Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 197/ШШ2025/08342

 

 

 

 

 

 2025            06           20                                            197/ШШ2025/08342

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ****-р хороо, жигжиджав, ******, ****** давхарт байрлах “С” ХХК /регистрийн дугаар **********/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ******-р хороо, ****** хороолол ****** байр ******* тоотод оршин суух М-ын Э /регистрийн дугаар *******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэг 2,232,078.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Хариуцагч М.Э нь өөрийн оршин суух хаягаар 2025 оны 5 сарын 2-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг гардаж авсан өдөр гэж үзсэн.

Гэвч хариуцагч М.Э-д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт зааснаар хорооны Засаг даргад хүлээлгэн өгсөн, утсаар мэдэгдсэн ч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүнийг эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлттэй байгааг илэрхийлсэн тул хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч “С хариуцагч М.Э-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг 2,232,078.83 төгрөгийг нэхэмжилж шаардлагаа тодорхойлж, хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

4.Хариуцагч М.Э нэхэмжлэгч “С” ХХК-тай 2021 оны 11 сарын 10-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 2,349,900 төгрөгийг 24 сарын хугацаагаар, нэг сарын 3,3 хувийн хүүтэй зээлж, хугацаандаа төлөөгүй тохиолдолд  “нэмэгдүүлсэн хүү нь төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20 хувь байна” гэж тохиролцон гэрээнд гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбар / 9-11-р хуудас/-аар тогтоогдож байна.

Гэрээний эргэн төлөлтийн хуваарь болон зээлийн дансны хуулгаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,013,000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээгээр төлөгдөөгүй үүрэг үндсэн зээлийн төлбөр 1,122,339.49 төгрөг, зээлийн хүү 950,347.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 150,091.64 төгрөгийг хариуцагч М.Э төлөөгүй болох нь нотлогдсон.

5. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8-д “эрх бүхий хуулийн этгээд- гэж хуульд заасны дагуу Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг” гэж заасан.

Нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хорооноос үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг авсан байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ байна.

Иймд мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж зааснаар хариуцагч М.Э гэрээний дагуу төлөөгүй үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй болно.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй.” гэж зааснаар хариуцагчаас нотариатын шимтгэлд төлсөн 9,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

6.Иймд хэрэгт авагдсан баримт дээрх хуулийн хүрээнд хариуцагч М.Э-аас зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 1,122,339.49 төгрөг, зээлийн хүү 950,347.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 150,091.64 төгрөг, нийт 2,232,078.83 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

7.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,700 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, хариуцагчаас 50,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.Э-аас зээлийн гэрээний үүрэг 2,232,078.83 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,700 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, хариуцагчаас 50,700 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА