| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхуягийн Цэрэндэжид |
| Хэргийн индекс | 128/ШШ2025/0463 |
| Дугаар | 128/ШШ2025/0463 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2025/0463
225 6 17 128/ШШ225/463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Цэрэндэжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “И*******” ХХК /РД*******/,
“Ө” ХХК /РД*******/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.И
Р.Х
Хариуцагч: С*******, , Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дугаартай Цэцэрлэгийн барилга /Улаанбаатар,,,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О, А.А, М.Н, Б.А
Гуравдагч этгээд: “Э” ХХК /РД:58147/
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Э
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Тендерийн үнэлгээний хорооны 225 оны 1 дүгээр сарын -ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” зөвлөмжийг хүчингүй болгуулах
2. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 225 оны 1 дүгээр сарын 1-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ** дугаар албан бичгийг хүчингүй болгуулах,
3. С*******ны 225 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” албан бичгийг хүчингүй болгуулах,
4. С*******ны 225 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 225 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” дугаартай албан бичгийг хүчингүй болгуулж, "И*******" ХХК-ийн тендерийн баталгааны 2,, (хорин сая) төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И (цахим), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х, хариуцагч С*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, А.А, хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Тус шүүхэд “И*******” ХХК, “Ө” ХХК нараас С*******, т холбогдуулан гаргасан “С*******ны 225 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар Гомдол хянасан тухай, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг худалдах авах ажиллагааны газрын 225 оны 1 дүгээр сарын 1-ны өдрийн 3 Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах, 224 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр зарласан дугаартай Цэцэрлэгийн барилга (Улаанбаатар,,, Монгол цэргийн музейн урд талд)-ын ажлын тендерт “Э” ХХК-ийг шалгаруулсан 225 оны 1 дүгээр сарын 1-ны өдрийн шийдвэр болон Э ХХК-тай байгуулсан гэрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.1-т зааснаар хүчингүй болгуулах, тендерт дахин үнэлгээ хийлгэхийг Нийслэлийн худалдах авах ажиллагааны газарт даалгах, тендерийн баталгааг буцаан авах” шаардлага бүхий нэхэмжлэлд шүүх 225 оны 5 дугаар сарын 2-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
1.2. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /223/ оны 5 дугаар зүйлийн 5.2.3-д заасан захиалагчид хүргүүлсэн Үнэлгээний хорооны 225 оны 1 дүгээр сарын -ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” зөвлөмжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг худалдан авах ажиллагааны газрын 225 оны 1 дүгээр сарын 1-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 3 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын с*******ны 225 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, С*******ны 225 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 225 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” дугаартай албан бичгийг хүчингүй болгуулж, "И*******" ХХК-ийн тендерийн баталгааны 2,, (хорин сая) төгрөгийг буцаан гаргуулах” гэж өөрчлөн тодорхойлжээ.
1.3. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох диспозитив зарчмын дагуу нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүх
2.1. Нийслэлийн Засаг даргын 224 оны 1 дугаар сарын 21-ний өдрийн “Эрх шилжүүлэх тухай” Адугаар захирамжаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 224 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг т шилжүүлж, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг үүрэг болгосон байна. Уг захирамжийн хавсралт 4 дүгээрт Цэцэрлэгийн барилга /Улаанбатаар,,, Монгол цэргийн музейн урд талд/ 6,, төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээг төлөвлөжээ. (Тендер шалгаруулалтын баримт бичгийн 4-5 дахь тал)
2.2. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 224 оны 1 дугаар сарын 28-ны өдрийн А дугаар тушаалаар Улсын төсвийн хөрөнгөөр 224 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтын … 4-6 дахь төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар байгуулжээ. (Тендер шалгаруулалтын баримт бичгийн 6 дахь тал)
2.3. Улмаар тус тендерийн Үнэлгээний хорооны 224 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаар тендер сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг хэлэлцэн, 224 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр “Цэцэрлэгийн барилга (Улаанбаатар,,, Монгол цэргийн музейн урд талд)” нэр бүхий дугаартай, 6,,, (зургаан тэрбум нэг зуун гучин хоёр сая есөн зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг тендер сонгон шалгаруулалтын “нээлттэй” аргаар шалгаруулах талаар хэлэлцэж, тендерийн нээлтийг 224 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нээсэн байна. (Тендер шалгаруулалтын баримт бичгийн 53-54, 115 дахь тал)
2.4. Тус тендерт нийт 6 хуулийн этгээд оролцсоноос “И*******” ХХК, “Ө” ХХК нар нь түншлэл хэлбэрээр оролцжээ. (Тендер шалгаруулалтын баримт бичгийн 116 дахь тал)
2.5. Уг тендерийн баримт бичгийн I бүлэг. Тендер шалгаруулалтын зааварчилгаа А. Ерөнхий зүйл 4. Худалдан авах ажиллагааны цахим систем 4.1. Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын баталсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын дагуу худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) /цаашид “цахим систем” гэх/-ээр зохион байгуулна. 14. Тендерийн жишиг маягтууд 14.1-д “Оролцогч V бүлэгт заасан маягтын мэдээллийг хуулийн 21.1.3-т зааснаар цахим системд үүсгэсэн маягтад бөглөж, илгээнэ.” 1. Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт 1.1. Хуулийн 17.4-т заанаар оролцогч Өгөгдлийн хүснэгтэд заасан техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна. 24.Тендерийн баталгаа 24.3.Түншлэлийн хувьд түүнийг төлөөлөх эрх бүхий гишүүн тендерийн баталгааг ирүүлнэ. II бүлэг. Өгөгдлийн хүснэгт В.Тендерт бэлтгэх ТШЗ 1.1 Техникийн чадавх болон туршлагын шаардлага: “Шаардана” 1. Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл: “Шаардана”, 2-т Барилгын инженер-1, 3 болон түүнээс жил ажилласан туршлагатай байх, иргэний болон үйлдвэрлэлийн барилгын инженер мэргэжилтэй байхыг, 4-т Цахилгааны инженер-1, 3 болон түүнээс дээш жил ажилласан, цахилгааны инженер мэргэжилтэй байх шаардлага тавигджээ. (Тендер шалгаруулалтын баримт бичгийн 5-71 дэх тал)
2.6. Улмаар тендер шалгаруулалтын зааварчилгааны 1.2-т Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичиг: 1.Ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: а) Тендерт оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх V бүлэгт заасан маягт 2-аар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. Цахим системийн хэрэглэгчийн хөтөч цэсний нийлүүлэгчийн гарын авлага хэсгээс зааварчилгаатай танилцана уу … Тендерт оролцогч нь тендерийн иж бүрдэл, баримт бичгийг бэлтгэн элегтрон хэлбэрт (Adobe PDF) шилжүүлж, цахим хэлбэрээр ирүүлэх ба ирүүлсэн бүх материал тод байх шаардлагатай бөгөөд уншигдэхгүй материалыг ирүүлээгүйд тооцно. ӨХ-д шаардсан материалуудын дутуу болон аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд тухайн тендерээс татгалзах үндэслэл болно …” гэж заасан байна. (Тендер шалгаруулалтын баримт бичгийн 72 дахь тал )
2.7. Ийнхүү 224 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тендерийг нээхэд нэр бүхий 6 хуулийн этгээд оролцсон байх бөгөөд Үнэлгээний хорооны 224 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаартай хуралын тэмдэглэлд “ ... “Итгэлт Өргөө” ХХК болон “А” ХХК-иудын түншлэлийн тендерийг ... хянан үзэхэд дараах шаардлагыг хангахгүй байна. Тендерт ороцогч “Итгэлт Өргөө” ХХК болон “Ө” ХХК-иудын түншлэл нь ТШЗ 1.1-д санал болгосон Барилгын инженерээр санал болгосон Р.Д, Цахилгааны инженерээр санал болгосон Д.Б нарын мэдээллийг цахим систем дэх V бүлэгт заасан маягт 2-аар зааварчилгааны дагуу санал болгоогүй тул хянан үзэхгүй болно ... үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлсэн. 1-т “Э” ХХК нь 5,,34, төгрөг, 2-т Г ХХК нь 5. төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн ... “Э” ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаж байна ... “хамгийн сайн” тендерээр шалгарсан байна ...” гэж тэмдэглэжээ. (Тендер шалгаруулалтын баримт бичгийн 12-125 дахь тал)
2.8. Улмаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер болох “Э” ХХК-тай гэрээ байгуулах тухай зөвлөмжийг 225 оны 1 дүгээр сарын -ний өдөр т хүргүүлж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 225 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр “Э” ХХК-д 3/44 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах эрх олгож буй талаар мэдэгдсэн байна. (Тендер шалгаруулалтын баримт бичгийн 123, 156 дахь тал)
2.. Мөн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 225 оны 1 дүгээр сарын 1-ны өдрийн 3 дугаар албан бичгээр “И*******” ХХК болон “Ө” ХХК-иудын түншлэлээс ирүүлсэн тендерээс татгалзсан тухай мэдэгджээ. (Тендер шалгаруулалтын баримт бичгийн 153 дахь тал)
2.1. Тус тендертэй холбогдуулан дээрх түншлэлээс Санхүү, төрийн сангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргаж, С*******ны 225 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар албан бичгээр “ … “Ил*******” ХХК болон “Ө” ХХК-ийн түншлэлийн тендерт гэрээт ажлыг гүйцэтгэхэд санал болгосон барилгын инженер Р.Д, цахилгааны инженер Д.Б нарын мэдээллийг цахим системээр санал болгоогүй байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн дээр дурдсан шаардлагыг хангаагүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна … тендер шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй ...” гэх хариу хүргүүлжээ. (Тендер шалгаруулалтын баримт бичгийн 161-162 дахь тал)
2.11. Улмаар С*******наас 225 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн дүгээр албан бичгээр Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.7 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчийн тендерийн баталгааны 2,, (хорин сая) төгрөгийг төрийн сангийн орлогод төвлөрүүлэх талаар т мэдэгдэж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 225 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дүгээр албан бичгээр “И*******” ХХК-ийн тендерийн баталгааны 2,, (хорин сая) төгрөгийг төрийн сангийн тендерийн баталгааны орлогын дансанд төвлөрүүлэх талаар Хаанбанкны гэдэх бизнес төвийн салбарт мэдэгджээ. Улмаар тус тендерийн баталгааг 225 оны 2 дугаар сарын 6-ны өдөр төрийн санд шилжүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 188-1 дэх тал)
2.12. Ийнхүү “И*******” ХХК болон “Ө” ХХК-иас Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт зааснаар маргаан бүхий асуудлаар 224 оны 2 дугаар сарын 2-ны өдөр анх шүүхэд хандаж, шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, улмаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 225 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2******* дугаар тогтоолоор хүчингүй болгосны дагуу анхан шатны шүүх 225 оны 5 дугаар сарын 2-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 166-171 дэх тал)
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “И*******” ХХК, “Ө” ХХК нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 4.1.26-д "цахим систем" гэж программ хангамж ашиглан худалдан авах ажиллагааг зохион байгуулах, интернэтэд суурилсан мэдээллийн системийг ойлгоно гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн дүгээр зүйлд худалдан авах ажиллагааны цахим системд хамаарах эрх зүйн зохицуулалтыг хуульчилсан. Энэ ч утгаараа худалдан авах ажиллагааны цахим систем гэдэгт tender.gov.mn-г ойлгодог. Уг цахим системээр дамжуулан цахим тендерийн материал хүргүүлэхэд хоёр үндсэн шаардлага тавигддаг. 1. Цахим системийн дагуу хүний нөөц хэсэгт техникийн шаардлагад заасан мэргэжилтнийг сонгох буюу холбох / Сангийн сайдын 223 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/ дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүнийг тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам"-ын 2.5 дахь заалт/ 2. Цахимаар санал болгосон хүний нөөцийн Маягт 2-ын дагуу бөглөж, pdf формат оруулан илгээх /Сангийн сайдын 223 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/ дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүнийг тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам"-ын 2.3.5. хуулийн 15.2, энэ журмын 2.3.4-т заасанд хамаарахгүй оролцогчийн ерөнхий шаардлага, чадавх, туршлагыг нотлох баримтыг “PDF" форматаар гаргацтай, тод хөрвүүлэх/ Манай компани хувьд дээрх хоёр шалгуурыг аль алийг нь хангасан тендерийн материал илгээсэн болохыг Цэцэрлэгийн барилга (Улаанбаатар,,, Монгол цэргийн музейн урд талд) түншлэгч компанийн тендерийн бичиг баримтын 27 дахь талаас харж болно. Гэвч Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон С*******ны зүгээс зөрүүтэй үндэслэлээр манай материалаас татгалзаж байна. Тодруулбал, “... Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн зүгээс Барилын инженерээр санал болгосон Р.Д, Цахилгааны инженерээр санал болгосон Д.Б нарын мэдээллийг цахим систем дэх Ѵ бүлэгт заасан маягт 2-аар зааварчилгааны дагуу санал болгоогүй байна." гэсэн бол С*******ны зүгээс "... мэдээллийг цахим системээр санал болгоогүй.” Өөрөөр хэлбэл, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг худалдах авах ажиллагааны газрын 225.1.1-ны өдрийн 3 “Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр "Цахим системийн дагуу мэргэжилтнийг сонгож, ирүүлсэн байна”, үүнийг pdf форматаар ирүүлээгүй учир танай тендерээс татгалзсан гэжээ. Харин Монгол Улсын С*******ны 225.1.24-ний өдрийн №, "Гомдол хянасан тухай" албан бичгээр "Цахим системийн дагуу хүний нөөц хэсэгт техникийн шаардлагад заасан мэргэжилтнийг сонгож" ирүүлээгүй гэдэг зөрүүтэй хариуг өгсөн. Үүнээс манай компани яг аль шаардлагыг зөрчөөд байгаа нь тодорхойгүй байна. Мөн цахим системийн дагуу хүний нөөц хэсэгт техникийн шаардлагад заасан мэргэжилтнийг сонгох буюу холбох шаардлагыг хангасан болохыг тендерт түншлэгчээр оролцож буй компани үзэх боломжгүй бөгөөд цахим системийн оролцсон тендер цонхонд түншлэгчээр орсон компани материал байхгүй. Энэ ч утгаараа түншлэгч компани тендерт өөрийнхөө илгээсэн материалыг харах, шалгах боломжгүй. Ийм байхад тендерт оролцогчийн зүгээс захиалагч, цаашлаад С*******наас ирүүлсэн албан бичиг үндэслэлтэй эсэхэд эргэлзээ бий болох юм. Энэ ч утгаараа С*******анд гаргасан гомдлын агуулга нь биднийг цахим системээр ирүүлсэн материалтай танилцуулах боломжийг хангаж өгөх байв. Гэвч С*******ны зүгээс түншлэгч компани тендерийн материалтай танилцах боломжгүй байдлыг тогтоох шийдвэрлэх бус "...мэдээллийг цахим системээр санал болгоогүй...” гэдэг ерөнхий хариултыг өгсөн. Үүнээс түншлэгч компани тендерт ирүүлсэн материалаа харж чадахгүй учраас ямар ч хариу өгсөн болно гэдэг өнцөг харагдаж байна. Түншлэгчээр тендерт оролцох тохиолдолд Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан ил тод байх зарчим мөн хуулийн дүгээр зүйлийн .2 дахь заалт зөрчигдөж байна. Ийнхүү хууль зөрчиж гаргасан захиргааны байгууллагын шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3. "хуульд заасан төрийн болон албаны уцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх", мөн зүйлийн 4.2.6. "бодит нөхцөлд тохирсон" байх шаардлагад нийцэхгүй тул тендер шалгаруулалт нь илт үндэслэлгүй болжээ. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, С*******ны үндэслэлгүй шийдвэртэй маргах явцад Цэцэрлэгийн барилга /Улаанбаатар,,, Монгол цэргийн музейн урд тал/-н тендер санхүүжилтгүй болсныг мэдсэн. Энэхүү шийдвэр 3 сарын өмнө гарсан боловч нэхэмжлэгч компани зүгээс энэхүү шийдвэрийг мэдэх боломжгүй бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талд мэдэгдсэн зүйл байхгүй. Цэцэрлэгийн барилга /Улаанбаатар,,, Монгол цэргийн музейн урд талд/-н тендерт 7 байгууллага тендерийн материал хүргүүлж, хариуцагч талын гаргасан шийдвэрээс хуулийн үндэслэл, нээлттэй ил тод байдлыг шаардсан “И*******” ХХК тендерийн баталгааны 2,, төгрөгийг улсад хураалгасан. Энэ нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг илтгэж байна. Тодруулбал, “И*******” ХХК-н тендерийн баталгааг улсын орлого болгосон Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, С*******ны шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлаагүй. Учир нь Манай компани зүгээс тендерийн материалд Барилгын инженерээр санал болгосон Р.Д, Цахилгааны инженерээр санал болгосон Д.Б нарын мэдээллийг холбогдох шаардлагад үндэслэсэн илгээсэн боловч ямар үндэслэлээр эдгээр хүмүүсийн мэдээллийг санал болгоогүй гэдэг нь үндэслэлгүй байна. Иймд, тендерийн үнэлгээний хорооны 225 оны 1 дүгээр сарын -ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” зөвлөмж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 225 оны 1 дүгээр сарын 1-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 3 дугаар албан бичгийг, С*******ны 225 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” албан бичгийг, С*******ны 225 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” дүгээр албан бичгийг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 225 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгож, "И*******" ХХК-ийн тендерийн баталгааны 2,, (хорин сая) төгрөгийг шүүхийн шийдвэрээр буцаан олгож өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “И*******” ХХК-ийн захирал Б.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Түншлэгч компани гэж “Ө” ХХК гэж компани орсон. Түншлэгч компанийн 2 инженерийг санал болгосон. Тус 2 инженерийг маягт 2-ын дагуу санал болгоогүй байна гэдэг үндэслэлээр татгалзсан байгаа. Татгалзлыг зөвшөөрөхгүй байгаа. Тендерт оролцсоны дараа толгой компани болох “Итгэлт Өргөө” ХХК-аас санал болгосон материалуудаа өөрийн эрхээр нэвтэрч ороод харах боломжтой. Түншлэгч компанийн эрхээр ороод харахаар харах боломжгүй байгаа. Энэ байдлыг яаж харж, яаж дүгнэдэг гэдгийг сайн мэдэхгүй, үүнийг шалгуулах гэж байгаа. PDF файлаар маягт 2-ын дагуу санал болгосон байдлаа нотолж чадаж байгаа. Толгой компанийн цахимаар санал болгосон болон илгээсэн материалууд архивлагдаад, хадгалагдаж байгаа. Түншлэгч компани өөрийн нэвтрэх эрхээр ороод харахаар хадгалагдаж үлдэггүй юм байна. Энэ эргэлзээтэй байдлаас шийдвэр эргэлзээтэй гарсан гэж үзээд гомдол гаргаж байгаа.” гэв.
3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “И*******” ХХК-д 225 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр 3 дугаар мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдлээр тендерт “И*******” ХХК шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү шалгараагүй тухай мэдэгдлийг эс зөвшөөрч “И*******” ХХК-ийн зүгээс С*******анд гомдол гаргасан. Гаргасан гомдол нь 225 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 3 гомдол хянасан тухай албан бичгээр тус тус ирсэн. “И*******” ХХК-ийн зүгээс яагаад энэ 2 албан бичгийг үндэслэлгүй гэж үзэж байгаа гэхээр уг албан бичгүүд товч агуулгатай байгаа. “И*******” ХХК-ийн зүгээс тендерийн албан бичигт заасны дагуу 2 хүний мэдээлэл байхгүй байгаа учраас танай тендерийг буцааж байна гэдэг албан бичгийг товч агуулгаар хүргэсэн. Манай зүгээс өгсөн баримт байхгүй, харагдахгүй байгаа талаар ямар ч тайлбар, мэдээлэл өгөөгүй. Үүнийг үндэслээд “И*******” ХХК-ийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдалд тохирсон буюу ямар үндэслэл нь хариуцагчид харагдаад нэхэмжлэгчид харагдахгүй байгаа учраас нийцэхгүй гэж үзэж байгаа вэ энэ үндэслэлээ тайлбарлаад өгөөч гэдэг албан бичгүүдийг удаа дараа өгсөн боловч хариу өгөөгүй. Тийм учраас Захиргааны ерөнхий хуульд заасан хэргийн оролцогчийг оролцуулаагүй, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргаагүй гэдэг үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргээс харахад мэдэгдлийг захиргааны акт биш, Үнэлгээний хорооны зүгээс өгч байгаа зөвлөмж захиргааны акт гэж үзсэн. Хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа “И*******” ХХК-д ямар үндэслэлээр шийдвэр гаргаж байгаа гэдгээ үнэн зөв тайлагнаагүй. Иймд Үнэлгээний хорооны зөвлөмж хүчингүй байна. Зөвлөмж хүчингүй учраас мэдэгдэл хүргүүлэх албан бичиг хүчингүй болох үндэслэлтэй байна. С*******ны 225 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн гомдол хянасан тухай албан бичиг хууль зүйн үндэслэлгүй гэдгийг нотлох баримт шинжлэн судлах үед тодруулаад явна. Гол маргаан тендерийн баталгааг улсын орлого болгосон. Хуулиар тендерийн баталгааг улсын орлого болгох эрх хэмжээ С*******анд байгаа. Ямар үндэслэлээр улсын орлого болгох вэ гэхээр гомдлыг бүхэлд нь хүчингүй болгосон тохиолдолд гэж байгаа. Гомдлыг бүхэлд нь хүчингүй болгоно гэдэг нь манайхаас өгч байгаа гомдол үнэн зөв үү гэдэгт үндэслэл бүхий тодорхой тайлбар өгсний үндсэнд С*******ны албан бичиг хуульд үндэслэсэн хууль ёсны гэдэг шинжийг хангана. Мэдэгдэл хүргүүлэх албан бичигт цахим системийн дагуу хүний нөөц хэсэгт заасан техникийн шаардлагыг хангаагүй байна, мэргэжилтэн сонгоогүй байна гэсэн байгаа. Яагаад мэргэжилтэн нь орж үзэхгүй байгаа юм бэ бидний зүгээс мэдээллээ явуулсан. Тийм учраас тэрийг нотлох баримтаар харуулаад эсвэл дэлгэрүүлээд харагдахгүй байна гэдэг үндэслэлүүдээ хараад өгөөч гэдэг зүйлийг С*******, Худалдан авах ажиллагааны газраас шаардаж байгаа. Албан бичигт дурдаад байгаа зүйл юугаар нотлогдох вэ гэдгээ нэхэмжлэгчид өгөөч гэсэн гомдол байгаа. Хариуцагчийн зүгээс танай ямар эрх ашиг хөндөгдөөд байгаа вэ гэж дурдсан. Тендерт оролцсон 6 байгууллагаас 1 байгууллага танай шийдвэрийн үндэслэлээ тодорхой болгож өгөөч, tender.gov.mn-д яаж баталгаажих вэ гэдэг хариуг хүссэн ганц байгууллага нь манай байгууллага. Манай байгууллага хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхдээ хуулийн дагуу тендерийн баталгааг дэнчин тавьж байгаа. Манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхол дэнчин тавьж байгаа 2 сая төгрөгөөр хохирч байгаа. Ийм байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна.” гэв.
3.4. Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Б.А нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “225 оны 1 дүгээр сарын -ний өдрийн үнэлгээний хорооны зөвлөмжийг хүчингүй болгуулах, 225 оны 1 дүгээр 1-ны өдрийн 3 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг хүчингүй болгуулах, Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай 225 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл манай газарт гаргасан байна. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 1.1-д Барилгын инженер (Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер) мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай, цахилгааны инженер мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай тус бүр 1 хүн гэж, өгөгдлийн хүснэгтийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 1.2-1-а-д "Тендерт оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх бүлэгт заасан маягт 2-аар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. Цахим системийн хэрэглэгч хөтөч цэсийн нийлүүлэгчийн гарын авлага хэсгээс зааварчилгаатай танилцана уу." гэж, тендер шалгаруулалтын зааварчилгааны 1.2-1-6-д "Ажилтын сургууль төгссөн дипломын хуулбарыг ирүүлэх шаардлагагүй, төрийн мэдээлэл, солилцооны ХУР системээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгана. (Тендерт оролцогч нь Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia)-д ажилтны дээд боловсролын дипломын мэдээлэл байршсан эсэхийг урьдчилан шалгах шаардлагатайг анхаарна уу) Хэрэв санал болгож буй ажилтан нь гадаад улсад сургууль төгссөн бол дипломын хуулбарыг орчуулгын хамт ирүүлнэ.” гэж тус тус заасан байна. “И*******” ХХК болон “” ХХК-ийн түншлэлийн тендерт барилгын инженер Р.Д, цахилгааны инженер Д.Б нарын мэдээллийг цахим системээр санал болгоогүй байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн дээр дурдсан шаардлагыг хангаагүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. “И*******” ХХК болон “Өв-Аргуйт-Эрдэнэ” ХХК-ийн түншлэл С*******анд гомдол гаргаж, Монгол Улсын С*******наас 225 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн. 225 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар "Гомдол хянасан тухай" албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй тендер шалгаруулалтыг хууль, тогтоомжид заасны дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж хянаж ирүүлсэн тул үнэлгээний хороо Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар О-т 225 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн дүгээр албан бичгээр "Гэрээ байгуулах тухай" зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Мөн Нийслэлийн Засаг даргын 225 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/ дугаар "Захирамж, захирамжийн зарим заалтыг хүчингүй болгох тухай" захирамжаар 224 оны 1 дугаар сарын 21-ний өдрийн Адугаар захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. "И*******” ХХК болон “” ХХК-ийн түншлэлийн гомдол бүхэлдээ үндэслэлгүй тул Монгол Улсын С*******наас 225 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн дүгээр "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан бичгээр тендерийн баталгааны 2,, (хорин сая) төгрөгийг Төрийн сангийн дансанд төвлөрүүлэх албан бичгийг хариуг 225 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн дугаар албан бичгээр Сангийн сайдын 223 оны A дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам"-ын 2.1 дэх хэсэгт заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгосон. Тендер шалгаруулалт Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон журмын дагуу явагдсан бөгөөд "И*******" ХХК болон “Ө” ХХК-ийн түншлэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.5. Хариуцагч С*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, А.А нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус яам Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэг, Сангийн сайдын 223 оны А дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-д тус тус зааснаар захиалагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг. "И*******" ХХК, "Ө" ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан С*******ны 225 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Гомдол хянасан тухай дугаар албан бичиг нь тус компаниас 225 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан гомдлыг хянан үзэж, захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн шийдвэр юм. “И*******” ХХК-ийн гомдолд тус компанийн тендерээс гэрээт ажлыг гүйцэтгэхэд санал болгосон барилгын инженер Р.Д, цахилгааны инженер Д.Б нарын мэдээллийг зааварчилгааны дагуу цахим системээр ирүүлээгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байх тул хянан үзэхийг хүссэн. Үүний дагуу С******* “И*******” ХХК болон “” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг хянан үзээд дараах үндэслэлээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 1.1-д барилгын инженер (Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер) мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай, цахилгааны инженер мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай тус бүр 1 хүн гэж, өгөгдлийн хүснэгтийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 1.2-т "... а) Тендерт оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх бүлэгт заасан маягт 2-аар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. Цахим системийн хэрэглэгчийн хөтөч цэсийн нийлүүлэгчийн гарын авлага хэсгээс зааварчилгаатай танилцана уу. б) Ажилтны сургууль төгссөн дипломын хуулбарыг ирүүлэх шаардлагагүй, төрийн мэдээлэл, солилцооны ХУР системээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгана. (Тендерт оролцогч нь Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia)-д ажилтны дээд боловсролын дипломын мэдээлэл байршсан эсэхийг урьдчилан шалгах шаардлагатайг анхаарна уу. Хэрэв санал болгож буй ажилтан нь гадаад улсад сургууль төгссөн бол дипломын хуулбарыг орчуулгын хамт ирүүлнэ." гэж заасан байна. "И*******" ХХК болон "Ө" ХХК-ийн түншлэлийн тендерт гэрээт ажлыг гүйцэтгэхэд санал болгосон барилгын инженер Р.Д, цахилгааны инженер Д.Б нарын мэдээллийг цахим системээр санал болгоогүй байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн дээр дурдсан шаардлагыг хангаагүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй. Ийнхүү тус яам 225 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Гомдол хянасан тухай тоот шийдвэрээр оролцогчийн гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж, Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.7 дахь хэсэг, Сангийн сайдын 223 оны А дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.13-т тус тус заасныг үндэслэн 225 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн тоот албан бичгээр оролцогчийн тендерийн баталгааг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хууль ёсны юм. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтад "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 3 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол.” гэж заасан байна. Тус яам 225 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Гомдол хянасан тухай дугаар албан бичгийг "И*******” ХХК-д тухайн өдөр шуудангаар болон худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр хүргүүлсэн. Иймд “И*******” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалт, 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.
3.5. Хариуцагч С*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, А.А нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “С******* Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэг, Сангийн сайдын 223 оны А дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журамд тус тус зааснаар захиалагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд хянан шийдвэрлэдэг. “И*******” ХХК болон “” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан С*******ны 225 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн гомдол хянасан тухай дугаар албан бичиг нь тус компаниас 225 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан гомдлыг хянан үзээд захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. “И*******” ХХК-ийн гомдол тус компанийн тендерээс гэрээт ажлыг гүйцэтгэхэд санал болгосон барилгын инженер Р.Догмидчойном, цахилгааны инженер Д.Б нарын мэдээллийг зааварчилгааны дагуу цахим системээр ирүүлээгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул хянан үзэхийг хүссэн. Үүний дагуу С******* “И*******” ХХК болон “Ө” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тайлбарыг хянан үзээд дараах үндэслэлээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 1 дүгээр зүйлийн 1.1-д барилгын барилгын инженер, иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер мэргэжлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай, цахилгааны инженер мэргэжлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай тус бүр 1 хүн гэж өгөгдлийн хүснэгтийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 1.2-т тендерт оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим системийн 5 дугаар бүлэгт заасан маягт 2-оор зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. Цахим системийн хэрэглэгчийн хөтөч цэсийн нийлүүлэгчийн гарын авлага хэсгээс зааварчилгаатай танилцана уу, ажилтны сургууль төгссөн дипломын хуулбарыг ирүүлэх шаардлагагүй төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгана. Тендерт оролцогч нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системд ажилтны дээд боловсролын дипломын мэдээлэл байршсан эсэхийг урьдчилан шалгах шаардлагатайг анхаарна уу, хэрэв санал болгож буй ажилтан нь гадаад улсад сургууль төгссөн бол дипломын хуулбарыг орчуулгын хамт ирүүлнэ гэж заасан байна. “И*******” ХХК болон “” ХХК-ийн түншлэлийн тендерт гэрээт ажлыг гүйцэтгэхэд санал болгосон барилгын инженер Р.Д, цахилгааны инженер Д.Б нарын мэдээллийг цахим системээр санал болгоогүй байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд дурдсан шаардлагыг хангаагүй гэж байгаа нь захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тендерийн баримт бичигт хүний нөөцийн мэдээллийг хавсаргасан гэж дурдсан боловч захиалагч шаардлагатаа цахим системээр санал болгож ирүүлнэ гэж заасан байгаа. Нэхэмжлэгч тендер шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой ямар нэгэн гомдлыг захиалагчид эсвэл өрсөлдөөний асуудал баталсан төрийн захиргааны төв байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй учраас тендер шалгаруулалтын баримт бичгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тендер шалгаруулалтад оролцсон гэж үзнэ. Ийм учраас С*******ны 225 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн гомдол хянасан тухай дугаар шийдвэрээр оролцогчийн гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж Төрийн болон орон тгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.7, Сангийн сайдын 223 оны А дугаар тушаалын хавсралтаар батлагдсан тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 5.13-д тус тус заасныг үндэслээд 225 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн тоот албан бичгээр оролцогчийн тендерийн баталгааг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хууль ёсных юм. Тус яам 225 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн , 225 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн албан бичгийг “И*******” ХХК-д тухайн өдөр шуудангаар болон худалдан авах цахим системээр хүргүүлсэн. Гэвч “И*******” ХХК нь С*******ны шийдвэрт холбогдох нэхэмжлэлийг 225 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэв.
3.6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Э” ХХК нь 224 оны 1 дугаар сард зарласан тендерт хууль ёсны дагуу оролцон тендерийн баримт бичигт заасан бүх шаардлагад нийцүүлж баримт материалаа илгээсэн. Нээлттэй тендер зарлаад холбогдох бүх материалыг Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн баримт бичгээ өгөөд хамгийн сайн тендерээр шалгарсан. Үнэлгээний хорооноос гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг өгч гэрээ байгуулах ажиллагаа хийгдэж эхлэх байсан. Тендер шалгаруулалтын үйл ажиллагаа хууль бус үйл ажиллагаа байхгүй гэдэгтэй санал нэг байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагчтай адил байр суурьтай байгаа. Хугацаандаа гэрээ байгуулах талаар төрийн байгууллагуудад хандсан. Тэгэхэд 225 оны Төсвийн тухай хуульд тендер зарласан ажил тусгагдаагүй, санхүүжилтийн улмаас зогссон гэдэг хариу өгсөн. Ямар алдаа дутагдалтай байгааг харах боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Тийм учраас талуудын тайлбараар тодорхой болж байна. Нэхэмжлэгчийн зүгээс аль актыг хүчингүй болгосноор энэ үр дагавар арилах вэ гэдгээ тодорхой болгоосой гэж хүсэж байна. Гарсан бичиг болгоныг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах нь төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа болов уу гэсэн байр суурьтай байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Шүүх тус хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /223/ оны 5 дугаар зүйлийн 5.2.3-д заасан захиалагчид хүргүүлсэн Үнэлгээний хорооны 225 оны 1 дүгээр сарын -ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” зөвлөмжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг худалдан авах ажиллагааны газрын 225 оны 1 дүгээр сарын 1-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 3 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын с*******ны 225 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, С*******ны 225 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 225 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” дугаартай албан бичгийг хүчингүй болгуулж, "И*******" ХХК-ийн тендерийн баталгааны 2,, (хорин сая) төгрөгийг буцаан гаргуулах” гэж тодорхойлсон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Нэг. Маргаан бүхий Үнэлгээний хорооны 225 оны 1 дүгээр сарын -ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” зөвлөмж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 225 оны 1 дүгээр сарын 1-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 3 албан бичиг, С*******ны 225 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” дугаар албан бичиг, С*******ны 225 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” дүгээр албан бичиг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 225 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” дугаартай албан бичиг болон тендерийн баталгааг улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар
1.1. Дээрх маргаан бүхий актууд нь нэхэмжлэгч “И*******” ХХК, “Ө” ХХК-иудын түншлэлээс ирүүлсэн тендерийн хүний нөөц буюу ажил гүйцэтгэх хүний нөөцийн баримт бичигт хамаарах нэр бүхий хоёр инженерийн мэдээллийг цахим систем (www.tender.gov.mn)-ээр ирүүлээгүй гэх үндэслэлээр дээрх түншлэлээс ирүүлсэн тендерээс татгалзсан байна. Мөн С*******наас дээрх татгалзал нь үндэслэлтэй хэмээн шийдвэрлэж, холбогдох тендерийн баталгааг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
1.2. Уг хэрэгт нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ... Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 225 оны 1 дүгээр сарын 1-ны өдрийн 3 дугаар албан бичгээр ... “Цахим системийн дагуу мэргэжилтнийг сонгож, ирүүлсэн байна.” , үүнийг PDF форматаар ирүүлээгүй учир танай тендерээс татгалзсан ... ” гэж, харин С*******ны 225 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар албан бичгээр “ ... Цахим системийн дагуу хүний нөөц хэсэгт техникийн шаардлагад заасан мэргэжилтнийг сонгож ирүүлээгүй” гэдэг зөрүүтэй хариу өгсөн ... цахим системийн дагуу хүний нөөц хэсэгт техникийн шаардлагад заасан мэргэжилтнийг сонгох буюу холбох шаардлагыг хангасан болохыг тендерт түншлэгчээр оролцож буй компани үзэх боломжгүй бөгөөд цахим системийн оролцсон тендер цонхонд түншлэгчээр орсон материал байхгүй. Энэ ч утгаараа түншлэгч компани тендерт өөрийнхөө илгээсэн материалыг харах, шалгах боломжгүй ... С*******ны зүгээс түншлэгч компани тендерийн материалтай танилцах боломжгүй байдлыг тогтоох шийдвэрлэх бус “ ... мэдээллийг цахим системээр санал болгоогүй ...” гэдэг ерөнхий агуулгаа хариу өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.2.6, Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйл, дүгээр зүйлийн .2 дахь хэсгийг зөрсөн ...” гэж;
1.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Б.А нараас “ ... “И*******” ХХК болов “Ө” ХХК-ийн түншлэлийн тендерт гэрээт ажлыг гүйцэтгэхэд санал болгон барилгын инженер Р.Д, цахилгааны инженер Д.Б нарын мэдээллийг цахим системээр санал болгоогүй тул тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй ... “ гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, А.А нараас “ ... “И*******” ХХК болон “Ө” ХХК-ийн түншлэлийн тендерт гэрээт ажлыг гүйцэтгэхэд санал болгосон барилгын инженер Р.Д, цахилгааны инженер Д.Б нарын мэдээллийг цахим системээр санал болгоогүй байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн дээр дурдсан шаардлагыг хангаагүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй ...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.
1.4. Тус тендерийн үнэлгээний хорооны 225 оны 1 дүгээр сарын -ний өдрийн 3 дугаартай хуралдааны тэмдэглэлд “ ... тендерт оролцогч “И*******” болон “Ө” ХХК-иудын түншлэл нь ТШЗ 1.1-д санал болгосон Барилгын инженерээр санал болгосон Р.Д, цахилгааны инженерээр санал болгосон Д.Б нарын мэдээллийг цахим систем дэх V бүлэгт заасан маягт 2-р зааварчилгааны дагуу санал болгоогүй тул хянан үзэхгүй болно …” гэх үндэслэлийг дурджээ. (Тендер шалгаруулалтын баримт бичгийн 122 дахь тал)
1.5. Хэргийн оролцогч нарын маргаж буй дээрх үндэслэлд холбогдуулан шүүхээс 225 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1/48 дугаар албан бичгээр хариуцагчаас тайлбар, нотлох баримт гаргуулахад тус тендерт нэхэмжлэгч нараас цахимаар ирүүлсэн материалын “хүний нөөц” хэсэгт 1.-т Б.С барилгын инженер, 2-т Л.В барилгын инженер, 3-т Б.Т холбоо дохиоллын инженер, 4-т Г.Б халаалт агаар сэлгэлтийн инженерийн материалыг цахимаар хүргүүлсэн нь бүртгэлтэй, харин барилгын инженер Р.Д, цахилгааны инженер Д.Б нарын мэдээлэл цахим системээр ирээгүй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 26-211 дэх тал)
1.6. Шүүх хуралдааны явцад, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дахь хэсэгт зааснаар тендерийн цахим систем (www.tender.gov.mn)-д Үнэлгээний хорооны нарийн бичгийн эрхээр нэвтрэн үзлэг хийхэд нэр бүхий хоёр (барилгын инженер Р.Д, цахилгааны инженер Д.Б) инженерийн талаарх мэдээлэл, баримт бичиг бүртгэгдээгүй /ирээгүй/ байв.
1.7. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х шүүх хуралдааны явцад тус цахим системд нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрхээр нэвтрэхэд дээрх үзлэгтэй адил барилгын инженер Б.С, барилгын инженер Л.В, холбоо дохиоллын инженер Б.Т, халаалт агаар сэлгэлтийн инженер Г.Б нарын мэдээлэл бүртгэгдсэн нь харагддаг, харин барилгын инженер Р.Д, цахилгааны инженер Д.Б нарын мэдээллийг харах боломжгүй байгаа гэх тайлбарыг гаргасан ба цахим системд хуулийн этгээдийн эрхээр нэвтрэн үзлэг хийх шаардлагагүй гэх тайлбар гаргасан болно.
1.8. Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д "түншлэл" гэж гэрээний дагуу нэг тендер ирүүлсэн хэд хэдэн аж ахуй эрхлэгчийг”, 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт “Тендер шалгаруулалтад аж ахуй эрхлэгч дангаараа, эсхүл түншлэлээр тендер ирүүлж болно.” 6.3. дахь хэсэг Түншлэлийн гишүүд дараах шаардлага хангасан гэрээний үндсэн дээр тендер ирүүлнэ: 6.3.1.-д “гэрээний үүрэг гүйцэтгэхэд бүх гишүүний хамтран болон тус бүр хүлээх үүрэг, хариуцлагыг заасан байх”, 6.3.2.-т “худалдан авах ажиллагаанд түншлэлийг төлөөлөн оролцох, гэрээний хэрэгжилтийг захиалагч болон бусад этгээдийн өмнө хариуцах нэг гишүүнийг томилсон байх.” 17 дугаар зүйлийн 17.5. дахь хэсэгт “Түншлэлийн гишүүн тус бүрийн болон хамтдаа хангавал зохих техникийн чадавх, туршлагын доод шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.” гэж зааснаар “И*******” ХХК, “Ө” ХХК нараас 224 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1 дугаартай түншлэлийн гэрээ байгуулж, “И*******” ХХК-иас 224 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дүгээр албан бичгээр “И*******” ХХК-ийн захирал Б.Иийг тус түншлэлийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох талаар мэдэгдэж, тус түншлэлийг төлөөлж тус компанийн нэр дээр гэрээ хэлцэл байгуулах, ... албан бичиг, баримт бичиг явуулах зэрэг сонгон шалгаруулалтад холбогдолтой бүх материалд гарын үсэг зурах эрхтэй талаарх тодорхойлолтыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь тал)
1.. Улмаар дээрх түншлэлээс Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дүгээр зүйлийн .1. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол худалдан авах ажиллагааг зохион байгуулах, мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлыг хангах ажиллагааг цахим системээр гүйцэтгэнэ.”, .2. дэх хэсэгт “Цахим системд мэдээллийг нээлттэй өгөгдөл хэлбэрээр хадгална.” гэж зааснаар дугаартай Цэцэрлэгийн барилга /Улаанбаатар,,, Монгол цэргийн музейн урд тал/ ажлын тендерт оролцох материалыг цаасаар болон цахим системээр хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 86-11 дэх тал, хэрэгт хавсаргасан сиди баримт)
1.1. Тодруулбал, нэхэмжлэгч “Ө” ХХК нь 224 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 123 дугаар албан бичгээр барилгын инженер Р.Д, цахилгааны инженер Д.Б нарын мэдээллийг цаасаар болон (PDF) файл хэлбэрээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн боловч “Ө” ХХК болон “И*******” ХХК нараас дээрх инженерүүдэд холбогдох мэдээллийг цахим систем (www.tender.gov.mn)-ээр ирүүлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн тайлбар, шүүхийн хэлэлцүүлгийн явцад тендерийн цахим системд хийсэн үзлэгээр тогтоогдож байна.
1.11. Дээрх нөхцөл нь, тендер шалгаруулалтын зааварчилгааны 1.2-т Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичиг: 1.Ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: а) Тендерт оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх V бүлэгт заасан маягт 2-аар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. Цахим системийн хэрэглэгчийн хөтөч цэсийн нийлүүлэгчийн гарын авлага хэсгээс зааварчилгаатай танилцана уу … Тендерт оролцогч нь тендерийн иж бүрдэл, баримт бичгийг бэлтгэн электрон хэлбэрт (Adobe PDF) шилжүүлж, цахим хэлбэрээр ирүүлэх ба ирүүлсэн бүх материал тод байх шаардлагатай бөгөөд уншигдахгүй материалыг ирүүлээгүйд тооцно. ӨХ-д шаардсан материалуудын дутуу болон аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд тухайн тендерээс татгалзах үндэслэл болно …” гэж заасан шаардлагыг хангаагүй байна. (Тендер шалгаруулалтын баримт бичгийн 72, 74 дэх тал)
1.12. Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дүгээр зүйлийн .4. дэх хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журмыг баталж, цахим системээр тендер илгээхэд төлөх үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтооно.”, 17 дугаар зүйлийн 17.4. дэх хэсэгт “Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна.”, 22 дугаар зүйлийн 22.1. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим системээр илгээнэ.”, 22.2. дахь хэсэгт “Оролцогч тендер шалгаруулалтад нэг тендер ирүүлнэ.”, 22.6. дахь хэсэг Оролцогч тендерийн дараах баримт бичиг, мэдээллийг ил болгохыг зөвшөөрч илгээнэ: 22.6.2.-д “тендер шалгаруулалтын баримт бичигт тусгасан маягтын дагуу илгээсэн мэдээлэл” гэж заасан.
1.13. Сангийн сайдын 223 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/ дугаар тушаалаар батлагдсан “Цахим системээр худалдаг авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын 2.3.4.-т “Сангийн сайдын тушаалаар батлагдсан "Бүртгэл хөтлөх, мэдээллийг баталгаажуулах журам"-ын дагуу цахим системд баталгаажсан чадавх, туршлагыг нотлох мэдээлэл, баримт бичгээс шаардлагатайг сонгож, тендерийн хамт илгээх”, 2.13.-т “Оролцогчоос ирүүлсэн тендер энэ журмын 2.3.6-д заасны дагуу цахим системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл цахим системийн мэдээллийг баримтална.”; Сангийн сайдын 223 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дүгээр тушаалаар батлагдсан “Бүртгэл хөтлөх, мэдээллийг баталгаажуулах журам”-ын Дөрөв. Худалдан авах ажиллагаанд оролцох аж ахуй эрхлэгчийн чадавх, туршлагын мэдээллийг бүртгэх 4.1.-д “Аж ахуй эрхлэгч хуульд заасан санхүүгийн болон техникийн чадавх, туршлагыг хангасныг нотлох дараах мэдээлэл баримт бичгийг цахим системд бүртгүүлнэ.”, Үүнд: 4.1.6.-д “гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээлэл”, 4.2.-т “Аж ахуй эрхлэгч энэ журмын 4.1-д заасны дагуу бүртгүүлэх мэдээлэл, баримт бичгийг мэргэжлийн байгууллагад цахим системээр хүргүүлнэ. Мэдээлэл, баримт бичиг гадаад хэлээр бол монгол хэлээр орчуулсан орчуулгыг хавсаргасан байна.”, 4.4.-т “Аж ахуй эрхлэгч энэ журмын 4.1-д заасны дагуу бүртгүүлсэн мэдээлэл өөрчлөгдсөн тухай бүр цахим системээр шинэчлэх үүрэгтэй.”, 4.5.-т “Энэ журмын 4.4-т заасны дагуу шинэчлээгүй мэдээллийн улмаас аж ахуйн эрхлэгчийн илгээсэн тендерээс захиалагч татгалзсан бол хариуцлагыг аж ахуй эрхлэгч бүрэн хариуцна.” гэж тус тус зохицуулжээ.
1.14. Маргаан бүхий энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч нараас тус тендерийн техникийн чавахын болон туршлагын шаардлагад холбогдох барилгын инженер Р.Д, цахилгааны инженер Д.Б нарын баримт, мэдээллийг цахим систем (www.tender.gov.mn)-ээр хүргүүлээгүй нь дээрх хууль, журмын зохицуулалт болон тус тендер шалгаруулалтын зааварчилгаа /1.2/-нд нийцээгүй байх тул энэ үндэслэлээр “И*******” ХХК, “Ө” ХХК-иудын түншлэлээс ирүүлсэн тендерээс татгалзсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
1.15. Өөрөөр хэлбэл, нэр бүхий 2 инженерийн мэдээллийг цахим системээр холбогдох заавар, маягтын дагуу хүргүүлэх нь тендерт оролцогчийн үүрэг бөгөөд тендерийн Үнэлгээний хорооны хувьд оролцогчдоос ирүүлсэн материалд үндэслэн тендерийг нээн хянан үзэх, үнэлэх чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилжээ.
1.16. Иймд дээрх үндэслэлээр мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсэгт Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1.-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.3.-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах.”, 28.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ.”, 5 дугаар зүйлийн 5.2.3.-т “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх.” гэж зааснаар “Э” ХХК-тай гэрээ байгуулахыг зөвлөсөн тендерийн Үнэлгээний хорооны зөвлөмж, “И*******” ХХК, “Ө” ХХК-иудын түншлэлээс ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр, мөн тендерт оролцогчийн гомдлыг хянасан С*******ны шийдвэрүүд хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
1.17. Улмаар дээрх үндэслэлээр Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6. дахь хэсэг Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно: 14.6.3.-т “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.”, 14.7. дахь хэсэгт “Энэ хуулийн 14.6.3-т заасан тохиолдолд 2 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 2 хүртэл сая төгрөгийг, ... улсын орлого болгоно.” гэж зааснаар тендерийн баталгааг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн С*******ны 225 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” дүгээр албан бичиг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 225 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” дугаартай албан бичиг нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.
Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Хаас гаргасан “ ... маргаан бүхий актуудыг нэхэмжлэгчид хүргүүлэхдээ нотлох баримт хавсаргаагүй, татгалзсан үндэслэлээ нотлоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.3, 4.2.6 дахь хэсгийг зөрсөн ...” гэх үндэслэлийн талаар
2.1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3.-т “хуульд заасан төрийн болон албаны уцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх”, 4.2.6.-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан.
2.2. Энэ хэргийн тухайд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хариуцагч нар нь нэхэмжлэгч “И*******” ХХК, “Ө” ХХК-иудын түншлэлээс ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэр, урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдлыг хянахдаа татгалзлын үндэслэлээ баримтаар ирүүлээгүй” гэж тайлбарлаж байна. Харин хариуцагч нараас татгалзлын үндэслэл тодорхой байсан тул заавал баримт хавсаргах шаардлагагүй гэх тайлбар гаргасан.
2.3. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийг 3.4. дэх хэсэгт “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.”, Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дүгээр зүйлийн 2.1. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол тендер хянан үзэх, үнэлэх үйл явц, тендерийн мэдээлэл, баримт бичгийг энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гаргах хүртэл хугацаанд задруулахгүй.” 2.3. дахь хэсэгт “Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн хугацаанд хүсэлт гаргасан оролцогчид танилцуулна.” гэж заажээ.
2.4. Мөн дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсэг Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1.-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.3.-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах.”, 5 дугаар зүйлийн 5.2.3.-т “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх.”, 5.1. дахь хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана: …”, гэж хариуцагч нарын шийдвэр гаргах эрх хэмжээг тодорхойлсон байна.
2.5. Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа, түүний үр дүнд захиргааны байгууллага, албан тушаалтнаас шийдвэр гаргах журам нь дээрх хуулиар зохицуулагдсан ба энэ тохиолдолд хариуцагч нар “зөвлөмж (мэдэгдэл)”, “захиалагчийн шийдвэр”, “гомдлыг хянасан хариу” зэргийг оролцогчид хүргүүлэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг зөрсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
2.6. Мөн тендерт оролцогчид захиалагчийн шийдвэрийг хүргүүлэхдээ түүний үндэслэлд холбогдох баримтыг хавсаргасан байх шаардлагыг тухайлан үүрэг болгоогүй, тендерт оролцогчид хүргүүлэх мэдэгдлийн загвар, түүний агуулгыг Сангийн сайдын 223 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалаар баталсан байх тул нэхэмжлэгчээс гаргасан дээрх үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй.
2.7. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан “ ... нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн /225.1.1 өдөр зөвлөмж гарсан/ ... 3 дугаар мэдэгдэл нь захиргааны акт биш, үнэлгээний хорооны шийдвэрийг дамжуулсан шинжтэй ... “ гэх тайлбарын тухайд:
2.8. Нэхэмжлэгч нар нь уг тендертэй холбогдуулан Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар С*******д гомдол гаргаж, тус яамнаас 225 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” албан бичгээр хариу хүргүүлснийг эс зөвшөөрч, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт зааснаар 224 оны 2 дугаар сарын 2-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, улмаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 225 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2******* дугаар тогтоолоор хүчингүй болгосны дагуу анхан шатны шүүх 225 оны 5 дугаар сарын 2-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 166-171 дэх тал)
2.. Мөн Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т зааснаар Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзсэний үндсэн дээр захиалагчид шийдвэр гаргах талаар зөвлөмж хүргүүлэх чиг үүрэгтэй, улмаар захиалагчийн тухайд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсэгт зааснаар шийдвэр гаргах эрх хэмжээтэй болно.
2.1. Иймд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 225 оны 1 дүгээр сарын 1-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 3 дугаартай захиалагчийн шийдвэр нь тухайлсан үр дагавартай буюу тендерт оролцогчийн ирүүлсэн тендерээс татгалзаж, бусад оролцогчтой гэрээ байгуулах болсон талаар мэдэгдсэн байх тул зөвхөн үнэлгээний хорооны зөвлөмжийг хүргүүлсэн гэж үзэхгүй.
2.11. Түүнчлэн хариуцагч нараас Нийслэлийн Засаг даргын 225 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/ дугаар захирамжаар /225 оны төсөвт тус тендерийн хөрөнгө оруулалт тусгагдаагүй гэх/ Нийслэлийн Засаг даргын 224 оны 1 дугаар сарын 21-ний өдрийн “Эрх шилжүүлэх тухай” Адугаар захирамжийг хүчингүй болгосон гэж тайлбарласан.
2.12. Уг хэргийн тухайд, нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох шаардлагын хүрээнд нэхэмжлэлээ тодорхойлж, тус тендер сонгон шалгаруулалттай холбоотой /тухайлсан/ асуудлаар маргасан ба Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхэд маргаагүй, Нийслэлийн Засаг даргын 225 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/ дугаар захирамж нь улсын төсвйн хөрөнгө оруулалтаар 224 онд хэрэгжих төсөл, арга хэмжээг төлөвлөж, тендер сонгон шалгаруулалтыг хууль, журамд заасны дагуу явуулах эрх хэмжээгээ /ТБОНӨХБАҮХАТХуулийн 45.7/ худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад шилжүүлж, зохион байгуулалтыг хангаж ажиллахыг зохицуулсан /224 оны 1 дугаар сарын 21-ний өдрийн Адугаар/ захирамжаа хүчингүй болгосон байх бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй тендер сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон, төсөл арга хэмжээг цуцалсан эсэх талаар дурдаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
2.13. Нөгөөтээгүүр, Нийслэлийн Засаг даргын 225 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/ дугаар захирамж гарахаас өмнө тус тендер сонгон шалгаруулалт захиргааны байгууллагаас товлосон хугацаанд явагдсан, улмаар тендерт оролцогч “И*******” ХХК, “Ө” ХХК-иудын түншлэлээс гаргасан гомдлыг С******* хянаж, хариу өгсөн, энэ үндэслэлээр тендерийн баталгааг улсын орлого болгожээ.
2.14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох, улмаар эдгээр захиргааны актууд хүчингүй болсны үр дүнд тендерийн баталгааг хариуцагчаас гаргуулах боломжтой байгаа гэх тайлбар гаргасан.
2.15. Шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.1.-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж зааснаар шийдвэр гаргах боломжтой ба энэ хэргийн тухайд нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актууд нь “хууль бус” буюу “хууль зөрчсөн” гэх үндэслэл тогтоогдсонгүй.
2.16. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “И*******” ХХК, “Ө” ХХК-иас С*******, , Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дугаартай Цэцэрлэгийн барилга /Улаанбаатар,,,нд холбогдуулан гаргасан “Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /223/ оны 5 дугаар зүйлийн 5.2.3-д заасан захиалагчид хүргүүлсэн үнэлгээний хорооны 225 оны 1 дүгээр сарын -ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” зөвлөмжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 225 оны 1 дүгээр сарын 1-ны өдрийн 3 мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах, С*******ны 225 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Гомдол хянасан тухай дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, С*******ны 225 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 225 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” дугаартай албан бичгийг хүчингүй болгуулж, "И*******" ХХК-ийн тендерийн баталгааны 2,, (хорин сая) төгрөгийг буцаан гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.3, 16.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дүгээр зүйлийн .1, 14 дүгээр зүйлийн 14.6.3, 22 дугаар зүйлийн 22.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасныг тус тус баримтлан “И*******” ХХК, “Ө” ХХК-иас С*******, , Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дугаартай Цэцэрлэгийн барилга /Улаанбаатар,,,нд холбогдуулан гаргасан “Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /223/ оны 5 дугаар зүйлийн 5.2.3-д заасан захиалагчид хүргүүлсэн Үнэлгээний хорооны 225 оны 1 дүгээр сарын -ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” зөвлөмжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг худалдан авах ажиллагааны газрын 225 оны 1 дүгээр сарын 1-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 3 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, С*******ны 225 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, С*******ны 225 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 225 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” дугаартай албан бичгийг хүчингүй болгуулж, "И*******" ХХК-ийн тендерийн баталгааны 2,, (хорин сая) төгрөгийг буцаан гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦЭРЭНДЭЖИД