Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2025/0447

 

2025 06 09 128/ШШ2025/0447

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Цэрэндэжид би, В******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: Манай В******* ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээ тодорхой шалтгааны улмаас бүрэн татан авах хүсэлтэй байна. Иймд 128**** дугаартай нэхэмжлэлийг хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү." гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан ший двэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасны дагуу нэхэмжлэгч В******* ХХК-аас Төрийн худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан ЦХИХХ******* тоот дугаартай "Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/" тендерт "В*******" ХХК-ийн тендерийг шалгаруулахаас татгалзсан Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгох,

ЦХИХХ******* тоот дугаартай "Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/" тендерт "А**н" ХХК-ийн тендерийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгох,

ЦХИХХ******* тоот дугаартай "Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/" тендерт оролцсон "В*******" ХХК-ийн тендерийг дахин үнэлэн "В*******" ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Үнэлгээний хороонд даалгах,

Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А-** дугаартай "В***" ХХК-ийг шалгаруулахаар татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох,

Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А-1** дугаартай өмнөх шийдвэрээ хэвээр үлдээж, "В*******" ХХК-ийг шалгаруулахаар татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож,

ЦХИХХ******* тоот дугаартай "Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/" тендерт "В*******" ХХК-ийн тендерийг шалгаруулсан шийдвэр гаргахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй. талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан В******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан ЦХИХХ*** тоот дугаартай "Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/" тендерт "В*******" ХХК-ийн тендерийг шалгаруулахаас татгалзсан Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгох,

ЦХИХХ******* тоот дугаартай "Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/" тендерт "А**" ХХК-ийн тендерийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгох,

ЦХИХХ******* тоот дугаартай "Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/" тендерт оролцсон "В*******" ХХК-ийн тендерийг дахин үнэлэн "В*******" ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Үнэлгээний хороонд даалгах,

Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А-** дугаартай "В*******" ХХК-ийг шалгаруулахаар татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох,

Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А-1** дугаартай өмнөх шийдвэрээ хэвээр үлдээж, "В*******" ХХК-ийг шалгаруулахаар татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож,

ЦХИХХ******* тоот дугаартай "Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/" тендерт "В*******" ХХК-ийн тендерийг шалгаруулсан шийдвэр гаргахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Г.ЦЭРЭНДЭЖИД