Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 311/ШШ2025/00371

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Нийслэлийн ......... оршин суух ........йн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.*******аа нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахим иргэний үнэмлэхийн лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, фото зураг зэргийг ирүүлсэн,

Шүүх өөрийн санаачлагаар Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР 1-р маягт, ХААТР 15-р маягт, төрөгсдийн бүртгэл анкет, төрсний бүртгэлийн лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан эсэх лавлагаа зэргийг гаргуулж, гэрчээр Л.*******, Ж.******* нарыг асууж нотлох баримт бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.*******аа нь өөрийгөө 1991 оноос 1996 онуудад Завхан аймаг дахь Гутлын үйлдвэрт бараа материалын тооцоологч нягтлан бодогчоор ажиллаж байснаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд болох Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 09-р сарын 26-ны өдрийн 172 тоот тодорхойлолтод Долгорын *******аагийн ажиллаж байсан Гутлын үйлдвэр нь 1991 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-нийг дуустал Шимтгэл төлөлтийн тайлан НД-16-аар нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан байна гэжээ

Түүний ХААТР маягтанд түүнийг 1991 онд Гутлын үйлдвэрт тооцоологч гэж бичигдсэн түүний ажиллаж байсан байдлыг гэрч Л.*******, Ж.******* нарын мэдүүлэг болон хамт олонтойгоо авахуулсан фото зураг давхар нотлож байна.

Иймд дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Д.*******аагийн ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж үзэв.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.      Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Буудай овогт Долгорын *******ааг

-      1991 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1996 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймаг дахь Гутлын үйлдвэрт бараа материалын тооцоологч нягтлан бодогчоор ажиллаж байснаар тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ