Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/09003

 

 

 

    2025          07            04                                        197/ШШ2025/09003

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ****-р хороо, ******р хороолол ******* байр *****тоотод оршин суух, Д-ын Н-нд /регистрийн дугаар *******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ****-р хороо, ****** байр ******* тоотод оршин суух С-ын Б /регистрийн дугаар **********/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн *****-р хороо, үйлдвэрлэл гудамж, ****** тоот хаягт оршин суух Э-ын Д /регистрийн дугаар **********/ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэг 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч С.Б,  Э.Д, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй байх бөгөөд эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Д.Н-д нь хариуцагч Э.Д, С.Б нараас хөрөнгө оруулалт хийж ашиг олох зорилгоор 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн ч авч чадаагүй бөгөөд 2025 оны 2 сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан боловч төлөөгүй тул, алданги тооцсон 4,000,000 төгрөгийн хамт 12,000,000 төгрөгийг төлүүлэхээр шаардлагаа тодорхойлж, харин хариуцагч С.Б нэхэмжлэгчийг огт танихгүй ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй гэж, хариуцагч Э.Д хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсантай маргахгүй, харин 2,000,000 төгрөгийг үндсэн төлбөрт болон ашиг 4,940,000 төгрөгийн хамт шилжүүлсэн тул хасаж тооцож, 3,060,000 төгрөгийг төлнө гэж маргаж оролцсон.

4. Хариуцагч Э.Д нь нэхэмжлэгч Д.Н-ас 2022 оны 1 сарын 24-ний өдрөөс 2022 оны 1 сарын 28-ны өдрийн хооронд хөрөнгө оруулалт хийж  ашиг олох гэсэн талуудын хэлцэл ёсоор нийт 10,000,000 төгрөгийг авсан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2025 оны 5 сарын 2-ны өдрийн 2095 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд авагдсан талуудын мэдүүлэг, тогтоосон үйл баримтад дурдсан нөхцөл байдлаар нотлогдож байна.

5. Энэхүү хэлцэл нь талуудын ашиг олох зорилготой байсан шинж нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.” гэж заасантай нийцэж байна.

6. Дээрх мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг буцааж, ашигт 4,940,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь дансны хуулга мөн дээрх тогтоолд дурдсан байх бөгөөд хариуцагч Э.Д дээрх хөрөнгө оруулалтын гэрээ үр дүнгүй болсон тул ашиг гэж шилжүүлсэн төлбөрийг үндсэн төлбөрт суутган тооцно гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д “Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна.” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Н-нд тодорхой эрсдлийг хариуцах ёстой гэж тайлбарласан ч уг гэрээний зорилго биелэх боломжгүй болсон буюу алдагдал хүлээсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хүлээн авах боломжгүй юм.

7. Харин талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн дээрх хөрөнгө оруулалтын гэрээний үр дүн нь талууд ашиг хүртэх байсан бөгөөд нэхэмжлэгч үндсэн төлбөрт 8,000,000 төгрөгийг нэхэмжилж байгааг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.

8. Учир нь талууд дээрх төлбөр тооцооны үүргийг дүгнэн 2025 оны 2 сарын 13-ны өдөр тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг байгуулж, 8,000,000 төгрөгийг 2025 оны 5 сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах үүргийг хариуцагч Э.Д хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс дээрх гэрээ хүчин төгөлдөр бус, хөрөнгө оруулалтын гэрээг амаар байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр гэж байгуулсан байгаа нь хууль бус гэж маргаж оролцсон ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 9. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж зааснаар 2025 оны 2 сарын 13-ны өдөр байгуулсан дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Н-д 8,000,000 төгрөгийг хариуцагч Э.Д-аас шаардах эрхтэй байна.

Мөн 2025 оны 2 сарын 13-ны өдрийн гэрээний 3.2, 3.4-т зааснаар хариуцагчаас 4,000,000 төгрөгийн алданги нэхэмжилснийг гэрээнд заасан 2025 оны 5 сарын 28-наас хойшхи 37 хоногийн алданги /8,000,000 төгрөгийн 0,5 хувь болох 1 хоногийн алданги 40,000 төгрөг/ тооцож, 1,480,000 төгрөгийн алдангийг хариуцагч Э.Д-аас гаргуулж, илүү тооцсон 2,520,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

10. Харин хариуцагч С.Б уг гэрээний харилцаанд оролцоогүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн болно.

11. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, хариуцагч Э.Д-аас 166,630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хариуцагч С.Б-аад холбогдох нэхэмжлэгч Д.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 186 дүгээр зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 2,520,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э.Д-аас гэрээний үүрэг 9,480,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж хариуцагч Э.Д-аас 166,630 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Н-ад олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА