2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/04353

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025  05  21

192/ШШ2025/04353

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  

Нэхэмжлэгч: Сингапур улс,***** тоотод оршин суух, Бүгд Найрамдах Сингапур улсын иргэн Л -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ***** тоотод оршин суух, Ч ургийн овогтой Өын Б /РД:*****/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ***** тоот хаягт оршин суух, Х ургийн овогтой Бийн Б /РД:*****/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ***** тоот хаягт оршин суух, Б ургийн овогтой П Д /РД:*****/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 07 сарын 16-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, ***** улсын дугаартай Jaguar FX маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах, 5,000 ам.доллар буюу 14,246,300 төгрөг, хөрөнгө оруулалт 394,410,936 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөг, Баянгол дүүрэг, ***** тоот хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцнаас ногдох хэсэг 73,708,000 төгрөг тус тус гаргуулж, уг орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С

Хариуцагч Ө.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Г

Гэрч: Т.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Сингапур улсын иргэн Л нь хариуцагч Ө.Б, Б.Б , П.Д нарт холбогдуулан 2020 оны 07 сарын 16-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, ***** улсын дугаартай Jaguar FX маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах, 5,000 ам.доллар буюу 14,246,300 төгрөг, хөрөнгө оруулалт 394,410,936 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөг, Баянгол дүүрэг, ***** тоот хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцнаас ногдох хэсэг 73,708,000 төгрөг тус тус гаргуулж, уг орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

1.1.Хариуцагч Ө.Бгаас 138,400 ам.доллар буюу 394,440,000 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлээ: Хариуцагч Ө.Б нь 2017 онд О ХХК нэртэй өрөмдлөгийн компанид хөрөнгө оруулан надтай хамтарч ажиллаач, ашигтай ажиллах боломж байна, ногдол ашиг өгнө, оруулсан мөнгийг чинь буцаагаад өгнө, хувьцаа эзэмшигчээр нэрийг чинь оруулна гэсэн санал тавьсан учир миний бие зөвшөөрч түүний захирлаар нь ажилладаг О ХХК-тай холбоотой зардлуудыг гаргасан.

2016.12.21-нд 8,000 ам.доллар, 2017.02.10-нд 40,000 ам.доллар, 2017.02.22-нд 20,000 ам.доллар, 2017.04.04-нд 8,000 ам.доллар, 2018.06.08-нд 30,000 ам.доллар, 2018.06.18-нд 30,000 ам.доллар, 2018.09.21-нд 1,200 ам.доллар, 2018.10.20-нд 1,200 ам.доллар нийтдээ 138,400 ам.долларыг хариуцагч Ө.Бд өөрийн эзэмшлийн Хаан банк дахь дансаар дамжуулан шилжүүлсэн. Хариуцагч дээрх мөнгөн хөрөнгийг О ХХК-ийн үйл ажиллагаанд хэрхэн зарцуулсан талаарх тайлан, санхүүгийн баримтуудыг надад ирүүлж байгаагүй, компанийн ногдол ашгаас шилжүүлж байгаагүй учраас О ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзэхгүй байгаа болно.

Иймд намайг хуурч мэхлэн дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагч Ө.Б нь өөртөө авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. Хэрвээ хариуцагч Ө.Б нь нийтдээ 138,400 ам.долларыг нэхэмжлэгчид төлсөн тохиолдолд О ХХК-ийн 24 хувийн хувьцаа эзэмшигчээс татгалзах боломжтой. Анх компанийн хувьцааг 20, 20 хувь өрөмдлөг хийдэг Ө.Бгийн 2 найзад, 24 хув, Л-д, 26 хувь, Ө.Бд, 10 хувийг хүүхдийн төлөө санд гэж хуваахаар ярилцаж тохиролцсон. Ө.Б нь 2020 оны 07 дугаар сард компанийг зарж Л-ийн оруулсан мөнгийг гаргаж өгөх санал тавьж байсан тул Л зөвшөөрч компанийн өөрт ноогдох хувьцааг зарахыг зөвшөөрч итгэмжлэл хийж байсан боловч Ө.Бгийн Л-тэй тохиролцсон зүйл, түүний явуулсан итгэмжлэлийн орчуулгаас утга агуулгын хувьд зөрүүтэй байсан тул Сингапур дахь Монгол улсын элчин уг итгэмжлэлийг баталж өгөөгүй, намайг хуурч мэхлэх оролдлого хийснийг нотлох юм.

 

1.2. ***** улсын дугаартай 2013 онд үйлдвэрлэгдсэн Jaguar FX маркийн автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлагын үндэслэлээ: 2018 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод албаны болон хувийн хэрэгцээнд унах машин хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр Л өөрийн Сингапур улсад хэрэгцээндээ унаж байсан, 2013 оны Jaguar маркийн автомашинаа Монгол улс руу ачуулсан. Ө.Б нь Л-гийн машиныг гааль дээр хүлээж аваад, татвар болон бусад зардалд төлөх мөнгө гэж 2,400 ам.доллар авсан. Улмаар гаалиас авсан машиныг гадаад хүний нэр дээр бүртгэлтэй байж болохгүй Монгол хүний нэр дээр машиныг бүртгүүлэн паспорт авах хэрэгтэй гэж хэлээд өөрийн нэр дээр уг автомашиныг шилжүүлэн авсан байдаг. Л машинаа авах гэхээр автомашины зардалд шилжүүлсэн 5000 ам.долларыг өгөөд машинаа аваарай гэсэн. Ө.Бгаас Л-д шилжүүлсэн гэх 5,000 ам.долларыг урьд нь Л-гээс зээл хэлбэрээр авсан 30000 ам.долларын зарим хэсгийг шилжүүлсэн гэж ойлгосон. Ө.Б гүйлгээний утга дээр нь машины мөнгө гэсэн ба энэ талаар тодруулахад өөрийн нэр дээр байсан Toyota Harrier маркийн машинаа зараад 5,000 ам.долларыг шилжүүлснийг буцааж өг гэдэг бөгөөд Jaguar автомашины зардалд гаальд төлнө гэж авсан 2,400 ам.долларыг хэрхэн зарцуулснаа нотлохгүй байгаа.

 

1.3.Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч Л нь Хан-Уул дүүргийн *****тоотод байрлах 120м.кв талбайтай орон сууцыг 2019 оны 07 сард 550,000,000 төгрөгөөр худалдан авч, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн 20 орчим сая төгрөгийн тавилга худалдан авч тохижуулсан. 2020 оны 01 сард Л Сингапур яваад Ковид-19 цар тахлын улмаас Монгол улсад 2 дугаар сард буцаж ирэх байсан нислэг цуцлагдсан учир уг байрыг түрээслүүлэхээр шийдсэн боловч хариуцагч Ө.Б зарсан нь дээр гэж ятгаж улмаар уг байрыг зарахаар болсон. Л 550,000,000 төгрөгөөр заруулахаар зөвшөөрсөн боловч хариуцагч Ө.Б нь Л-ийн монгол хэл мэдэхгүй, Монголд ирж чадахгүйг далимдуулан хууран мэхэлж, итгэмжлэлийг давхар авч Б.Б , П.Д нарт 540,000,000 төгрөгөөр зарсан болохыг Л сүүлд мэдсэн. Л-ийн худалдаа хөгжлийн банкны данс руу 520,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин өөрийн данс руугаа 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Ө.Б нь итгэмжлэлээр олгосон төлөөлөх бүрэн эрхийг буруугаар ашиглаж дундаас нь өөртөө үндэслэлгүйгээр 20,000,000 төгрөг авсан.

 

1.4.Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 9в байр 92 тоотод байршилтай, 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсэгт 73,708,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч Сингапур улсын иргэн Л, хариуцагч Ө.Б нар нь 2015 оноос найз нөхөд, ажил хэргийн харилцаатай байсан бөгөөд 2017 онд улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ***** тоотод байрлах 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хамтран худалдан авч хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн болно. Нэхэмжлэгч нь цаашид дээрх орон сууцыг хариуцагчтай хамтран өмчлөх боломжгүй болсон тул Иргэний хуулийн 108, 119.3-т зааснаар орон сууцны өөрт ногдох хэсгийг тал хувиар тооцож, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 147,416,000 төгрөгийн 73,708,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

1.5. Баянгол дүүргийн ***** тоотод байршилтай, 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагын үндэслэлээ: Баянгол дүүргийн ***** тоотод байршилтай, 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн бүртгэл хүчин төгөлдөр байгаа учраас дундаа хамтран өмчлөгчид өөрөөр тохиролцоогүй бол 2 хамтран өмчлөгчид ногдох хэсэг нь 50 хувь гэсэн Иргэний хуулийн дундын өмчлөлийн заалтаар нэхэмжлэгч шаардлага гаргасантай холбогдуулан тус байранд хамтран өмчлөгчид ногдох хэсэг нь 50 хувь гаргуулан авахын тулд эхлээд тухайн байранд миний зөвшөөрөлгүйгээр хариуцагчийн талын өөр бусад хүмүүс амьдраад байгаа тул тус байрыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх шаардлага гаргаж байна.

 

2.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

2.1. 138,400 ам.доллар буюу 394,410,936 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэ боломжгүй. Учир нь Сингапур улсын иргэн Л нь О ХХК-ийн 24% хувьцаа эзэмшигч тул компанид хөрөнгө оруулсан. Тэрээр иргэн Б надад өгсөн юм биш компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Тухайлбал, БНХАУ болон Тайланд улс руу явах гадаад томилолтоор явахад 4 хүний онгоцны тийз, зочид буудал, хоол, тээврийн зардлуудад зарцуулагдсан. Л өөрийн танилцсан хүүхнийг дагуулж явсан. Компанид 40000 ам.доллароор Солонгос 3 ширхэг өрөм, дагалдах хэрэгслийг хамт 20000 ам.доллароор УКС-22 маркийн өрмийн машин, 30000 ам.доллароор Компрессор авсан, тухай бүрт нь кемпийн бэлтгэл хангахад, мөн компанид компьютер, тавилга, шүүгээ хийлгэсэн.

 

2.2. Машины тухайд би Сингапурт түүний 5 жил гаруй унаж ашигласан, мөргөлдөж сэвтсэн хуучин машиныг худалдаж авахаар харилцан тохиролцож, өөрөө 2000 сингапур доллар үнэлгээтэй автомашинаа 5,000 ам.доллар надад зарахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдаж авсан. Гаалийн бүрдүүлэлт хийгдсэн энэ баримтаар нотлогдоно. Өнөөдрийг хүртэл миний эзэмшилд байж татвар, бүртгэл над дээр байдаг. 2018 оноос хойш нэхэмжлэгч Монгол улсад ирж, очиж байсан нэг ч удаа надаас автомашиныг нэхэмжилж авах тухай ярьж байгаагүй. Харин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С гуай 3 удаа надтай утсаар ярих болон уулзаж уг автомашиныг өгөхийг гуйж, сүүлдээ том гэдэстэй жирэмсэн намайг шоронд суулгаж чадна шүү, насаараа цагдаад ажилласан гэж сүрдүүлж, дарамталж улмаар хууль бус бичлэг хүртэл хийж байсан. Энэ талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж байсан.

 

2.3.Итгэмжлэлийн дагуу үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага, компаниудад хандаж гэрээ байгуулан үүний дагуу байр зарагдсан. Харин зарах болоход байртай хамт өгөх цахилгаан хэрэгслүүдийг зарахгүй, чи нөхөөд аваад тавьчих гэж бас байранд байсан түүний бүхий л тавилга эд зүйлсийг хүмүүс хөлслөн янзлуулж баглуулж боолгон 4 удаа ачуулж нүүлгэн тээвэр, ачилтын хөлс төлж байж компанийн агуулгад хураалгаж, байрыг их цэвэрлэгээ хийлгэж, шинээр авсан цахилгаан зуух, аяга таваг угаагч, хиншүү сорогч гэх мэт барааг захиалан авчруулж суурилуулж энэ бүхэнд хөлс төлсөн. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн татвар, зуучлалын байгууллагад мөнгө төлсөн баримтаар гаргаж өгнө, харж ажлыг хийлцэж байсан хүмүүс байгаа. 2019 оны сүүлээр яваад цар тахлын улмаас манай улс хилээ хаасан тул ирж чадахгүй болоод өөрөө байраа зармаар байна, чи зар өгөөдөх гэж хүсэлт гарган ярьсан тул бид бүх мэдээллээ солилцож байсан. Үнийн хувьд 520,000,000 төгрөгт зарахад болно, илүү гарсныг нь надад хамаагүй чи зохицуулаарай, чамд маш их ажил удчихлаа баярлалаа гэж байсан. Ингээд итгэмжлэл явуулж үүний үндсэн дээр бусдад худалдсан.

 

2.4. Миний бие 2016.12.15-ны өдөр уг орон сууцыг иргэн Г.Хаас 75,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй. Харин Л нь ирээд Монгол улсад байнга оршин суух авмаар байна, ОХУ руу явмаар байна гэж хүсэлт тавьсны дагуу бид хамтдаа судалсан. Байнга оршин суух авахын тулд үл хөдлөх хөрөнгөтэй эсвэл хөрөнгө оруулагч байх ёстой гэж мэдээд ярилцаж байгаад өөрөө үл хөдлөх хөрөнгө авахаараа буцаагаад шилжүүлчхэж болох юм гэж ярилцсан. Үүний үндсэн дээр 2017.01.23-ны өдөр түүнд өөрийн өмчийн 50% буюу 37,500,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх хэсгээс өөрт оногдох хэсгээс бэлэглэх гэрээгээр өмчлүүлсэн. Үүнийг буцааж өгнө гэж байсан гэжээ.

 

3.Хариуцагч Ө.Б нь нэхэмжлэгч Сингапур улсын иргэн Л -д холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Ө.Б миний бие 2016.12.15-ны өдөр Баянгол дүүргийн ***** тоотод байрлах 62.73 м.кв талбай ***** дугаарт бүртгэлтэй ,3 өрөө орон сууцыг өөрөө худалдан авч байсан. Гэтэл Л-гийн гаргасан нэхэмжлэлд дээрх орон сууцыг Л нь Б надтай хамт 2017 онд хамтран худалдаж авч, хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн гэж бичжээ. Б би 2005-2009 онд МУИС-ийн Нийгмийн судлалын факультет, 2009-2012 онд Хүмүүнлэгийн их сургуулийн англи хэлний ангийг оройгоор сурч, 2017-2019 онд Удирдлагын академийн бизнес удирдлагын анги тус тус суралцаж төгссөн. 2015.10.29-ний өдрөөс 2017.11.27-ний өдрийг хүртэл Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын Оверри дахь Имо мужийн засгийн газрын харьяа төрийн өмчит Конкорде зочид буудалд ахлах менежерээр ажилласан. Тухайн үед цалин өндөр ам доллараар цалинжиж байсан. Би 2016.01.30 өдөр гэхэд л 21,000 ам долларын хадгаламжтай байсан. Энэ мөнгөнөөсөө байр худалдан авч байсан. Л гээс тухайн үед би огт мөнгө авч буюу хамтран байр худалдан авч байсан асуудал байхгүй юм. Ямар учраас Б би өөрийн өмчлөх үл хөдлөх хөрөнгөнөөс өөрт оногдох хэсгээс бэлэглэх болсон гэхээр Сингапур улсын иргэн Л нь Монгол Улсад байнга оршин суух зөвшөөрөл авмаар байна. Үл хөдпөх хөрөнгөний өмчлөгч бол болох юм байна, тэгээд буцаагаад шилжүүлчих юм чинь санаа зоволтгүй би хуульчаас асуулаа..." гэсний үндсэн дээр би үл хөдлөх хөрөнгийнхөө өөрт оногдох хувиасаа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. Гэтэл өнөөдөр нэн ядуу монгол иргэнд өрөвдөөд байр худалдаж авч өгсөн гэж худал ярьж явнаа. Иргэн Б намайг гутаан доромжилж, байнга залилан мэхлэгч, хууран мэхэлсэн мэтээр хүмүүст ойлголт төрүүлж, нэр хүндэд халдаж байгаа. Нэхэмжлэлдээ хүртэл бичсэнд нь туйлын гомдолтой байна. Тухайлбал Сингапур Улсын иргэн Лгээс иргэн Ө.Б нь найз нөхөд, ажил хэргийн харилцаа холбоогоо ашиглан туслалцаа хүсэх нэрийдлээр түүнийг хуурч мэхлэн дараах мөнгүүдийг авсан байдаг. Тухайлбал 2015.12.07-ны өдөр хариуцагч Б нь эгч Өын Бийн нэр дээрх Хаан банкны ***** тоот дансанд 2000 ам долларыг, 2016.01.05-нд ээж Сийн Сийн нэр дээрх Хаан ***** тоот дансаар 3000 ам долларыг, мөн хашаа байшингаа засах, хажуу хашааны газрыг худалдан авах гэх нэрийдлээр 2016.12.21-нд 8000 ам долларыг тус тус авсан. Газар худалдаж авна, газар чинийх болно гэж хэлж авсан, 6000 ам доллар, гэр орноо тохижуулах тавилга авах, байшингаа засахад нь зориулж бэлнээр болон бэлэг сэлтийн журмаар өгсөн зүйлсийг энэхүү нэхэмжлэлд дурдаагүй болно. Мөн Монгол Улсад 2-р сард буцаж ирэх байсан нислэг нь цуцлагдсан учир уг байрыг түрээслэхээр шийдсэн боловч Б нь зарсан нь дээр гэж ятгаж, улмаар уг байрыг зарахаар болсон. Ө.Б  нэртэй хөрөнгө зуучлалын компанийг санал болгож, уг компанитай үгсэн хуйвалдаж, хууран мэхэлсэн гэж үзэж байна. Л 550 саяар заруулахыг зөвшөөрсөн боловч хариуцагч Ө.Б нь Л-гийн монгол хэл мэдэхгүйг, Монголд ирж чадахгүйг далимдуулан хууран мэхэлж итгэмжлэлийг давхар авч 520,000,000 төгрөгөөр худалдсан гэж итгүүлэн худалдах худалдан авах гэрээ хийсэн байна гэх мэтээр Ө.Б намайг маш муухай залилан мэхлэгч луйварчин мэтээр бусдад ярьж миний нэр төрийг гутаан доромжилж өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С болон бусад маш олон хүнд ярьж, хэлж, мессеж хүртэл бичсэн байна лээ. Манай компани ажилтан ажилчдад Л нь намайг залилан, хууран мэхлэгч гэж ярьж итгүүлснээс ажилчдын надтай харилцах харилцаа, хандлага хүртэл эрс өөрчлөгдөн ямар ч хүндлэлгүй, дээрэнгүй харилцах болсон байна. Би маш их гомдож байна, тиймээс шүүхэд энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ө.Б нь 2021-01-27-нд иргэний хэрэг үүсгэснээс хойш 1 жил 4 сарын дараа сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх ямар хүндэтгэн үзэх үндэслэлээр хүлээн авсан нь ойлгомжгүй, өмнө нь Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа билээ. Энэ хэрэгт Баянгол дүүргийн шүүх ажиллагаа явуулж байхад Хан-Уул дүүргийн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан нь ИХШХШТХ-ийн 62.1.1 дүгээр зүйлд нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа гэж заасан шаардлагыг хангаагүй учраас 65.1.11 дүгээрт зааснаар хүлээн авахаас татгалзах ёстой. Мөн хариуцагч нь Ө.Б нь өөрийгөө нэхэмжлэгч гэсэн нь буруу, учир нь тэр ИХШХШТХ-ын 26.3-т зааснаар хариуцагч бол хариуцагчаараа л сөрөг нэхэмжлэл гаргах байхад 62.1.2, 62.1.3 болон улмаар 62.1 4-ийг давхар зөрчсөн учраас 65.1.11 дүгээрт зааснаар мөн хүлээн авахаас татгалзах ёстой. Гэвч шүүх нэгэнт хүлээн авсан учраас дараахь тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч Л нь хариуцагч Ө.Бтай Баянгол дүүрэг, *****тоотод байрлах, 62.73 м.кв талбай бүхий ***** дугаарт бүртгэлтэй орон сууцыг хамтран өмчлөх эрх үүсгэсэн 2017-01-23-ны бэлэглэх гэрээг хүчингүй болгох буюу ИХ-ийн 280.1.1-д заасан нөхцөл үүсээгүй, улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй хүчин төгөлдөр байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. ИХ-ийн 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэгч ... бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй мөн 280.3-т бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж тус тус заасан. Хариуцагч Ө.Б нь Нигери улсад ажиллаж байсан, 21000 ам.долларын хадгаламжтай байсан зэрэг нь уг орон сууцыг дангаараа худалдан авсан гэдгийг шууд нотлохгүй. Нэхэмжпэгч Лг Монголд байнга оршин суух зөвшөөрөл авахын тулд орон сууцны хамтран өмчлөгч болсон гэх ямар ч нотлох баримтыг хариуцагч гаргаагүй байна. ИХ-ийн 280.1.1-д заасан бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гэдэгт бэлэглэлийн гэрээгээр хамтран өмчлөгч болсны хувьд ИХ-ийн 108.8, 487.1-д заасан тэнцүү хэмжээгээр өмчлөх, өөрт оногдох хэсгээ салгаж авах зэрэг эд хөрөнгийн эрхийг хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаж, хууль ёсны эрхээ хэрэгжүүлсэн явдал эрх зүйн хувьд зөрчилгүй болно. Бэлэглэлийн гэрээнд тухайлсан нөхцөл заагдаагүй ба Л бэлэглэлийн журмаар шилжсэн дундын өмчлөлийн зүйлийн өөрт оногдох хэсгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан хүрээнд хэрэгжүүлэхэд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие түүний өмнөөс хэд хэдэн нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлдээ хариуцагч Ө.Бгийн эх С.С, эгч Ө.Б арт мөнгө шилжүүлж байсан болон Ө.Б Ривэр гардены 4 өрөө сууцыг  зуучлалын компаниар зуучлуулсан талаар тус тус заасан нь одоо маргаж байгаа орон сууцны бэлэглэлийн гэрээтэй ямар ч холбоогүй болно. Харин ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Лгийн хариуцагч Ө.Бд гомдсон байдлыг уг компанитай үгсэн хуйвалдсан, хууран мэхэлсэн байж болзогүй гэж үзсэн санаагаа илэрхийлснийг учир дутагдалтай гэж үзэж болохоор боловч энэ нь ноцтой гомдоосон үйлдэлд хамаарахгүй. Ийм учраас ИХ-ийн 280.1.1-д зааснаар Лгийн бэлэглэгчийг гомдоосон гэх үйлдлийг тодорхойлох баримт байхгүй тохиолдолд, ИХ-ийн 280.3-т заасан хугацааны дотор бэлэглэлийг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэлжлэлээ гаргаагүй гэж үзэхээр байгаа тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчээс Far Eastern банкны баримт, орчуулга /1хх 11-19, 26-30, 38-39/, итгэмжлэл OCBC банкны шилжүүлэг /1хх 20-25, 33-37/,  гэх хаягийн чат зурвасын зураг /1хх 226-233/, Л болон Ө.Б нарын харилцсан гэх WhatsApp /Ватсапп/ чат зурвасын зураг, орчуулга /4хх 209-221/, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн нотариатчийн тэмдэглэл /5хх 100/, хариуцагчаас Federal republic of Nigeria үнэмлэх /1хх 78/, Ө.Бгийн гадаад паспортын хуулбар /1хх 79/, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ /1хх 80, 2хх 34/, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /1хх 81/, Худалдах худалдан авах гэрээ /1хх 82-83/, Голомт банкны төлбөрийн баримт /1хх 84-86/, сөрөг нэхэмжлэл /2хх 29-31/, Хаан банкны Боловсрол хүүхдийн ирээдүй хадгаламжийн дэвтэр /2хх 33/, Ө.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар /2хх 35/, Ө.Бгийн Хаан банкны  дансны хуулга /2хх 36/, Иргэн Г.Э гэх гар бичвэр /2хх 37/, Монголын Төмөр зам Тасалбарт дэвтэр /2хх 57-65/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /2хх 66/, Имо мужийн засгийн газрын төрийн нарийн бичгийн дарга оффис засгийн газрын байрны хавсралт, оверри /2хх 67/, О ХХК 2017.03.20-ны өдөр /2хх 68/, Худалдах, худалдан авах гэрээ №017/01 тоот /2хх 69-72/, Худалдах худалдан авах гэрээ /2хх 73-74/, Сэтгэлийн дэлбээ НҮ Төрийн бус байгууллагын дүрэм, Удирдах зөвлөлийн хурлын тогтоол, Үүсгэн байгуулагчдын тогтоол, хурлын тэмдэглэл /2хх 75-78, 79, 80, 81/, Нигерийн цагаачлалын албаны Е-ПАСС /2хх 82-83/, Нэхэмжлэгч Л, хариуцагч Ө.Б нарын гар бичвэр /2хх 84-85/, Төрийн банкны орлогын мэдүүлэг /2хх 88/, Хаан банкны гадаад шилжүүлгийн даалгавар /2хх 89/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /2хх 90/,  БНСингапур Улс /2хх 91-92/, Худалдааны нэхэмжлэл /2хх 93-94/, Смарт глобал ложистикс төлбөрийн нэхэмжлэх /2хх 95/, Татвар төлсөн баримт /2хх 96-97/, О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2хх 98/, Ж.Бийн ***** тоот дансны хуулга /2хх 99/, OCBC банкны баримт /2хх 100/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2025 дугаартай тогтоол /2хх 127-128/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2022/02662 дугаар шийдвэр /2хх 153-155/, Худалдах, худалдан авах ҮХХ-01 гэрээ /2хх 156/, Үндсэн хөрөнгө болон өрөмдлөгийн багаж хэрэгсэл хүлээлцсэн акт /2хх 157/, Ж.Бийн гэрчийн мэдүүлэг /2хх 158-163/, Ж.Бийн ***** тоот дансны хуулга /2хх 164/, Улаанбаатар Сингапур хөрөнгө оруулалтын РТЕ ХК-ийн Саналын захидал болон ажлын гэрээ /2хх 166/, Зээлийн гэрээ /2хх 167/, Official receipt /2хх 168/, Албан ёсны баримт /2хх 169/, Зураг /4хх 130-131/,  гэх фэйсбүүк хаягийн чат зурвасын зураг, орчуулга /4хх 132-153/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж /4хх 222/,  гэх фэйсбүүк хаягийн зураг, орчуулга /4хх 225-228/, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт /4хх 230/, орлогын ордер /5хх 118/, шүүхээс Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 108-109/, Хаан банкны 50/4993 тоот албан бичиг /1хх 110/, Худалдаа хөгжлийн банкны 5/5358 тоот албан бичиг /1хх 111-112/, Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2-4в/2650 тоот албан бичиг /1хх 113-114/, Гадаадын иргэн харьяатын газрын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 04/885 тоот албан бичиг /1хх 115/, Кредит банкны 11-02/402 тоот албан бичиг /1хх 116/, Тээвэр хөгжлийн банкны 11/175 тоот албан бичиг /1хх 117/, Богд банкны 05/3858 тоот албан бичиг /1хх 118/, Голомт банкны 14/хх/03-783 тоот албан бичиг /1хх 119/, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 01/03-4419 тоот албан бичиг /1хх 120/, Төрийн банк 026/2927 тоот албан бичиг /1хх 121/, Хас банкны 56/1899 тоот албан бичиг /1хх 122/, Гаалийн Ерөнхий газрын 01-2/1505 тоот албан бичиг, хавсралт /1хх 123-132/, Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 699 тоот албан бичиг, хавсалт /1хх 133-167/, Хаан банкны 50/7241 тоот албан бичиг /1хх 180/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 10/5745 тоот албан бичиг /1хх 181-182/, Шинжээчийн  ХХК-ийн үнэлгээний тайлан /1хх 185-200/, Хаан банкны 50/11536 тоот албан бичиг /1хх 206-214/, Хаан банкны 50/12678 тоот албан бичиг /1хх 219-223/, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 235-236/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 4/6067 тоот албан бичиг, хавсралт /2хх 124-126/, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 134-144/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2020/01536 дугаар шийдвэр /2хх 179-177/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10/9663 тоот албан бичиг /2хх 187-250, 3хх 1-67/, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 71-88/, Төрийн банкны 18/20 тоот албан бичиг /3хх 116/, Тээвэр хөгжлийн банкны 04-01/25 тоот албан бичиг /3хх 117/, Ариг банкны 19 тоот албан бичиг /3хх 118/, Капитрон банкны Д/14 тоот албан бичиг /3хх 119/, Хас бакны 56/57 тоот албан бичиг /3хх 120/, Богд банкны 05/85 тоот албан бичиг /3хх 121/, Чингис хаан банкны БХ/36 тоот албан бичиг /3хх 122/, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 01/03-15 тоот албан бичиг /1хх 123/, Худалдаа хөгжлийн банкны 6/136 тоот албан бичиг /3хх 124/, Голомт банкны 14/хх/03-3540 тоот албан бичиг /3хх 125/, Хаан банкны 29/148 тоот албан бичиг, хавсралт /3хх 126-134/, Гаалийн ерөнхий газрын 01-1/94 тоот албан бичиг /3хх 135-145/, Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа, хавсралт /3хх 146-153/, Татварын ерөнхий газрын 06/45 тоот албан бичиг, хавсралт /3хх 154-202/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 6/161 тоот албан бичиг /3хх 203/, Х ХХК-ийн Үнэлгээний тайлан /3хх 204-225/, Гадаад харилцааны яамны 10/1245 тоот албан бичиг, хавсралт /3хх 229-250/, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 04/2127 тоот албан бичиг, хавсралт /4хх 19-57/, Хаан банкны 29/10621 тоот албан бичиг, хавсралт /4хх 89-123/, гэрч Ц.Цын мэдүүлэг /4хх 167/, Ө.Бийн мэдүүлэг /4хх 169-170/, Ө.М /4хх 172-173/, Капитрон банкны Д2276 тоот албан бичиг /4хх 174/, Төрийн банкны 10/5915 тоот, 10/6004 тоот албан бичиг /4хх 175-176, 177-178/, Голомт банкны 14/ХХ-03-2440 тоот албан бичиг /4хх 179-180/, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 10/1049 тоот албан бичиг /4хх 186/, Хас банкны 56/5238 тоот албан бичиг /4хх 185/, Богд банкны 05/3247 тоот албан бичиг /4хх 190/, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 6/10326 тоот албан бичиг /5хх 109,110/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/5824 тоот албан бичиг /5хх 128-184/, П.Уийн гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Л нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна.

2.1.Нэхэмжлэлийн 138,400 ам.доллар буюу 394,440,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ Хариуцагч Ө.Б нь 2017 онд О ХХК нэртэй өрөмдлөгийн компанид хөрөнгө оруулан надтай хамтарч ажиллаач, ашигтай ажиллах боломж байна, ногдол ашиг өгнө, оруулсан мөнгийг чинь буцаагаад өгнө, хувьцаа эзэмшигчээр нэрийг чинь оруулна гэсэн санал тавьсан учир миний бие зөвшөөрч түүний захирлаар нь ажилладаг О ХХК-тай холбоотой зардлуудыг гаргасан. 2016.12.21-нд 8,000 ам.доллар, 2017.02.10-нд 40,000 ам.доллар, 2017.02.22-нд 20,000 ам.доллар, 2017.04.04-нд 8,000 ам.доллар, 2018.06.08-нд 30,000 ам.доллар, 2018.06.18-нд 30,000 ам.доллар, 2018.09.21-нд 1,200 ам.доллар, 2018.10.20-нд 1,200 ам.доллар нийтдээ 138,400 ам.долларыг хариуцагч Ө.Бд өөрийн эзэмшлийн Хаан банк дахь дансаар дамжуулан шилжүүлсэн. Хариуцагч дээрх мөнгөн хөрөнгийг О ХХК-ийн үйл ажиллагаанд хэрхэн зарцуулсан талаарх тайлан, санхүүгийн баримтуудыг надад ирүүлж байгаагүй, компанийн ногдол ашгаас шилжүүлж байгаагүй учраас О ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзэхгүй байгаа болно. Иймд намайг хуурч мэхлэн дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагч Ө.Б нь өөртөө авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

2.2.Нэхэмжлэлийн ***** улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн, Jaguar маркийн автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлагын үндэслэлээ ...2018 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод албаны болон хувийн хэрэгцээнд унах машин хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр Л өөрийн Сингапур улсад хэрэгцээндээ унаж байсан, 2013 оны Jaguar маркийн автомашинаа Монгол улс руу ачуулсан. Ө.Б нь Л-ийн машиныг гааль дээр хүлээж аваад, татвар болон бусад зардалд төлөх мөнгө гэж 2,400 ам.доллар авсан. Улмаар гаалиас авсан машиныг гадаад хүний нэр дээр бүртгэлтэй байж болохгүй Монгол хүний нэр дээр машиныг бүртгүүлэн паспорт авах хэрэгтэй гэж хэлээд өөрийн нэр дээр уг автомашиныг шилжүүлэн авсан. Ө.Бгаас Л-д шилжүүлсэн гэх 5,000 ам.долларыг урьд нь Л-ээс зээл хэлбэрээр авсан 30,000 ам.долларын зарим хэсгийг шилжүүлсэн гэж ойлгосон. Иймд өөрийн өмчлөлийн уг авто машиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардаж байна.

 

2.3.Нэхэмжлэлийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ ...Нэхэмжлэгч Л нь Хан-Уул дүүргийн ***** тоотод байрлах, 120 м.кв талбайтай орон сууцыг 2019 оны 07 сард 550,000,000 төгрөгөөр худалдан авч, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. ...уг байрыг зарах болсон бөгөөд Ө.Бд нь Л-ийн монгол хэл мэдэхгүй, Ковид19 цар тахлаас шалтгаалан Монгол улсад ирж чадахгүй байдлыг далимдуулан 540,000,000 төгрөгөөр зарсан байраа 520,000,000 төгрөгөөр худалдсан гэж хууран мэхэлж итгүүлсэн. Үүнийг Л сүүлд мэдсэн. 520,000,0000 төгрөгийг шилжүүлсэн ч өөрийн данс руугаа 20,000,000 төгрөг шилжүүлж, итгэмжлэлээр олгосон төлөөлөх бүрэн эрхийг буруугаар ашиглаж дундаас нь өөртөө үндэслэлгүйгээр 20,000,000 төгрөгийг авсан.

 

2.4.Нэхэмжлэлийн Баянгол дүүргийн ***** тоотод байршилтай, 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсэг 73,708,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ ...Нэхэмжлэгч Сингапур улсын иргэн Л, хариуцагч Ө.Б нар нь 2015 оноос найз нөхөд, ажил хэргийн харилцаатай байсан бөгөөд 2017 онд улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн *****тоотод байрлах 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хамтран худалдан авч хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн болно. Нэхэмжлэгч нь цаашид дээрх орон сууцыг хариуцагчтай хамтран өмчлөх боломжгүй болсон тул Иргэний хуулийн 108, 119.3-т зааснаар орон сууцны өөрт ногдох хэсгийг тал хувиар тооцож, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 147,416,000 төгрөгийн үнэлгээг орон сууцны үнээр тооцож, өөрт ногдох хэсгийг 73,708,000 төгрөгт тооцож гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

3.Хариуцагч Ө.Б нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

 

3.1.Нэхэмжлэлийн 138,400 ам.доллар буюу 394,440,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 394,410,936 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Сингапур улсын иргэн Л нь О ХХК-ийн 24 хувийн хувьцаа эзэмшигч тул компанид хөрөнгө оруулсан. Тэрээр иргэн Б надад өгсөн юм биш компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Тухайлбал, БНХАУ болон Тайланд улс руу явах гадаад томилолтоор явахад 4 хүний онгоцны тийз, зочид буудал, хоол, тээврийн зардлуудад зарцуулагдсан. Л өөрийн танилцсан хүүхнийг дагуулж явсан. Компанид 40,000 ам.доллароор Солонгос 3 ширхэг өрөм, дагалдах хэрэгслийг хамт 20,000 ам.доллароор УКС-22 маркийн өрмийн машин, 30,000 ам.доллароор Компрессор авсан, тухай бүрт нь кемпийн бэлтгэл хангахад, мөн компанид компьютер, тавилга, шүүгээ хийлгэсэн. Би хувьдаа аваагүй.

 

3.2.Нэхэмжлэлийн ***** улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн, Jaguar маркийн автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Би Сингапурт түүний 5 жил гаруй унаж ашигласан, мөргөлдөж сэвтсэн хуучин машиныг худалдаж авахаар харилцан тохиролцож, өөрөө 2,000 сингапур долларын үнэлгээтэй автомашинаа 5,000 ам.доллароор надад зарахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдаж авсан. Энэ нь Гаалийн бүрдүүлэлт хийгдсэн баримтаар нотлогдоно. Өнөөдрийг хүртэл миний эзэмшилд байж татвар, бүртгэл над дээр байдаг. Нэхэмжлэгч 2018 оноос хойш Монгол улсад ирж, очиж байсан нэг ч удаа надаас автомашиныг нэхэмжилж авах тухай ярьж байгаагүй.

 

3.3.Нэхэмжлэлийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Итгэмжлэлийн дагуу үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага, компаниудад хандаж гэрээ байгуулан үүний дагуу байр зарагдсан. Харин зарах болоход байртай хамт өгөх цахилгаан хэрэгслүүдийг зарахгүй, чи нөхөөд аваад тавьчих гэж бас байранд байсан түүний бүхий л тавилга эд зүйлсийг хүмүүс хөлслөн янзлуулж баглуулж боолгон 4 удаа ачуулж нүүлгэн тээвэр, ачилтын хөлс төлж байж компанийн агуулгад хураалгаж, байрыг их цэвэрлэгээ хийлгэж, шинээр авсан цахилгаан зуух, аяга таваг угаагч, хиншүү сорогч гэх мэт барааг захиалан авчруулж суурилуулж энэ бүхэнд хөлс төлсөн. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн татвар, зуучлалын байгууллагад мөнгө төлсөн баримтаар гаргаж өгнө, харж ажлыг хийлцэж байсан хүмүүс байгаа. 2019 оны сүүлээр яваад цар тахлын улмаас манай улс хилээ хаасан тул ирж чадахгүй болоод өөрөө байраа зармаар байна, чи зар өгөөдөх гэж хүсэлт гарган ярьсан тул бид бүх мэдээллээ солилцож байсан. Үнийн хувьд 520,000,000 төгрөгт зарахад болно, илүү гарсныг нь надад хамаагүй чи зохицуулаарай, чамд маш их ажил удчихлаа баярлалаа гэж байсан. Ингээд итгэмжлэл явуулж үүний үндсэн дээр бусдад худалдсан. ...Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан татварт 4,000,000 төгрөг төлсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн  зуучид 8,150,000 төгрөг төлсөн. 320,000 төгрөгөөр унаа хөлсөлж тавилга зөөсөн. Худалдан авагч талд тавилга авч өгсөн. Үлдэх мөнгөөр манаачид гэр авч өгсөн.

 

3.4.Нэхэмжлэлийн Баянгол дүүргийн ***** тоотод байршилтай, 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас ногдох хэсэг 73,708,000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Миний бие 2016 оны 12 сарын 15-ны өдөр уг орон сууцыг иргэн Г.Хаас 75,000,00 төгрөгөөр худалдаж авсан. Нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй. Харин Л нь Монгол улсад байнга оршин суух авмаар байна, ОХУ руу явмаар байна гэж хүсэлт тавьсны дагуу бид хамтдаа судалсан. Байнга оршин суух авахын тулд үл хөдлөх хөрөнгөтэй эсвэл хөрөнгө оруулагч байх ёстой гэж мэдээд ярилцаж байгаад өөрөө үл хөдлөх хөрөнгө авахаараа буцаагаад шилжүүлчхэж болох юм гэж ярилцсан. Үүний үндсэн дээр 2017 оны 01 сарын 23-ны өдөр түүнд өөрийн өмчийн 50 хувь буюу 37,500,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх хэсгээс өөрт оногдох хэсгээс бэлэглэх гэрээгээр өмчлүүлсэн. Үүнийг буцааж өгнө гэж байсан гэжээ.

 

4.Хариуцагч Ө.Б сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон: ...Миний бие 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэг, ***** тоот хаягт байрлах, 62,73 м.кв талбайтай орон сууцыг худалдан авсан. Тухайн орон сууцыг худалдан авахад нэхэмжлэгчээс мөнгө гараагүй. Тэрээр Монгол улсад байнга оршин суух, зөвшөөрөл авах шаардлагатай байсан тул миний бие уг орон сууцны өөрт ногдох хувиас түүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Түүнээс биш бэлэглэх хүсэл зориг байгаагүй. 2017 оны 12 сарын 23-нд бэлэглэлийн гэрээний дагуу 50 хувийг шилжүүлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ гэж тайлбарласан.

 

5.Нэхэмжлэгч Л сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон: ...Нэхэмжлэгч Л, хариуцагч Ө.Бтай Баянгол дүүрэг, ***** тоотод байрлах 62,73 м.кв талбай бүхий, ***** дугаарт бүртгэлтэй орон сууцыг хамтран өмчлөх эрх үүсгэсэн. 2017.01.23-ны өдрийн бэлэглэх гэрээг хүчингүй болгох буюу Иргэний хуулийн 280.1.1-д заасан нөхцөл үүсээгүй. Нэхэмжлэгчийг Монгол улсад байнга оршин суух зөвшөөрөл авахын тулд орон сууцны хамтран өмчлөгч болсон гэх ямар ч нотлох баримт байхгүй. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт бэлэглэгчийг гомдоосон үйлдэл хийгээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

6.Нэхэмжлэгч Л нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч Ө.Б, Б , Д нарт холбогдох 5,000 ам.доллар буюу 14,246,300 төгрөг гаргуулах, 2020 оны 07 сарын 16-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгах, Баянгол дүүрэг, ***** тоот хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаас татгалзсан.

 

7.Нэхэмжлэлийн 138,400 ам.доллар буюу 394,440,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

7.1.Хаан банк ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 29/10621 тоот албан бичгийн хавсралт болох хариуцагч Ө.Бгийн эзэмшлийн Хаан банкны 5125075978 тоот дансны хуулгаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 6,990.00 ам.доллар гүйлгээний утга Loh Sien Chi гэх, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 7,966.28 ам.доллар гүйлгээний утга Loh Sien Chi гэх, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 40,000.00 ам.доллар гүйлгээний утга Investment /Loan гэх, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 20,000.00 ам.доллар, 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр 8,000.00 ам.доллар, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 30,000.00 ам.доллар гүйлгээний утга Property Investment гэх, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 5,000.00 ам.доллар, 2018 оны 10 дугаар сарын 02-ны 1,200.00 ам.доллар нийт 119,156.28 ам.долларыг хариуцагч Ө.Б банкны шилжүүлгээр хүлээн авсан болох нь тогтоогдож байна. /1 дүгээр хавтас 11-39 дүгээр тал Far Eastern банкны мөнгөн гуйвуулгын баримт, 4 дүгээр хавтас 122 дугаар тал/

 

7.2. 2018 оны 09 сарын 18-ны өдөр Л болон Ө.Б нарын хооронд байгуулагдсан хэлцлээр О ХХК-ийн 16 хувийг эзэмшигч Ө.Б нь Л-ийн удирдлага дор О санд хуримтлагдсан хөрөнгөөр хандивын болон тусламж дэмжлэгийн үйл ажиллагаа эрхлэх бөгөөд Монгол улс дахь хүүхэд, хүмүүст зохиулсан англи хэл болон бусад техникийн чадварыг хөгжүүлэх зорилгоор ТББ-ын үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон байна. /2 дугаар хавтас 84-85 дугаар тал/

 

7.3. 2020 оны 07 сарын 16-ны өдөр Л нь О ХХК-ийн 24 хувийн 240 ширхэг хувьцааг бусдад худалдах, бэлэглэх, гэрээ байгуулах, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт төлөөлөн гарын үсэг зурах, бүрэн эрхийг Ө.Бд итгэмжлэлээр олгосон байна. /2 дугаар хавтас 218-230 дугаар тал/

 

7.4.О ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Г.Б 2013.06.14-ний өдөр 100 хувийн хувьцаа эзэмшигч, 2017.02.10-ны өдөр Ж.Б 50 хувь, М.Ж 0 хувийн хувьцаа эзэмшигч, 2017.02.21-ны өдөр Ж.Б 20 хувь, М.Ж 20 хувь, Ө.Б 60 хувийн хувьцаа эзэмшигч, 2018.09.19-ний өдөр Ө.Б 36 хувь, Л 24 хувийн хувьцаа эзэмшигч, 2020.07.09-ний өдөр Ө.М 2 хувийн хувьцаа эзэмшигч, 2020.10.16-ны өдөр Ө.Б 50 хувь, С.О 26 хувь, Ж.Б 24 хувийн хувьцаа эзэмшигч болсон нь тогтоогдож байна. /2 дугаар хавтас 188-250 тал, 3 дугаар хавтас 1-22 дугаар тал/

 

7.5.Улаанбаатар Сингапур хөрөнгө оруулалтын РТЕ ХК 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Саналын захидал болон ажлын гэрээнд Бид таныг өөрсдийн компанид Бизнесийн Хөгжлийн Гүйцэтгэх албан тушаалд 3,000 ам.долларын цалинтай ажиллах санал дэвшүүлж байгаа бөгөөд энэхүү гэрээ нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэж бичиж Л -ээс Ө.Бд илгээсэн байх бөгөөд хариуцагч Ө.Б миний бие дараах нөхцөлийг зөвшөөрч байна гэсэн бичвэрийн доор гарын үсэг зурсан байна. /2 дугаар хавтас 166 дугаар тал/

 

7.6. Нэхэмжлэгчийн ...хариуцагч Ө.Б нь 2017 онд О ХХК нэртэй өрөмдлөгийн компанид хөрөнгө оруулан надтай хамтарч ажиллаач, ашигтай ажиллах боломж байна...гэсэн санал тавьж намайг итгүүлж чадсан учир миний бие зөвшөөрч түүний захирлаар нь ажилладаг О ХХК-тай холбоотой зардлуудыг гаргасан гэх тайлбар, хариуцагчийн ...Сингапур улсын иргэн Л нь О ХХК-ийн 24 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд компанид хөрөнгө оруулсан. Тэрээр иргэн Ө.Б надад өгөөсөн юм биш компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх тайлбараар хамтран ажиллах санал гаргаж, хэн аль нь зөвшөөрсөн болохыг үгүйсгээгүй.

 

7.7. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 476.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасан.

 

7.8. Нэхэмжлэгч Л нь хариуцагч Ө.Бд О ХХК-ийн үйл ажиллагааг удирдан явуулах, ашиг олох зорилгоор мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, нэхэмжлэгч оруулсан хөрөнгөөр О ХХК-ийн үйл ажиллагааг явуулах өрмийн машин, тоног төхөөрөмж худалдан авч, улмаар нэхэмжлэгч нь О ХХК-ийн 24 хувийн хувьцааг эзэмшсэн байна. Мөн 2018 оны 09 сарын 18-ны өдөр О ХХК-ийн 16 хувийг эзэмшигч Ө.Б нь Л -ийн удирдлага дор Омни сан-д хуримтлагдсан хөрөнгөөр хандивын болон тусламж дэмжлэгийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ТББ-ын үйл ажиллагаа явуулаар тохиролцсон зэргээс үзвэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хамтран ажиллахаар тохиоролцсон байна гэж үзэв.

 

7.9. Талууд хамтын үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч мөнгөн хөрөнгө шилжүүлж, хариуцагч нь үйл ажиллагааг О ХХК-аар удирдан явуулж байсан байх тул хамтын ажиллагаа хэрэгжсэн гэж үзэх боломжтой.

 

7.10. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1, 479.3-т зааснаар хамтран ажиллах гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болох бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно.

 

7.11. Нэхэмжлэгч нь хариуцагчтай хийсэн хэлцлээр шилжүүлсэн хөрөнгийг хариуцагчаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буцаан шаардсан ч талуудын хооронд харилцан тохиролцсон хамтын ажиллагаа тодорхой хугацаанд хэрэгжсэн тул нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлгүй.

 

7.12. Харин харилцан тохиролцсон хэлцлийг дуусгавар болгож, оруулсан хөрөнгөө шаардсан нь хатын ажиллагааны нэг тал гэрээнээс гарсан гэж үзэх үндэслэл болох бөгөөд оруулсан хөрөнгийг буцаан шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй.

 

7.13. Учир нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна. Өөрөөр хэлбэл талууд үйл ажиллагааны зардал, ашиг, алдагдал, бусад эрх, үүргийн байдлыг дүгнэн хөрөнгийг хуваарилна. Гэвч талууд хамтын ажиллагаа дуусгавар болгосон ч явуулсан үйл ажиллагааг дүгнэж, хөрөнгийн жагсаалт, тайлан, тооцоо гаргаагүй.

 

7.14. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хамтын ажиллагаа дуусгавар болоход нэхэмжлэгчид 138,400 ам.доллар буюу 394,440,000 төгрөг хуваарилагдсан нь баримтаар тогтоогдоогүй учир нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

8.Нэхэмжлэлийн ***** улсын дугаартай, Jaguar FX маркийн автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлагын тухайд

 

8.1. Тээврийн хэрэгслийн лавлагаагаар ***** улсын дугаартай, Jaguar FX маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн автомашин Ө.Бгийн эзэмшилд бүртгэлтэй байгаа нь тогтоогдож байна. /1 дүгээр хавтас 109 дүгээр тал/

 

8.2. Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Хаан банкны гадаад шилжүүлгийн баримт, 2018 оны 08 сарын 09-ний өдөр Лнь Ө.Бд Jaguar FX маркийн, 2013 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг 5,000 доллароор худалдан борлуулсан талаарх тодорхойлолт, Худалдааны нэхэмжлэх, С ХХК-ийн Сигапур-Замын үүд тээврийн хөлс 1,200 ам.долларын нэхэмжлэх, Гаалийн татвар 2018 оны 09 сарын 03-ны өдөр Ө.Б 8,924,719.65 төгрөг төлсөн, 2018 оны 09 сарын 03-ны өдөр илгээгч Сингапур улс, Лi-ээс хүлээн авагч Ө.Б Jaguar, FX маркийн, 2013 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг 5,000 ам.доллароор худалдан авч, гаалийн хилээр нэвтрүүлсэн нь нотлох баримтаар авагдсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 124 дүгээр тал, 2 дугаар хавтас 97 дугаар тал/

 

8.3. Хариуцагч Ө.Б нь ***** улсын дугаартай, Jaguar FX маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн автомашин өөрийнх нь эзэмшилд байгаа тулаар маргаагүй.

 

8.4. Шүүхэд гэрч Ө.Болоргэрэл ... Гаалийн бүрдүүлэлт хийх гээд Ө.Б бид хоёр очиж гааль дээрээс авсан. Ө.Б авсан. Мөнгөө шилжүүлээд гааль дээр бүрдүүлэлт хийгээд тэр газраа он нь дууссан болохоор ашиглахдаа больсон гээд Монгол руу оруулж ирвэл гээд худалдаж авч ирсэн. ... Өөрсдийн мөнгөөрөө худалдаж авсан гэдгийг л мэднэ гэх мэдүүлэг өгсөн байна. /хэргийн 4 дүгээр хавтас 169-170 дугаар тал/

 

8.5. Шүүхээс хийсэн үзлэгээр Болороо Сара энэ грүппийг үүгэв 2018.07.27-нд автомашин хилээр оруулахад бага дүнгээр буюу 5,000 ам.доллароор, худалдах, худалдан авах хэлцэл хийх талаар харилцсан баримт авагдсан байна. Гэвч энэ баримт нь талуудын хооронд харилцан болох нь эргэлзээтэй байна. /хэргийн 1 дүгээр хавтас 226-237 дугаар тал/

 

8.6. Дээрх нотлох баримтаар нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч Л -аас 2018 оны 08 сарын 09-ний өдөр ***** улсын дугаартай, Jaguar FX маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг 5,000 ам.доллароор худалдан авсан нь нотлогдож байна.

 

8.7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байдаг.

 

8.8. Маргааны зүйл болох автомашин нь нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа боловч түүнийг уг автомашиныг хууль бусаар эзэмшиж байгаа нь хэрэгт авагдсан нолох баримтаар тогтоогдохгүй байна. Иймээс хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй.

 

9.Нэхэмжлэлийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

9.1. Нэхэмжлэгч Л нь хариуцагч Ө.Бд 2020 оны 07 сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Сингапур Улс дахь Монгол Улсын элчин сайдын яамны 027 тоот итгэмжлэлээр Хан-Уул дүүрэг, ***** тоот, 120м.кв талбайтай орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, арилжих гэрээ байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа авах, уг үл хөлөх эд хөрөнгө худалдах, худлан авах гэрээ нотариатаар гэрчлүүлэхэд төлөх холбогдох баримт бичигт гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг 3 сарын хугацаатай олгосон байна. /1 дүгээр хавтас 150-154 дүгээр тал/

 

9.2. Л , Б.Б нарын хооронд 2020 оны 07 сарын 16-ны өдөр 1386 тоот Худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд гэрээнд Хан-Уул дүүрэг, ***** тоот, 120м.кв талбайтай орон сууцыг 200,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тусгасан, тус гэрээнд Л -ийг Ө.Б төлөөлөн байгуулсан байна. /1 дүгээр хавтас 82 дугаар тал/

 

9.3. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ***** тоот, 120м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө 2020 оны 07 сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө Б.Б ийн өмчлөлд шилжин бүргэгдсэн байна. /1 дүгээр хавтас 156 дугаар тал/

 

9.4. Голомт банкны төлбөрийн баримтаар 2020 оны 07 сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан төлбөрт Л -ийн ***** тоот дансанд 200,000,000 төгрөг, 320,000,000 төгрөг нийт 520,000,000 төгрөг, Хаан банкин дахь Ө.Бгийн *****2 тоот дансанд 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь тогтоогдож байна. /1 дүгээр хавтас 84-86 дугаар тал/

 

9.5. Нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж өгөхийг хариуцагчаас хүссэн байх бөгөөд хариуцагч зөвшөөрч, нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахтай холбоотой хэлцэл хийх эрх олгосон итгэмжлэл авч, нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу орон сууцыг 540,000,000 төгрөгөөр Б.Б гэх хүнд худалдан борлуулсан байна.

 

9.6. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

9.7. Дээрх хуулийн зохицуулалт, нэхэмжлэгчийн орон сууцаа худалдан борлуулах хүсэл зоригийн дагуу орон сууцыг хариуцагч итгэмжлэлээр төлөөлөн түүний нэрийн өмнөөс бусдад худалдан борлуулах үүрэг хүлээсэн хэлцлийн агуулгаас дүгнэвэл Л болон хариуцагч Ө.Б хооронд Иргэний хуулийн  399 дүгээр зүйлийн 399.1-т заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн, энэхүү хэлцэл хуульд заасан хэлбэрийн шаардлага зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэж дүгнэлээ.

 

9.8. Хариуцагч орон сууцны үнээс өөрийн дансаар авсан 20,000,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан 2 хувийн татвар төлж, орон сууц худалдан авагч талд цахилаан бараа авч өгсөн, үлдэх 10,000,000 төгрөгөөр компанийн ажилтанд гэр авч өгсөн гэж тайлбарласан.

 

9.9. Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.1-д Даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй, 400.3-т Даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй гэж заасан.

 

9.10. Худалдаа хөгжлийн банкны төлбөрийн баримтаар 2020 оны 07 сарын 17-ны өдөр Б.Б үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварт 4,000,000 төгрөг төлсөн байна. /1 дүгээр хавтас, 144 дүгээр тал/ Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар орон сууц худалдан авагч талд орон сууц худалдах хэлцлийн дагуу хэдэн төгрөгийн цахилгаан бараа авч өгсөн нь тогтоогдохгүй байна. Түүнчлэн компанийн ажилтанд гэр авч өгөхийг нэхэмжлэгчээс хариуцагчид зөвшөөрөл олгосон нь тогтоогдохгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.

 

9.11. Хариуцагч нь орон сууцыг 540,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан хэдий ч нэхэмжлэгчийн зааврын дагуу 20,000,000 төгрөгийг зарцуулсан болохоо нотлох баримтаар нотолж чадаагүй.

 

9.12. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас даалгаврын гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг шаардаж, гаргуулах эрхтэй.

 

10.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн Баянгол дүүрэг, ***** тоот хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцнаас ногдох хэсэг 73,708,000 төгрөг гаргуулах шаардлага, хариуцагчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

10.1. Нэхэмжлэгч Л нь хариуцагч Ө.Бд холбогдуулан Баянгол дүүрэг, ***** тоот хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцнаас 50 хувьд ногдох хэсэг 73,708,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

10.2. Ө.Б нь Г.Халиунаас 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Баянгол дүүрэг, ***** тоот хаягт байрлах, 62.73м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 75,000,000 төгрөгөөр худалдан авсан байна. /1 дүгээр хавтас 81 дүгээр тал/

 

10.3. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад Ө.Бгаас 45,000,000 төгрөг бэлэн өгч, 15,000,000 төгрөгт Toyota Crown маркийн, ***** дугаартай машин тооцож шилжүүлсэн баримт авагдсан. /2 дугаар хавтас, 37 дугаар тал/

 

10.4. Ө.Б нь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээгээр 2017 оны 01 сарын 23-ны өдөр Баянгол дүүрэг, ***** тоот хаягт байрлах, 62.73м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсэг үнэлгээгээр 75,000,000 төгрөгөөс 37,500,000 төгрөгт ногдох хэсгийг Л -д бэлэглэсэн байна. /1 дүгээр хавтас 80 дугаар тал/

10.5. Ийнхүү Эрхийн улсын бүртгэлийн *****6 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ***** тоот хаягт байрлах, 62.73м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө Ө.Б, Л нар хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /1 дүгээр хавтас 182 дугаар тал/

 

10.6. Шүүхээс томилсон шинжээч ***** ХХХК-ийн дүгнэлтээр Баянгол дүүрэг, ***** тоот орон сууцны зах зээлийн үнэлгээг 137,000,000 төгрөгөөр тогтоосон байна. /1 дүгээр хавтас, 185-200 дугаар тал/ Шинжээч ***** ХХК-ийн 2023 оны 01 сарын 06-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 147,416,000 төгрөгөөр тогтоожээ. /3 дугаар хавтас, 204-225 дугаар тал/

10.7. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасан. Хариуцагч бэлэглэлийн гэрээг байгуулах болсон шалтгаан нөхцөлийг нэхэмжлэгч Л -г Монгол улсад оршин суух эрх олгох баримт бичиг бүрдүүлэхэд үл хөдлөх эд хөрөнгөтэй байх шаардлага үүссэнтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч гэж харагдуулах зорилготой холбоотой бөгөөд орон сууцнаас ногдох хэсгийг бэлэглэх хүсэл зориг байгаагүй гэж, нэхэмжлэгч мөн орон сууцнаас ногдох хэсгийг бэлэг болгон хүлээн аваагүй болохоо тайлбараараа үгүйсгээгүй.

 

10.8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж заасан. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг.

 

10.9. Хариуцагч бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн ч бэлэглэлийн гэрээг талууд дүр үзүүлсэн байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж үзэв.

 

10.10. Нэхэмжлэгч маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг анх хариуцагч худалдан авах үед хөрөнгө оруулж, өмчлөх эрх үүссэн гэж тайлбарласан боловч уг орон сууцыг худалдан авахад хэзээ, ямар хэмжээгээр хэрхэн хөрөнгө оруулсан нотлох баримтаар тогтоогдохгүй, хэрэгт авагдсан баримтгүй.

 

11.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Ө.Бгаас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л -д олгож, нэхэмжлэлээс үлдэх 468,148,000 төгрөг, *****К улсын дугаартай, Jaguar FX маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Л -д холбогдох 2017 оны 01 сарын 23-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэв.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Л нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч Ө.Б, Б.Б , П.Д нарт холбогдох 5,000 ам.доллар буюу 14,246,300 төгрөг гаргуулах, 2020 оны 07 сарын 16-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгах, Баянгол дүүрэг, ***** тоот хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаас татгалзсан татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

13.Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,425,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,001 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 245,001 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1., 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дүгээр зүйлийн 400.3-т заасны дагуу хариуцагч Ө.Бгаас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бүгд Найрамдах Сингапур улсын иргэн Л -д олгож, нэхэмжлэлээс үлдэх 468,148,000 төгрөг гаргуулах, ***** улсын дугаартай, Jaguar FX маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Бүгд Найрамдах Сингапур улсын иргэн Л -д холбогдох хариуцагч Ө.Бгийн сөрөг нэхэмжлэлийг хангаж 2017 оны 01 сарын 23-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Бүгд Найрамдах Сингапур улсын иргэн Л -ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,425,200 төгрөг, хариуцагч Ө.Бгаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,001 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 245,001 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР