Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 00034

 

    Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О  холбогдох эрүүгийн 171500920026 дугаартай, 163/2018/0036/э индэкстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Тэшиг сумын 2 дугаар багт оршин суух, 2011 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн Орхон аймгийн сум дундын шүүхийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан Д овогт Д. О  

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Онь 2017 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багийн нутагт эхнэр Ц.А ын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хадмындаа эхнэртэйгээ маргалдсан. Тэгээд охиноо авч явна гэсэн уурандаа эхнэртээ гар хүрсэн гэв.

171500920026 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Ц.А  өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 15-16-ныг шилжих шөнө 23 цагийн орчимд Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант багийн нутагт төрсөн ээж Г.О гэрт би төрсөн охин О.Цэнджавын  хамт гэрт нь унтаж байхад миний нөхөр болох Д.Онь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийн хаалгыг өшиглөж эвдэж орж ирээд би төрсөн хүүхдээ аваад явна гээд уурлаад байхаар нь би нөхөр Отгонбаярт хандан орой болсон байхад яах гээд байгаан гэхэд Д.Онь бид гурвыг хэл амаар доромжлон миний зүүн шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа аймар хүчтэй цохиход би газар унахад зүүн талын хавирга луу гуталтай хөлөөрөө дэвсэхэд би хэсэг ухаан алдсан байсан болохоор цааш нь сайн санахгүй байна. Намайг газар унаад хэвтэж байхад О нь намайг янхан гичий гэх мэт хэл амаар доромжилж байсан. Би босоод сандал дээр суухад хажуу хөрш айлын ах Тулгаа нь орж ирсэн байсан гэх мэдүүлэг /хх -18-19 тал/,

Хохирогч Г.О өгсөн:...Миний төрсөн бага охин Алтансувдын нөхөр болох Д.Онь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манай гэрийн хаалгыг өшиглөж эвдэж орж ирээд би төрсөн хүүхдээ аваад явна гээд уурлаад байхаар нь би Д.О  хандан орой болсон байхад яах гээд байгаан гэхэд Д.Онь бид гурвыг хэл амаар доромжлон эхнэрээ зодоод байсан. Д.Онь намайг зодох гэж дайрахаар нь би зугатаагаад гэрээс гарч гүйсэн. Би гэрийн гадаа байж байгаад төрсөн охин Алтантуяа руу залгаж гэрт болж буй зүйлийн талаар хэлэхэд 10-15 минутын дараа нутгийн нэг эгчийн хамт хүрээд ирсэн. Мөн манай гэрийн урд  талын айл болох Тулгаа нь гэрт орж ирэхэд О Алтансувд хоёр маргалдаад зогсож байсан. Би энэ явдлаас хойш айдас түгшүүртэй, тайван байж чадахгүй, даралт ихэсдэг болсон. Гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-23-24 тал/

Гэрч В.О өгсөн: ...Би хаалага тайлж өгөхөд Оюунчимэг нь охин Алтансувд мөн ач охины хамт орж ирээд О айлгаад байна танайд хоноё гэхээр нь би зөвшөөрч ор засаж унтуулсан. Тэгтэл 20 минутын дараа дахин хаалга цохисон. Би хэн юм бол доо гээд хэвтэж байтал дахин хаалгыг хүчтэй татсан. Тэр үед нь хаалганы дэгээ түгжээ нь сул байдаг болохоор тэлэгдээд онгойсон. Гаднаас хүн орж ирэхэд нь би гэрлээ асаахад Оюунчимэгийн хүргэн Д.Озогсож байсан. Тухайн үед О нь халамцуу юм шиг  харагдсан. Тэгээд хүүхдээ авна гээд эхнэртэйгээ барьцалдаж хэсэг зогссон. Тэгэхээр нь би Д.О ай ингэж болохгүй миний дүү гэж хэлэхэд гэрээс гараад явсан. Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй гэх мэдүүлэг /хх 26-27 тал/,

Гэрч Ц.А өгсөн: Миний төрсөн ээж Г.О  нь 88747773 гэсэн дугаараас надад хэлэхдээ “О нь архи уучихсан ирээд эхнэр Алтансувдыгаа зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөр Оюун-Эрдэнийн дүү болох Ариунтуяатай хамт ээжийн гэрт нь очсон. Тэр хоёрыг ээжийн гэрт нь очиход О ширээний булан дээр суусан, архи уучихсан байсан ба  гэрт ороход О нь намайг, зодох гэж дайрахад нь би гэрээс гарч зугатаасан. Ээж болон миний төрсөн дүү Алтансувд нарыг янхан гичий гэх мэт  хэл амаар доромжилсон. Мөн миний төрсөн дүү Алтансувдыг зодсон байсан. Тэгээд би сумын цагдаад хэлсэн гэх мэдүүлэг /хх 28-29 тал/,

Гэрч Э.А  өгсөн: ...Гэрт очиход  О нь маш их согтчихсон байдалтай эхнэр Алтансувыг зодсон байдалтай байсан. Алтантуяа нь гэрт орж Отгонбаярыг яагаад эхнэр ээ зодож байгаа талаар асуухад О нь Алтантуяаг зодох гэж хөөсөн. Мөн эхнэр Алтансувд болон эгч Алтантуяа хадам ээж Г.О  нарыг хэл амаар доромжилж байсан. Тэгж байтал сумын цагдаа ирж. гэрт ороход Алтансувд нь үс нь арзайсан уйлсан байдалтай мөн хацар болон цээжний хэсэг нь улайсан байсан. гэх мэдүүлэг /хх 30-31 тал/,  

Гэрч О.Г өгсөн: ...Г.О  нь гэрийн гадаа ирж дуудсан. Тэгэхдээ Г.О  нь надад хэлэхдээ манай охиныг нь нөхөр нь ирээд алах гээд байна, салгаад өгөөч гээд байхаар нь би хувцсаа өмсөж Г.О гэрт очиход Ц.А  болон Д.Онар нь хэрэлдсэн байдалтай байсан. Тэгээд би Г.О ээс юу ч болоогүй байна шүү дээ гэхэд Г.О  нь надад наад О  чинь чамайг хараад зүгээр болчилоо гэж байсан. Удалгүй Г.О төрсөн охин болох Алтантуяа нь нэг нутгийн эмэгтэйн хамт ирсэн. Тэгээд би гэр лүүгээ яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-32 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 246 дугаартай

1. Ц.А ын биед зүүн 10-р хавирганы цууралт, тархи доргилт, зүүн хацар, хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.   

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 34 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 245 дугаартай

1. Г.О биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх 39 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 45 тал/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 05 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60 тал/, Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн Засаг даргын тодорхойлолт /хх 35-37 тал/, Булган аймгийн Цагдаагийн газрын хайлтын систем, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-76-81 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Д.Онь 2017 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багийн нутагт эхнэр Ц.А ын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.   

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ц.А , Г.О , гэрч В.О, Э.А, Э.Г нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 246, 245 дугаартай шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.  

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.  

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.О  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч Д.О гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 Шүүгдэгч Д.О  ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Д.О гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.А ад эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч гэм хорын болон бусад хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.   

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Онь цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Д овогт Д.Отгонбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.О 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Онь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх санал гаргаагүй болохыг дурьдсугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Онь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Онь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНДУЛАМ