Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 317/ШШ2025/00945

 

 

 

 

2025 07 01 317/ШШ2025/00945

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч: байрлах ***-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух Бн овогт Пн ***өд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1.734.729,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд П.***өөс 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1.734.729,22 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.-Хариуцагч П.*** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие П.*** нь Хас банк ХК-ийн гэрээний үүрэгт 1.734.729,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 1.734.729,22 төгрөгийг 5 хувааж 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 346.945 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 346.945 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 346.945 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 346.945 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 346.949,22 төгрөигй тус тус ***-ийн Хаан банк дахь *** тоот дансанд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч *** нь хариуцагч П.***өд холбогдуулан гэрээний үүрэгт 1.734.729,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.

3..Хариуцагч П.*** нь нэхэмжлэлийн шаардлага 1.734.729,22 төгрөгийг 5 хувааж 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 346.945 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 346.945 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 346.945 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 346.945 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 346.949,22 төгрөигй тус тус ***-ийн Хаан банк дахь *** тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.*** нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч П.*** нь нэхэмжлэлийн шаардлага 1.734.729,22 төгрөгийг 5 хувааж 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 346.945 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 346.945 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 346.945 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 346.945 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 346.949,22 төгрөигй тус тус ***-ийн Хаан банк дахь *** тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *** нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.706 төгрөгийн тал хувь 21.353 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 21.353 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 21.353 төгрөгийг хариуцагч П.***өөс тус тус гаргуулж нэхэмжлэгч ***-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ