Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 317/ШШ2025/00959

 

 

 

 

2025 07 03 317/ШШ2025/00959

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

*** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч: байранд байрлах ***-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух Бн овогт Нн ***,

Хариуцагч: тоотод оршин суух Бн овогт Сн *** нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 37.398.446,98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд Н.***, С.*** нараас 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 37.398.446,98 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

2.-Хариуцагч Н.***, С.*** нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.***, С.*** бид ***-ийн гэрээний үүрэгт 37.398.446,98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 37.398.446,98 төгрөгийг 6 хувааж 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10.699.223,49 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 10.699.223,49 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Төлж барагдуулаагүй тохиолдолд ***өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, *** аймгийн *** сумын 2-р баг, Асгат хаягт байршилтай 56 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ***өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *** дугаарт бүртгэлтэй, *** аймгийн *** сумын ***гудамж *** тоот хаягт байршилтай 500 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, Иргэн ***өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ***дугаарт бүртгэлтэй, *** аймгийн *** сумын 1-р баг, Талын уул Муу усны ам 2 хаягт байршилтай 302,603 м.кв талбайтай үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газраар үүргийн гүйцэтгэл хангуулахад татгалзаж зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч *** нь хариуцагч Н.***, С.*** нарт холбогдуулан гэрээний үүрэгт 37.398.446,98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.

3..Хариуцагч Н.***, С.*** нар нь нэхэмжлэлийн шаардлага 37.398.446,98 төгрөгийг 6 хувааж 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10.699.223,49 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 10.699.223,49 төгрөгийг тус тус төлж барагдуулах, заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ***өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, *** аймгийн *** сумын 2-р баг, Асгат хаягт байршилтай 56 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ***өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *** дугаарт бүртгэлтэй, *** аймгийн *** сумын ***гудамж *** тоот хаягт байршилтай 500 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, Иргэн ***өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ***дугаарт бүртгэлтэй, *** аймгийн *** сумын 1-р баг, Талын уул Муу усны ам 2 хаягт байршилтай 302.603 м.кв талбайтай үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газраар үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрсөн нь тэдний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.***, С.*** нар нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар хариуцагч Н.***, С.*** нар нь нэхэмжлэлийн шаардлага 37.398.446,98 төгрөгийг 6 хувааж 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10.699.223,49 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 10.699.223,49 төгрөгийг тус тус төлж барагдуулах, заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ***өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, *** аймгийн *** сумын 2-р баг, Асгат хаягт байршилтай 56 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ***өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *** дугаарт бүртгэлтэй, *** аймгийн *** сумын ***гудамж *** тоот хаягт байршилтай 500 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, Иргэн ***өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ***дугаарт бүртгэлтэй, *** аймгийн *** сумын 1-р баг, Талын уул Муу усны ам 2 хаягт байршилтай 302.603 м.кв талбайтай үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газраар үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *** нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415.142 төгрөгийн тал хувь 207.571 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 207.571 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 207.571 төгрөгийг хариуцагч Н.***, С.*** нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч ***-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ