Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 311/ШШ2025/00377

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ........тоотод оршин суух Д.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын Консерваторийн харьяа Завхан аймаг дахь Х.*******ын нэрэмжит ......... холбогдох,

ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор болох 1,054,427 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие Монгол Улсын Консерваторийн харьяа Завхан аймаг дахь Х. *******ын нэрэмжит ......д 2022 онд жижүүрээр томилогдсон. Жижүүрээр ажиллаж байхдаа өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж байсныг үнэлэн 2023 оны 09 сарын 08-нд албан тушаал дэвшүүлж байрын багшаар томилогдсон. Гэтэл 2024 оны 10 сарын 03-ны өдөр хууль бусаар чөлөөлөгдсөн тул шүүхэд хандаж Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 311/ШШ2025/00064 тоот шийдвэрээр намайг ажилд минь эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 8,914,701 төгрөгийг гаргуулж, тус олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгасан. Уг шүүхийн шийдвэрийг Завхан аймгийн эрүү, иргэний хэрийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 205/МА2025/00005 тоот магадлалаар хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2025 оны 05 сарын 15-ны өдрийн 001/ШХТ2025/00520 тоот хуралдааны тогтоолоор хариуцагч байгууллагын хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан болно. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш буюу 2025 оны 02 сарын 13-ны өдрөөс 2025 оны 03 сарын 01-ны өдөр хүртэл ажлын 11 өдрийн 1,054,427 төгрөгний ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрыг гаргуулахаар шүүхэд хандаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: 2025 оны 02 сарын 13-ны өдрөөс 2025 оны 03 сарын 01-ны өдөр хүртэл ажлын 11 өдрийн 1,054,427 төгрөгний ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Консерваторийн харьяа Завхан аймаг дахь Х.Б......... нэрэмжит ........л И........ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн 1,054,427 төгрөгийн цалинг хуваарь гарган олгож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* нь Монгол Улсын Консерваторийн харьяа Завхан аймаг дахь Х.*******ын нэрэмжит ......... холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 1,054,427 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 1,054,427 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч байгууллага нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 15000 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгох нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлтэй Монгол Улсын Консерваторийн харьяа Завхан аймаг дахь Х.*******ын нэрэмжит ........ холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 1,054,427 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 15000 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ