Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 311/ШШ2025/00367

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ....... баг Явуугийн гудамж, Завхан аймгийн ..........нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ......... тоотод оршин суух хаягтай, .......... ХХК-нд холбогдох,

******* *******ын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 5,508,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ....... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....... ХХК нь 2006 онд татвар төлөгч байгууллагаар бүртгэгдэн 2024 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд нийгмийн *******ын шимтгэлийн тайлан өгч баталгаажуулсан боловч 2022 оны 12 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацааны нийгмийн *******ын шимтгэлийн 5,508,000 төгрөгийг нийгмийн *******ын санд төлөөгүй хуримтлагдсан өр үүсгэсэн байна. Иймд ...... ХХК-аас 5,508,000 төгрөгийг гаргуулж нийгмийн *******ын санд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ..........л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь ******* *******аас нэхэмжилсэн 5,508,000 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ төлбөрийг 2 жилийн дараа 12 сард хувааж төлөх боломжтой байгаа тул эвлэрүүлж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* *******ын газар нь хариуцагч ....... ХХК-д холбогдуулан нийгмийн *******ын шимтгэлийн хуримтлагдсан өр 5,508,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* *******ын газрын нэхэмжилсэн нийгмийн *******ын шимтгэлийн хуримтлагдсан өр 5,508,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч байгууллага нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* *******ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч байгууллагаас 5,508,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 103,078 төгрөгийн 50 хувь болох 51,539 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ******* *******ын газрын нэхэмжлэлтэй ........ ХХК-д холбогдох нийгмийн *******ын шимтгэлийн хуримтлагдсан өр 5,508,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч байгууллага бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ******* *******ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч байгууллагаас 51,539 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ