| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/15979/И |
| Дугаар | 197/ШШ2025/09004 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/09004
2025 07 04 197/ШШ2025/09004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ******-р хороо, ******* тоотод оршин суух хаягтай, Н-ийн П /иргэний бүртгэлийн дугаар ******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн ***-р хороо, Сүхбаатарын гудамж, ******, Монголын зохиолчдын ордон ****** тоот, М /регистрийн дугаар *********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ажилгүй байсан хугацааны цалин 5,321,193 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Н.П нь хариуцагч Монголын зохиолчдын эвлэлээс 2024 оны 12 сарын 4-ний өдрөөс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг шийдвэрлэснээс хойш хугацааны цалин 5,321,193 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч тухайн цалинг олгох санхүүжилт байхгүй, тухайн орон тоог цомхотгосон гэж тайлбарлаж маргаж оролцсон.
3. Хариуцагч Монголын зохиолчдын эвлэл нь нэхэмжлэгч Н.П-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль бусаар цуцалсан гэж үзэж, гадаад харилцаа, төслийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргаж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэсэн болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 4-ний өдрийн ******* дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн Иргэнийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 2 сарын 10-ны өдрийн ***** дугаартай магадлалаар тус тус тогтоогдож байна.
Монголын зохиолчдын эвлэл нь дээрх шийдвэрийн дагуу 2025 оны 6 сарын 26-ны өдөр Н.П-ыг ажилд нь эргүүлэн томилсон тушаалыг гаргасан байна.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж зааснаар хариуцагч Монголын зохиолчдын эвлэл нь 2024 оны 12 сарын 4-ний өдрөөс 2025 оны 6 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг төлөх үүрэгтэй байна.
Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах;” гэж ажил олгогчийн үндсэн үүргийн дагуу нэхэмжлэгч Н.П-г ажилд томилоогүй хугацааны буюу 2024 оны 12 сарын 4-ний өдрөөс 2025 оны 6 сарын 26-ны өдрийг хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах нь зүйтэй.
5. Харин хариуцагч дээрх цалинг олгох санхүүжилт байхгүй, уг орон тоо тус байгууллагад байхгүй гэж тайлбарласныг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 6-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход Н.П-ын 2025 оны 3 сарын цалингийн нийлбэр 2,400,000 төгрөгийг 3 сард тооцон дундаж цалин 800,000 төгрөг, өдрийн цалин сарын дундаж 800,000 төгрөгийг 21,5 хоногт тооцоход 37,209 төгрөг болж байна.
Иймд 2024 оны 12 сарын 4-ний өдрөөс 2025 оны 6 сарын 26-ны өдрийг хүртлэх цалин 800,000х6 сар =4,800,000 төгрөг, 37,209х22 хоног=818,598 төгрөг, нийт 5,618,598 төгрөг болж байх боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 5,321,193 төгрөгийн цалинг хариуцагч М гаргуулж, нэхэмжлэгч Н.П-д олгохоор шийдвэрлэв.
7. Нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас 100,089.08 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М-----н өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5,321,193 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.П-д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилэн найруулга/ 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар 2024 оны 12 сарын 4-ний өдрөөс 2025 оны 6 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны Н.П-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч М-ын даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас 100,089.08 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА