Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 315/ШШ2025/00260

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Балдан-Осорын гудамж, Ди жи тауэр 2 давхарт байрлах, ******* банк ХК-ийн Сүхбаатар салбарын 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт, 1-р баг .. тоотод оршин суух, *******ийн *******д холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт 14,124,073.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Сүхбаатар салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.******* нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ******* банктай ЗГ5905125218 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлийг авсан. Э.******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 328 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлдэгч Э.*******гаас ******* банктай байгуулсан 5905125218 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 14,124,073.42 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн дүнг 6 сарын хугацаанд хуваан төлөх боломжийг олгож байна гэжээ. 

Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2023 оны 10-р сарын 19-ний өдөр ******* банктай зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай зээлсэн. Одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа тул цаашид зээлийг тогтмол төлнө. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага 14,124,073.42 төгрөгийг 6 хувааж 2025 оны 08-р сарын 29-ний өдрөөс эхлэн сар бүрийн 29-нд 2,354,014 төгрөгөөр төлж барагдуулах саналтай байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Сүхбаатар салбар нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,124,073.42 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 14,124,073.42 төгрөгийг 6 хувааж 2025.08.29, 2025.09.29, 2025.10.29, 2025.11.29, 2025.12.29-нд тус бүр 2,354,014 төгрөг, 2026.01.29-нд 2,354,003.42 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Сүхбаатар салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,570 төгрөгийн тал хувь 114,285 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 114,285 төгрөгийг хариуцагч Э.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Сүхбаатар салбарт олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Сүхбаатар салбарын зээлийн гэрээний үүрэгт 14,124,073.42 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* нь төлөхийг зөвшөөрч, 2025.08.29, 2025.09.29, 2025.10.29, 2025.11.29, 2025.12.29-нд тус бүр 2,354,014 төгрөг, 2026.01.29-нд 2,354,003.42 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Сүхбаатар салбар-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,570 төгрөгийн тал хувь 114,285 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 114,285 төгрөгийг хариуцагч Э.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Сүхбаатар салбарт олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА