2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/05775

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 30

191/ШШ2025/05775

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х ХХК холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл 177,500,000 төгрөг, алданги 88,750,000 төгрөг, нийт 266,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******,

Шүүх хуралдааны нарийн чгийн дарга Б.Нарангэрэл оролцов.

 

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* ХХК-ийн захирал Г.******* нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн НИВ-2022-001 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-гээр ******* ******* ******* ******* ХХК-д Япон улсад үйлдвэрлэсэн бутлуур-ыг худалдан авагчийн захиалгын дагуу 340,000,000 төгрөгөөр авч нийлүүлсэн лээ. Манай компаний зүгээс гэрээнд заасан хугацаанд барааг худалдан авагч талд шилжүүлсэн ба барааг актаар хүлээлгэн өгч баримтжуулсан байгаа болно. Гэрээний 3.3-т Худалдан авагч нь энэхүү гэрээний 3.2-т заасан барааны төлбөрийг ... гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар, урьдчилгаа төлбөрт гэрээний үнийн дүнгийн 47.75 хувь бу 162,500,000 төгрөгийн үнэ бүхий 50 тн арматур,... барааг актаар бүрэн хүлээж авсаны дараа, гэрээний үнийн дүнгийн 52.25 хувь бу 177,500,000 төгрөгт тохирох бартерийн зүйлийг худалдан авагч талд шилжүүлэхээр тусгасан байхад үүргээ зөрчиж 177,500,000 төгрөгийн бартерийн зүйлийг манайд шилжүүлээгүй днийг өнөөдрийг хүртэл хохироож байгаа болно. *******дний зүгээс гэрээний дагуу төлбөр, бартерийн зүйлийг шилжүүлж өгөхийг хүсч тухайн компанид удаа дараа мэдэгдэл өгсөн боловч ямар нэгэн арга хэмжээ авч шийдвэрлэхгүй байгаа ба гэрээний 4.2.4-т заасан гэрээний төлбөрийг гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу хугацаанд нь бүрэн төлж барагдуулах үүргээ елүүлэхгүй байна. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-д Талууд энэхүү гэрээнд заасан үүргээ елүүлээгүй, зохих ёсоор елүүлээгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нөгөө талдаа өгөхөөр байгаа ба нэг өдрийн алданги 177,500 төгрөг, гүйцэтгээгүй үүргийг 798 хоногт тооцохоор 141,645,000 төгрөгийн алданги авахаар байгаа хэдий ч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүйг харгапзан 88,750,000 төгрөгийг алдангид тооцно.

Иймд худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 177,500,000 төгрөг, алданги болох 88,750,000 төгрөг бу нийт 266,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ХХК шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1,2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, итгэмжлэл /хх-5/, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн HUB-2022-001 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /хх-6-11/, 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 04/12 дугаартай мэдэгдэл /хх-12/, 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 03/03 дугаартай мэдэгдэл /хх-13/, Тоног төхөөрөмж хүлээлцэх акт /хх-14/-ыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч нь ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, итгэмжлэл /хх-20-25/-ийг ирүүлж, харин хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 177,500,000 төгрөг, алданги 88,750,000 төгрөг, нийт 266,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******т 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч өнөөдрийг хүртэл тэрээр шүүхэд хариу тайлбараа чгээр ирүүлээгүй, тэрээр 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хууль зүйн туслалцаа авахыг хүссэн хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан.

 

Түүнчлэн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулах хүсэлт, холбогдох баримтыг ирүүлсэн тул зохигчийн мэтгэлцэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшуулсан байна.

 

2а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөдөө орон нутагт ажлаар явж байгаа гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн боловч холбогдох баримтыг ирүүлээгүй, мөн эвлэрлийн талаар дурдсан байх боловч нэхэмжлэгч талд энэ талаар мэдэгдээгүй гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж байгаа нь зохигчийн хооронд эвлэрлийн асуудал яригдаагүй гэж үзэхээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэхийг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авсан.

 

2б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ елүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ХХК нь хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Хавтаст хэргийн 6-11 дүгээр талд ******* ******* ХХК болон ******* ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан HUB-2022-001 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй бу өнгөтөөр хуулбарласан хувийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хавсарган ирүүлж, эх хувь нь манайд байхгүй, хариуцагчаас гаргуулах агуулга бүхий хүсэлт гаргаж, энэхүү хүсэлтээсээ шүүх хуралдаанд татгалзсан.

 

3б. Нэхэмжлэгч Отгоргуйн ******* ХХК нь 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 03/03 дугаартай, мөн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 04/12 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан чгийг тус тус ******* ХХК-д хүргүүлсэн байх бөгөөд эдгээр мэдэгдэлд *******дний хооронд 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан HUB-2022-001 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ танай тал сайн дураар елүүлэхгүй гэрээний үүргээ зөрчиж байгаа тул энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна....гэрээний 3.2, 3.3 дахь хэсэгт заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 177,500,000 төгрөгт дүйцэх эд хөрөнгийг манай компанид шилжүүлэхгүй удааж байгаа нь танай компанийг төлбөрөө төлөхөөс санаатайгаар зайлсхийж, гэрээний үүргээ сайн дураар елүүлэхээс татгалзаж байна гэж үзэх үндэслэл болж байна....гэрээний 4.1.6, 4.2.4, 5.2 дахь хэсэгт заасныг үндэслэн үлдэгдэл төлбөр болох 177,500,000 төгрөгийн алдангийг бутлуурын үйлдвэрийг танай компанид хүлээлгэж өгсөн цаг хугацаанаас тооцож үзвэл 507... 532 хоногийн 94,430,000 төгрөгийг нэхэмжлэхээр байна ... хуулийн байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэх болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

 

3в. Талууд 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Тоног төхөөрөмж хүлээлцэх акт-ыг үйлдэж, дараахи тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн байна. Үүнд:

1.    120 мм голчтой 4 фазын япон кабель-100м

2.    3*5 харьцаатай Япон улсад үйлдвэрлэсэн бункер, тэжээгчийн 2 ш иж бүрэн хөдөлгүүрийн хамт,

3.    Япон улсад үйлдвэрлэсэн KVS-5S-36*24 маркийн цагт 100-120 чулуулаг бутлах хацар,

4.    Бункер, тэжээгч хацарт бутлуур иж бүрэн суурь,

5.    Хацарт бутлуураас алхан бутлуур орох 0,8*10м иж бүрэн конейвер цахилгааны барбаны мотор дамар хөл ролик ремен, хамгаалагдсан цахилгааны кабель,

6.    110квт мотор+үйлчилгээний 5,5квт цахилгаан хөдөлгүүр гидро тоноглолын хамт алхан бутлуур иж бүрэн суурийн хамт, бутлуур тэжээлийн утас,

7.    Алхан бутлуураас шигшүүр хүртэлх 18м урт 60 см,

8.    Кабель утас,

9.    4 фракцын бүтээгдэхүүн гаргах 2*5м нэмэлт сэгсрэгч бүхий гишгүүр үндсэн болон суурьт рам, нэмэлт рам 11,5квт цахилгаан хөдөлгүүр, хөтлөгч ремений иж бүрдэл+ажлын тавцан, аваарын шат,

10.  Дамар, ролик, хөтлөгч, цахилгаан барбан, конейвер туузан дамжуулгын ремен, тулаас хөл зэргийн иж бүрдэл /уртсах, богиносох боломжтой/,

11.  Дагалдах иж бүрэн угсрах боломжтой 10м илүү 1ш конейвер,

12.  Япон улсын иж бүрэн бутлуурыг удирдах бүрэн удирдлагын шит-1ш,

13.  Хятад алхан бутлуурыг удирдах автомат хүчдэл тохируулга бүхий удирдах шит-1ш,

14.  0,5м голтой 3 фаз 300 орчим метр цахилгааны хамгаалагдсан утас,

15.  10м голтой 4 фазын Япон төхөөрөмжийн тэжээлийн утас 50м орчим,

16.  Мотор иж бүрэн,

17.  Цахилгааны иж бүрэн холболт,

Дагалдах хэрэгсэл

1.    Ремен хадагч,

2.    4 төрлийн төмөр тор,

3.    Цахилгаан барбан болон чиглүүлэгч дамар - 9ш,

4.    Суурийн блок- 3м*0,8*0,6 - 3ш

5.    Суурийн блок хавтан -5м/2м*0,4 - 5ш,

 

Энэхүү хүлээлцсэн баримт нь талуудын хооронд байгуулсан гэх гэрээний хавсралт №1-д /хх-10/ Бутлуурын тоног төхөөрөмжийн задаргаа-тай тохирч байх бөгөөд хариуцагч талаас дээрх мэдэгдэл болон тоног төхөөрөмж хүлээлцсэн актыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй, зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь ет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт чгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх бу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй байна.

 

4. Отгоргуйн ******* ХХК нь ******* ХХК-д Япон улсад үйлдвэрлэсэн бутлуур-ыг худалдан авагчийн захиалгын дагуу 340,000,000 төгрөгөөр авч 2022 онд нийлүүлсэн боловч 2024 онд хүлээлцсэн акт үйлдсэн, урьдчилгаа төлбөрийн үнийн дүнгийн 47.75 хувь бу 162,500,000 төгрөгийн үнэ бүхий 50 тн арматурыг нэхэмжлэгч нь хариуцагчаас хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Харин төлбөрийн үнийн дүнгийн 52.25 хувь бу 177,500,000 төгрөгт тохирох бартерийн зүйлийг худалдан авагч талд шилжүүлэх үүргээ хариуцагч зөрчиж 177,500,000 төгрөгийн бартерийн зүйлийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй тул нэхэмжлэгч нь эд хөрөнгө бус үлдэгдэл төлбөрийг шаардаж буй нь үндэслэлтэй байна.

 

5. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар хэрэгт авагдсан мэдэгдэл зэрэг баримтаас үзэхэд талууд гэрээний хариуцлагын хүрээнд үүргээ елүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зохигчийн хооронд 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, төлбөр төлөх үүргээ хариуцагч нь елүүлээгүй, 177,500,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байх бөгөөд үүнээс нэг өдрийн алдангийг тооцвол 177,500 төгрөг ба үүнийг 798 хоногоор тооцоход 141,645,000 төгрөг ба энэ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 177,500,000 төгрөгөөс хэтэрч байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 177,500,000 төгрөгийн 50 хувиар тооцон алдангид 88,750,000 төгрөгийг нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,489,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 1,489,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 266,250,000 /хоёр зуун жаран зургаан сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,489,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,489,200 /нэг сая дөрвөн зуун наян есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ елүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ