Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/09001

 

 

 

 

 

     2025        07          04                                             197/ШШ2025/09001

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ****-р хороо, хаппи таун ******  байр ***** тоотод оршин суух, М-гийн Д /регистрийн дугаар *****/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн *******-р хороо, зүүн ард аюуш, ******р гудамж, ****** тоотод оршин суух О-ын А /регистрийн дугаар ******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн 4,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Д, хариуцагч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч О.А-ээс машин засуулахаар шилжүүлсэн 4,650,000 төгрөгийг машин засаагүй тул буцаан төлүүлэхээр шаардлагаа тодорхойлж, хариуцагч О.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, машиныг зассан гэж маргаж оролцсон.

3.Хариуцагч О.А нь нэхэмжлэгч М.Д-той 2024 оны 6 сарын 28-ны өдөр 76-79 УНА улсын дугаартай автомашиныг засахаар амаар тохиролцон, урьдчилгаа төлбөрт 4,650,000 төгрөгийг шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргасан зардлын баримтын хуулбар /7-9-р хуудас/, талуудын тайлбараар тогтоогдож байна.

4. Энэхүү талуудын хооронд хийсэн тохиролцоо болох хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан гэрээнийг шинжийг хангаж байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж зааснаар дээрх тохиролцоо буюу мөнгө шилжүүлсэн нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзнэ.

5. Зохигч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар хэн аль нь маргаагүй бөгөөд харин машин засаагүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч засуулах гэж өгсөн мөнгийг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж зааснаар захиалагч  тал болох нэхэмжлэгч М.Д тухайн ажил гүйцэтгэх гэрээний үүрэг гүйцэтгээгүйгээс шалтгаалж гэрээг цааш үргэлжлүүлээгүй байх тул төлбөрийг шаардах эрхтэй юм.

6. Нэхэмжлэгчээс гаргасан баримтыг судлахад оношилгооны хуудаст 76-79 УНА улсын дугаартай автомашины кондейшны радиатор солих, сэнс, сэнсний хүрээ солих, сорох хоолой солих, дээд трубо шланк солих, жанам засуулах, EGR ком цэвэрлэгээ хийх шаардлагатай гэсэн байх бөгөөд “Ю” ХХК-ийн үнэлгээний тайлангаар 5,547,000 төгрөгийн сэлбэг эд анги солиулах гэж тогтоосон тул хариуцагч гэрээгээр тохирсон үүргийг зөрчсөн буюу эд ангийг засварлаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

Харин хариуцагч гупер комоор нь сольсон, их гэрлийн 2 рам, сорох хоолой янзалж, мотор угаасан гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. “ гэж зааснаар нотлох баримтын шаардлага хангасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул тайлбарыг үнэн зөв гэж тооцоогүй болно.

Тиймээс ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүрэг болох автомашиныг завсарлах үүргээ гүйцэтгээгүй тул төлбөрийг ажил гүйцэтгэгч тал буюу хариуцагч О.Ариунболд захиалаг болох нэхэмжлэгч талд буцаан төлөх үүрэгтэй байна.

7. Иймд хариуцагч О.А-ээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 4,650,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Д-т олгохоор шийдвэрлэв.

8. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,350 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, хариуцагчаас 89,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч О.А-ээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 4,650,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М.Д-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,350 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, хариуцагч О.А-оос 89,350 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М.Д-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА