Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 315/ШШ2025/00243

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сентрал тауэр, 15 давхарт байрлах, М банк ХК-ийн, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлааст гудамжны ... тоотод оршин суух, *******гийн *******д холбогдох

 зээлийн гэрээний үүрэгт 26,404,028.15 төгрөг, нотариатын зардалд 23,000 төгрөг нийт 26,427,028.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч М банк ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.10.01-нд 6000315678 тоот цахим гэрээ байгуулж 24,630,000 төгрөгийг 1.75 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ 142 хоног зөрчсөн байна. Иймд үндсэн зээлийн төлбөрт 23,992,834.7 төгрөг, хүү 2,378,808.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,385.02 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг нийт 26,427,028.14 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025.07.28-ны өдрөөс 2026.06.28-ны өдрийг хүртэл сар бүрийн 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.07.28-ны өдөр 2,427,028.14 төгрөг төлөхөөр хариу тайлбар гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ. 

Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******гийн ******* нь М банк ХК-аас нэхэмжилсэн 26,427,028.04 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 26,427,028.04 төгрөгийг 2025.07.28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.08.28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.09.28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.10.28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.11.28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.12.28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.01.28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.03.28-ны өдөр 2,000,000 төгрөг 2026.04.28-ны өдөр 2,000,000 төгрөг 2026.05.28-ны өдөр 2,000,000 төгрөг 2026.06.28-ны өдөр 2,000,000 төгрөг 2026.07.28-ны өдөр 2,427,028.14 төгрөгөөр тус тус төлөх саналтай байна. Иймд уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,404,028.15 төгрөг, нотариатын зардалд 23,000 төгрөг нийт 26,427,028.14 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 26,404,028.15 төгрөгийг 13 хувааж 2025 оны 07-р сарын 28, 08-р сарын 28, 09-р сарын 28, 10-р сарын 28, 11-р сарын 28, 12-р сарын 28, 2026 оны 01-р сарын 28, 02-р сарын 28, 03-р сарын 28, 04-р сарын 28, 05-р сарын 28, 06-р сарын 28-нд тус бүр 2,000,000 төгрөг, 2026 оны 07-р сарын 28-нд 2,427,028.14 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 290,085.14 төгрөгийн тал хувь 145,042.57 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 145,042.57 төгрөгийг хариуцагч *******иас тус тус гаргуулж, нэхэмжлэгч М банк ХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч М банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 26,404,028.15 төгрөг, нотариатын зардалд 23,000 төгрөг нийт 26,427,028.14 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* нь төлөхийг зөвшөөрч, 2025 оны 07-р сарын 28, 08-р сарын 28, 09-р сарын 28, 10-р сарын 28, 11-р сарын 28, 12-р сарын 28, 2026 оны 01-р сарын 28, 02-р сарын 28, 03-р сарын 28, 04-р сарын 28, 05-р сарын 28, 06-р сарын 28-нд тус бүр 2,000,000 төгрөг, 2026 оны 07-р сарын 28-нд 2,427,028.14 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч М банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 290,085.14 төгрөгийн тал хувь 145,042.57 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 145,042.57 төгрөгийг хариуцагч *******иас тус тус гаргуулж, нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА