Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 315/ШШ2025/00261

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Партизаны гудамж, Континентал 1 давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, 19-р гудамжны ... тоотод оршин суух, *******ийн *******д холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт 3,692,469 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг нийт 3,703,469 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.******* нь 2021.12.21-ний өдөр ******* ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 2,890,000 төгрөгийг 2.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 20 хувийн хүүтэй тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон. Зээлдэгч нь үүргээ хэрэгжүүлэхгүй 1,062 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,239,918 төгрөг, хүү 1,210,459 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 242,092 төгрөг, нотариатын зардалд 11,000 төгрөг нийт 3,703,469 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хриуцагчаас гаргасан тайлбартай танилцсан. Тиймээс зохигчдын эвлэрлийг баталж, хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,703,469 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг төлбөрийг 6 хувааж 2025 оны 08-р сарын 20-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 600,000 төгрөг буюу нийт 3,000,000 төгрөг, 2026 оны 01-р сарын 25-ны өдөр 703,469 төгрөгийг тус тус төлж барагдуулах саналтай байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,692,469 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг нийт 3,703,469 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,703,469 төгрөгийг 6 хувааж 2025.08.25, 2025.09.25, 2025.10.25, 2025.11.25, 2025.12.25-нд тус бүр 600,000 төгрөг, 2026.01.25-нд 703,469 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,206 төгрөгийн тал хувь 37,103 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 37,103 төгрөгийг хариуцагч Б.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 3,692,469 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг нийт 3,703,469 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь төлөхийг зөвшөөрч, 2025.08.25, 2025.09.25, 2025.10.25, 2025.11.25, 2025.12.25-нд тус бүр 600,000 төгрөг, 2026.01.25-нд 703,469 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,206 төгрөгийн тал хувь 37,103 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 37,103 төгрөгийг хариуцагч Б.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА