2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/05782

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 0 30

191/ШШ2025/05782

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Г

 

Нэхэмжлэгч: Д.Н нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г ЗБН

 

Хариуцагч: Б.Н нарт холбогдох

 

201 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ******* ******* ******* бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ******* ******* ******* ЗБН-ийн бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.Б

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.М

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай,

Хариуцагч Б.*******,

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Долгорсүрэн,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.*******,

Хариуцагч ******* ******* баян ЗБН болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.*******, Д. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д. нь Г- газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай ******* дүүргийн дугаар хорооны дугаар гудамжны тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайг өмчилдөг бөгөөд дээрх газарт өөрийн өмчлөлийн Ү- дугаар бүхий 8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөтэй болно. Харин Д. нь Г- газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай ******* дүүргийн дугаар хорооны дүгээр гудамжны тоот хаягт байрлах 30170 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 350 м.кв талбайг өмчилдөг бөгөөд дээрх газарт өөрийн өмчлөлийн Ү-22000708 дугаар бүхий 10 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөтэй болно. Нэхэмжлэгч нарын амьдарч буй ******* дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын бүсийг дахин төлөвлөн хөгжүүлэх талаарх мэдээлэл гарсантай холбоотой нэхэмжлэгч Д., Д. бид хэсэг иргэдийн хамт газар өмчлөгч бүр өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, 1 нэгж талбарт 1 саналын эрх бүхий гишүүнтэйгээр цаашид хэрэгжих дахин төлөвлөлтийн төсөлд хяналт тавихад нэгдэх зорилгоор тоот хаягт оршин суух Л.ийн гэрт уулзалт хийсэн. Тус уулзалтад ******* дүүрэг, дугаар хороо, гудамж, 22 тоот хаягт оршин суух Б.*******гийн охин Б.******* гэх иргэн ирсэн ба дээрх үйл ажиллагааг явуулахад шаардлагатай бичиг баримтыг боловсруулах, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхэд оролцон газар өмчлөгч бидэнд туслахаар болсон. Гэтэл Б.******* нь 201 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Д., Д. нарын зөвшөөрөлгүйгээр ******* ******* баян ББН/бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл/-ийг үүсгэн байгуулах хурлын тогтоол, үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, ******* ******* баян бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ зэрэг баримт бичгүүдийг үйлдэж, Д., Д. нарын гарын үсгийг хуурамчаар зурж, баталгаажуулсны үндсэн дээр таван /5/ гишүүнтэй, гадаад худалдаа эрхлэх зорилго бүхий ******* ******* баян ББН-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргаж, нөхөрлөлийг улсын бүртгэлд бүртгүүлжээ. Дээр дурдсан нөхөрлөл нь ******* овогтой ******* /РД:ЦЖ810521/, ******* овогтой ******* /ЦЖ8500377/, овогтой ******* /РД:ЦЖ5501271/ гэх 1 нэгж талбар бүхий газартай 1 гэр бүлийн 3 иргэн болон нэхэмжлэгч Д., Д. биднийг оролцуулан нийт 5 гишүүнтэй үүсгэн байгуулагдсан байна. Нэхэмжлэгч нар дээрх нөхөрлөлийг үүсгэн байгуулан, нөхөрлөлийн гишүүнээр улсын бүртгэлд бүртгүүлж байгаа талаар огт мэдээгүй, холбогдох баримт бичигт гарын үсэг зураагүй бөгөөд 22 тоот хаягт оршин суух Б.*******гийн гэр бүлээс ашиг сонирхол ижил, саналын давуу эрх бүхий нийт 3 иргэн гишүүн оролцсон, газар өмчлөгч бидний анх үүсгэн байгуулахаар зорьсон нэг газрыг нэг иргэн төлөөлж, дахин төлөвлөлтийн төсөлд хяналт тавих зорилго-оос огт өөр зорилго бүхий хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэл зориг огт байхгүй байхад ийнхүү улсын бүртгэлд бүртгүүлсэн нь нэхэмжлэгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Нөхөрлөлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасан үүсгэн байгуулах гэрээ гэж хэд хэдэн этгээд ашиг олох зорилгоор эд хөрөнгөө нэгтгэн энэ хуульд заасан хэлбэрээр зохион байгуулагдаж тодорхой төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар хэлэлцэн тохирч бичгээр байгуулсан хэлцлийг хэлнэ гэж заасны дагуу Д., Д. нар нь дээрх гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээг бичгээр байгуулаагүй буюу нэхэмжлэгч бид гарын үсэг зураагүй болно. Гарын үсгийн хуурамчаар зурсан үйлдлийн тухайд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 221 дүгээр Шинжээчийн дүгнэлт-ээр нэхэмжлэгч нарын гарын үсгийг хуурамчаар зурсан болох нь нотлогдсон болно. Ийнхүү Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын 202 оны 9 дүгээр сарын 2-ний өдрийн 1759 дугаар Прокурорын тогтоол-оор Гэрч Б.******* нь дээрх гарын үсгийг дуурайлган зурсан хуурамч, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг би үйлдээгүй, тухайн хүмүүсийн гарын үсгийг би дуурайлган зураагүй, хэн гарын үсгийг дуурайлган зурсныг шалгаж тогтоогоогүй гэж мэдүүлэгтээ болон бичгээр гаргасан гомдолдоо дурьдсан байгаа нь үндэслэл муутай, уг хуурамч гарын үсэг бүхий баримт бичгүүдийг ашиглан аж ахуй нэгж байгууллагын улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргаж төрийн захиргааны эрх бүхий байгууллагад хүргүүлсэн этгээд нь Б.******* болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах боломжгүй болсон байна гэж дүгнэсэн. 201 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ******* ******* Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээнд нэхэмжлэгч Д., Л. нар гарын үсэг зураагүй байх тул Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д дараахь хэлцэл хүчии төгөлдөр бус байна гээд 5.1.8-д ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Энэхүү нэхэмжлэлийг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд гаргасан боловч эрүүгийн хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа үндэслэлээр 202 оны 01 дүгээр еарын 22-ны өдрийн 101/Ш3202/020 тоот шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шйдвэрлэсэн бөгөөд эрүүгийн хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдсэн тул дахин нэхэмжлэлээ дахин гаргаж байгаа болно. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 202 оны дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлагдан зөвхөн хувийн эрх зүйн маргааны үйл баримтыг шийдвэрлэж (өмчлөгчөөр тогтоох, маргаан бүхий гэрээ хэлцэл, эрх бүхий этгээдийн шийдвэр хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэх мэт), бүртгэлийн асуудлыг орхигдуулдгаас дахин захиргааны маргаан үүсэх шалтгаан болж байна. Иймд иргэний хэргийн шүүх цаашид бүртгэлийн маргааны үндэс болох хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ (үл хөдлөх эд хөрөнгийн бүрэн ба хязгаарлагдмал өмчлөх эрхийн маргаан гэх мэт) нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар татсан эсэхээс үл шалтгаалж улсын бүртгэлийн асуудлыг шүүхийн шийдвэр биелүүлэх арга журмыг тодорхойлохдоо нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна. Ийнхүү шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордохгуй, харин ч эрх зүйн хамгаалалтыг бүрэн үзүүлэх тул агуулгын хувьд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн-д тооцогдохгүй, мөн нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох зарчимтай зөрчилдөхгүй юм гэж тайлбарласны дагуу энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар татаагүй болно.

Иймд 201 оны 7 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн ******* ******* Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, ******* ******* ЗБН /РД:58523/-ийн бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ******* баян ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* болон Б.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагын хувьд: Миний бие 201 оны дугаар сард өөрөө санаачилж, өөрийн амьдардаг ******* дүүргийн дугаар хорооны Дүүргийн -22 тоот хаягт байрлах байшиндаа дүү Б.*******, хөрш ах нар болох Д., Д., Б. (агсан) нартай уулзсан. Тухайн уулзалтаар дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа явуулж байгаа консалтинг компанид иргэд компанийн санал болгосон орон сууцны мкв талбайг 5 мкв нэмүүлэх санал гаргаж байгаа юм байна, тус компани санал хүсэлтийг хүлээн авахгүй байна, очиж уулзсан иргэдийг компанийн үйл ажиллагаанд саад учруулж, танхайрсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж үл тоомсорлож байгаа талаар ярилцаж, барилгын компанид хямд үнээр газраа өгч байхаар өөрсдөө гэр хорооллын дахиан төлөвлөлтийн төсөл өөрсдөө хэрэгжүүлье гээд нөхөрлөл байгуулах анхны санаачлага гарсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа уулзаж, ямар байгууллага байгуулах талаар ярилцаж байгаад нөхөрлөл байгуулахаар болсон ба бичиг баримтаа бэлдэж, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлаа эхэлсэн. Эдгээр уулзалтаар 1 нэгж талбарт 1 саналын эрх гэдэг зүйл огт яригдаж байгаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй байдаг. Бид Л.ийн гэрт 201 онд нөхөрлөлийг үүсгэн байгуулах талаар уулзаж байгаагүй. Нэхэмжлэлийн шаарлагын үндэслэлээ болгож буй уг тайлбар нь үнэн зөвд нийцээгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл бүхэлдээ худал байна. Нөхөрлөлийг 2 ба түүнээс дээш хичнээн ч хүн байгуулж болно. Тухайн үед ярилцаж байгаад эхлээд 5 гишүүнтэйгээр байгуулья, яваандаа газар өмчлөгч нартайгаа гэрээ байгуулаад явья гэдэг дээр санал нэгдсэн. Ингээд 5 гишүүнтэйгээр байгуулсан. Нөхөрлөлөө үүсгэн байгуулах гэрээгээ бэлдэж, бэлэн болгосны дараа 5 гишүүн нэг нэгээрээ гарын үсэг зурсан. Би Д., Д. ах нараар гэрээн дээрээ гарын үсэг зуруулахаар Д. ахын гэрт нь үлдээгээд явсан. Дараа нь гарын үсэг зурсан гэрээг манайд үлдээгээд явсан байсан. Би тэр гэрээнд гарын үсэг зурагдсан байсан учраас өөрсдөө л зурсан гэж бодсон. Гэтэл 2022 оноос эхлээд гарын үсэг зураагүй гэдэг гомдлууд гаргаж эхэлсэн. Анхнаасаа Б.*******, Б.*******, Б.*******, Д., Д. бид 5 энэхүү нөхөрлөлийг үүсгэн байгуулсан гэдгийг нэхэмжпэгч нар маш сайн мэдэж байгаа, мэдэж байсан болох нь олон баримтаар нотлогдоно. Тухайлбал, Гэр хорооллын хөгжлийн газарт 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Д., Д. нар очиж уулзан, бид нөхөрлөлийн гишүүд байна, 5 гишүүнтэй, консалтингд батламж олгосон захирамжийн хуулбарыг авья гэж шаардлага тавьж буй дуу-дүрсний бичлэгийг өөрсдөө хийсэн байдаг. Нөхөрлөлөөс 2015 оны 8 дугаар сарын 1-ны өдрийн 001/35 дугаартай консалтинг ХХК нь сарын хугацаанд огт үйл ажиллагаа явуулаагүй, Гэр хорооллын хөгжлийн газраас дараагийн компаниудыг шалгаруулах ажлыг эхлүүлээгүй гэх гомдлыг Авилгатай тэмцэх газарт гаргасан албан тоот байдаг. Тус албан тоотыг Д. нь Нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа явуулсан. Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт Д.оос 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх агуулгатай хүсэлт байдаг. Аssа ухаалаг сайт нэртэй вэб хуудсанд 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Нас барсан хүний нэрээр хуурамч гэрээ байгуулжээ гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн байдаг. Тус мэдээнд ******* ******* баян нөхөрлөл, удирдах зөвлөлийн гишүүн Б.Бат- Өлзий, Д. нарын гаргасан гаргасан гомдлын талаар дурдсан байдаг. Unen medee сайтад 2023 оны 3 дугаар сарын 10-нд, Монголын Үнэн сонинд 2023 оны 3 дугаар сарын 10-ны дугаарт, Өдрийн сонины 2023 оны 3 дугаар сарын -ны өдрийн дугаарт Иргэд ******* ******* ******* нөхөрлөлд хулхидуулахгүй байхыг анхаарууллаа гэсэн гарчигтай мэдээ нийтэлсэн байдаг. Тус мэдээнд Айлуудыг нөхөрлөлдөө нэгтгэхийн тулд хамгийн их цаг зав зарцуулсан нь иргэн Д., Д. нар гэх агуулга дурдагдсан байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 18 дугаартай шийдвэрээр Д., Д. нарын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдох иргэний хэрэгт ******* ******* баян ББН-ийг 201 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.3, 2., 2.7, 3.18 дахь хэсгүүдэд /шийдвэрийн ,1 дугаар хуудас/ Д., Д. нарыг нөхөрлөлийг үүсгэн байгуулах хуралд оролцсон, үйл ажиллагаанд байнга оролцож байсан нь нотлогдсон гэж дүгнэж, улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

******* ******* баян ЗБН-ийн бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай шаардлагын хувьд: Ямар хуулийн ямар үндэслэлээр нөхөрлөлийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар хариуцагч нараас шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах асуудал нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт хамаарах асуудал. Гэтэл хариуцагч нарт ийм эрх хэмжээ байгаа мэтээр тодорхойлоод байна уу, хариуцагчийн зөвшөөрлийг авах гээд байгаа юм уу? шаардлагын үндэслэлийг ойлгохгүй байна. Нөхөрлөл 5 гишүүнтэй. Нөхөрлөлийн 2 гишүүн нь нөхөрлөлийг үүсгэн байгуулах хэлцлээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж байгаа нь бусад 3 гишүүний нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ байгуулах хүсэл зоригийг хязгаарлаж болохгүй. 2 хүний хүсэл зоригоос шалтгаалан бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* болон Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ ...******* дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын бүсийг дахин төлөвлөн хөгжүүлэх талаарх мэдээлэл гарсантай холбоотой нэхэмжлэгч Д., Д. бид хэсэг иргэдийн хамт газар өмчлөгч бүр өөрийн эрх ашиг, сохирхлыг хамгаалах, 1 нэгж талбай 1 саналын эрх бүхий гишүүнтэйгээр цаашид хэрэгжих дахин төлөвлөлтийн төсөлд хяналт тавихад нэгдэх зорилгоор тоот хаягт оршин суух Л.ийн гэрт уулзалт хийсэн гээд ...тус уулзалтад ******* дүүрэг, дугаар хороо гудамж, 22 тоот хаягт оршин суух Б.*******гийн охин Б.******* гэх иргэн ирсэн ба дээрх үйл ажиллагааг явуулахад шаардлагатай бичиг баримтыг боловсруулах, хуулийн хурээнд үйл ажиллагааг явагдаж байгаа эсэхэд оролцон газар өмчлөгч бидэнд туслахаар болсон гэжээ. Энд бичсэн бүхэн худал хуурмагаар дүүрэн байна. Тухайн үед 201 оны , 5, дугаар сард тус төслийн талбарт консалтинг ХХК нь дахин төлөвлөлт хийхээр иргэдтэй уулзалт хийж байсан бөгөөд юун иргэд нэгдэж нийлээд байгууллага байгуулаад 1 нэгж талбар 1 саналын эрхтэй төсөлд хяналт тавих зүйл яригдах ямар ч боломж байгаагүй. Тухайн үед 1 нэгж талбар 1 саналын эрхтэй байх, төсөл хяналт тавих талаар дахин төлөвлөлтийн тухай хууль тогтоомжийн зохицуулалт ч байгаагүй бөгөөд НИТХ-аас гаргасан хоёр журам үйлчилж байсан дээр ч ийм нэр томьёолол, ойлголт, зохицуулалт байхгүй байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед ийм ойлголтын тухай хүмүүс урьдчилан хэлэлцэх, мэдээд арга хэмжээ авах битгий хэл уншаад хэллэг болгоод ашиглах баримт бичиг ч байгаагүй үе юм. Харин бид компанийн тавьж байгаа санал болох газрыг орон сууцаар солих м.кв-т дээр хэрхэн, яаж 5 м.кв талбай нэмүүлэх вэ? өмчөө үнэгүйдүүлэхгүйгээр эрх ашгаа хэрхэн хамгаалах вэ? гэдэг талаар уулзалтыг хэд хэдэн газар хийсэн. Газар үнэ цэнтэй, арай бага санал тавьж байна гэх мэтээр иргэдтэй гудамжаар явж уулзалт хийж байсан. Энэ уулзалтуудыг гудамжинд хэсэгчлэн 10-15 хашааны хаалга цохиод гарч ирсэн хүмүүстэй нь хийж байгаад хүмүүс мэдээлэлтэй болоод ирэхээр нь хугацаа зарлан манай найзын Улаангийн автобусны эцсийн буудлын цайн газарт хийсэн. Тус уулзалтад манай эгч Б.******* оролцож байсан. Гэвч хүмүүс дахин төлөвлөлтийн талаар ямар ч мэдлэггүй байсан тул амжилтад хүрч нэгдээгүй. Үүнтэй ижил зорилготой хурлыг тоотын Л. ахын гэрт нэг удаа цуглаад хэрхэн 5 м.кв нэмүүлэх вэ, консалтинг ХХК-д хүсэлт хүргүүлж иргэдээр гарын үсэг зуруулах вэ гэсэн асуудлаар хурал хийсэн. Энэ хурлын зорилго нь байгууллага байгуулах биш хэрхэн олон иргэдээр гарын үсэг зуруулах вэ, нэг нэгээрээ уулзаж байхаар нийлээд төлөөлөл сонгоод компанитай уулзах хүмүүсийг сонгоё гэсэн асуудлыг ярьж хүмүүсээ сонгосон. Тэр сонгосон хүмүүс дотор миний төрсөн эцэг болох Б.*******, талийгаач Б., миний бие Б.*******, Л. ахын охин н., н. гэх мэт 5- хүн байсан. Энэ хуралд харин манай хуульч найз оролцсон бөгөөд Б.******* гэдэг хүн оролцоогүй. Ингээд удаагүй Л.ийн охин н. нь 201 оны 5 дугаар сарын эхээр ...аав маань /Л./ консалтинг ХХК-тай тохироод гэрээгээ хийчихсэн. Одоо намайг чамтай хамт явах хэрэггүй гэж байна. Тэгээд ч би хэд хоногоос гадагшаа явах гэж байгаа гэж хэлээд дахиж надтай уулзаагүй, төслийн талбарын иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ч хамтран ажиллаагүй. Ингээд Б.******* би хуралд сууж байсан хүмүүсээс арай идэвхтэй байсан, бас арай настай, эргэн тойрныхоо хүмүүсийг таньдаг гэж бодож байсан Д. ахын утсыг нь тэмдэглэж авсан байсан учраас утсаар нь залгаад Манай эгч төрийн байгууллагад олон жил ажилласан, зөвлөгөө авсан чинь та хэд ингэж өргөдөл гомдол гаргаж явж байхаараа байгууллага байгуулаад эрх ашгаа хамгаалаач журмыг нь уншлаа иргэдийн төлөөллийн байгууллага байгуулж болно гэж заасан байна гэж байна. Хэдүүлээ нийлж байгууллага байгуулья гэдэг санал тавьж утсаар ярьсан. Д. ах зөвшөөрөөд Д. ахыг дагуулаад манайд уулзахаар болзсон. Аав бид хоёр тэр уулзалтад миний төрсөн эгч болох Б.*******ыг дуудаж ирүүлсэн бөгөөд ингэж Б.*******ыг бид анх удаа Д., Г. нартай тусгайлан танилцуулсан. Энэ уулзалтаар Б.******* нь бидний зорилгыг сонсоод бид нарт зөвлөж ашгийн төлөө байгууллага байгуулах нь зөв, байгууллага өөрийнхөө эрх ашгийг хамгаалж болно гэж зөвлөсөн юм. Харин энэ уулзалтын үеэр Д. нь бид сайн эсэргүүцэж байгаад консалтинг ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хэлцэл хийж болох юм гэсэн санал гаргасныг бид дэмжиж байгууллагын үйл ажиллагааг гадаад худалдаа гэдэг чиглэл авахаар тохиролцсон.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ ... Гэтэл Б.******* нь 201 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Д., Д. нарын зөвшөөрөлгүйгээр ******* ******* баян ББН-ийг үүсгэн байгуулах хурлын тогтоол, үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, ******* ******* баян бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ зэрэг баримт бичгүүдийг үйлдэж Д., Д. нарын гарын үсгийг хуурамчаар зурж, баталгаажуулсны үндсэн дээр таван гишүүнтэй, гадаад худалдаа эрхлэх зорилго бүхий ******* ******* баян ББН-ийг улсын бүртгэлд бүргүүлэхээр өргөдөл гаргаж бүртгүүлжээ гэж бичжээ. Энэ нь мөн л худалд гүтгэсэн шинжтэй байна. Б.******* би өдөр бүр шахам Д., Д. нартай уулзаж, ярилцаж байсан бөгөөд Япон улсад суралцахаар виз мэдүүлсэн байгаагаа хэлж байсан. Ингээд бид ярилцаж тохиролцсоныхоо дагуу бид нөхөрлөл байгуулахаар шийдвэр гаргаж би нэрийг нь УБЕГ-аас 201 оны 5 дугаар сарын 10-ны үеэр авсан. Нэр авахдаа Д. ахтай зөвшилцөж, утсаар яриад нэрээ сонгож байсан. Нэрийн баталгаажуулалтын хуудсыг аваад өөрийнхөө ажилладаг Скайтел ХХК-ийн төв байранд ойрхон байдаг Худалдаа хөгжлийн банкны 220 салбарт байгууллага байгуулах түр дансыг 201 оны 5 дугаар сарын -ний өдөр нээлгүүлсэн. Дараа нь нөхөрлөлд гишүүнээр орох хүмүүсийн бичиг баримтын хуулбарыг авч Хуулийн этгээдийг шинээр бүртгүүлэх бичиг баримтуудыг бэлтгэсэн. Бэлтгэхдээ Д., Д. нартай ярилцаж би яваад өгвөл та хэд бүртгүүлэх боломж байна уу. Дансандаа мөнгө байршуулах юм байна. Эсвэл хөрөнгө бүртгүүлж болох юм байна гэхэд тэд мөнгө төлж чадахгүй гэсэн. Тэр хоёр тухайн үедээ ажил төрөл хийдэггүй, гэр зуураа байдаг. Харин Д. ах хаяа нэг машинаараа хүн зөөдөг, тогтсон ажил хийдэггүй байсан. Ингээд миний визний зөвшөөрөл 201 оны дугаар сарын 03-ны өдөр гарсан тул би нэгэнт гадагшаа явах гэж байгаа юм чинь гээд ажилдаа хэрэглэдэг байсан өөрийн нөүтбүүк, өөртөө байсан 2 ширхэг жижигхэн принтерийг байгууллагын үндсэн хөрөнгөөр бүртгүүлэхээр болж, нөхөрлөл үүсгэн байгуулах бичиг баримтыг хэзээ бүртгүүлж чадахаар байгааг нь асууж Д., Д. нартай ярилцаад 7 дугаар сарын 30-ны өдөр наадмын дараа байхаар ярилцаж тохиролцсон. Бичиг баримтуудыг өөрийнхөө хэмжээнд хийгээд, ажлын өдөр буюу 201 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нөхөрлөлийг бүртгүүлэхээр тооцоолж Д. ахад өөрийн гарын үсгээ зурсан улсын бүртгэлийн баримт бичгүүдийг өгөөд та хоёр гарын үсгээ зураад манай хашаанд амьдарч байгаа ээжийн дүүгийнд аваачаад өгчхөөрэй, аав, эгч хоёр аваад бүртгүүлнэ гэж хэлээд үлдээсэн. Ингээд би Монгол Улсын хилээр 201 оны дугаар сарын 09-ний өдөр гарч жилийн дараа 2018 оны 7 дугаар сарын 0-ны өдөр Монгол Улсад дахин орж ирсэн. Д., Д. нар нь бүртгүүлснийг мэдэж байгаа бөгөөд анхнаасаа энэ нөхөрлөлийг байгуулахад санаа нэгтэй биечлэн оролцож байсан. Улсын бүртгэлд бүртгүүлж байгааг огт мэдээгүй гэх үндэслэл ямартай ч худлаа. Мөн улсын бүртгэлд бүртгүүлэх бичиг баримтыг бүрдүүлэхдээ би эдгээр хүмүүсийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хаанаас авсан байх вэ? Тэд нөхөрлөлийг улсын бүртгэлд бүртгүүлснийг огт мэдээгүй юм бол намайг гадаад улс руу явсан, бүртгүүлэх үед байгаагүйг хэрхэн мэдэж өнөөдөр хилээр орсон, гарсныг шалгуулах хүсэлт гаргаж байгаа вэ? Энэ хүмүүс гарын үсгээ зураагүй гэдгээ яагаад 10 жилийн дараа гарын үсгийн шинжилгээ хийлгэж нөхөрлөлийн бүртгэлийг хүчингүй болгохоор зүтгэж байгаа вэ? Өөрсдөө өөр хүнээр зуруулснаа мэдэж байсан, санаатайгаар нөхөрлөлийн ажлыг бүтэмжтэй явж эхлэхээр булаан авах санаачилга гаргаж байгаа гэж харагдаж байна. Тэр ч үүднээс гарын үсгийн шинжилгээ хийлгээд тэрийгээ нотлох баримт болгож, 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Нийслэлийн Засаг дарга болон төрийн захиргааны холбогдох байгууллагад ү/01 дугаартай албан бичиг явуулж, тэр бичигтээ ... Б.******* нь нөхөрлөлийг төлөөлөх эрх зүйн чадамжгүй ..., Иймд тус нөхөрлөлийг үүсгэн байгуулагчдын хувьд Д., Д. нар нь хуулийн дагуу уг нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэйг үүгээр мэдэгдэж байна гэж өөрсдийгөө үүсгэн байгуулагч байснаа маш тодорхой бичсэн байсан. Хэрвээ тэд нөхөрлөл байгуулагдсаныг мэдэхгүй байсан бол тухайн үедээ нөхөрлөлийн гол ажлыг хийж, оролцоод, Б.*******ыг бага охиноо 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрүүлсэн байх үеэр байгууллагын тамга, албан бичгийн бланк гээд бүх зүйлийг хариуцан ажиллаж, Авлигатай тэмцэх газарт албан бичиг хүртэл явуулж байсан талаар нотлох баримт байгааг юу гэж ойлгох вэ?. Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8 дахь хэсгийг үндэслэл болгожээ. Тухайлбал ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзжээ. Гэвч тухайн үед бодитоор болсон үйл явдал, бусад холбогдох нотлох баримтуудыг харахад эдгээр хүмүүс нь надтай хүсэл зорилгоо нэг болгож, иргэний үнэмлэх, бичиг баримтын хуулбараа надад өөрсдөө өгч, надаар нөхөрлөлийн анхны бичиг баримтын эхийг бэлдүүлсэн нь зөвшөөрсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн байгууллага байгуулагдсаны дараа өөрсдийн тодорхой үйлдлээр үүсгэн байгуулснаа хүлээн зөвшөөрч идэвхтэй ажиллаж, өдөр тутмын ажлыг нь хийж гүйцэтгэн, тамга, албан хуудас хүртэл ашиглаж байсан нь нотлох баримтуудаар нотлогдож байгаа нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иргэний тухай хуулийн 39 дүтээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасны дагуу Д., Д. нар нь нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ буюу хэлцлийн эрх үүргийг үүсгэх хүсэл зорилгоо илэрхийлж байсан нь, үйлдлээрээ илэрхийлэн, биечлэн гүйцэтгэж байсан нь хэлцлийг тэд өөрсдөө хийсэн гэж үзэх хангалттай үндэслэл мөн юм. Иргэний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсэгт Талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно гэж заасны дагуу Д., Д. нар нь үйлдлээрээ хэлцлээ баталгаажуулж харуулсан хангалттай нотлох баримтууд байна. Тиймээс үүсгэн байгуулсан гэрээ, хэлцлээ өнгөрсөн 10 жилийн харьцаанд хангалттай хүлээн зөвшөөрч байсан гэж үзэж байна. Эдгээр үндэслэлээр гуравдагч этгээд бид ******* ******* баян Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, нөхөрлөлийн улсын бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

. Нотлох баримт: Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл /1хх-1-/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-5/, итгэмжлэл /1хх-,7/, Д.ийн газар өмчлөх болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-8,9/, Д.ын газар өмчлөх болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-10,11/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргагчаас баримт бичиг хүлээн авсан тасалбар /1хх-12/, Өргөдөл хүлээн авсан хуудас /А хэсэг/ /1хх-/, Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр /1хх-1/, Хас банкны орлогын маягт /1хх-15,1/, ******* ******* ******* бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ /1хх-17-19/, ******* ******* ******* ЗБН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-20,21/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023.08.08-ны өдрийн 221 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-22-33/, ******* дүүргийн прокурорын газрын прокурорын 202.09.2-ний өдрийн 1759 дугаартай тогтоол /1хх-3-1/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 202.01.22-ны өдрийн 101/ШЗ202/020 дугаартай захирамж /1хх-2-50/, ******* дүүргийн прокурорын газрын прокурорын 2023.08.21-ний өдрийн 2711 дугаартай тогтоол /1хх-79-8/, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023.0.27-ны өдрийн 03/2583 албан бичиг /1хх-85, нотлох баримтын шаардлага хангахгүй/, Орон сууцны 1 дүгээр хороолол Баня дүүргийн ,1 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын даалгавар /1хх-212-217/, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 201.02.08-ны өдрийн 11 дугаартай тогтоол /1хх-218,219/, ******* дүүргийн дугаар хороо ******* ******* ******* нөхөрлөл Төслийн талбарын газар шинэчлэн зохион байгуулах ажлын даалгавар /1хх-220-230/, Нийслэлийн Засаг даргын 2022.03.2-ний өдрийн А/19 дугаартай захирамж /1хх-231/, Нийслэлийн Засаг даргын 2022.03.31-ний өдрийн А/59 дугаартай захирамж /1хх-232/, ******* ******* ******* зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гэрээ /1хх-233-27/, ******* ******* ******* зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын 2023.0.09-ний өдрийн 01 дугаартай тогтоол, мөн өдрийн хурлын тэмдэглэл, нөхөрлөлийн гэрээ /1хх-28-250,2хх-1/, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015.01.29-ний өдрийн 23/02 дугаартай тогтоол болон уг тогтоолын хавсралт Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны дүрэм /2хх-2-10/, ******* дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022.09.28-ны өдрийн 3010 дугаартай тогтоол, /2хх-11-/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2023.02.09-ний өдрийн 1035 дугаартай дүгнэлт /2хх-1-1/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.0.15-ны өдрийн 101/ШЗ2023/15320 дугаартай захирамж /2хх-17-20/, мөн шүүхийн шүүгчийн 2023.10.23-ны өдрийн 101/ШЗ2023/2339 дугаартай захирамж /2хх-21-22/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 202.07.01-ний өдрийн 128/ШШ202/055 дугаартай шийдвэр /2хх-23-35/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 202.12.0-ний өдрийн 1/28 дугаартай албан бичиг, мөн шүүхийн 202.10.31-ний өдрийн 221/МА202/097 дугаартай магадлал /2хх-3-1/, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.01.10-ны өдрийн 001/ШХТ2025/0022 дугаартай тогтоол /2хх-2/-ыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагч ******* ******* баян ЗБН-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /1хх-1,2/, Б.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-3/, өмгөөлөгчийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /1хх-7-77/, хариуцагч нарын хариу тайлбар /1хх-8,87/, ******* ******* ******* нөхөрлөлийн 2015.08.1-ны өдрийн 001/35 дугаартай албан бичиг /1хх-89/, Нийслэлийн улсын бүртгэлийн газарт Д.ийн гаргасан хүсэлт /1хх-90/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 202.02.2-ны өдрийн 128/ШШ202/018 дугаартай шийдвэр /1хх-91-99/, итгэмжлэл /1хх-1, 2хх-52/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.05.31-ний өдрийн 128/ШЗ2023/8 дугаартай захирамж /1хх-17-183/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.1-ны өдрийн 128/ШЗ2023/8379 дугаартай захирамж /1хх-18-187/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.15-ны өдрийн 221/ШТ2023/90 дугаартай тогтоол /1хх-188-190/, Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас /1хх-191/, 201.05.-ны өдрийн мэдэгдлийн хариу /1хх-192/, ******* ******* ******* ББН-ийн 2022.09.2-ны өдрийн Ү/01 дугаартай албан бичиг /1хх-193,19/, Д., Д., Б.*******, Б.*******, Б.******* нарын иргэний үнэмлэх /2хх-57-0/, Худалдаа хөгжлийн банкны байгууллагын данс нээлгэх хүсэлт /2хх-1/, Хуулийн этгээдийн харилцах данс нээх, хаах тухай мэдэгдэл /2хх-2,3/, 1 ширхэг флаш диск /цагаан өнгөтэй/-ыг тус тус хариуцагч нар нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Гуравдагч этгээд Б.*******гийн итгэмжлэл /1хх-17/, гуравдагч этгээдүүдийн хариу тайлбар /1хх-207-210/, 1 ширхэг флаш диск /улаан өнгөтэй/-ыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

5. Зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:

- Тус шүүхийн шүүгчийн 191/ШЗ2025/19100 дугаартай захирамжийн дагуу хийгдсэн 2025.05.1-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, хавсаргасан баримт /1хх-117-13/,

- Тус шүүхийн шүүгчийн 191/ШЗ2025/21985 дугаартай захирамжийн дагуу Хил хамгаалах ерөнхий газрын 2025.05.2-ны өдрийн 2-3в/383 дугаартай албан бичиг /1хх-1/, Хил хамгаалах ерөнхий газрын 2025.0.18-ны өдрийн 2-3в/597 дугаартай албан бичиг /1хх-20/,

- Тус шүүхийн шүүгчийн 191/ШЗ2025/28333 дугаартай захирамжийн дагуу хийгдсэн 2025.0.30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, хавсаргасан баримт /2хх-72-85/-ыг тус тус бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д., Д. нар нь хариуцагч ******* ******* ******* ЗБН, Б.******* нарт холбогдуулан 201 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ******* ******* ******* бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ******* ******* ******* ЗБН-ийн бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1а. 201 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ******* ******* Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээнд нэхэмжлэгч Д., Л. нар гарын үсэг зураагүй тул Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8-д ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, ийнхүү гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулсны үр дагаврыг шийдвэрлүүлэх үүднээс мөн өдөр улсын бүртгэлд бүртгэсэн ******* ******* ******* ЗБН-ийн бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

 

2. Хариуцагч ******* ******* ******* ЗБН, Б.******* нар нь нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээг бэлдэж, бэлэн болгосны дараа 5 гишүүн нэг нэгээрээ гарын үсэг зурсан, би Д., Д. нараар гэрээнд гарын үсэг зуруулахаар Д.ийн гэрт нь үлдээгээд явсан, дараа нь гарын үсэг зурсан гэрээг манайд үлдээгээд явсан байсан, би тэр гэрээнд гарын үсэг зурагдсан байсан учраас өөрсдөө л зурсан гэж бодсон, гэтэл нэхэмжлэгч нар нь 2022 оноос эхлээд гарын үсэг зураагүй гэдэг гомдлууд гаргаж эхэлсэн, нэхэмжлэгч нар нь нөхөрлөлийн үйл ажиллагаанд оролцоод явж байсан, гарын үсэг зураагүй бол тухайн үед нь гомдлоо гаргах боломжтой байсан, эрүүгийн журмаар шалгаад Б.*******ыг баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллагад хүргэж өгсөн байна гэснээс гэм буруутайд тооцоогүй, бүртгэлтэй холбоотой асуудлаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан зэргээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

2а. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд нь хариуцагч нарын хариу тайлбарыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. ******* дүүрэг, дугаар хороо, Дүүрэг дугаар гудамжны тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай, 700 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын болон мөн хаягт бүртгэлтэй, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 8 мкв талбайтай хувийн сууцны өмчлөгч нь Д.,

******* дүүрэг, дугаар хороо, Дүүрэг дүгээр гудамжны тоот хаягт байрлах нэгж талбарын 30170 дугаартай, 350 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын болон мөн хаягт бүртгэлтэй, улсын бүртгэлийн Ү-22000708 дугаарт бүртгэгдсэн 10 мкв талбайтай хувийн сууцны өмчлөгч нь Д. нар болох нь тогтоогдож байна.

 

3б. ******* ******* баян бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээг Б.*******, Б.*******, Б.*******, Д., Д. нар нь байгуулж, нөхөрлөлийн захирлаар Б.*******ыг томилохоор, хөрөнгийн хэмжээ нь 20/20 хувь байхаар, бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай байхаар тохирсон гэрээг 201 оны 7 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1хх-17-19/

 

Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, холбогдох баримтыг 201 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Б.******* нь хүлээлгэн өгч, улмаар 201 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 12037 дугаартай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гарч, ******* ******* баян БГБХН нь бүртгэгдсэн байна. /1хх-,1/

 

. ******* ******* ******* БГБХ нөхөрлөлийн удирдлага, зарим гишүүд нь 2018 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурал гэх үйл ажиллагааг хууль бусаар зохион байгуулж, хуралд оролцоогүй гишүүдийн гарын үсгийг Б.******* нар нь дуурайлган зурж уг хурлаас нөхөрлөлийн гишүүн Д., Д. нарыг гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нөхөрлөлөөс хассан, нөхөрлөлийн зарим гишүүд буюу Б.******* нь бүрэн хариуцлагатай гишүүн, бусад нь зарим хариуцлагатай гишүүн гэх өөрчлөлтийг баталсан гэх өөрчлөлт, 2021 оны дугаар сарын 28-ны өдөр ******* дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд болсон бүх гишүүдийн хурлаар зарим гишүүдийг бүрэн хариуцлагатай болгон өөрчилсөн гэх баримтыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж, ******* ******* ******* БГБХ нөхөрлөлийн улсын бүртгэлд хууль бус аргаар өөрчлөлт оруулсан гэх үйлдэлтэй хэрэг бүртгэлтийн хэрэгт ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г. ажиллагаа явуулж, ******* дүүргийн Прокурорын газрын прокурорын 202 оны 9 дүгээр сарын 2-ний өдрийн 1759 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хэрэг бүртгэлтийн 22003537 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хааж шийдвэрлэжээ. /1хх-3-1/

 

Энэхүү хэрэг бүртгэлтийн хэргийг дээрх хуулийн үндэслэлээр өмнө нь ******* дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2711 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /1хх-79-8/-оор хаасан, мөн 2022 оны 8 дүгээр сарын 28-ны өдрийн 3010 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хэрэг бүртгэлтийн 22003537 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хааж шийдвэрлэж байсан байна. /2хх-11-/

 

Эдгээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолоос үзэхэд ******* ******* ******* БГБХ нөхөрлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн гишүүдийн хурал гэх үйл ажиллагааг хууль бусаар зохион байгуулсан, 2021 оны дугаар сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар зарим гишүүдийг бүрэн хариуцлагатай болгон өөрчилсөн гэх баримтыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж, нөхөрлөлийн улсын бүртгэлд хууль бус аргаар өөрчлөлт оруулсан асуудлыг эрүүгийн журмаар шалгасан байна.

 

а. Хэрэг бүртгэлтийн 22003537 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 221 дугаартай Шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 2 болон 3-т ******* ******* баян бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ гэх 3 хуудас баримтын 7 дугаартай хуудасны дунд хэсэгт Үүсгэн байгуулагчид: гэсний доор Д. болон Д. гэсний урд зурагдсан 1 ширхэг гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Д., Д.ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ. /1хх-22-33/

 

б. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тогтоол болон шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Б.******* нь Д., Д. нарын өмнөөс гарын үсэг зурсан болох нь тогтоогдоогүй байна.

 

5. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 128/ШШ202/018 дугаартай шийдвэрээр Д., Д. нарын Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан ******* ******* ******* ББН-ийг 201 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1хх-91-99/

 

Дээрх шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.9-д ...Д., Д. нар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар тогтоосон журмын дагуу үүсгэн байгуулагчдаас заавал хийх ёстой үйлдлээ хийгээгүй, хийж гүйцэтгэхийг гүйцэтгэх удирдлага Б.*******аас шаардаагүй, мөн Б.*******ын бүрдүүлсэн материалд үндэслэн ******* ******* баян ББН-ийг бүртгэснийг мэдсэн зэргээс үзвэл нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмнөөс хэн нэгнийг гарын үсэг зурсан гэдгийг мэдсэн гэж үзэх бөгөөд энэхүү мэдсэн нь ийнхүү гарын үсгийг өөрийн өмнөөс зурахыг зөвшөөрсөн байсан гэж үзэх хууль зүйн үр дагавар бүхий үйл баримт юм гэж, 3.18-д ...******* ******* баян ББН-ийг үүсгэн байгуулах шийдвэрийг гаргахад нэхэмжлэгч Д., Д. нар оролцсон, улсын бүртгэл хийгдсэний улмаас уг хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах эрх үүссэн, улмаар өөрсдийгөө энэ нөхөрлөлийн гишүүн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаанд нь оролцож ирсэн болох нь нотлогдсон тул энэхүү хуулийн этгээдийг анх үүсгэн байгуулсныг бүртгэсэн улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгч нарыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй болох нь тогтоогдлоо гэж, 3.19-д Нөгөө талаас үүсгэн байгуулах баримт бичгүүдэд нэхэмжлэгч Д., Д. нар гарын үсгээ зураагүй болох нь нотлогдож байгаа боловч уг гарын үсгийн байдал нь Д., Д. нарын ******* ******* ******* ББН-ийг үүсгэн байгуулах, түүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, уг нөхөрлөлийн гишүүн байх, нөхөрлөлийн үйл ажиллагаанаас ашиг олох зэрэг тэдний өөрсдийнх нь хүсэл зоригийн үнэн бодит байдлыг үгүйсгэхгүй учраас улсын бүртгэлийг үнэн зөв, бодитой байх зарчимд нийцээгүй гэж үзэхгүй зэрэг дүгнэлтийг хийсэн байна.

 

5а. Энэхүү шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нарыг өөрсдийн өмнөөс хэн нэгнийг гарын үсэг зурсан гэдгийг мэдсэн гэж үзэх бөгөөд мэдсэн нь ийнхүү гарын үсгийг өөрийн өмнөөс зурахыг зөвшөөрсөн байсан гэж үзэх хууль зүйн үр дагавар бүхий үйл баримт юм, мөн үүсгэн байгуулах шийдвэрийг гаргахад нэхэмжлэгч Д., Д. нар оролцсон, улсын бүртгэл хийгдсэний улмаас уг хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах эрх үүссэн, улмаар өөрсдийгөө энэ нөхөрлөлийн гишүүн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаанд нь оролцож ирсэн болох нь нотлогдсон гэх дүгнэлт хийсэн, тодруулбал, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй бөгөөд 201 оны 7 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн ******* ******* баян бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй буюу нэхэмжлэгч нарын зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн хэрэгт авагдсан зарим бичгийн баримтын хувьд ******* ******* ******* БГБХН-ийн үүсгэн байгуулагч Д., Д. нар 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Ү/01 дугаартай албан бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч П.т хүргүүлсэн байх ба уг албан бичигт ...******* дүүргийн дугаар хорооны оршин суугч Д., Д. бид бусад нөхдийн хамт 201 онд тус хорооны З хэсэгчилсэн талбайд айл өрхийн өмчлөлийн газраа ашигтайгаар эргэлтэд оруулах зорилгоор ******* ******* ******* ББН-ийг үүсгэн байгуулж Б.*******ыг нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар сонгосон билээ... гэжээ. /1хх-193/

 

5б. Нөхөрлөлийн үүсгэн байгуулах гэрээг бүртгүүлсэн 201 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гуравдагч этгээд Б.******* нь Монгол улсад байгаагүй болох нь түүний тайлбар, Хил хамгаалах ерөнхий газрын албан бичгээр тогтоогдож байгаа боловч тэрээр Монгол Улсад байх хугацаандаа нөхөрлөлийг үүсгэн байгуулахтай холбоотой ажиллагаанд оролцож, гэрээнд гарын үсгээ зурсан болох нь түүний болон зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 

. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар заажээ.

 

Уг зүйл, хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлд заасан нэхэмжлэгч нарын гарын үсгийг хуурамчаар зурсан үйлдэл нь тогтоогдсон гэж үзэж байх боловч хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Б.******* нь тухайн гэрээнд гарын үсэг зурсан болох нь дээр дурдсанаар тогтоогдоогүй.

 

а. Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч нар нь гүйцэтгэх захирлын хувиар болон өөр бусад байдлаар нөхөрлөлийн үйл ажиллагаанд оролцоод явж байсан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Энэ хуулийн 5.1.2-5.1., 5.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж заасан зохицуулалтад нийцэж байна.

 

Ийнхүү Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул ******* ******* ******* ЗБН-ийн бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах үндэслэлгүй юм.

 

7. ******* ******* баян бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээг 201 оны 7 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 23/02 дугаартай тогтоолын хавсралтаар Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам-ыг баталсан байх бөгөөд уг журмын 3.1.1-д Газар өмчлөгч бүр Иргэдийн төлөөллийн байгууллагын гишүүн байх ба саналын нэг эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлийг тодорхойлж буй нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл үүсгэн байгуулах гэрээ байгуулагдсанаас хойшхи цаг хугацаанд энэхүү журам батлагджээ. /2хх-/

 

8. Нэхэмжлэгч нар нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 201 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ******* ******* ******* бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны дугаар сарын 08-ны өдөр гаргаж, дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2023/15320 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсан, улмаар дахин нэхэмжлэл гаргаж, 202 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ202/020 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл арилсан гэж үзэж, тус шүүхэд 2025 оны 3 дугаар сарын -ны өдөр нэхэмжлэлээ гаргасан буюу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тэдний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 11, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ЗБН, Б.******* нарт холбогдуулан гаргасан 201 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ******* ******* ******* бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ******* ******* ******* ЗБН-ийн бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэгч Д., Д. нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШЗ2025/21985 дугаартай захирамжийн дэх заалт нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 1 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ