Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 311/ШШ2025/00376

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: ******* банк ХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын .........тоотод оршин суух хаягтай, Э.*******эд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 37,003,467.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч Э........ нар нь "......... ХК-ийн ******* тооцооны төвтэй 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр №2017020606 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авч 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ/201743235986 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 13,397,013.27 төгрөгийн үлдэгдэл дээр 3,000,000 төгрөгийн нэмэлтээр авч нийт 16,397,013.27 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар тус тус зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ/201743235986 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ/201743235986 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ/201743235986 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 4,294,877.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,616,041.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,510.11 төгрөг нийт 9,919,428.70 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Э.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ/201743235986 тоот зээлийн гэрээний үүрэгт: А/ Үндсэн зээлийн үлдэгдэлд Б/ Зээлийн хүүгийн төлбөрт В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт Г/ Нотариатын үйлчилгээний төлбөр 13,705,122.54 төгрөг 20,862,628.99 төгрөг 2,400,716.14 төгрөг 35,000 төгрөг Нийт 37,003,467.67 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Уг нэхэмжлэлд заасан 37,003,467.67 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн байдлаар ******* банктай маргахгүй. ******* банктай утсаар холбогдож зээлтэй холбоотойгоор ямар нэгэн маргаан үүсгэхгүйгээр төлөх талаар тохиролцсон. Иймд дээрх 37,003,467.67 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулах ба эхний 11 сард 1 сая төгрөгөөр, үлдэгдэл мөнгийг 12 дахь сардаа бүрэн барагдуулна. Эхний 1 сая төгрөгийн төлөлтөө 2025 оны 8 дугаар сараас эхлэн сар бүрийн 30-нд төлөхөөр тооцож байгааг минь хүлээн авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь Э.*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,003,467.67 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК-ний нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 37,003,467.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342,967 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******ээс 171,483 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 171,967 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 342,967 төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д  зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ний нэхэмжлэлтэй Э.*******эд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 37,003,467.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Э.******* бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* банк ХК-ний Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342,967 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******ээс 171,483 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 171,967 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 342,967 төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ