| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00126/И |
| Дугаар | 315/ШШ2025/00228 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 315/ШШ2025/00228
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р баг, Чулуутын ... тоотод оршин суух, ******* овогт *******ы *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, ... тоотод оршин суух, *******ийн *******
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг, Дэнжийн ... тоотод оршин суух, *******гийн *******
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг, Амгалан жавхлант жишиг хорооллын ... тоотод оршин суух, *******ын ******* нарт холбогдох
орон сууц захиалгын гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 28,900,000 төгрөг, алданги 14,450,000 төгрөг, нийт 43,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Б.******* нь А.*******той 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р баг, Тэмүүлэлд ... тоот газарт баригдах 8 айлын орон сууцны 3 дугаар хаалганы нийт 66м.кв, 3 өрөө орон сууцыг худалдан авахаар Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Орон сууцны 1м.кв-ын үнийг 2,000,000 төгрөгөөр тохиролцож нийт үнийн дүн 132,000,000 төгрөг болсон.
Орон сууц захиалах гэрээний 3.3-т заасны дагуу миний бие Б.******* нь 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэрээний үнийн дүнгийн зарим хэсэг болох 7,900,000 төгрөгийг "Хаан банк" дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас мөн "Хаан банк" дахь *******гийн *******ын эзэмшлийн 5405528446 тоот дансанд, мөн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 9,000,000 төгрөгийг тус тус дээрх байдлаар төлсөн ба 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өөрийн нэр дээрх тээврийн хэрэгсэл болох авто машинаа 12,000,000 төгрөгөөр тооцуулан нийт 28,900,000 төгрөг хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргийнхээ зарим хэсгийг биелүүлсэн.
Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн барилга ашиглалтад ороогүй улсын комисс хүлээн авч барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гараагүй байх тул бидний хооронд байгуулагдсан гэрээний 9.2-т заасны дагуу гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 28,900,000 төгрөг (үүнд тээврийн хэрэгслийг орон сууц захиалгын гэрээний 3.4.3-т заасны дагуу мөнгөн дүнгээр тооцно гэж заасны дагуу мөнгөн дүн болох 12,000,000 төгрөгөөр тооцсон), түүний алданги тооцох хугацаа 252 хоног байх ба гэрээний 9.4-т заасны дагуу 0.5% нь 36,414,000.00 төгрөг бөгөөд үүнийг гэрээний үнийн дүнгийн 50%-аар тооцож үзвэл 14,450,000 төгрөг болно. Иймд хариуцагч А.*******, Ц.*******, Ж.******* нараас урьдчилгаанд төлсөн 28,900,000 төгрөг, түүний алданги 14,450,000 төгрөг буюу нийт 43,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.*******, Ц.******* нарыг хариуцагчаар татахаас татгалзаж, хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага 43,350,000 төгрөгийг 4 хувааж 2025.07.14-нд 10,000,000 төгрөг, 2025.08.14-нд 10,000,000 төгрөг, 2025.09.14-нд 10,000,000 төгрөг, 2025.10.14-нд 13,350,000 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгч Б.*******тэй харилцан тохиролцсон байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.*******, Ц.*******, Ж.******* нарт холбогдуулан орон сууц захиалгын гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 28,900,000 төгрөг, алданги 14,450,000 төгрөг, нийт 43,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.*******, Ц.******* нарыг хариуцагчаар татахаас татгалзаж, хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага 43,350,000 төгрөгийг 4 хувааж 2025.07.14-нд 10,000,000 төгрөг, 2025.08.14-нд 10,000,000 төгрөг, 2025.09.14-нд 10,000,000 төгрөг, 2025.10.14-нд 13,350,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 374,700 төгрөгийн тал хувь 187,328.50 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 187,328.50 төгрөгийг хариуцагч Ж.*******өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******өд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.*******, Ц.******* нарыг хариуцагчаар татахаас татгалзаж, хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага 43,350,000 төгрөгийг 4 хувааж 2025.07.14-нд 10,000,000 төгрөг, 2025.08.14-нд 10,000,000 төгрөг, 2025.09.14-нд 10,000,000 төгрөг, 2025.10.14-нд 13,350,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 374,700 төгрөгийн тал хувь 187,328.50 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 187,328.50 төгрөгийг хариуцагч Ж.*******өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******өд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА