөн байдаг. Үүнээс хойших түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл манай компанид олгогдох хүртэлх процесс бүхэлдээ хуульд заасан ном журмын дагуу явагдаж манай компани аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/15 тоот захирамжийг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/492 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр мэдэгдэл хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий гэрчилгээгээ аймгийн Засаг даргаас хүлээн авсан бөгөөд одоог хүртэл хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулж байна. Нийслэл дэх захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд гаргасан “Г” ХХК-ийн нэхэмжлэлд тус компани 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр буюу манай компанийн өргөдөл гаргасан өдрөөс хойш 13 сар 6 хоногийн дараа аймгийн Засаг даргад хандаж түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талаар дурдсан байна. Иймд “Г” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан байгаа тус “компанийн өргөдлөөс хойш цаг хугацаанд өргөдөл гаргасан өөр бусад компанид” тусгай зөвшөөрөл давхардуулж олгосон талаар дурдсан нь манай компанид олгосон тусгай зөвшөөрлийн хувьд хамааралгүй гэж бид үзэж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааны талаар зохицуулахдаа “...хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх” гэж заасан байх бөгөөд тус магадлан шалгах ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс хариуцан гүйцэтгэдэг.
Иймд манай байгууллага аливаа компанийн гаргасан өргөдөлд дурдсан талбай бусад компанийн өргөдөлд дурдсан талбайтай давхцалтай эсэхэд дүгнэлт гаргах эрх бүхий этгээд биш тул “Г” ХХК-ийн аймгийн Засаг даргад гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн өргөдөлд дурдсан талбай нь манай компанийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй юм. Иймд бидний гаргасан хариу тайлбар болон хариу тайлбарт хавсаргасан материалуудыг хянан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд үүсгэсэн “Г” ХХК, “Э” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг хуулийн дагуу хянан үзэж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
8.1. Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай компанийн зүгээс хариуцагч болох Ашигт малтмал, газрын тосын газар, гуравдагч этгээд болох “Т” ХХК-тай байр суурь адилхан байгаа. “Т” ХХК-ийн өмгөөлөгчийн байр суурийг сонслоо. Манайтай холбоотой нөхцөл байдал адилхан тул давтаж хэлэх шаардлага байхгүй гэж үзэж байна. Нэмж нэг зүйлийг хэлэхэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэсэн хуулийн заалт байгаа. Үүний дагуу хамгийн түрүүнд буюу манай компанийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн албан хүсэлтээр аймгийн Засаг даргад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. Үүнийхээ дагуу захиргааны байгууллага үйл ажиллагаа явуулж Ашигт малтмал, газрын тосны газар нь өөр байгууллагын өргөдөл гаргасан хүсэлтийн талбайтай давхцалтай юу, үгүй юу гэдэг дээр дүгнэлт гаргасан байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
9. Гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ааас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...“А” ХХК аймгийн сумын нутагт Цахиуртын хөндий нэртэй газарт 76.7 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу холбогдох баримт бичгүүдийн хамт гаргасан. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10/1876 дугаартай албан бичгээр “...өргөдлийн талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түүнчлэн түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэсэн дүгнэлтийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Улмаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэмжсэн саналыг гаргаж, хуулийн дагуу ажиллагаануудыг явуулсныг үндэслэн аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/460 дугаар захирамжаар тусгай зөвшөөрлийг олгосон. Түүнээс хойш хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд компанийн тусгай зөвшөөрөл, үйл ажиллагаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нийцсэн болно.” гэжээ.
9.2. Гуравдагч этгээд “А” ХХК-ийн захирал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “”А” ХХК аймгийн сумын нутагт Цахиуртын хөндий нэртэй газарт 76.7 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу гаргаж, аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/460 дугаар захирамжаар тусгай зөвшөөрлийг олгосон. Улмаар уг талбайдаа 2024 онд геологи, хайгуулын ажил гүйцэтгэж 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн ордын нөөцийг батлуулж, аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/199 дүгээр захирамжаар 65.39 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаатайгаар олгосон. Энэхүү 65.39 га талбай нь захиргааны хэрэгт маргаж байгаа, давхцалтай гэж дурдагдсан “Э” ХХК-ийн гаргасан ХВ-43000224 дугаартай өргөдлийн талбайтай давхацсан гэх 11.19 га талбай нь ашиглалтын тусгай зөвшөөрөлд хамаарахгүй болсон бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан хүлээлгэн өгөх хүсэлтийг аймгийн Засаг даргад гаргасан. Манай компанийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2024/9894 дүгээр захирамжид “А” ХХК-ийн талбай нь “Э” ХХК-ийн өргөдөлтэй давхцалтай гэсэн тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж заасан. Иймд дээр дурдсанаар хэргийг хянан шийдвэрлэхэд “А ХХК-д зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй, компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргаж өгнө үү.” гэжээ.
10. Иргэдийн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж дүгнэлт гаргаж байна. Эрх ашиг нь зөрчигдсөн юм шиг санагдаж байна.” гэж дүгнэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д ”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн “Г” ХХК болон “Э” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас “ аймгийн сумын нутаг, - нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт “Г” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн тухайд;
1.1. “Г” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан гэж маргадаг бөгөөд уг асуудлаараа аймгийн Засаг даргад холбогдуулан ““Г” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан аймгийн сумын нутаг, нэртэй газарт орших 226.22 талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, “Г” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан дээрх өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, энэхүү өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 201 дүгээр магадлалаар “...шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж” өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг хяналтын шатны шүүх хэлэлцүүлэхээс татгалзсанаар уг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байна.
1.2. Иймд “Г” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөдөл өгсөн эсэх үйл баримтад шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй тул 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр программд бүртгэгдсэн дугаар өргөдлийн дагуу шүүлт хийж хариу хүргүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар албан бичиг үндэслэлтэй эсэх хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн болно.
1.3. Нэхэмжлэгчээс “...“Э” ХХК-ийн гаргасан хүсэлтээс татгалзсан байсан тул давхцал байгаагүй, талбайн хэмжээ өөрчлөгдсөн, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан..” гэж тус тус маргадаг.
1.4. аймгийн Засаг даргаас ашигт малтмалын бүртгэлийн программд шивж оруулсан өргөдлийн жагсаалтад аймаг суманд
- 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Цахиур-1 талбайд, -001-NE дугаартай 83.49 м.кв газарт “Б” ХХК,
- 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр талбайд, -001-NE дугаартай 189.08 м.кв газарт “Э” ХХК,
- 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, Цахиур уул талбайд, ХА-*******-001-NE дугаартай, 168.92 м.кв газарт “Г” ХХК,
- 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр, Цахиурт талбайд, ХА-43000246-001-NE дугаартай, 226.22 м.кв газарт “Т*******” ХХК-иуд түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл хүссэн өргөдөл бүртгэгджээ.
1.5. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргасан ХА-*******-001-NE өргөдлийн дагуу уг өргөдөлд заасан солбицол бүхий 168,92 га талбайд дүгнэлт гаргуулахаар аймгийн Засаг даргаас материалыг цахимаар ирүүлсэн, үүнийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийж, шүүлтийн үр дүнд “өмнө нь бүртгэгдсэн өргөдөлтэй давхцалтай”, “сонгон шалгаруулалтанд орох талбайтай давхцалтай” гэсэн шалтгаан дурдаж, хориглосон болон хязгаарласан ТЗ-001-NE, талбайтай 166.90 м.кв, -001-NE Цахиурт-1 талбайтай 0.24 м.кв, хайгуулын тусгай зөвшөөрлийн ХВ-015539 дугаартай Өндөр талбайтай 125.95 м.кв, ХВ-011569 талбайтай 42.71 м.кв давхцалтай гэж тодорхойлолт гаргасан.
1.6. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” маргаан бүхий албан бичгийг гаргасан болох нь тус тус тогтоогдов.
1.7. Дээр дурдсан, хүсэлт гаргасан хайгуулын -001-NE 166.90 м.кв өргөдлийн талбай нь “Э” ХХК-ийн гаргасан өргөдлийн талбай, харин -001-NE, Цахиурт-1, 0.24 м.кв талбай нь “Б” ХХК-ийн гаргасан өргөдлийн талбай болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрлийн дотоод хяналтын хуудас, өргөдлийн бүртгэлийн дугаар болон холбогдох баримтуудаар нотлогдсон.
1.8. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно.” гэж, 10 дугаар зүйлийн 10.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.”, 10.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх 10.1.2-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хөтлөх”, 10.1.3-т “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх” гэж, хуулийн 14.1-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:”, 14.1.3-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэж, бүртгэлд энэ тухай тэмдэглэх;”, 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх.”, 14.2-т “Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т “заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ.” гэж тус тус заасан.
1.9. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь тухайн талбай орших аймаг, нийслэлийн Засаг дарга байх бөгөөд уг тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргаж буй талбайн солбицлууд нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст цахимаар хүргүүлэх, хариуцагч төрийн захиргааны байгууллага нь уг өргөдлийн дагуу хуулийн 14.2-т заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг зураг зүйн шүүлтийн үндсэн дээр шалгаж тогтоон дүгнэлт гаргах, түүний үр дүнг үндэслэн Засаг дарга нь өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэл хүргэхээр зохицуулжээ.
1.10. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн өргөдлийн талбайтай давхцалтай гэх “Э” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн -001-NE бүртгэлийн дугаар бүхий өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хянаад “шохойн чулуун хилтэй давхацсан” үндэслэлээр 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дүгээр дүгнэлтээр “тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэж шийдвэрлэсэн байдаг.
1.11. Харин “Б” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүртгэгдсэн буюу түрүүлж бүртгэгдсэн -001-NE дугаар бүхий өргөдлийн талбайтай “Г” ХХК-ийн хүссэн өргөдлийн талбай 0.24 га хэмжээгээр давхцалтай гэдэг нь өргөдлийн дугаар болон өргөдлийн бүртгэл, хүсэлт, давхцалыг харуулсан зураг зэрэг холбогдох баримтаар тогтоогдож байна.
1.12. Өөрөөр хэлбэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “... түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг...” шалгахаар зааснаас үзэхэд шүүлт хийх үед “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгогдоогүй байсан гэдгээс үл хамааран түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай давхцалтай эсэхийг шалгах зохицуулалттай байна.
1.13. Иймд хариуцагчаас “Э” ХХК-ийн хүсэлт гаргасан өргөдлийн талбайд татгалзсан хариу өгсөн хэдий ч нэхэмжлэгч “Г” ХХК нь “Б” ХХК-ийн өргөдлийн талбайтай давхцалтай тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн “боломжгүй” гэх дүгнэлт нь үндэслэлтэй, уг талбай нь сул чөлөөтэй бус, түрүүлж гаргасан өргөдлийн талбайтай давхцалтай байсан тул уг дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.
1.14. Нэхэмжлэгчээс “Э” ХХК-ийн өргөдөлтэй давхцалгүй болсон байсан гэх боловч, уг өргөдлийн талбай нь “шохойн чулуун хилтэй давхцалтай” гэх нөхцөл байдал арилах үндэслэл мөн болохгүй байна.
1.15. Түүнчлэн нэхэмжлэгчээс өргөдлийн талбайн хэмжээ зөрсөн гэж маргах боловч энэ үйл баримтууд нь нэхэмжлэгч “Г” ХХК-ийн аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэгдэх асуудал тул энэ талаар дүгнэлт өгөхгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гаргасан хүсэлтэд өгсөн баримт, түүний хэмжээ өөрчлөгдсөн гэх үйл баримт энэ маргааны тухайд дүгнэгдэх боломжгүй.
1.16. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Г” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дүгээр “Дүгнэлт хүргүүлэх” тухай албан бичгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хоёр. “Э” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тоот албан бичгээр аймгийн сумын нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох боломжгүй талаарх дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох, уг талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...шохойн чулуутай давхцалтай гэж татгалзсан нь захиргааны байгууллага сонгох боломжоо хэтрүүлсэн, хэрвээ манай компанийн тухайд энэ үндэслэлээр татгалзаж байгаа бол “Т” ХХК-д ч олгогдох боломжгүй, хуулийн 10.1.3-т заасны дагуу олгох боломжгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч уг дүгнэлт нь захиргааны акт биш, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, шохойн чулуутай давхцалтай нь тогтоогдсон ба шохойн чулуу нь түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаардаггүй... гэж, гуравдагч этгээд “Т” ХХК бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл “Э” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр аймгийн сумын нутагт 189,08 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаснаар -001-NE дугаарт бүртгэгдэж, улмаар аймгийн Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст материалыг цахимаар ирүүлсэн байна.
2.3. Түүнчлэн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр уг өргөдлийн дотоод хяналтын хуудсанд “шохойн чулуу давхцалтай” гэж, харин 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн өргөдөлд дурдсан солбицлын дагуу кадастрын системд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтоор “татгалзах зүйлгүй боловч лавлах зүйл байгаа, дараах хориглосон болон хязгаарласан талбайтай давхацсан гээд хаалттай талбай ХВ-015539 Өндөр-136,88, ХВ-011569 40,99, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.3-т заасан талбайтай давхцалгүй” гэх шүүлтийн дүнг гаргасан, үүнийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дүгээр Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дараах өргөдлийн талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна, үүнд: “Э” ХХК-ийн нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн -001-NE бүртгэлийн дугаартай 189,08 гектар талбай гэжээ.
2.4. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.2-т заасан зохицуулалтаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх үүрэгтэй, уг дүгнэлтийг “өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох ажиллагаа”-г гүйцэтгэсний үндсэн дээр гаргахаар байна.
2.5. Хариуцагчаас тус өргөдлийн талбай нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дүгээр “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дараах өргөдлийн талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх дүгнэлт гаргасан бөгөөд уг талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдох хайгуулын талбай биш учир боломжгүй гэж дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
2.6. Учир нь хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/4366 албан бичгээр шохойн чулууны хилтэй “Э” ХХК 137 га, “Т” ХХК-ийн 170 га хэмжээтэйгээр тус тус давхцалтай бөгөөд энэ мэдээлэл өөрчлөгдөөгүй гэж тодорхойлж, уг өргөдлийн талбайг шохойн чулуун хилтэй давхцуулан харуулсан зураг болон холбогдох баримтуудаар маргаан бүхий өргөдлийн талбай нь шохойн чулуун хилтэй давхцалтай болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.
2.7. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дүгээр “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг үндэслэн гаргасан аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/1034 дүгээр албан бичгээр “Э” ХХК-д уг талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг мэдэгдсэний дараа 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан “Т” ХХК-ийн ХА-43000246-001-NE өргөдлийг хүлээн авч хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлснийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтоор “....татгалзах зүйлгүй боловч лавлах зүйл байгаа, өмнө нь бүртгэгдсэн өргөдөлтэй давхцалтай, сонгон шалгаруултанд орох талбайтай давхцалтай, хүсэлт гаргасан хайгуулын ТЗ ХА-*******-001-NE Цахиур уул 168.67, хаалттай талбай ХВ-015539 Өндөр 152.27, Хаалттай талбай ХВ-015159 Элстэй 13.14, Хаалттай талбай ХВ-015538 -1 18.02, Хаалттай талбай ХВ-011569 42.77 Тайлбар: ХА-*******-001-NE тоот өргөдөл 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр тоот дүгнэлтээр олгох боломжгүй мэдэгдэл хүргүүлсэн байна...” гэж тодорхойлсон тухай өргөдлийн дотоод хяналтын хуудсанд “...орд илрэл давхцалгүй, талбайн 90 хувь нь шохойн чулуутай..” гэж тус тус тодорхойлсон байдаг.
2.8. Түүнчлэн “Т” ХХК-ийн ХА-43000246-001-NE өргөдлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4576 “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дараах өргөдлийн талбай нь тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түүнчлэн түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна хэмээн дүгнэсэн.
2.9. Уг дүгнэлтийг үндэслэн гарсан аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/214 дүгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай захирамжаар аймаг, сумын нутаг “Цахиурт-1” нэртэй 226,22 га газарт “Т” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.
2.10. Үүнээс үзэхэд гуравдагч этгээд “Т” ХХК-ийн өргөдлийн талбай нь мөн адил шохойн чулуун хилтэй давхцалтай гэх шүүлтийг хийсэн боловч хариуцагчаас түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэх дүгнэлт гаргаж хүргүүлсэн байна.
2.11. Нэхэмжлэгчээс шохойн чулуун хилтэй мөн адил давхцалтай байхад “Т” ХХК-д дүгнэлт гаргаж хүргүүлсэн гэж маргадаг боловч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад гуравдагч этгээдэд холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дүгнэлттэй холбоотойгоор шаардлага гаргаагүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй.
Харин хуульд заасан үндэслэл журмын дагуу уг үйл баримтын хүрээнд захиргааны байгууллага болон холбогдох байгууллагад хандахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.
2.12. Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “түгээмэл тархацтай ашигт малтмал хайх” гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг ойлгоно” гэж тус тус заасан.
Хуульд зааснаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллагаас “Э” ХХК-ийн хүсэлт гаргасан өгөгдлийн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй шалтгаанаа “шохойн чулуу хилтэй давхацсан” гэж татгалзсан нь үндэслэлтэй, нэхэмжлэгчийн өргөдлийн талбай нь шохойн чулуун хилтэй давхцалтай тохиолдолд тухайн талбайтай холбогдох тусгай зөвшөөрлийн харилцаа нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах юм.
2.13. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дүгээр Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийг /дүгнэлтийг/ хууль бус гэж үзэхгүй тул хүчингүй болгуулах шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэв.
2.14. Харин нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан аймгийн сумын нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох боломжтой дүгнэлт гаргаж аймгийн Засаг даргад хүргүүлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан энэхүү шаардлага нь хариуцагч захиргааны байгууллагын сонгох боломжийн хүрээнд, түүнчлэн тус байгууллагын хуулиар тогтоосон чиг үүрэгт хамаарч байх бөгөөд хариуцагчаас шохойн чулуун хилтэй давхцалтай гэх үндэслэлээр татгалзсан нь үндэслэлтэй гэж шүүхээс үзсэн тул аймгийн сумын нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох боломжтой дүгнэлт гаргаж аймгийн Засаг даргад хүргүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй.
Иймд “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Гуравдагч этгээд болон хариуцагч нараас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан тухайд;
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол”, 14.1.2-т “холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол” гэж зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-иас мэдэгдлийг хүлээн аваад Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөрт өргөдөл гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар албан бичгээр хариу өгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандсан бөгөөд захиргааны байгууллагад хандсанаас хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй байна.
4. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичиг болон 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгүүдийг захиргааны акт биш гэж маргасан үндэслэлийн тухайд өмнөх шүүхийн шийдвэрт Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж нэхэмжлэгчид үр дагавар үүсгэсэн, захирамжилсан шинж бүхий захиргааны акт мөн гэж дүгнэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2024/0409 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болохыг дүгнэсэн байдаг.
5. Гуравдагч этгээд “А” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23/03 дугаар албан бичгээр аймгийн сумын нутагт байрлах “Цахиуртын хөндий” нэртэй 76.7 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай олгож өгөх хүсэлтийг аймгийн Засаг даргад хандан гаргасныг хүлээн авч аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/460 дугаар захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.
Гуравдагч этгээд “А” ХХК-д олгосон өргөдлийн талбай нь нэхэмжлэгч нарын гаргасан өргөдлийн талбайтай хэсэгчилсэн байдлаар давхацсан гэдэг үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2024/9894 дүгээр захирамжаар тус компанийг гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “А” ХХК-д олгосон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрыг аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/199 дүгээр захирамжаар ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож олгосон.
Уг зөвшөөрлийг олгоход давхацсан нөхцөл байдал арилсан талаар Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичгээр ирүүлсэн тайлбар өгсөн бөгөөд холбогдох баримтуудаар маргаан бүхий өргөдлийн талбайтай “А” ХХК-ийн ашиглалтын талбай давхцалгүй, улмаар тус хэргийг хянан шийдвэрлэх хуралдаанд ирүүлсэн хүсэлтэд “... “А” ХХК-д зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй, компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргаж өгнө үү” гэж гуравдагч этгээдээр оролцуулахгүйгээр хийлгэх хүсэлт гаргасныг хүлээн авч байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
6. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Оэс “Нэхэмжлэгчийн эрх ашиг нь зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөх” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдох “ аймгийн сумын нутаг, - нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт “Г” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах”, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох “Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тоот албан бичгээр аймгийн сумын нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох боломжгүй талаарх дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох, уг талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК, “Э” ХХК-иудаас тус тус улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК-иас илүү төлсөн 70.200 төгрөгийг “Э” ХХК-нд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.МӨНХДЭЛГЭР
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН