| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00448/И |
| Дугаар | 305/ШШ2025/00434 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 305/ШШ2025/00434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Р.Г-н нэхэмжлэлтэй
мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Нэхэмжлэгч Р.Г нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн **** сумын ***** багт мал маллаж байсныг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1970 оны 08 сарын 09-нд төрсөн. Одоо 55 настай. Би 1989 оны 10 сарын 05-ны өдрөөс 1991 оны 10 сарын 05-ныг хүртэл хугацаанд хилийн цэргийн *****-р ангид хугацаат цэргийн алба хааж ирээд 1991 оны 10 сарын 10-наас 1997 оны 10 сарын 13-ны өдрийг хүртэл эцэг эхийн хамт мал маллаж байсан. Дээрх хугацаанд эцэг эхийн хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-****** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 275, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 298 дугаар лавлагаанууд,
-С.Р-н 1991-1997 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ***** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Р.Г-н 1997 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ****** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Үндэсний архивын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03-08/4068, 03-08/4108, 03-08/4109 дугаар лавлагаанууд,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн CVL******** дугаар Р.Г-н гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн CVL******* дугаар Р.Х-н гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 08/1752 дугаар лавлагаа.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Р.Г нь 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ***** сумын ***** багт мал маллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Малчнаар ажилласан хугацааг шүүхийн журмаар тогтоолгох нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4.1. Р.Г нь 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд ****** аймгийн ***** сумын ***** багт аав ээжийн хамт мал маллаж байсан болох нь:
-******* аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 275 дугаар “Тус аймгийн ***** сумын ***** багийн малчин, өрхийн тэргүүлэгч С.Р-н мал маллаж байсан хугацаа /1991-1997 он хүртэлх/ гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-мөн архивын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 298 дугаар “Тус аймгийн ***** сумын ***** багийн малчин, өрхийн тэргүүлэгч Р.Г-н мал маллаж байсан хугацаа /1997 он хүртэлх/ гээд тухайн оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-С.Р-н 1991-1997 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ****** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Р.Г-н 1997 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ******* аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Үндэсний архивын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03-08/Г.Б тэргүүлэгч өөрөө 17 настай эрэгтэй, Р.Г хамааралгүй, 18 настай эрэгтэй...” гэж бүртгэгдсэн лавлагаа,
-Мөн архивын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03-08/4109 дугаар “1989 оны хүн амын тооллогод ***** аймгийн ***** сум С.Р /Р/ тэргүүлэгч өөрөө 56 настай, эрэгтэй, Ё.Д /Д/ эхнэр, 47 настай, эмэгтэй, Р /Р/ Х хүү, 21 настай, Р /Р/ Б охин 16 настай, эрэгтэй, Р /Р/ Л /Л/ охин 11 настай, эрэгтэй, Р /Р/ Б охин 9 настай, эрэгтэй” гэж бүртгэгдсэн лавлагаа,
-Мөн архивын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03-08/4108 дугаар “2000 оны хүн амын тооллогод ***** аймгийн ***** сум ***** баг Р Г тэргүүлэгч өөрөө 1970 оны 8 сард төрсөн, 29 настай, эрэгтэй, Г О эхнэр, 1974 оны 8 сард төрсөн 25 настай, эмэгтэй, Г П охин 1998 оны 09 сард төрсөн, 1 настай” гэж бүртгэгдсэн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн CVL********* дугаар Р.Г, Г.О нарын Говь-Алтай аймгийн ***** сумын 1-рт 1998 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүртгүүлсэн” гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн CVL********** дугаар Р.Х-н ******** аймгийн ***** сумын 20-рт 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлсэн” гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 08/1752 дугаар “Р.Г нь ***** аймгаас НАХЯ-ны сайдын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, **** дүгээр ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн н/301 дүгээр тушаалаар цэргийн албанаас халагджээ” гэх лавлагаа зэргээр тогтоогдож байна.
4.2. С.Р-н 1991-1997 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд 1991-1996 онд ам бүл 6, 1997 онд ам бүл 5 гэж бүртгэгдсэн нь Үндэсний архивын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03-08/4068 дугаар лавлагаанд бичигдсэн өрхийн гишүүдийн ам бүлийн тоо болон Р.Х, Р.Г-н гэрлэсэн хугацаатай тохирч байна.
5. Иймд Р.Г-г 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** сумын ***** багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Р.Г-г 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ***** сумын ***** багт мал маллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА