| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/04557/И |
| Дугаар | 192/ШШ2025/04713 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/04713
2025 06 03 192/ШШ2025/04713
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ***
Зээлийн гэрээний үүрэгт 24,681,452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч 2010092551 дугаартай зээл гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 666,666 төгрөг, зээлийн хүүнд 335,713 төгрөгийг тус тус төлсөн байна.***уг гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 2-р сарын 5-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил 465 хоногоор хугацаа хэтэрч, зээлийн үлдэгдэл 19,333,333 төгрөг, хүү 5,092,737 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 255,382 төгрөг, нийт 24,681,452 төгрөгийг хариуцагч *** гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 6-р сарын 25-ны өдрөөс 2026 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 2,056,787.67 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч***лбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,681,452 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 6-р сарын 25-ны өдрөөс 2026 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 2,056,787.67 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,681,452 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 6-р сарын 25-ны өдрөөс 2026 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 2,056,787.67 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281,357 төгрөгөөс 140,678.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 140,678.5 төгрөгийг хариуцагчаас, 140,678.5 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ