Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 00048

 

    Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн дарга Ө. Оюумаа,

улсын яллагч Г.Баяраа,

шинжээч Г.Ганчимэг /онлайноор/,

хохирогч  , түүний өмгөөлөгч Э.Нарангарав,

шүүгдэгчийн өмгөөлөгч  Э.Ганбат /онлойноор/ Д.Оюунчимэг,

 гэрч Д.Энхжүүжаа, Д.Ганчимэг/ онлойноор/  Ш.Амархүү, З.Алтантуяа

Шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б холбогдох эрүүгийн 201506000106 дугаартай, 132/2015/0010/Э индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт З. Б

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч З.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны шилжих шөнө согтуугаар Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн нутагт "Гандан хороон" гурилын үйлдвэрийн урдуур явдаг шороон зам дээр 32-02 БУЛ улсын дугаартай "Эктрал" маркийн автомашиныг жолоодож явах үедээ иргэн Д.Б ыг  амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч З.Б өгсөн: Миний бие 2015 оны  04 дүгээр сарын 12 ны өдрийн 06 цагийн орчимд адуу мал алдсан асуудлынхаа талаар тодруулахаар Дашинчилэн сумын цагдаагийн байгууллагад дуудагдаж очсон ба цагдаагийн байгууллагад дуудагдаж очоод гарч явж байхад Цэдэвтэй таарч түүний  гэрт нь очсон. Цэдэвийн гэрт нь 6-7 хүн байсан ба тэднийд пиво, 0,5 литрийн архи уусан тэр архинаас олон хүмүүс тойруулж уусан. Тэднийд Баянжаргал мотоцикльтой ирсэн хамтдаа үлдсэн архи, пиво ууцгаасан.  Дараа нь тэднийхээс би гарч явах гэж байхад Амархүү намайг та хүргээд өгчих гэсэн, Баянжаргал хамтдаа явья гээд мөн  Цоож, Түмэндэлгэр нар миний машинд суухаар нь  замдаа Цоож, Түмэндэлгэр хоёрыг дөнгөж урд талын гудамжинд нь  буулгаж орхисон. Тэгээд талийгаач замдаа дэлгүүрээр орьё гээд архи аваад  Амархүүгийн гэрт  очсон. Амархүүгийнд байж байхад 0,5 литрийн Ерөөл архи гаргаж өгөхөөр нь тэр архинаас 3 хуруу хиртэй  уусан. Амархүүгийнд байхдаа морь ярьж шуугилдаж байж байгаад би “Одоо орой болчихлоо манай мал төллөж байгаа би одоо гэрлүүгээ харилаа” гэж хэлсэн тэр үед Баянжаргалд  чи мотоцикль дээрээ  хүргүүлэх юм уу гэж асуухад  би хүргүүлдэг ч юм уу больдог ч юм уу гэж хэлсэн. Би Амархүүгийн гэрээс гарсан Баянжаргал араас гарсан эсэхийг мэдэхгүй би эргэж хараагүй тэр чигээрээ гарч явсан гэв. Би машинаа зүүн тийшээ харуулаад тавьсан байсан тэгээд тэр чигээрээ зүүн талаараа тойроод гэртээ харьсан. Маргааш өглөө нь гэнэтхэн Түвшин байцаагч намайг хорьсон  гэх мэдүүлэг,   

Хохирогч Г.Э ийн өгсөн: Хүүхэд маань 1-р ангид сурдаг, сургуульд орох өглөө нь сургуулиас нь дуудаж 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө сумын төврүү орж энэ хэрэг явдлын тухай сонссон. Хэргийн газарт очиход ул мөр нь арилаагүй ертөнцийн зүгээр чанх баруун тийшээ чирэгдсэн, тод мөр байсан. Тэнд мөрдөн байцаагч Энхтүвшин сумын хэсгийн төлөөлөгч нар  хэргийн газрыг хамгаалалтанд авч, шинжээч эмч ирэхийг хүлээж, хамгаалалтанд авсан байдалтай байсан.Тэгээд шинжээч болон холбогдох байгууллагууд ирж, хэргийн газрын гадна талд нь орж үзэж, дотор талд нь ороогүй. Тэгээд маргааш өглөө мөрдөн байцаагч Энхтүвшин надаас байцаалт авж эхэлсэн юм. Тухайн хэрэгт хохирол,  нэхэмжлэлийн мөнгөн дүн  11,694,438 төгрөг үүнээс З.Б надад төлсөн 1,600,000 төгрөгийг хасаж үлдсэн 10,094,438 мянган төгрөг төлөөгүй мөн 7 настай охиноо 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү өнөөдрийн байдлаар 24,122,050 төгрөг нийт гэмт хэргийн улмаас учирсан  шууд болон шууд бус хохирол 34,280,888 төгрөг байна гэх мэдүүлэг,

Гэрч Э өгсөн: 2015 оны 04 дүгээр сарын 12-ны орой 20 цаг өнгөрч байхад манаач Амархүү 2 танихгүй хүний хамт ертөнцийн зүгээр баруун талаас саарал өнгийн Экстрал маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд үйлдвэрийн зүүн урд зүгт машинаа үйлдвэрлүү буюу ерөнцийн зүгээр чанх хойд зүгт харуулж тавиад  2 залууг гэртээ дагуулж орсон. Тэднийг орж ирсэнээс хойш  21 цаг өнгөрөөд манай үйлдвэрийн бараа ачсан машин орж ирээд бараагий нь буулгалцаад гэрлүүгээ орсон. Гэртээ хэсэг байж байгаад, гарч тамхи татах гээд грашийн тэнд очоод байж байсан чинь өндөр нам 2 залуу нэгнийгээ сугадаад нилээн согтсон байдалтай Амархүүгийн гэрээс гарч ирээд манай байрны хажуугаар нэгнийгээ дагуулаад чирсэн байдалтай хашааны хаалгаар гараад машинаа асаагаад ертөнцийн зүгээр баруун тийш гэрэл нь тусаад нилээн өндөр хаазлаад яваад өгсөн. Хашаанаас гарахаас өмнө цээж рүү нь цохиж байсан. Тэгээд би явангуут нь тэр  2-ыг  гарсан гэж бодоод хаалгаа түгжсэн.  Би очиж үүднийхээ жижиг хаалгыг түгжээд орсон түүнээс хойш хүн ирээгүй гэх мэдүүлэг,

 

201506000106 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Шүүгдэгч З.Б сэжигтнээр өгсөн: Би 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын төвд хуучин малаа хулгайд алдсан байсан ба намайг Дашинчилэн сумын төвд цагдаагийн хэсэг дээр мөрдөн байцаагч дуудсан. Тэгэхээр нь би Дашинчилэн сумын Доргонт 3 дугаар багийн нутгаас хөдөөнөөс өөрийнхөө эзэмшлийн Ниссан Экстрал маркийн 32-20 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Дашинчилэн сумын төвд орж  ирсэн. Тэгээд цагдаагийн хэсэг дээр байж байгаад оройхон гарч явсан юм. Тэгээд би Дашинчилэн сумын төвд Мужаан цехийн ойролцоо Түмээ, Баттулга, Цоож, Амархүү нартай тааралдсан. Тэд нар намайг замаар явж байтал гар өргөж зогсоогоод та хаачих гэж байгаа юм бэ гэхээр нь хариуд нь хөдөө гэрлүүгээ харих гэж явна гэж хэлсэн чинь бид 4-ийг Цэдэв гэдэг айлд хүргээд өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд бид 5 нийлээд Цэдэвийн гэрт очиж Боргио нэртэй 2.5 литрийн пиво, 0.5 литрийн Ерөөл нэртэй архийг хувааж ууцгааж байж байтал талийгаач Д.Б  гаднаас гэгээтэй байхад мотоцикльтой ирсэн. Тэгээд бид нар архиа бүгдээрээ нийлж хувааж ууцгаасан. Бид нар архиа ууж дуусгаад талийгаач Д.Б  бид хоёр миний машинтай сумын төвд байдаг Номун худалдан авсан. Тэгээд бид хоёр архиа худалдан аваад Цэдэвийн гэрт буцаж очсон. Цэдэвийн гэрт талийгаач Д.Б  1 шил архиа гаргаж ирээд бүгдээрээ нийлээд хувааж ууцгаасан. Цэдэвийн гэрээс нэлээд харанхуй болсон хойно гарсан ба тухайн үед цаг хараагүй болохоор хэдэн цаг болж байсныг хэлж мэдэхгүй байна. Цэдэвийн гэрээс Амархүү талийгаач Д.Б бид гурав түрүүлж гараад миний машинтай Амархүүг гэрт нь хүргэж өгөх гээд явсан. Амархүгийн Дашинчилэн сумын төвийн зүүн урд захад байдаг. Гурилын үйлдвэрийн сахиулын гэрт очсон ба Амархүүгийн гэрт нь ороод үлдсэн нэг шил 0.75 литрийн архиа гурвуулаа хоорондоо хувааж ууцгаасан. Амархүүгийн гэрт архи ууж байхдаа талийгаач Д.Б  нэг болохоор мотоцикль дээрээ хүргүүлнэ гээд нэг болохоор эндээ л үлдэнэ гээд ярьж байсан. Тэгээд Амархүүгийн гэрээс харанхуй болсон хойно ямар чиг байсан би гарч явсан. Харин өөр хүн гарч явсан үгүйг мэдэхгүй байна. Тэрнээс хойш нэг мэдэхэд хөдөө, хээр машин дотроо сэрсэн. Тэгээд дээлийнхэээ өврө ухаад үзтэл миний гар утас байхаар нь эхнэр Д.Жавхлант руу залгаад би хээр байна хаашаа явж байгаагаа мэдэхгүй байна. Машины гэрэлийг асааж унтрааж гэрэлтүүлэе машины гэрэл харагдаж байна уу гэтэл эхнэр Д.Жавхлант харагдаж байна би ойролцоогоос гэрэл тусгая тэгээд гэрэл чиглээд яваад хүрээд ир хэлсэн. Тэгээд харанхуй шөнө гэрэлээр баримжаалж хариад шууд унтаж амарсан гэх мэдүүлэг /хх 119-121 тал/

Хохирогч Б.М өгсөн: Би 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө Улаанбаатар хотод байхад манай авга эгч Д.Оюунчимэг утсаар надру Дашинчилэн сумын төв дээр танай аавтай адилхан хувцастай хүн нас барсан байна. Сумын төв орж лавлаад эргээд хариу хэлэе гэж хэлсэн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа манай авга эгч надад аавыг нас барсан талаар хэлж мэдэгдсэн. Үүнийг мэдээд шууд Улаанбаатар хотоос Булган аймгийн Дашинчилэн суманд ирсэн. Би аавыгааа нас барсан хэрэгт маш их гомдолтой байна. Одоогийн байдлаар талийгаачийг оршуулахад гарсан зардал гэж баримтаар 11 сая 694 мянга 438 төгрөгийг нэхэмжилж байгаа ба энэ баримтыг одоо гаргаж өгнө. Мөн манай ээж болон миний зүгээс 6 настай бага насны хүүхдийг тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгийг мөн баримтаар нь нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-51 тал/

Хохирогч Г. Э өгсөн: Би 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хөдөөнөөс Дашинчилэн сумын төв орж ирээд байж байтал талийгаачийн төрсөн дүү нь болсон явдлын талаар хэлэхээр нь газар дээр нь очоод үзтэл нөхрийгөө зам дээр нас барсан байхыг мэдсэн. Тэрнээс өөрөөр бол мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-47 тал/

Гэрч А.Ц өгсөн: ...2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 20 цагийн үед  гэртээ байхад  манай нутгийн З.Баянмөнх,  Д.Цоож,  Ж.Т ,  Ш.Амараа,  Л.Тулга  нар орж ирсэн.  Тэд манайд ирэхдээ боргио нэртэй 2.5 литрийн  1 ширхэг пиво,  Ерөөл нэртэй  0.5 литрийн  1 шил архитай ирсэн.  Тэгээд бид нар бөөнөөр архи пивоо хуваагаад ууцгааж байхад Баянжаргал гаднаас бага зэргийн   архи уусан бололтой 21 цагийн алдад орж ирсэн. Д.Б  манай гадаа мотоциклио үлдээгээд Д.Цоож, Ж.Т , Ш.Амараа талийгаач нарын хамтаар  Б  машинд сууцгаагаад  манайхаас  гараад явсан. Тэр хэдийг хаашаа явсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар тал/,

Гэрч Л.Б өгсөн:..Буцаад А.Цэдэвийн гэрт очиход Д.Цоож,  Ж.Т , З.Б, А.Цэдэв нар дээр талийгаач Д.Б  нэмээд ирчихсэн байсан. Тэгээд бид нар архи пивоо ууж дуусаад 21 цаг 30 минутын үед тарцгаасан.  А.Цэдэвийн гэрээс би түрүүлж ганцаараа  мотоцикльтойгоо  гарч яваад  харьсан ба  З.Б нь  бусад хүмүүсийг гэрт нь  машинтайгаа хүргэж өгнө гээд  үлдэцгээсэн гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар тал/,

Гэрч З.Алтантуяагийн өгсөн:…гэрээс З.Б талийгаач Д.Б  хоёр 23 цагийн хавьцаа Д.Б ыг мотоцикль байгаа газар нь хүргэж  өгнө гээд гарч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар тал/,

Гэрч Ж.Т өгсөн: Би 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үдээс хойш Булган аймгийн Дашинчилэн сумын төвд Ш.Амархүү, Баттулга, Д.Ц бид дөрөв ганц шил архи уух гээд явж байгаад З.Баянмөнхтэй Хар дэлгүүрийн ойролцоо саарал өнгийн суудлын машинтай явж байхад тааралдсан. Тэгээд бид тав нийлээд Номуун хүнсний дэлгүүрээс 1 шил Ерөөл нэртэй 0.5 литрийн архи, 2.5 литрийн Боргио нэртэй пиво худалдан аваад А.Цэдэвийн гэрт очиж уусан. Тэгээд бид нар архиа ууцгаагаад сууж байтал Л.Баттулга эмнэлэг орж тариа хийлгэнэ гээд гараад явсан хойгуур талийгаач Д.Б  гаднаас мотоцикльтой нэлээд халамцуу байрын орж ирсэн. Бид нар бөөнөөрөө 20 цагийн алдад архиа ууж дуусгаад А.Цэдэвийн гэрээс явахаар хамтдаа гарсан. Би Баянмөнхөөр гэрийнхээ ард талын гудамжинд буулгуулсан ба З.Б машинд Ш.Амархүү, талийгаач Д.Б , Д.Ц нар цаашаа явсан. Тэрнээс хойш би гэртээ шууд орж унтаж амарсан ба тэр хэдийг хаашаа явсан талаар хэлж мэдэхгүй гэх мэдүүлэг /хх 56 тал/

Гэрч Ш.А өгсөн:...намайг талийгаач Д.Б , З.Б хоёр  хүргэж  өгөхөөр явсан юм. Тэгээд бид гурав очоод 0.75 литрийн Ерөөл нэртэй  архийг хувааж ууцгаасан ба тэр архийг бараг дуусаагүй байтал Д.Б , З.Б хоёр  манайхаас гарч  явсан. Ямар ч байсан Д.Б ыг мотоцикль байгаа газар нь хүргэж өгнө гээд байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,

Гэрч Д.Ж өгсөн: ... шөнө 01-ээс 02 цагийн үед байх өөрийнхөө 95855710 дугаарын утсаар надруу залгаж яриад би машинтайгаа харьж явна замдаа жаахан төөрөлдөөд байна чи гэрэл тусгаад дах гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад мотоциклийн гэрэл асааж үлдээгээд гэртээ ороод байж байтал удалгүй машинтай ирсэн. З.Б нь гэртээ орж ирээд ямар нэгэн зүйлийн талаар ярилгүй унтаж амарсан. Намайг өөрт нь ойртоход архи үнэртэж байсан ба гаднаас нь харахад согтолтын хувьд харьцангуй хэвийн зүгээр харагдаж байсан ба ер нь бол архи уусан нь бол мэдэгдэж байсан. Харин хэр их согтсон байсныг бол хэлж мэдэхгүй байна. Би нөхрийгөө ирснээс хойш унтаж амарсан ба гадагшаа гарч машинаа харж үзээгүй гэх мэдүүлэг /хх 58-59 тал/

Гэрч Д.Б өгсөн: Манайх З. Б ахынхтай саахалт байдаг ба  2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр сумын төв орох ажилтай гээд явсан. Буцаж хэзээ, хэдэн цагийн үед хэнтэй ирсэн талаар хэлж мэдэхгүй байна. 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 09 цаг өнгөрч байх үед машин нь гэрийнхээ гадаа байхаар нь л ирсэн талаар нь мэдсэн гэх мэдүүлэг /хх-60 тал/,

Гэрч Ц.Э өгсөн: би 2015 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө Улаанбаатар хотоос оройдоо Оргилхүү, Тунгаа нарын бараа ачиж дотор машинтай ирсэн юм. Тэгээд гурилын үйлдвэрийн хашаан дотор буулгаад Оргилхүү эхнэрийн хамтаар гэрлүүгээ харихаар  явсан. Тунгаа бид хоёр гурилын үйлдвэрийн хашаан дотор байдаг ажилчдын байранд орж унтахаар явсан. Тэгээд бид хоёр нэлээд шөнө орой болчихсон хойно унтаж амарсан. Тэгээд өглөө эрт зам дээр хүн унтаж амарч байна гэж хүн хэлсэн өөр ямар нэгэн зүйл хэлээгүй ба би ч нээх тоолгүй босоогүй. Тэгтэл Булганбаатар надад зам дээр хүн унтаж байсан талаар хэлсэн юм. Тэрнээс би өөрөө очиж үзээгүй гэх мэдүүлэг /хх-219 тал/,

 гэрч Д.Э өгсөн:... 2015 оны 4 дүгээр сарын 12-13-ны өдөр шилжих шөнө ажил дээрээ буюу гурилын үйлдвэрийн ажилчдын байрны баруун үзүүрт нь манаачийн байр байдаг ба тэндээ байсан. 22 цагийн үед арын поольны манаач Амархүү 2 танихгүй хүний хамт ертөнцийн зүгээр баруун талаас саарал өнгийн Экстрал маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд үйлдвэрийн зүүн урд зүгт машинаа үйлдвэрлүү буюу ерөнцийн зүгээр чанх хойд зүгт харуулж тавиад үйлдвэрийн хашаанд байдаг ажилчдын байрны ар талд байх гэрлүүгээ тэр 2 залууг дагуулж орсон. Түүнээс хойш 30-40 минутын дараа Улаанбаатар хотоос үйлдвэрийн дарга Оргилхүү, Эрхэмбаяр, Тунгалагтамир нартай хамт бараа аваад Портер маркийн машинтай ирсэн. Тэднийг ирэхэд үйлдвэрийн хаалга цоожтой байсан ба Оргилхүү, Ганчимэг нар хаалгаа өөрсдөө онгойлгоод орсон. Хашаан дотор орж авч ирсэн бараагаа буулгачихаад Эрхэмбаяр, Тунгалагтамир нар байрлуугаа орсон. Оргилхүү, Ганчимэг нар гэрлүүгээ явсан. Тухайн үед би авч ирсэн барааг нь хамт буулгачихаад харуулын байрлуугаа орох гээд байж байхад Амархүүгийн гэрт байсан хүмүүс архи уугаад байх шиг байсан. Тэгээд цаг орчмын дараа нөгөө танихгүй өндөр нам 2 залуу нэгнийгээ сугадаад нилээн согтсон байдалтай Амархүүгийн гэрээс гарч ирээд манай байрны хажуугаар нэгнийгээ дагуулаад чирсэн байдалтай хашааны хаалгаар гараад машинаа асаагаад ертөнцийн зүгээр баруун тийш гэрэл нь тусаад нилээн өндөр хаазлаад яваад өгсөн. Тухайн үед нилээн харанхуй байсан, 23 цаг болж байсан байх. Би тухайн үед үйлдвэрийн баруун талд байрлах гражийн хажуугаас гадаа үйлдвэрийн хашаан дотроос хараад зогсож байсан. Манаачийн байрны гэрэл цонхоор тусаад тэр 2 хүн надад чөлөөтэй харагдаж байсан. Тэгээд удаа ч үгүй хашааныхаа явган хүний хаалгыг цоожилсон. Тэгэхэд тэр машин явсан байсан. Миний санаж байгаагаар Экстрал гэдэг саарал өнгийн машин байсан. Тэгээд би байрлуугаа орсон. Маргааш өглөө нь манай нярав Булган гэх залуу 09 цагийн үед орж ирээд танай хашааны урд согтуу хүн хэвтэж байна гэж хэлсэн.  Булгантай хамт тэр хүнийг очиж үзэхэд Амархүүгий гэрт ирсэн 2 залуугийн нэг нь байсан ба доошоо хараад хэвтсэн байдалтай  дээлтэй хүн байсан. Тэр үед Амархүү ирээд цагдаад мэдэгдсэн. Тухайн үед тэр хүнийг ерөөсөө хөдөлгөлгүй байж байгад цагдаад хүлээлгэж өгсөн. Тэгсэн цагдаа болон эмнэлэг ирээд тэр хүнийг нас барсан гэж хэлсэн. Өглөө нь намайг очиж үзэхэд манай хашааны хүн ордог хаалганы хажуугаас баруун тийш ойролцоогоор 50 орчим метр газарт чирэгдсэн байдалтай мөр нь тод үүссэн байсан харахад машинаас чирэгдээд нас барсан байж магадгүй гэмээр харагдаж байсан. Тухайн өдөр манай үйлдвэрээр өөр гадны хүн орж гараагүй.

Маргааш өглөө нь Оргилхүү өөрийнхөө Ланд-80 машинаа хойд явган хүний хаалгаар орж ирээд гражаас гаргаад эхнэртэйгээ хамт Булган явсан гэж манай нэг ажилтан хэлсэн. Намайг өглөө босоход хашааны хаалга түгжээтэй байсан гэх мэдүүлэг / 3-хх 20-23 тал/,

Гэрч Д.Г өгсөн: Манайх гурилын үйлдвэрийнхээ хойд талын хашаанд байдаг юм. Тэр өдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатр хотоос нөхөр Оргилхүү нь үйлдвэрийн ажилчин болох Эрхэмбар, Тунгалагтамир нарын хамтаар ирсэн юм. Тэгээд бид нар гурилын үйлдвэрийн хашааны урд талд дунд гарын суудлын саарал өнгийн жийп машин зогсож байсан юм. Манай үйлдвэрийн хашаа байнгын цоожтой байдаг ба хаалгаа онгойлгон орж ачаагаа буулгасан юм. Тэгээд бид нар ачаагаа буулгаад 21 цаг 30 минутын орчим буцааж гарах гээд явж байтал тогооч Алтантуяагийн нөхөр Ш.Амархүү нь манаачийн гэрээс гарч ирээд надруу хандан хэл амаар бага зэргээр доромжилсон юм. Би өөдөөс нь  бага зэрэг хэрэлдэж маргалдсан. Тэгээд би нөхөр Оргилхүүгийн хамтаар хашааны хаалгаа түгжээд гэрлүүгээ явсан. Манай хоёр ажилчин ажилчдын байрандаа амрахаар явсан юм. Тэгээд нөхөр бид хоёр Булган аймгийн төврүү явах ажилтай байсан ба өглөөний 05 цаг 30 минутын орчим үйлдвэрийн хашаандаа орж машинаа асааж гарч ирсэн юм. Тэгтэл манай нөхөр гаднаас орж ирээд үйлдвэрийн хашааны урд талруу буюу ертөнцийн зүгээр баруун талд нь нэг хүн зам дээр унтаж байх шиг байна гээд хэлээд орж ирсэн. Тэгэхээр би өчигдөр Амархүүгийн гэрт байсан хүмүүсийн нэг нь архи ууж тасраад унтаж байгаа юм болов уу гэж хэлж байсан ба хэсгийн төлөөлөгч Анхбаяр луу 5 цаг 40 минутын үед залгатал утаа авахгүй байсан. Нөхөр бид хоёр Булган явах хүнээ авахаар гэрээсээ гараад явсан юм. Харин зам дээр хүн хэвтэж байсан газарт юу болсон талаар нарын ширийн зүйлийг өөрсдөө харж үзээгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Сүүлд нь сонсоход үйлдвэрийн хашааны урд унтаж байна гэсэн хүн нь нас барсан байсныг мэдсэн гэх мэдүүлэг /хх-220 тал/

Гэрч З.О өгсөн:..урд том хаалгаараа машинтайгаа гараад явж  байхад шороон зам дээр нэг дээлтэй хүн баруун зүгт нүүрэн хэсгээрээ харсан байдалтай хэвтэж байхаар нь …би хөөе гэж  2-3 удаа  дуудсан чинь  ямар нэгэн хариу өгөхгүй дуугарахгүй хэвтээд байсан юм. Тэгэхээр нь би машинаа унаад  гэрлүүгээ очиж  эхнэрийгээ аваад  хүмүүсээ аваад шууд Булганы төв рүү  хөдөлсөн.  Манай эхнэр хэсгийн төлөөлөгч Анхбаяр руу утсаар мэдэгдэх гэж залгасан юм. Нас барсан эсэхийг нь би мэдээгүй. Согтуу хүн тасраад зам дээр хэвтэж байгаа юм болов уу гэж бодсон... гэх мэдүүлэг / хх-ийн 221,хх-3-39/ дүгээр тал/,

Шинжээч эмч Г.Ганчимэгийн өгсөн: Би 2015 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн шинжээч томилсон тогтоолоор Булган аймгийн Дашинчилэн сумын эрүүл мэндийн төвийн цогцос хадгалах өрөөнд талийгаач Д. Б  ын цогцсонд нас барсан шалтгаан болон тогтоолд дурдагдсан асуудлуудыг тогтоох зорилгоор задлан шинжилгээ хийсэн. Задлан шинжилгээний явцад цээж хэвлийн хавсарсан битүү гэмтэл, уушигны гялтангийн доорхи цус хуралт, эдийн няцрал , элэгний хальсан доорх цус хуралт, элэгний эдийн няцрал, нойр булчирхай ходоод орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, давсагны ханын няцрал, өвчүү яс, зүүн талын 1-ээс 7 дугаар, баруун талын 2-оос 12 дугаар хавирга ясны хугарал, зүн хөмсөгөнд хамар , баруун гар, баруун зүүн хөл, хэвлийд цус хуралт, зулгаралт гэмтэл, тархи уушигны хаван, цусны эргэлтийн хямрал, хүнд зэргийн согтолт, тогтоогдсон гэх мэдүүлэг /хх-238-239/,

Гэрч Ш.А өгсөн: Манайд 2015 оын 04 дүгээр сарын 12-ны шөнө 22 цагийн үед талийгаач Д.Б , З.Б бид гурав З.Б саарал өнгийн бага оврын суудлын жийп машинтай ирсэн ба тэр машины яг улсын дугаар, тээврийн хэрэгслийн марк зэргийг нь сайн мэдэхгүй байна. Намайг гэртээ ирэхэд эхнэр З. Алтантуяа ганцаараа хоол хийгээд байж байсан. Манайд З.Б нэг шил “Ерөөл нэртэй” 0,75  литрийн архийг дээлнийхээ өврөөс гаргаж ирээд надад өгсөн. Тэгэхээр нь би архийг аваад хундганд хийж тойруулж уусан . Тэр архинаас талийгаач Д.Б  нээх их уугаагүй ба 3-аас 4 хундага архийг уусан. Ойролцоогоор 100 грамм орчим архи л уусан байх. Харин үлдсэн архийг нь З.Б бид хоёр хувааж уусан бид хоёр хүн тус бүр ойролцоогоор 250 грамм архийг ууж хэрэглэсэн. Архины шилэнд 100 грамм хүрэхтэй үгүйтээ архи үлдсэн. Тухайн архинаас манай эхнэр З.Алтантуяа нь огт ууж хэрэглээгүй. Манайд 1 шил архийг 1 цаг гаран орчим уусан ба архи ууж дуусахад 23 цаг өнгөрч байсан. Тэгээд З. Б гуай намайг ахын дүү одоо унтаж амар үлдсэн архийг нь чи уугаарай гэж хэлээд Д. Б   бид хоёр одоо явлаа би Д. Б  ыг мотоцикль дээр нь хүргэж өгөхгүй бол болохгүй байх гээд гэрээс дагалдаад гарсан. Тэгээд би гэртээ эхнэрийн хамтаар үлдээд унтаж амарсан. Д.Б , З.Б нарыг манайхаас гараад юу хийсэн талаар хэлж мэдэхгүй байна араас нь гэрээс гараагүй. Тэгээд маргааш өглөө нь 07 цагийн үед Булгаа гэж дууддаг хуучин захиргаанд нярав хийдэг байсан хүн гаднаас орж ирээд Гурилын үйлдвэрийн хашааны урд талд нэг хүн унтаж байна юу болсон юм бэ гэж асуусан.Тэгэхээр нь би Булгаагийн хамтаар гараад очсон чинь Д.Б  шороон зам дээр хажуу тийшээ хараад хэвтэж байсан. Тэгээд байж байтал сумын цагдаа нар ирсэн. Ийм зүйл болсон гэх мэдүүлэг /2х 84-85 тал/

Гэрч З.А өгсөн: Манай гэрт 2015 оны 04 дүгээр сарын 12-ны 22 цаг өнгөрч байхад нөхөр Ш.Амархүү, Д. Б   З.Б гурав ирж байсан. Тэр гурав З.Б гуайн машинтай ирсэн гэсэн яг машины би гэрээс гарч хараагүй .Машинаа гурилын үйлдвэрийн хашааны урд тавьсан. Тухайн үед би бага насны хүүхдийн хамт гэртээ  байсан. Манайд Ш.Амархүү, Д.Бямбажаргал З.Б гурав хоол цай уугаад “Ерөөл нэртэй 0,75 литрийн архийг З.Б гуай гаргаж ирээд хувааж ууж эхэлсэн ба уг архийг талаас доогуур болтол нь уусан .Д.Б  гуай одоо мотоцикль дээрээ очье гээд байсан ба З.Б гуай болохоор хэсэг байж байгаад мотоцикль руу ,, явъя гээд байсан Тэгээд 23 цаг өнгөрөөд З.Баянмөнх, Д.Б  хоёр манай гэрээс гарч явсан. Тэр хоёр Д.Б  гуайг мотоцикль дээр нь хүргэж өгнө гэж хэлээд З.Б гуайтай гарсан гэх мэдүүлэг /хх-2 87-88 тал/,

Гэрч Л.О өгсөн: энэ хэргийн талаар харж үзсэн зүйл байхгүй. Харин нутгийн хүмүүс ярихдаа З.Б түрүүлээд гэрлүүгээ харьлаа гээд гарсны дараа нь Д.Б  гуайг тээврийн хэрэгслийн ард нь байж байгаад чирэгдсэн гэж сонсож байсан. Энэ талаар нутгийн хүн хоорондоо ярьж байхыг сонсож байсан. Өөр надад хэлэлх зүйл байхгүй  гэх мэдүүлэг /хх-2 119 тал/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 05 дүгээр сарын 08-ны өдрийн 20 дугаартай

1. Талийгаач Б.Б цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр уушгины гялтангийн доорхи цус хуралт, эдийн няцрал, элэгний хальсан доорхи цус хуралт, эдийн няцрал, нойр булчирхай, ходоод орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, давсагны ханын няцрал, өвчүү яс, зүүн 1-7-р хавирга, баруун 2-12 хавирга ясны хугарал, зүүн хөмсөг, хамрын нуруу, зүүн хавирганы нум баруун бугалга, баруун цавь, баруун шилбэ, баруун сарвуу, зүүн гуянд зулгаралт, баруун мөр, бугалга, тохой, шуу, сарвуу хэвлий, зүүн суга, бугалга, шуу, цээж, хэвлий зүүн ташаанд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтлийн улмаас олон эрхтэний дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт /хх 62-66 тал/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №124 дугаартай дүгнэлт:

1. З.Б цусанд этилийн спирт 0 промиль процент илэрсэн бөгөөд энэ нь согтолтын  о зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /хх-70 тал/

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №164 дугаартай дүгнэлт:

1. Д.Б ын цусанд этилийн спирт 2.55 промиль илэрсэн бөгөөд энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарана гэх дүгнэлт /хх-79 тал/

Булган аймаг дахь цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцсан зохицуулагчийн шинжээчийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт:

1.Жолооч З.Б нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх талаар хэргийн материалд авагдсан нотлох баримт байхгүй байна. Зам тээврийн ослын улмаас гарсан гэх нотлох баримтгүй тул зам тээврийн осол хэргийн шалтгааныг тогтоох боломжгүй байна.Иймд дүгнэлт тавих боломжгүй байна.

2. Жолооч З.Б нь ВСД ангилалын 23305 тоот эрхийн үнэмлэхтэй хүчинтэй байна гэх дүгнэлт /хх-84-85 тал/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 39 дугаартай

1. Хэргийн газрын үзлэгээр илрүүлж, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тээврийн хэрэгслийн №1,№2,№3 гэж тэмдэглэсэн мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Хэргийн газраас илрүүлсэн тээврийн хэрэгслийн явагч хэсгийн №1 гэж тэмдэглэсэн мөр нь 32-02 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан У/Б буюу баруун урд талын явагч хэсгийн мөртэй, хэргийн газраас илрүүлсэн тээврийн хэрэгслийн явагч хэсгийн №2 гэж тэмдэглэсэн мөр нь 32-02 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан У/З буюу зүүн урд талын явагч хэсгийн мөртэй, хэргийн газраас илрүүлсэн тээврийн хэрэгслийн явагч хэсгийн №3 гэж тэмдэглэсэн мөр нь 32-02 БУл улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан х/б буюу баруун хойд талын явагч хэсгийн мөртэй тус тус ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна гэх дүгнэлт /хх-90-92 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3499 дугаартай

1. Ахлах шинжээч Д.Батнасангийн №39 дугаартай шинжилгээний дүгнэлттэй санал нийлж байна.

2. 8 гэж дугаарласан тээврийн хэрэгслийн мөр нь 3202БУЛ улсын дугаартай автомашины баруун хойд талын явагч хэсгийн мөртэй хээний ерөнхий дүрсээрээ тохирч байна.

3. 5,10 гэж дугаарласан тээврийн хэрэгслийн мөр нь 3202 БУЛ улсын дугаартай автомашины зүүн урд талын явагч хэсгийн мөртэй хээний ерөнхий дүрсээрээ тохирч байна.

4. 9 гэж дугаарласан тээврийн хэрэгслийн мөр нь 3202БУЛ улсын дугаартай автомашины баруун урд талын явагч хэсгийн мөртэй хээний ерөнхий дүрсээрээ тохирч байна.

5. Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэнд тээврийн хэрэгслийн мөр хоорондын зай байхгүй тул мөр хоорондын хэмжээсээр тохирох эсэн гэсэн асуултанд хариулах боломжгүй гэх дүгнэлт /хх-175-176 тал/

Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт:

1.ЗЦТ-ийн шинжээч Г.Батхуягийн гаргасан №26 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Жолооч З.Б нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх талаар хэргийн материалд авагдсан нотлох баримт байхгүй байна. Зам тээврийн ослын улмаас гаран гэх нотлох баримтгүй тул зам тээврийн осол хэргийн шалтгааныг тогтоох боломжгүй байна.

3. Жолооч З.Б нь ВСД ангилалын 23305 тоот эрхийн үнэмлэхтэй хүчинтэй байна.

4. Иймд зам тээврийн осол болсон шалтгааныг тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт /хх-186 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаартай

1. Ногоон өнгийн хүрэмний баруун ханцуйн залгаас оёдол 20 см үргэжилсэн үрэгдэж урагдсан, уг урагдалтаас дээш 1х1.5 см хэмжээтэй Г хэлбэртэй хуучин урагдалтай, зүүн ханцуйн зах ирмэгээс дээш 7.5 см зайд 2х1 см хэмжээтэй элэгдэж цоорсон байна. Мөн шинжилгээнд ирүүлсэн 450 см урттай 65 см өргөнтэй улбар шар өнгийн бүсний зүүн ирмэгээс 45 см зайд 20х15 см талбайд шороогоор бохирлогдож гол хэсэгтээ 9х10 см хэмжээтэй үрэгдэж сэмэрч цоорсон байна.

2. Ногоон өнгийн хүрэмд үүссэн урагдалт цооролт нь эдэлгээний явцад үүссэн хуучин урагдалт% цооролт байна.

Харин улбар шар өнгийн бүсэнд үүссэн цооролт нь хүчтэй үйлчлэлийн нөлөөгөөр үрэгдэж, сэмэрч цоорсон шинэ цооролт байна гэх дүгнэлт /хх-223-224 тал/,

Улаанбаатар хотын цагдаагийн газар замын цагдаагийн газрын шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 685 дугаартай дүгнэлт:

1. Булган аймаг дахь Цагдаагийн газрын ЗЦТасгийн шинжээч Г.Батхуягийн гаргасан дүгнэлт, тус ЗЦТасгийн 3 шинжээчийн гаргасан дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

2. Хавтаст хэргийн материалтай танилцахад жолооч З.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна.

3. 4.2 дах хариултаар хариулагдсан болно гэх дүгнэлт /хх-228-229 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2924 дугаартай дүгнэлт

1. Булган аймгийн шүүх шинжилгээний албаны ахлах шинжээч Д.Батнасангийн 2015 оны 04 дүгээр сарын №39 тоот дүгнэлт үндэслэлтэй эсэхийг бүрэлдэхүүнтэй шинжээч нарын зүгээс хариулт өгөх боломжгүй.

2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч  Бтүвшинбаатарын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №3499 тоот дүгнэлт үндэслэлтэй эсэхийг бүрэлдэхүүнтэй шинжээч нарын зүгээс хариулт өгөх боломжгүй.

3. Хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэх 8,9,10,5 гэсэн дугаартай дугуйн мөрүүд хээний ерөнхий шинж тэмдгээрээ шинжилгээнд тэнцэж байна. Харин адилтгах шинжилгээ хийх боломжгүй байна.

4. Шинжилгээнд тэнцэж буй 8 гэсэн дугаартай дугуйн мөр нь шинжилгээнд харьцуулах загвар болгон ирүүлсэн Х/Б гэсэн бичвэртэй дугуйгаар, 9 гэсэн дугаартай дугуйн мөр нь шинжилгээнд харьцуулах загвар болгон ирүүлсэн У/Б, У/З талын дугуйнуудын аль нэгээр, 5 гэсэн дугаартай дугуйн мөр нь У/З гэсэн бичвэртэй дугуйгаар дарагдаж гарсан байж болно.

5. Хээний ерөнхий шинж тэмдгийг үзлэг ба шинжилгээ, зургийн үзүүлэлтээс үзнэ үү гэх дүгнэлт /хх-2 91-92 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг үүсгэх тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 03 тал/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 4-10 тал/, дахин хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 12-16 тал/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-19 тал/ тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-20-21 тал/  цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-22-28 тал/, харьцуулсан шинжилгээнд дээж авсан тэмдэглэл /хх 33-34 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / хх-37-42 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 05 дүгээр сарын 08-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №124 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №164 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцсан зохицуулагчийн шинжээчийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 39 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3499 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт, Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын цагдаагийн газрын шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 685 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2924 дугаартай дүгнэлт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 124 тал/ зэрэг нотлох  баримтуудыг  шинжлэн судлав.

Хэрэгт авагдаж бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шүүгдэгч З.Б  амь хохирогч Д.Б  нар нь нутгийн хүмүүс болох А.Цэдэв, Д.Цоож, Ж.Т , Ш.Амархүү, Л.Баттулга нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хамгийн сүүлд Ш.Амархүүгийн гэрт 0.75 литрийн Ерөөл архи ууж тэднийхаас шүүгдэгч З.Б нь Д.Б ыг мотоцикль дээр нь хүргэж өгнө гэж гарсан ба маргааш өглөө нь буюу 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өглөө Д.Б   гудамжинд машинд чирэгдсэн байдалтай нас барсан хэвтэж байсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримтын талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалбал: гэрч А.Цэдэвийн ...2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 20 цагийн үед  гэртээ байхад  манай нутгийн З.Баянмөнх,  Д.Цоож,  Ж.Т ,  Ш.Амараа,  Л.Тулга  нар орж ирсэн.  Тэд манайд ирэхдээ боргио нэртэй 2.5 литрийн  1 ширхэг пиво,  Ерөөл нэртэй  0.5 литрийн  1 шил архитай ирсэн.  Тэгээд бид нар бөөнөөр архи пивоо хуваагаад ууцгааж байхад Баянжаргал гаднаас бага зэргийн   архи уусан бололтой 21 цагийн алдад орж ирсэн. Тэгээд Д.Б  манай гадаа мотоциклио үлдээгээд Д.Цоож, Ж.Т , Ш.Амархүү талийгаач  нарын хамтаар  Б  машинд сууцгаагаад  манайхаас  гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар тал/,

гэрч Л.Баттулгын ... А.Цэдэвийн гэрт очиход Д.Цоож,  Ж.Т , З.Баянмөнх, А.Цэдэв нар дээр талийгаач Д.Б  нэмээд ирчихсэн байсан. Тэгээд бид нар архи пивоо ууж дуусаад 21 цаг 30 минутын үед тарцгаасан.  А.Цэдэвийн гэрээс би түрүүлж ганцаараа  мотоцикльтойгоо  гарч яваад  харьсан ба  З.Б нь  бусад хүмүүсийг гэрт нь  машинтайгаа хүргэж өгнө гээд  үлдэцгээсэн гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар тал/,

гэрч Ж.Т , Д. Б  нарын ... Би 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр  З.Баянмөнхтэй Хар дэлгүүрийн ойролцоо саарал өнгийн суудлын машинтай явж байхад тааралдсан. Тэгээд бид тав нийлээд Номуун хүнсний дэлгүүрээс 1 шил Ерөөл нэртэй 0.5 литрийн архи, 2.5 литрийн Боргио нэртэй пиво худалдан аваад А.Цэдэвийн гэрт очиж уусан. Тэгээд бид нар архиа ууцгаагаад сууж байтал Л.Баттулга эмнэлэг орж тариа хийлгэнэ гээд гараад явсан хойгуур талийгаач Д.Б  гаднаас мотоцикльтой нэлээд халамцуу байрын орж ирсэн. Бид нар бөөнөөрөө архиа 20 цагийн алдад ууж дуусгаад А.Цэдэвийн гэрээс явахаар хамтдаа гарсан. Би Баянмөнхөөр гэрийнхээ ард талын гудамжинд буулгуулсан ба З.Б машинд Ш.Амархүү,талийгаач Д. Б  , Д.Ц нар цаашаа явсан гэх мэдүүлэг /хх 56, 2х-159-160 дугаар  тал/,

гэрч З. …гэрээс З.Б талийгаач Д.Б  хоёр 23 цагийн хавьцаа Д.Б ыг мотоцикль байгаа газар нь хүргэж  өгнө гээд гарч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 55 , 2х-87-88 дугаар тал/,

гэрч Ш.А...намайг талийгаач Д.Б , З.Б хоёр  хүргэж  өгөхөөр явсан юм. Тэгээд бид гурав очоод 0.75 литрийн Ерөөл нэртэй  архийг хувааж ууцгаасан ба архиа ууж  дуусаагүй байтал Д.Б , З.Б хоёр  манайхаас гарч  явсан. Ямар ч байсан Д.Б ыг мотоцикль байгаа газар нь хүргэж өгнө гээд байсан…гэх мэдүүлэг / 1 хх-ийн 57, 2х 84-85 тал/,

гэрч Д.Э... 2015 оны 4 дүгээр сарын 12-13-ны өдөр шилжих шөнө ажил дээрээ буюу гурилын үйлдвэрийн ажилчдын байрны баруун үзүүрт нь манаачийн байр байдаг ба тэндээ байсан. 22 цагийн үед арын поольны манаач Амархүү 2 танихгүй хүний хамт ертөнцийн зүгээр баруун талаас саарал өнгийн Экстрал маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд үйлдвэрийн зүүн урд зүгт машинаа үйлдвэрлүү буюу ерөнцийн зүгээр чанх хойд зүгт харуулж тавиад үйлдвэрийн хашаанд байдаг ажилчдын байрны ар талд байх гэрлүүгээ тэр 2 залууг дагуулж орсон. Түүнээс хойш 30-40 минутын дараа Улаанбаатар хотоос үйлдвэрийн дарга Оргилхүү, Эрхэмбаяр, Тунгалагтамир нартай хамт бараа аваад Портер маркийн машинтай ирсэн. Тэднийг ирэхэд үйлдвэрийн хаалга цоожтой байсан ба Оргилхүү, Ганчимэг нар хаалгаа өөрсдөө онгойлгоод орсон. Хашаан дотор орж авч ирсэн бараагаа буулгачихаад Эрхэмбаяр, Тунгалагтамир нар байрлуугаа орсон. Оргилхүү, Ганчимэг нар гэрлүүгээ явсан. Тухайн үед би авч ирсэн барааг нь хамт буулгачихаад харуулын байрлуугаа орох гээд байж байхад Амархүүгийн гэрт байсан хүмүүс архи уугаад байх шиг байсан. Тэгээд цаг орчмын дараа нөгөө танихгүй өндөр нам 2 залуу нэгнийгээ сугадаад нилээн согтсон байдалтай Амархүүгийн гэрээс гарч ирээд манай байрны хажуугаар нэгнийгээ дагуулаад чирсэн байдалтай хашааны хаалгаар гараад машинаа асаагаад ертөнцийн зүгээр баруун тийш гэрэл нь тусаад нилээн өндөр хаазлаад яваад өгсөн. Тухайн үед нилээн харанхуй байсан, 23 цаг болж байсан байх. Би тухайн үед үйлдвэрийн баруун талд байрлах гражийн хажуугаас гадаа үйлдвэрийн хашаан дотроос хараад зогсож байсан. Манаачийн байрны гэрэл цонхоор тусаад тэр 2 хүн надад чөлөөтэй харагдаж байсан. Тэгээд удаа ч үгүй хашааныхаа явган хүний хаалгыг цоожилсон. Тэгэхэд тэр машин явсан байсан. Миний санаж байгаагаар Экстрал гэдэг саарал өнгийн машин байсан. Тэгээд би байрлуугаа орсон. Маргааш өглөө нь манай нярав Булган гэх залуу 09 цагийн үед орж ирээд танай хашааны урд согтуу хүн хэвтэж байна гэж хэлсэн.  Булгантай хамт тэр хүнийг очиж үзэхэд Амархүүгий гэрт ирсэн 2 залуугийн нэг нь байсан ба доошоо хараад хэвтсэн байдалтай  дээлтэй хүн байсан. Тэр үед Амархүү ирээд цагдаад мэдэгдсэн. Тухайн үед тэр хүнийг ерөөсөө хөдөлгөлгүй байж байгад цагдаад хүлээлгэж өгсөн. Тэгсэн цагдаа болон эмнэлэг ирээд тэр хүнийг нас барсан гэж хэлсэн. Өглөө нь намайг очиж үзэхэд манай хашааны хүн ордог хаалганы хажуугаас баруун тийш ойролцоогоор 50 орчим метр газарт чирэгдсэн байдалтай мөр нь тод үүссэн байсан харахад машинаас чирэгдээд нас барсан байж магадгүй гэмээр харагдаж байсан. Тухайн өдөр манай үйлдвэрээр өөр гадны хүн орж гараагүй.

Маргааш өглөө нь Оргилхүү өөрийнхөө Ланд-80 машинаа хойд явган хүний хаалгаар орж ирээд гражаас гаргаад эхнэртэйгээ хамт Булган явсан гэж манай нэг ажилтан хэлсэн. Намайг өглөө босоход хашааны хаалга түгжээтэй байсан гэх мэдүүлэг / 3-хх 20-23 тал/,

 гэрч Д.Ж өгсөн: ... шөнө 01-ээс 02 цагийн үед байх өөрийнхөө 95855710 дугаарын утсаар надруу залгаж яриад би машинтайгаа харьж явна замдаа жаахан төөрөлдөөд байна чи гэрэл тусгаад дахь гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад мотоциклийн гэрэл асааж үлдээгээд гэртээ ороод байж байтал удалгүй машинтай ирсэн. З.Б нь гэртээ орж ирээд ямар нэгэн зүйлийн талаар ярилгүй унтаж амарсан. Намайг өөрт нь ойртоход архи үнэртэж байсан ба гаднаас нь харахад согтолтын хувьд харьцангуй хэвийн зүгээр харагдаж байсан ба ер нь бол архи уусан нь бол мэдэгдэж байсан. Харин хэр их согтсон байсныг бол хэлж мэдэхгүй байна. Би нөхрийгөө ирснээс хойш унтаж амарсан ба гадагшаа гарч машинаа харж үзээгүй гэх мэдүүлэг /хх 58-59 тал/,

гэрч Д.Б өгсөн: Манайх З. Б ахынхтай саахалт байдаг ба  2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр сумын төв орох ажилтай гээд явсан. Буцаж хэзээ, хэдэн цагийн үед хэнтэй ирсэн талаар хэлж мэдэхгүй байна. 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 09 цаг өнгөрч байх үед машин нь гэрийнхээ гадаа байхаар нь л ирсэн талаар нь мэдсэн гэх мэдүүлэг /хх-60 тал/,

гэрч Ц.Э, Д. Т нарын... би 2015 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө Улаанбаатар хотоос оройдоо Оргилхүү, Тунгаа нарын бараа ачиж дотор машинтай ирсэн юм. Тэгээд гурилын үйлдвэрийн хашаан дотор буулгаад Оргилхүү эхнэрийн хамтаар гэрлүүгээ харихаар  явсан. Тунгаа бид хоёр гурилын үйлдвэрийн хашаан дотор байдаг ажилчдын байранд орж унтахаар явсан. Тэгээд бид хоёр нэлээд шөнө орой болчихсон хойно унтаж амарсан. Тэгээд өглөө эрт зам дээр хүн унтаж амарч байна гэж хүн хэлсэн өөр ямар нэгэн зүйл хэлээгүй ба би ч нээх тоолгүй босоогүй. Тэгтэл Булганбаатар надад зам дээр хүн унтаж байсан талаар хэлсэн юм. Тэрнээс би өөрөө очиж үзээгүй гэх мэдүүлэг /хх-219 тал, 2х-161-162 дугаар тал/,

гэрч Д.Г ...  Манайх гурилын үйлдвэрийнхээ хойд талын хашаанд оршин суудаг юм. Тэр өдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатр хотоос нөхөр Оргилхүү нь үйлдвэрийн ажилчин болох Эрхэмбар, Тунгалагтамир нарын хамтаар ирсэн юм. Тэгээд бид нар гурилын үйлдвэрийн хашааны урд талд дунд гарын суудлын саарал өнгийн жийп машин зогсож байсан юм. Манай үйлдвэрийн хашаа байнгын цоожтой байдаг ба хаалгаа онгойлгон орж ачаагаа буулгасан юм. Тэгээд бид нар ачаагаа буулгаад 21 цаг 30 минутын орчим буцааж гарах гээд явж байтал тогооч Алтантуяагийн нөхөр Ш.Амархүү нь манаачийн гэрээс гарч ирээд надруу хандан хэл амаар бага зэргээр доромжилсон юм.  Би өөдөөснь  бага зэрэг хэрэлдэж маргалдсан юм. Тэгээд би нөхөр Оргилхүүгийн хамтаар хашааны хаалгаа түгжээд гэрлүүгээ явсан юм. Манай хоёр ажилчин ажилчдын байрандаа амрахаар явсан юм. Тэгээд нөхөр бид хоёр Булган аймгийн төврүү явах ажилтай байсан ба өглөөний 05 цаг 30 минутын орчим үйлдвэрийн хашаандаа орж машинаа асааж гарч ирсэн юм. Тэгтэл манай нөхөр гаднаас орж ирээд үйлдвэрийн хашааны урд талруу , буюу ертөнцийн зүгээр баруун талд нь нэг хүн зам дээр унтаж байх шиг байна гээд хэлээд орж ирсэн юм. Тэгэхээр би өчигдөр Амархүүгийн гэрт байсан хүмүүсийн нэг нь архи ууж тасраад унтаж байгаа юм болов гэж хэлж байсан ба хэсгийн төлөөлөгч Анхбаяр луу 5 цаг 40 минутын үед залгатал утас нь авахгүй байсан юм. Нөхөр бид хоёр Булган явах хүнээ авахаар гэрээсээ гараад явсан юм. Харин зам дээр хүн хэвтэж байсан газарт юу болсон талаар нарын ширийн зүйлийг өөрсдөө харж үзээгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Сүүлд нь сонсоход үйлдвэрийн хашааны урд унтаж байна гэсэн хүн нь нас барсан байсныг мэдсэн гэх мэдүүлэг /хх-220 тал/

гэрч З.О өгсөн ... Урд том хаалгаараа машинтайгаа гараад явж  байхад шороон зам дээр нэг дээлтэй хүн баруун зүгт нүүрэн хэсгээрээ харсан байдалтай хэвтэж байхаар нь …би хөөе гэж  2-3 удаа  дуудсан чинь  ямар нэгэн хариу өгөхгүй дуугарахгүй хэвтээд байсан юм. Тэгэхээр нь би машинаа унаад  гэрлүүгээ очиж  эхнэрийгээ аваад  хүмүүсээ аваад шууд Булганы төв рүү  хөдөлсөн.  Манай эхнэр хэсгийн төлөөлөгч Анхбаяр руу утсаар мэдэгдэх гэж залгасан юм. Нас барсан эсэхийг нь би мэдээгүй. Согтуу хүн тасраад зам дээр хэвтэж байгаа юм болов уу гэж бодсон... гэх мэдүүлэг / хх-ийн 221,хх-3-39/ дүгээр тал/,

Шинжээч эмч Г.Ганчимэгийн ... Би 2015 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн шинжээч тогтоолоор Булган аймгийн Дашинчилэн сумын эрүүл мэндийн төвийн цогцос хадгалах өрөөнд талийгаач Д. Б  ын цогцсонд нас барсан шалтгаан болон тогтоолд дурдагдсан асуудлуудыг тогтоох зорилгоор задлан шинжилгээ хийсэн.Талийгаач нь цээж хэвлийн хөндийн эрхтэнүүдийн хавсарсан битүү гэмтлийн улмаас олон эрхтэний дутагдалд орж нас барсан нь задлан шинжилгээгээр тогтоогдсон. Зулгаралт гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн налуу хэмийн хүчний үйлчлэлээр үүснэ. Цээжний хөндийн  битүү гэмтэл нь тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх, түлхэх, түрэх зэргийн алинд нь ч үүсэх боломтой  гэх мэдүүлэг / 2хх-238-239 дугаар тал/,

гэрч П.Б өгсөн: Би 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өглөө 8 цаг 45 минутанд ажилдаа ирээд үйлдвэрийн урд хаалгаар орох гээд явж байхад үйлдвэрийн урд хаалганаас 20 орчим метр зайд толгой нь баруун зүгт харчихсан, саарал дээлтэй ногоон хүрэмтэй эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Тухайн үед салхинд дээл нь хөдлөөд байхаар нь согтуу хүн унтаж байна гэж бодсон. Хэн гэдгийг нь таниагүй. Үйлдвэрлүү ороод манаач Амраагаас гадаа юун хүн хэвтэж байгаа талаар асуухад өчигдөр орой манайд Баянмөнх, Баянжаргал нар ирж архи уугаад шөнө  явсан. Тэгэхээр Баянжаргал мөн юм шиг байна гэхээр нь би Амраагийн эхнэрийн хамт очиж үзэхэд Баянжаргал мөн ба толгойноос нь цус гараад газар шингэсэн байдалтай нас барсан байсан. Ойр хавьд ямар нэгэн хүн болон машин тэрэг байгаагүй. Тэгээд би хүмүүст утсаар мэдэгдсэн. Санаж байгаа нь Тамгын газрын иргэний бүртгэл мэдээллийн ажилтан Баянжаргалд хэлсэн. Тэгээд би болсон хэргийн талаар манаач Амраагаас асуухад талийгаач Баяжаргал, Б хоёр  Б машинтай ирж 1 шил 0.75 литрийн ерөөл архи уугаад шөнө  явсан гэсэн. Хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Ирэхдээ нилээн согтуу ирсэн гэж байсан гэх мэдүүлэг /хх 33-37 тал/,

гэрч Ш.Г өгсөн: 2015 онд байх сар өдрийг нь санахгүй байна. Булган аймагруу Оргилхүү ахын хамт тариаланчдын зөвлөгөөнд явахаар болсон.  Өглөө 06 цагийн орчим Оргилхүү ах эхнэр Ганчимэгийн хамт намайг гэрээс маань ирж авсан. Тэгээд хойд хорооноос Оюунцэцэг эгчийг аваад дөрвүүлээ Булган аймаг руу явсан. Бүрэгхангай сумын ойролцоо бие засахаар зогссон. Тэгтэл Оргилхүү ахын утас дугарсан. Оргилхүү ах утсаар ярьж байгаад машинд орж ирээд манай тэнд хүн нас барсан байна гэсэн гэх мэдүүлэг /хх 44, 45 тал/,

гэрч Д. О...Талийгаачийг нас барснаас хойш 2 хоногийн дараа З. Б хамаатан З. Отгон,эмэгтэй дүү, мөн хамаатны 3 хүүхэн ирээд 400000 төгрөг авдран дээр нь тавиад яваад өгсөн. Маргааш нь Б эхнэр Жавхлант, эгч Догсмаа, том эгчийн хүү Ганзориг,Долгор нар ирээд эхнэр нь надад 1200000 төгрөг буяны ажилд зориулаарай гээд өгсөн. Тэгэхээр нь би ямар орой ирж уулзаж байна аа талийгаачийг маргааш нутаглуулах гэж байна гэхэд Б хойшоо Булган явсан...би дүүрсэн хүн ар гэрт нь өгөөрэй гэсний дагуу өгч байгаа гэсэн бид машинд сууж ярилцсан, 7 настай настай охинд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаар ярихад Догсмаа бид ярьж байгаа зүйл байгаа санаа зоволтгүй гэж байсан гэх мэдүүлэг /1хх-169-170 дугаар тал/,

гэрч Л.О өгсөн: энэ хэргийн талаар харж үзсэн зүйл байхгүй. Харин нутгийн хүмүүс ярихдаа З.Б түрүүлээд гэрлүүгээ харьлаа гээд гарсны дараа нь Д.Б  гуайг тээврийн хэрэгслийн ард нь байж байгаад чирэгдсэн гэж сонсож байсан. Энэ талаар нутгийн хүн хоорондоо ярьж байхыг сонсож байсан. Өөр надад хэлэлх зүйл байхгүй  гэх мэдүүлэг / 2-хх- 119 тал/,

гэрч Д. М, Б. Бнарын өгсөн:...Миний сонссоноор Б Баянжаргал нар нь архи ууж байгаад , Б нь машинаа хөдөлгөх үед  Баянжаргалыг дайрсан гэж нутгийн хүмүүс ярьж байхыг сонссон гэх мэдүүлэг /2хх-123, 125 тал/,

талийгаач нь цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтлийн улмаас олон эрхтэний дутагдалд орж нас баржээ гэх Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 05 дүгээр сарын 08-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт,

 талийгаачийн цусанд 2,55 хувийн этилийн спирт илэрсэн талаар Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №164 дугаартай дүгнэлт,

 замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөн нь тогтоогдохгүй, зам тээврийн осол хэргийн шалтгааныг тогтоох боломжгүй гэх Булган аймаг дахь цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцсан зохицуулагчийн шинжээчийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт, Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын цагдаагийн газрын шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 685 дугаартай дүгнэлт,

хэргийн газраас илрүүлсэн тээврийн хэрэгслийн явагч хэсгийн тэмдэглэсэн мөр тээврийн хэрэгслээс хураан авсан явагч хэсгийн мөртэй тус тус ерөнхий шинжээрээ тохирч байна гэх Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 39 дугаартай дүгнэлт,

 ахлах шинжээч Д. Батнасангийн 39 тоот дүгнэлттэй санал нийлж байна гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3499 дугаартай дүгнэлт,

 Улбар шар өнгийн бүсэнд үүссэн цооролт нь хүчтэй үйлчлэлийн нөлөөгөөр үрэгдэж, сэмэрч цоорсон байна гэх Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт,

 Шинжилгээнд тэнцэж буй 8 гэсэн дугаартай дугуйн мөр нь шинжилгээнд харьцуулах загвар болгон ирүүлсэн Х/Б гэсэн бичвэртэй дугуйгаар, 9 гэсэн дугаартай дугуйн мөр нь шинжилгээнд харьцуулах загвар болгон ирүүлсэн У/Б, У/З талын дугуйнуудын аль нэгээр, 5 гэсэн дугаартай дугуйн мөр нь У/З гэсэн бичвэртэй дугуйгаар дарагдаж гарсан байж болно гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2924 дугаартай дүгнэлт,

 хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 4-10 тал/, дахин хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 12-16 тал/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-19 тал/ тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-20-21 тал/  цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-22-28 тал/ зэргээр нотлох баримтууд хэрэгт авагдсан ба  нотлох баримтуудаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч З.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө согтуугаар 32-02 БУЛ улсын дугаартай “Экстрал” маркийн машинтай  Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн нутаг Гандан хороо Гурлын үйлдвэрийн урдуур явдаг шороон зам дээр амь хохирогч Д.Б ыг унаж явсан мотоцикль дээр нь хүргэж өгнө гэж гараад машинд сууж амжаагүй байхад нь хөдлөн түүний биед  цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл учруулж,  амь хохирогч нь  олон эрхтэний дутагдалд орж нас барсан болох нь дээрх тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл З. Б нь шөнийн цагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто машин хөдөлгөж хөдөлгөөнд оролцож болохгүй ,хүн болон эд зүйл дайрч болзошгүй гэдгийг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр хайхрамжгүй хандаж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрхи гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн нас барсан шалтгаан шүүгдэгчийн учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ.  

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27 дугаар зүйлийн 27.3-т “ гэмт хэргийг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэхгүй үйлдсэн бол хайхрамжгүй хандсан гэж үзнэ” гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хайхрамжгүй хандах төрлийг тодорхойлон заажээ.

Хуулийн энэхүү зохиоцуулалтаас үзэхэд гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэхгүйгээс үйлдсэн нь хайхрамжгүй хандах гэм буруугийн үндсэн шинж байна.

Аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь хүний ухамсартай үйл ажиллагааны илрэл болохын хувьд өөрийн хүсэл зоригийн чиглэлтэй буюу тодорхой зорилготой, сэдэлттэй байдаг бөгөөд энэ нь хайхрамжгүй хандахад ч хамаарна.

Иймд шүүгдэгч З.Б согтуугаар 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө согтуугаар Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гандан хороо” гурилын үйлдвэрийн урдуур явдаг шороон зам дээр 32-02 БУЛ улсын дугаартай “Экстрал” маркийн машин жолоодож явах үедээ Д.Б ыг болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т хамаарч байх тул ялаас өршөөн хэтрүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч З. Б түүний өмгөөлөгч Д. Оюунчимэг, Э. Ганбат нар нь шүүгдэгч З.Б бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийг үйлдээгүй, түүний гэм буруу тогтоогдохгүй тул түүнд холбогдох хэргийг цагаатгах үндэслэлтэй гэж  мэтгэлцэж байгаа боловч энэ нь дээрх түүний гэм бурууг тогтоож байгаа  шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар  үгүйсгэгдэж байна.

  Шүүгдэгч З.Б ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд  тооцов.

Шүүгдэгч З.Б гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирч, хүнд хор уршиг учирсан байх ба хохирогч Г.Мягмар, Г.Э  нар  нь оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал 11694438 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү охин Б.Амаржаргалыг 16 нас хүртэл 24122050 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 12, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн  2 удаа Улаанбаатараас Булган аймагт ирж, очих унааны зардал 64400 төгрөг, малчин ажиллуулсаны хөлс, орлого 36 сая төгрөг тус тус нэхэмжилснээс шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн 1600000 төгрөг,өмгөөллийн хөлс 1000000 төгрөгийг хасч тооцон, нотлох баримтын шаардлага хангасан оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал шүүгдэгч З.Б 9158838 төгрөг гаргуулж, хохирогч Б. Мягмар, Г. Эрдэнэцэцэг нарт олгох ,тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүний хувьд талийгаач Баянжаргал нь тодорхой ажил хөдөлмөр эрхлэдэггүй байсан ба талийгаачийн охин Б. А 2015 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр сард 195000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж  тогтоогдсон байна. Тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 195000 төгрөг байсан ба төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадвартай этгээдэд оногдох хэсгийг хасч тооцоход нэг хүнд 48750 төгрөг ногдож байгаа нь тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү гарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 24122050 төгрөгийг хэрэгсэхгүй болгох,  харин малчин авч ажиллуулсаны хөлс болон олох байсан орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  дурьдаж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар өмгөөлөгчид төлсөн зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамруулсан боловч мөн хуулийн 11.5 дугаар зүйлд уг зардал төлөх талаар тусгайлан зохицуулаагүй байна. Харин хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1- дэх хэсэгт “ өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс тогтоосон хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно гэж өмгөөллийн үйлчилгээний  хөлсний талаар заасан байх тул шүүхээс өмгөөллийн хөлс 1 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч З. Б холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хүсэлтээр гэрч Ш. Амархүү, Алтантуяа нарыг шүүгчийн захирамжаар цагдаа албадан ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 52800 төгрөгийг Булган аймгийн тамгын газар төлсөн баримт хэрэгт авагдсан байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 52800 төгрөгийг шүүгдэгч З. Баянмөнхөөс гаргуулж Булган аймаг дахь шүүхийн тамгын газарт олгох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч З. Б 8х7 харьцаатай палкаар хийсэн урд талдаа 3 модон цонхтой 3х6 харьцаатай үүдний таамбартай, төмөр дээвэртэй, хуучин эдэлж хэрэглэж байгаа байшин, 50 тооны 3-4 насны эм хонь зэргийг гаргуулж хохирол нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх зардалд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг үс, шороо, хумс, Экс нэртэй 0.5 литрийн архи 1 ширхэг зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хар өнгийн ноосон малгай, саарал өнгийн подволк, хар өнгийн ноосон цамц, цайвар өнгийн эрээн цамц, хөвөнтэй дээл, ногоон өнгийн хүрэм, дотоож, хос хар гутал, хос цагаан өнгийн бээлий, бүс, хос хөлийн ороолт, хар өнгийн оймс, хар өнгийн  дотуур өмд, хайрцагтай хар өнгийн 2 нүдний дуран, атвёрка 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г. Эрдэнэцэцэгт, 2015 оны 4 дүгээр  сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож “Экстрал” маркийн 32-02 БУЛ улсын дугаартай авто машин,  4 ширхэг дугуй, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт өмчлөгч эзэмшигч З. Б тус тус олгохыг шүүгчийн туслах Өсөхбаярт даалгаж шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч З.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

           ТОГТООХ нь:    

1.  Шүүгдэгч Бовогт З. Б бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсгай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар шүүгдэгч З.Б  4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй

3.  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1-т заасныг баримтлан Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч З.Б  оногдуулсан 4 жилийн хорих ялаас  өршөөн хэтрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг үс, шороо, хумс, Экс нэртэй 0.5 литрийн архи 1 ширхэг зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт усгах комисст даалгаж, хар өнгийн ноосон малгай, саарал өнгийн подволк, хар өнгийн ноосон цамц, цайвар өнгийн эрээн цамц, хөвөнтэй дээл, ногоон өнгийн хүрэм, дотоож, хос хар гутал, хос цагаан өнгийн бээлий, бүс, хос хөлийн ороолт, хар өнгийн оймс, хар өнгийн  дотуур өмд, хайрцагтай хар өнгийн 2 нүдний дуран, атвёрка 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г. Эрдэнэцэцэгт, 2015 оны 4 дүгээр  сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож “Экстрал” маркийн 32-02 БУЛ улсын дугаартай авто машин,  4 ширхэг дугуй, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт өмчлөгч эзэмшигч З. Баянмөнхөд тус тус олгохыг шүүгчийн туслах Өсөхбаярт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч З. Баянмөнхөөс 8х7 харьцаатай палкаар хийсэн урд талдаа 3 модон цонхтой 3х6 харьцаатай үүдний таамбартай, төмөр дээвэртэй, хуучин эдэлж хэрэглэж байгаа байшин, 50 тооны 3-4 насны эм хонь зэргийг гаргуулж хохирол нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх зардалд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй

6. Шүүгдэгч З.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдсугай.

7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар шүүгдэгч З.Б 9158838 төгрөг гаргуулж, хохирогч Б. Мягмар, Г. Эрдэнэцэцэг нарт олгох, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 1000000 төгрөг, тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү 24122050 бүгд 25122050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, малчин авч ажиллуулсаны хөлс болон олох байсан орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 52800 төгрөгийг шүүгдэгч З. Баянмөнхөөс гаргуулж Булган аймаг дахь шүүхийн тамгын газарт олгосугай.

 9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

   11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.                                                                      

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНДУЛАМ