2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/05887

 

 

 

 

 

 

 

 

 

2025  07  22

192/ШШ2025/05887

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ****** давхарт байрлах, Ш ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,****** хаягт байрлах, Ч ХХК /РД:******/-д холбогдох,

  

Нэхэмжлэлийн шаардлага: 434,898,743 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан 434,898,742.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Ч ХХК нь манай компанитай 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Т/297 тоот Тос тосолгооны материал, аккумулятор зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан Т/297 тоот Тос тосолгооны материал, аккумулятор зээлээр худалдах, худалдан авах-ний дагуу хариуцагч Чиигис групп ХХК-д чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн боловч өнөөдрийн байдлаар хариуцагч тал нь гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчсөөр байна. 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Т/297 тоотТос тосолгооны материал, аккумулятор зээлээр худалдах, худалдан авах-ний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Худалдан авагч тал нь хлдалдагч таптай сар бүрийн 5-10-ны өдрийн хооронд тооцоо нийлж төлбөрт хугацаанд борлогдсон нийт барааны үнийн дүн, төлбөр, барааны үлдэгдлийг баталгаажуулан 15-ны дотор бүрэн төлж барагдуулна. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т Худалдан авагч тал барааны төлбөрийг энэ гэрээний үйлийн 4.4-т заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлнө гэж заасан. Иймд дээрх гэрээний дагуу Ч ХХК-иас Ш ХХК-д гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр 289,932,495 төгрөг, алданги хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги болох 144,966,247.5 төгрөг, нийт 434,898,742.5 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай компани үндсэн төлбөр болох 289,932,495 төгрөг нь дээр маргаан байхгүй төлнө. Тос тосолгооны бараа материал худалдан борлуулах нь өөрөө улиралын шинжтэй байдгийг нэхэмжлэгч тал хангалттай ойлгож байгаа. Тус хугацаанд зам засвар, дулааны шугам засвар гэх мэт ажил зогсонги байдалтай байсан бөгөөд энэ талаараа бид нэхэмжлэгч талын холбогдох хүмүүст удаа дараа тайлбарлаж байсан. Ажил зогсонги байдал нь манай компаниас шалтгаалах хүчин зүйл байгаагүй, төрийн байгууллагатай холбоотой учир аль аль талдаа хүлээцтэй хандаж алданги болох 144,966,247 төгргийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаж тооцно уу гэжээ.

 

3.Хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 5/, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тос, тосолгооны материал, аккумулятор зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 6-9/, тооцоо нийлсэн акт /хх-ийн 10,11/, мэдэгдэл /13,14/, Ч ХХК-ийн хүсэлт /хх-ийн 15,16/, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 49/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Ч ХХК-тай 2023 оны 03 сарын 15-ны өдөр Т/297 тоот Тос, тосолгооны материал, аккумулятор зээлээр хулдалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Талууд 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрээний тооцоо хийлэхэд 302,932,495,34 төгрөгийн тооцоо гарсан. Хариуцагч 13,000,000 төгрөг төлж, үлдэх 289,932,495 төгрөгийн төлбөрийг төлөөгүй одоог хүрч байна. Төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдсэн ч төлөөгүй. Гэрээний 4.4-т зааснаар сар бүрийн 5-10 дотор тооцоо нийж, тухайн сарын 15-ны өдрийн дотор төлбөр барагдуулах, гэрээний 5.1-т тохиролцсон хугацаанд төлбөр төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Иймд үлдсэн төлбөр 289, 932,495 төгрөг, үүний 50 хувиас хэтрүүлэхгүй дүнгээр тооцож 144,966,247 төгрөгийн алданги нийт 434,898,742.5 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Үндсэн төлбөр 289,932,495 төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. ...Төлбөр төлөхөд улирлын шинжтэй ажлын онцлог болон төрийн байгууллагатай холбоотой үйл ажиллагаа зогсонги байдалтай байснаас төблөрийг хугацаандаа төлж чадаагүй. Алдангийг хасаж өгнө үү гэж гэж тайлбарлажээ.

 

4.Хэрэгт нолох баримтаар авагдсан 2023 оны 03 сарын 15-ны өдрийн Т/297 тоот Тос, тосолгооны материал, аккумулятор зээлээр хулдалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрээний тооцоо нийслэн актаар, талуудын тайлбараар нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Ч ХХК-ийн хооронд 2023 оны 03 сарын 15-ны өдрийн Т/297 тоот Тос, тосолгооны материал, аккумулятор зээлээр хулдалдах, худалдан авах гэрээ, байгуулагдаж, гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 302,932,495,34 төгрөгийн үнэ бүхий тос, тосолгооны материал, аккумулятор нийлүүлж, хариуцагч төлбөрт 13,000,000 төгрөг төлсөн нь тогтоогдож байна.

 

5.Хариуцагч 2023 оны 03 сарын 15-ны өдөр байгуулагдсан Т/297 тоот Тос, тосолгооны материал, аккумулятор зээлээр хулдалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэлийн 289,932,495 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрч маргаагүй.

 

6.Талууд 2023 оны 03 сарын 15-ны өдөр байгуулагдсан Т/297 тоот Тос, тосолгооны материал, аккумулятор зээлээр хулдалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн хэдий ч нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагчид тос, тосолгооны материал, аккумулятор худалдах, хариуцагч гэрээгээр тохиролцсон хугацаанд үнийг төлөх үүрэг хүлээсэн агуулгаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Талуудын хооронд байгуулсан гэрээ хуульд заасан хэлбэрийн дагуу, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр байна. Тус гэрээний 4.4-т төлбөрийг сар бүрийн 5-10 дотор тооцоо нийж тухайн сарын 15-ны өдрийн дотор төлбөр барагдуулах, 5.1-т зааснаар 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

8.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.

 

9.Талуудын гэрээгээр тохиролцсон алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэгч 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 289,932,495 төгрөгөөс хоног тутам 0,5 хувийн алданги тооцож, нийт 144,966,247 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчөөгүй байна.

10.Хууль, болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн төлбөр 289, 932,495 төгрөг, алданги 144,966,247 төгрөг нийт 434,898,742.5 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

11.Хариуцагч өөрөөс шалтгаалахгүй нөхцөл байдлаас төлбөр төлөх хугацааг хожимдуулсан гэж тайлбарласан байх хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтаар уг тайлбар үндэслэлтэй гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

12.Иймд хариуцагч Ч ХХК-аас 434,898,742.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

13.Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,332,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 2,332,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагч Ч ХХК-аас 434,898,742.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,332,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч ХХК-аас 2,332,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР