| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 184/2023/00143/И |
| Дугаар | 192/ШШ2025/04789 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/04789
| 2025 оны өдөр | 06 сар 04 р 192/ШШ2025/04789 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т***
Хариуцагч: ***
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 49,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: ***" ХХК болон "***ХХК нарын 2020 оны 9 дүгээр сарын 22-ны №38 дугаар өдрийн ажил гүйцэтгэх гэрээ буюу ус халаах зориулалт бүхий давхар цамцат Галч маркийн 350 квт-н автомат 2 ширхэг зуухыг үйлдвэрлэж нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнийн дүн 49,400,000 төгрөг бөгөөд гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн. Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 2020 оны 10 дугаар сард хариуцагч нь гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөлгүй ажил дууссан гээд хаяад явсан ба 350 квт-ын 2 ширхэг зуух нь гэрээнд заасан 350 квт хүрэхгүйн улмаас манай объектыг халааж дийлэхгүй байсан бөгөөд энэ талаар ***" ХХК-д хэлэхэд удахгүй засаж өгнө, түр хүлээж байгаарай гэх зэргээр элдэв шалтаг хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн болно. Манай компани дээрх 2 ширхэг зууханд биет байдлын доголдол байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн их сургууль Зуухны туршилт судалгааны төвд хандахад 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зуухны туршилт, судалгааны т***, профессор **** дүгнэлт хэсэгт "уг 2 ширхэг зуух нь дулааны нэрлэсэн хүчин чадлаа гаргаж чадахгүй байна" гэсэн дүгнэлтийг гаргасан болно. Иймд гэрээний зүйлийн биет байдлын доголдлын талаар мэдсээр байж нууж манай компанийг маш их хохиролд оруулсан "***ХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож гэрээний төлбөрт төлсөн 49,400,000 төгрөгийг ***" ХХК-аас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч талтай хариуцагч тал 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Г*** автомат зуух үйлдвэрлэх гэрээг байгуулсан байдаг. Нэхэмжлэгч талд гэрээний дагуу "***350 квт-ын 2 ширхэг зуухыг үйлдвэрлэн 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр "***х" ХХК-н байранд зааварчилгаа өгч, зуухыг хүлээлгэн өгч явуулсан ба нэхэмжлэгч "**** ХХК-н байранд очсоны дараа зуухны ажиллагааг хоёр талаас шалгаж танилцан гарын үсэг зуралцсан байдаг. Гэрээ байгуулсан болон хүлээн авсан, төлбөр мөнгөний асуудлын талаар талууд маргадаггүй. Биет байдлын доголдолтой байна буюу 350 квт-ын нэрлэсэн үнээ гаргаж чадахгүй байна гэж маргаж байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр хэрэглэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас буюу зуухыг ашиглахтай холбоотой буруутай үйлдлийн улмаас зуух нэрлэсэн квт-даа хүрэхгүй байгаа гэх баримт байгаа. Талуудын байгуулсан гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах замаар хийгдсэн гэрээ биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар галч маркийн автомат зуух үйлдвэрлэх гэрээ, ***ХХК-ийн кассын зарлагын ордер, Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зуухны туршилт, судалгааны төвийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар ажлын дүгнэлт,
Хариуцагчийн ирүүлсэн баримтын тухайд: 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн засварын ажлын акт, засварын дуудлагын тэмдэглэл зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтын тухайд: Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 88 дугаар шинжээчийн дүгнэлт
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 49,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ худалдан авсан зуух нь нэрлэсэн хүчин чадалдаа хүрэхгүй биет байдлын доголдолтойгоос гэрээнээс татгалзсан тул гэрээний төлбөрт шилжүүлсэн 49,400,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас зуух ажиллаж чадаагүй, шилжүүлсэн хөрөнгө биет байдлын доголдолгүй гэж тус тус тайлбарласан.
Талууд 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 38 дугаартай **** автомат зуух үйлдвэрлэх гэрээ байгуулж, хариуцагч нь 30 хоногийн дотор *** 350 квт-ын 2 ширхэг зуухыг үйлдвэрлэж бэлэн болгох, 2 зуухны үнэ нь 49,400,000 төгрөг байхаар тохиролцжээ.
Гэрээ байгуулсан, гэрээний зүйл болох 2 ширхэг зуухыг нэхэмжлэгч, 49,400,000 төгрөг төлбөрийг хариуцагч хүлээн авсан болон нийлүүлсэн хугацааны тухайд талууд маргаагүй, нэхэмжлэгч нь чанарын буюу биет байдлын доголдолтой зуухыг мэдсээр байж хүлээлгэн өгсөн тул хэлцэл хүчин төгөлдөр бус гэж маргасан.
Гэрээнд зааснаар гэрээний зүйлийг шалган баримт /акт/ үйлдэж хүлээн авах /4.1/, зуух уг объектыг халааж дийлэхгүй тохиолдолд гүйцэтгэгч уг автомат зуухыг буцаан авч үнийг нь төлөх /9.2/, баталгаат хугацааны дотор эвдрэл гарвал үнэ төлбөргүй засаж өгөхөөр /5.2.6/тохирсон байна.
Хариуцагч зуухыг хүлээлгэн өгч, акт үйлдсэн гэж, нэхэмжлэгч хүлээлгэн өгөөгүй, дутуу орхиод явсан гэж маргадаг ч талууд энэ байдлыг нотлох, шаардлага хангасан баримт гаргаж өгөөгүй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 2343.3 дахь хэсгүүдэд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх, ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр зохицуулжээ.
Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний зүйл болох Галч маркын зуух заасан хүчин чадалдаа хүрэхгүй, объектыг халааж дийлэхгүй байсан тул захиалагч гэрээнээс татгалзаж, зуухыг буцаан авч, төлбөрийг буцаан шилжүүлэхийг хариуцагчаас шаардаж байна.
Зуухыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн цагаас эхлэн доголдож засвар, тохируулга хийх шаардлага үүссэн, тухай бүр хариуцагч талд мэдэгдэж, засвар хийж байсан нь ***ж нарын мэдүүлэг, засварын ажлын акт гэх баримтуудаар тогтоогдох бөгөөд гэрч нар зууханд 10 гаруй удаа ирж засвар хийсэн тухай мэдүүлсэн. /хх-ийн 51-58, 131, 133/
Хариуцагч нь нэхэмжлэгчийг зуухны ашиглалтын горим зөрчсөний улмаас эвдрэл гарч байсан буруутгасан ч, ашиглах заавар, аюулгүй ажиллагааны журам, техникийн нөхцөлийг захиалагч талд хүргүүлсэн тухайгаа баримтаар нотлоогүй.
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ***** 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 8 дугаартай Иргэн **** аж ахуйн барилгын ус халаах зуухны хүчин чадал тодорхойлох ажлын дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 88 дугаартай дүгнэлт хэрэгт авагдсан. /хх-ийн 13, 165/
Дүгнэлтүүдээр ***томат зуух нэрлэсэн хүчин чадалдаа хүрч байгаа эсэх талаар харилцан адилгүй дүгнэлт гаргасан бөгөөд зохигчид Ж***нь дүгнэлт гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй, мөн ***в ХХК нь энэ төрлийн шинжилгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэхэд эргэлзэж, харилцан үгүйсгэсэн.
Зуухны хүчин чадлын хувьд нэхэмжлэгчийн Сонгинохайрхан дүүргийн***0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах мал аж ахуйн зориулалттай 3,600 м.кв талбайтай объектыг зохих ёсоор халаах боломжтой байх нь ажлын үр дүн, гол зорилго нь байна.
Хариуцагч нь ** зуухыг буцаан авсан, зуухыг задалж, цэвэрлэн ажиллагаанд оруулж туршилтын ажлыг явуулсан, нэрлэсэн хүчин чадлаа гаргаж байх тул чанарын доголдолгүй гэж тайлбарласан ч зуух ашиглах хугацаанд удаа дараа эвдэрч, засуулж байсан, объектыг зохих ёсоор халаахгүй байсан үйл баримт тогтоогдсон.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.
Нэхэмжлэгч нь***зуухны биет байдлын доголдлоос шалтгаалан гэрээнээс татгалзсан, мөн доголдлыг арилгах нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй юм.
Иймд хариуцагч ////ХК-иас 49,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч**** ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
115 115.2.1, 116, 118 :
1. 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 хариуцагч хариуцагч **** ХХК-иас 49,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т****ХХК-д олгосугай.
2. 7 7.1.1, 56 56.1 дэх хэсэгт ийн 404,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 404,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шинжээчийн зардал 4,000,000 төгрөгийг хариуцагч ****ХК-иас гаргуулан Х**** ХХК-д олгосугай.
4. 120 120.2 , 뺺 㺺 14 ь.
, د .ѯ