| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00325/И |
| Дугаар | 311/ШШ2025/00343 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 311/ШШ2025/00343
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ......... тоотод оршин суух ........ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ын ******* би 1970 оны 07 сарын 25-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, одоо 55 настай Миний бие 1986 онд Завхан аймгийн Улиастай сумын 2-р арван жилийн сургуулийг төгсөж улмаар 1986 онд Дархан хотын Барилгын техникумын сургуульд элсэн суралцаад 1990 оны 05 сарын 01-ний өдөр тус сургуулийг барилгын техникч мэргэжил эзэмшин төгссөн. Ийнхүү Улсын Барилгын хорооны харьяа Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трестийн даргын 1990 оны 06 сарын 05-ны өдрийн 81 дүгээр тушаалаар Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трестэд барилгын өрөгч-угсрагчаар анх ажилд томилогдсон. 1991 оны 01 сарын 01-ны вдреес Улсын Барилгын хорооны Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трест нь верчлен байгуулагдаж Сүмбэр, Оргил, гэх гурван компани болж хуваагдсан юм. Би 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс шинээр үүсэн байгуулагдсан Оргил компанид барилгын техникчээр шилжин ажиллаж байгаад 1992 оны 05 сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байсан. Миний бие 2025 оны 07 сарын 25-ны өдөр 55 насанд хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх боловч миний 1992 оны 05 сарын 15-ны өдөр Оргил компаниас чөлөөлөгдсөн тушаал архиваас олдохгүй байгаа. Мөн надад хөдөлмөрийн дэвтэр олгогдоогүйгээс миний Улсын Барилгын хорооны харьяа Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трестэд хэзээ, ямар албан тушаалд томилогдсон болон Оргил компанид хэзээ ямар албан тушаалд томилогдож, хэзээ чөлөөлөгдсөн болох нь тогтоогдохгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага: Иймд *******ын ******* миний 1990 оны 05 сарын 28-ны өдрөөс 1991 оны 01 сар 01-ний өдөр хүртэл Улсын Барилгын хорооны харьяа Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трестэд барилгын өрөгч-угсрагчаар ажиллаж байсан, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн Оргил компанид барилгын техникчээр ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгч туслана уу гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* нь Сэлэнгэ аймагт ажиллаж амьдардаг учраас намайг энэ асуудлыг хөөцөлдөөд оролцоод өгөөчээ гэсний дагуу би *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ******* нь Завхан аймгийн 2-р 10-н жилийг төгсөөд Дарханы барилгын техник мэргэжлийн сургууль авч явсан юмаа. Улмаар 1990 оны 5 сард сургуулиа барилгын техникч мэргэжил эзэмшин төгсөөд Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трестэд барилгын өрөгч-угсрагчаар ажиллаж эхэлсэн. Тасралтгүй л ажилласан хүн дээ.
Иймд Г.*******ийг 1990 оны 05 сарын 28-ны өдрөөс 1991 оны 01 сар 01-ний өдөр хүртэл Улсын Барилгын хорооны харьяа Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трестэд барилгын өрөгч-угсрагчаар ажиллаж байсан, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн Оргил компанид барилгын техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар эрх олгосон ямар нэгэн баримт бичиг нь /иргэний үнэмлэх/-д бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Г.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Тэрээр 1990 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улсын барилгын хорооны харьяа Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трестэд өрөгч-угсрагчаар ажиллаж байсан болох нь тус трестийн даргын 1990 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 81 дугаартай Сургууль төгсч ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай тушаалаар тогоогдож байна.
Харин 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр тус ажлаас чөлөөлөгдөж, Завхан аймгийн Оргил компанид барилгын техникчээр ажилласан гэх боловч энэ талаарх тушаал шийдвэргүй байна.
Гэвч түүнийг дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь Улсын барилгын хорооны харьяа Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаартай Ажилчин албан хаагчдыг салбар, цувааны мэдэлд шилжүүлэх тухай тушаалд ...1. бие даан ажиллах болж буй мэргэжлийн салбар, барилга угсралтуудын цувааны мэдэлд 1991 оны 1-р сарын 1-ээс эхлэн эрхэлж байсан ажил албан тушаал, хэвээр шилжин ажиллах хүмүүсийг нэрийн жагсаалтыг хавсралт 1, 2, 3, 4, 5, 6-аар баталсугай..., уг тушаалын хавсралтад ...Хаянхярваагийн бригад. ...10.*******ын ******* барилгын техникч... гэх баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Б.*******аагийн өгсөн мэдүүлгийн: ...Би техник туслалцааны барилгын тавдугаар трестэд бригадын дарга хийж байсан юмаа. Тэгэхэд 1987 онд байна уу ******* барилгын техникумыг барилгын техникчээр төгсч ирсэн гээд 2 жил манай бригадад нормчин хийсэн. Тэр үед 9000 өндөглөгч тахианы байр баригдаж байсан. Тэнд ******* нормчноор ажиллаж байсан. Тэгээд би 1989 онд хувиараа аж ахуй эрхлээд гараад явсан. Тэгэхэд ******* миний оронд барилгын техникчээр үлдэж ажилласан юмаа. ...намайг явснаас хойш трест тараад 4, 5 компани болсон байна лээ. Оргил компан болоход ******* ажилласан. ...тэр үеийн ТТБТ-ийн дарга Гунаажав байсан. Дотроо олон бригадтай, 1200-гаад ажилчидтай, *******аагийн бригад гээд манай бригад гэхэд л 40 гаруй хүмүүс ажиллдаг байсан юмаа. ... гэх хэсэг мэдүүлэгтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Г.*******ийн дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .............г 1990 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-нийг хүртэл Улсын Барилгын хорооны харьяа Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трестэд барилгын өрөгч-угсрагчаар,
-1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн ........ ББХК-нд барилгын техникчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ