| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00186/И |
| Дугаар | 315/ШШ2025/00242 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 315/ШШ2025/00242
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Балдан-Осорын гудамж, Ди жи тауэр 2 давхарт байрлах, ******* банк ХК-ийн Сүхбаатар салбарын
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг, Жаргалант дэл 3-р гудамжны ... тоотод оршин суух, *******ийн *******т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 9,538,235.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Сүхбаатар салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.******* нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* банктай ЗГ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлийг авсан. Зээлдэгч Ц.******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөхгүй 49 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлдэгч Ц.*******ээс ******* банктай байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 9,538,235.64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь 9,538,235.64 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ц.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 9,538,235.64 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ц.******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167,562 төгрөгийн тал хувь 83,781 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 83,781 төгрөгийг хариуцагч Ц.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 9,538,235.64 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Ц.******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167,562 төгрөгийн тал хувь 83,781 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 83,781 төгрөгийг хариуцагч Ц.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА