| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00265/И |
| Дугаар | 315/ШШ2025/00233 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 315/ШШ2025/00233
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр баг, ... гэх газарт нутаглах, *******ийн *******ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг, *******ын *******д холбогдох,
3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023.08.04-ний өдөр ******* гэдэг хүнээс өвс авахаар тохиролцож 6,000,000 төгрөг өгсөн. Тэгээд 3,000,000 төгрөгтөө өвс авсан. Үлдэгдэл 3,000,000 төгрөгтөө өвсөө авч чадалгүй 3 жил болж байна. Тиймээс Г.*******гаас 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгийн оронд 500 боодол өвсийг нэхэмжлэгч Б.*******т 2025 оны 09 дүгээр сард багтаан өгөхөөр тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгийн оронд 500 боодол өвсийг нэхэмжлэгч Б.*******т 2025 оны 09 дүгээр сард багтаан өгөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийн тал хувь 31,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 31,475 төгрөгийг хариуцагч Г.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгийн оронд 500 боодол өвсийг нэхэмжлэгч Б.*******т 2025 оны 09 дүгээр сард багтаан өгөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийн тал хувь 31,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 31,475 төгрөгийг хариуцагч Г.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА