| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00299/И |
| Дугаар | 315/ШШ2025/00247 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 315/ШШ2025/00247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6-р баг, ... тоотод оршин суух, *******н *******ийн
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч У.******* ( оролцоогүй)
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Анагаах ухааны дунд сургуулийг 1989 онд эм найруулагч мэргэжлээр төгсөөд 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эмийн санд эм найруулагчаар ажилд орж, 1996 оны 09 дүгээр сарыг хүртэл ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах болсон боловч зарим тушаал шийдвэр олдохгүйн улмаас шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болоод байна. Иймд намайг 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1996 оны 09 дүгээр сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эмийн санд эм найруулагч, эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Эмийн сангуудыг удирдах конторын даргын 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 34 дугаартай ажилд томилох тухай тушаал, Сүхбаатар аймгийн Эмийн сангуудыг удирдах конторын даргын 1990 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаартай 1989 оны үр дүнгийн шагнал олгох тухай тушаал, Сүхбаатар аймгийн Эмийн сангуудыг удирдах конторын даргын 1991, 1992 онуудын 02, 19 тоот тушаалуудын хавсралт, Сүхбаатар аймгийн Эмийн санг удирдах конторын даргын 1993 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 59 дугаартай ажилд томилох, чөлөөлөх тухай тушаал, Сүхбаатар аймгийн Эмийн санг удирдах конторын даргын 1994 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, Монголэмимпекс концерн Баруун-Урт компанийн захирлын 1996 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, Монголэмимпекс концерн Баруун-Урт компанийн захирлын 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 40 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, Монголэмимпекс концерн Баруун-Урт компанийн захирлын 1997 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаартай Компанийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийх, ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаал, У.*******ийн 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нээлгэсэн 331753 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, У.*******ийн 000258975 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, У.*******ийн 1995 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн 248806 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, О.Баярбаясгалан, Б.Бүжинлхам нарын төрсний гэрчилгээнүүдийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч У.******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эмийн санд 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл эм найруулагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл эмийн сангийн эрхлэгчээр, 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1996 оны 09 дүгээр сарыг хүртэл эм найруулагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Бадрах овогт *******н ******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эмийн санд 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл эм найруулагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл эмийн сангийн эрхлэгчээр, 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1996 оны 09 дүгээр сарыг хүртэл эм найруулагчаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, У.*******ийг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эмийн санд эм найруулагч, эмийн сангийн эрхлэгчээр тус тус ажилд томилсон 1989, 1993 онуудын 34, 59 дугаартай тушаалууд, (хх-4, 10х), У.*******т цалин хөлс болон үр дүнгийн урамшуулал олгосон Сүхбаатар аймгийн Эмийн сангуудыг удирдах конторын даргын 1990, 1991, 1992 онуудын 10, 02, 19 тоот тушаал, тушаалуудын хавсралт, (хх-5-9х), У.*******т хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөө олгосон Сүхбаатар аймгийн Эмийн санг удирдах конторын даргын 1994, 1996 онуудын 47, 02, 40 дугаартай тушаалууд, (хх-11-13х), У.*******ийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын бичилт бүхий 331753 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-15-18х), У.*******ийн 1995-1996 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-20-22х),
5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: ...У.******* нь Анагаах ухааны дунд сургуулийг 1989 онд эм найруулагч мэргэжлээр төгсөж ирээд 1989-1997 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эмийн санд эм найруулагч, эмийн сангийн эрхлэгч зэрэг ажлыг тасралтгүй хийж байсан. Би 1985-2005 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. Эмийн сан, эмнэлэг байнга хамтарч ажилладаг нэг дор байсан болохоор У.*******ийн ажиллаж байсан талаар сайн мэднэ. Эмийн сан бол Баруун-Урт эм хангамжийн салбартаа хамааралтай байсан. гэх мэдүүлэг,
6. Гэрч *******н шүүхэд өгсөн: ....У.******* нь Анагаах ухааны дунд сургуулийг 1989 онд эм найруулагч мэргэжлээр төгсөж ирээд 1989-1997 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эмийн санд эм найруулагч, эмийн сангийн эрхлэгч зэрэг ажлыг тасралтгүй хийж байсан. Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хүний их эмчийн салбарт 1990-1999 оныг хүртэл аж ахуй, жолооч зэрэг ажлыг хийж байсан. Бид хамт ажиллаж байсан болохоор Ж.*******ийн ажиллаж байсан талаар сайн мэднэ гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд Бадрах овогт *******н *******ийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эмийн санд 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл эм найруулагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл эмийн сангийн эрхлэгчээр, 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1996 оны 09 дүгээр сарыг хүртэл эм найруулагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******н *******ийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эмийн санд 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл эм найруулагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл эмийн сангийн эрхлэгчээр, 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1996 оны 09 дүгээр сарыг хүртэл эм найруулагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА