| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00277/И |
| Дугаар | 315/ШШ2025/00241 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 315/ШШ2025/00241
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Балдан-Осорын гудамж Ди Жи Тауэр 2 давхарт 201 тоот, утас 75751111, Голомт банк ХК-ийн Сүхбаатар салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р баг, 38 айлын орон сууцны ... тоотод оршин суух, *******ын *******,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5-р баг Билүүтэд оршин суух, Гансүхийн ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,483,006.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Сүхбаатар салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.*******, Г.******* нар нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Голомт банктай ЗГ5905122473 дугаартай зээлийн гэрээ байгуулж 9,940,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Г.*******, Г.******* нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 394 хоног хугацаа хэтрүүлсэн. Тиймээс Г.*******, Г.******* нараас зээлийн төлбөрт 5,977,240.16 төгрөг, үндсэн хүү 1,402,356.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,409.98 төгрөг нийт 7,483,006.87 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганчимэг: Хариуцагчийн хариу тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагч Г.*******, Г.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 4 хувааж буюу 2025.08.12-нд 1,900,000 төгрөг, 2025.09.12-нд 1,900,000 төгрөг, 2025.10.12-нд 1,900,000 төгрөг, 2025.11.12-нд 1,783,006.87 төгрөгөөр төлөх саналтай байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Сүхбаатар салбар нь хариуцагч Г.*******, Г.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,483,006.87 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Г.*******, Г.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага 7,483,006.87 төгрөгийг 4 хувааж 2025.08.12-нд 1,900,000 төгрөг, 2025.09.12-нд 1,900,000 төгрөг, 2025.10.12-нд 1,900,000 төгрөг, 2025.11.12-нд 1,783,006.87 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Сүхбаатар салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,678 төгрөгийн тал хувь 67,339 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 67,339 төгрөгийг хариуцагч Г.*******, Г.******* нараас гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Сүхбаатар салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Сүхбаатар салбарын зээлийн гэрээний үүрэгт 7,483,006.87 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.*******, Г.******* нар нь 4 хувааж 2025.08.12-нд 1,900,000 төгрөг, 2025.09.12-нд 1,900,000 төгрөг, 2025.10.12-нд 1,900,000 төгрөг, 2025.11.12-нд 1,783,006.87 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Сүхбаатар салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,678 төгрөгийн тал хувь 67,339 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 67,339 төгрөгийг хариуцагч Г.*******, Г.******* нараас гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Сүхбаатар салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА