2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/05904

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 16,933,028.96 төгрөгийг хариуцагч******* нь бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 933,028.96 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 10 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 1,777,777.7 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 121,308 төгрөг, хариуцагч*******гээс 121,308 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ   Б.АЗБАЯР