| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/08680/И |
| Дугаар | 197/ШШ2025/09006 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/09006
2025 07 04 197/ШШ2025/09006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0-р хороо, 0-р хороолол, 0 тоотод оршин суух хаягтай, Х-гийн Ж /регистрийн дугаар 0000000/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0-р хороо, энхжин зайсан тойрог 000 тоотод оршин суух хаягтай боловч, одоогоор Хан-Уул дүүргийн 0-р хороо, 0 байр 101-36 тоотод оршин суух Н-ийн О /регистрийн дугаар ********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: худалдах худалдан авах гэрээний үүрэг 9,283,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ж, хариуцагч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Х.Ж нь хариуцагч Н.О-аас 2019 оны 2 сарын 18-ны өдөр худалдсан гутлын материалын үнийн төлөөгүй төлбөр 9,283,000 төгрөгийг авахаар шаардлагаа тодорхойлж, хариуцагч уг төлбөрийг төлөх үндэслэлгүй байхгүй, нийт 45,250,000 төгрөгийг төлсөн гэж маргаж оролцсон.
3. Хариуцагч Н.О нь нэхэмжлэгч Х.Ж-аас 2019 оны 12 сарын 18-ны өдөр 44,830,000 төгрөгийн үнэ бүхий бараа, мөн дараа нь 6,240,000 төгрөгийн үнэ бүхий барааг нэмж худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн 2019.02.18-ны өдөр хөтлөсөн тэмдэглэлийн дэвтэр дэх тэмдэглээ баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж зааснаар дээрх тохиролцоо буюу мөнгө шилжүүлсэн нь талуудын хооронд зээлийн гэрээг амаар байгуулагдсан байна гэж үзнэ.
4. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч Х.Ж нь худалдсан барааны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.
5. Харин хариуцагч анх 34,176,380 төгрөгийн бараа авсан, 5,170,000 төгрөгийн бараа тусад нь авч, 6,240,000 төгрөгийн барааг 8 сард нь авсан, нийт 45,586,380 төгрөгийн бараа авсан гэх боловч энэ талаар нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан баримт болох хариуцагчаас гаргасан дансны хуулгаар нийт 45,250,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Ж-нд шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас 3,450,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл барааны үнэ 5,833,000 төгрөгийг хариуцагч Н.О төлөх үүрэгтэй.
6. Иймд хариуцагч Н.О-аас худалдах худалдан авах гэрээний үүрэг болох 5,833,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ж-нд олгохоор шийдвэрлэв.
7. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн дүнд тооцогдох 108,278 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 3,450,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.О-аас худалдах худалдан авах гэрээний үүрэг 5,833,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ж-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,478 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Н.О-аас 108,278 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Х.Ж-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА