| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/01594/И |
| Дугаар | 191/ШШ2025/05741 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/05741
| 2025 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 191/ШШ2025/05741 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ******* ******* ХК/РД: *******/-д холбогдох,
69,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* миний бие өөрийн нөхөр Б.той 2010 онд танилцаж, 2016.12.21-ний өдөр охин Б., 2021.11.21-ний өдөр охин Б. нар төрсөн ба миний нөхөр Б., хадам ээж Д. нар 2015 оны 10-р сарын 23-ны өдрийн дугаар Зээл, Барьцааны гэрээгээр тус тус дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн хаягт байрлах, 56,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 106 780 00 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 30,5%-г төлж " ХК-иас 74 200 000 төгрөгийн зээлээр худалдан авсан.
Ингэхдээ уг зээлийн гэрээний 3.1.7-д заасан амь нас, барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах *******д хамруулах үүргийг зээдэгч нар гэрээгээр хүлээсэн ба зээлийн гэрээний хавсралт 1-т заасан тэнцүү төлөлтөд *******ын гэрээний хураамжийг төлөхөөр харилцан тохиролцож ******* ******* ХК-тай дугаартай Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын *******ын гэрээг байгуулсан.
Улмаар миний нөхөр Б. нь 2021.08.05-ны өдөр зүрхний шигдээсээр Улсын 3 дугаар төв эмнэлэгт нас барсан ба энэ тухай ******* *******" ХК-д мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл *******ын нөхөн төлбөрийг олгоогүй бөгөөд Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан боловч "******* ******* ХК нь *******ын гэрээний хугацаа дууссан гэх шалтгаанаар нөхөн төлбөр төлөхөөс зайлсхийж байгаад гомдолтой бөгөөд миний нөхөр *******ын тохиолдол бий болох хүртэл хугацаанд *******ын гэрээнд заасан хувь хэмжээгээр төлбөр төлж байсан бүрэн дүүрэн нотлогдох юм.
Охин Б. төрхөд бид гэрлэлтийн баталгаагүй байсан боловч эцэг Б.оор овоглосон бөгөөд охин Б.г төрхөөс өмнө талийгч нас барсан тул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183\ШШШ2021\02020 дугаар шийдвэрээр хамтын амьдралтай байсныг тогтоож бага охиныг ааваар нь овоглосон.
Тус дүүргийн шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай дугаар захирамжид заасан охин Б., Б. нарыг өв хүлээн авахаас татгалзах тухай баримтыг хавсаргах шаардлагатай гэх баримтыг наториатаар гэрчлүүлэх гэсэн боловч *******ын нөхөн төлбөр олгох эсэх асуудал шүүх шийдвэрлэсний дараа шийдвэрлэгдэх тул өвөөс татгалзах үйлдэл гэрчлэх боломжгүй тухай хариу өгсөн тул миний бие 2 охиныхоо хууль ёсны төлөөлөгчийн хувиар тус шүүхэд *******ын нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан билээ.
Иймд дугаартай Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын *******ын гэрээний нөхөн төлбөрт хариуцагчаас 69 000 000 гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч Г.*******гийн өмгөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт ипотекийн гэрээ нь онцлогтой, урт хугацаанд үргэлжилдэг гэрээ байгаа. Энэ гэрээний хүрээнд ******* хийж байгаа ******* ******* ХК нь гэрээ урт хугацаатай үргэлжлэх нөхцөлтэй болохыг хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, уг гэрээ нь ипотекийн хугацаатай уялдан, даатгуулагчийн гэрээний хугацаанд нийцүүлэн сунгагдах зохицуулалттай. Хариуцагч талаас гэрээг 1 жилийн хугацаатай байгуулагдсан гэж байгаа боловч мөнгөн төлбөр нь орж ирсэн тохиолдолд автоматаар сунгагддаг гэж тайлбарлаж байна. Тодруулбал 2016-2018 он хүртэлх хугацаанд *******ын хураамж аар дамжин ******* ******* ХК руу шилжиж байсан тул гэрээ сунгагдсан гэж байгаа. Мөн *******ын тохиолдол бий болсонд маргахгүй байгаа. Харин *******ын тохиолдол огт үүсээгүй гэж үзсэн бол хариуцагч тал албан ёсны тайлбар, нотлох баримтуудаа гаргаж өгч няцаах байсан. Иймд *******ын тохиолдол үүссэн нь эргэлзээгүй тогтоогдож байна. Харин гол маргаан нь *******ын мөнгө хариуцагч талын данс руу орж ирээгүйтэй холбоотой *******ын гэрээний хугацаа дууссан, сунгагдаагүй гэсэн тайлбар өгсөн. Мөн өөр нэг зөрүүтэй тайлбар өгсөн бөгөөд гэрээ 1 жилийн хугацаатай боловч *******ын шимтгэл орж ирсэн тохиолдолд тухайн хугацаагаар сунгагддаг гэсэн. Гэрээ сунгагдсан болохыг өөрсдөө хүлээн зөвшөөрсөнтэй адил утгатай тайлбар өгсөн. Иймд 2018 он хүртэлх хугацаанд гэрээ хүчин төгөлдөр сунгагдсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Түүнчлэн 2019-2021 онд нэхэмжлэгч талаас төлөлт хийсэн болохоо нотолно. Нэгдүгээрт, талуудын хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээнд зааснаар, ******* нь гэрээний зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд зээлийн төлөлтөд *******ын төлбөр багтсан байдаг. Графикт заасан төлбөрийг төлөхгүй тохиолдолд гэрээг цуцалж, үл хөдлөх хөрөнгийг борлуулан зээлийн төлбөрийг барагдуулах нөхцөл байдал үүсэхээр тусгасан. Эдгээр нөхцөл нь гэрээний 3.1.7, 3.3, 3.4.3 дах заалтуудад тусгасан. Гэрээний хавсралт нэгийг харахаар амь насны болон эд хөрөнгийн *******ын шимтгэл багтсан. Энэ нөхцөл байдлын талаар наас тодруулга авсан. Тус ны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичигт дурдсанаар 620,000 төгрөгийн төлбөрт үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, *******ын төлбөр зэргээс бүрдэнэ гэсэн. Түүнчлэн амь насны *******ын төлбөрт 274,000 төгрөгийг, эд хөрөнгийн *******ын төлбөрт 555,000 төгрөг төлсөн гэж тодорхой дурдсан. Энэ төлбөрүүд ямар хугацаанд хамаарах талаар нотлох баримт болгон хавсралт 1 буюу тооцооллын хуудсыг ирүүлсэн байна. Үүнийг харахад 2021 оноос хойших төлбөрийн баримт нь дотроо задарсан байгаа. Тэгэхээр *******ын хураамжийг авч байсан нь нотлогдож байна. Ахиад нэг албан бичигт *******ын төлбөрийг 2016 оноос хойш төлөөгүй, 620,000 төгрөгт үндсэн төлбөр, зээлийн хүү хоёр л багтана гээд өөр тайлбар ирүүлсэн. Тэгэхээр нотлох баримтаа дутуу өгөөд, тайлбараа ойлгомжгүй өгөөд, баримт бичгүүд нь хоорондоо зөрүүтэй байгаа нь эцсийн өмчлөгч нь нэг, нэг халаасны компаниуд юм биш үү гэсэн эргэлзээ төрүүлж байгаа. Хавсаргаж өгсөн баримтдаа хэн эзэмшигч болох нь мэдэгдэхгүй, хэний данс руу ямар мөнгө төлөөд байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Мөнгөн дүнгүүдийг нэмээд үзэхээр хүрэхгүй илүү гараад байгаа. Зөрүүтэй нөхцөл байдал байна. Төлсөн, төлөөгүй гэдгийг хавтаст хэргийн 15-р талаас эхэлж байгаа дансны хуулганаас тодорхой харагдана. Амь насны ******* болон эд хөрөнгийн ******* зээлийн төлбөрт орох эсэхийг харж болно. 2020 оны 6 сард гэрээ сунгаад, ковидын үед хэвийн төлж байгаад, 66,808,749 төгрөгийн үлдэгдэлтэй болоод, ковидын дараа Монгол наас зээлийн хүү, төлөлтийг хойшлуулсан. Нэмэгдсэн гэх баганад амь насны ******* 5529 төгрөг, эд хөрөнгийн ******* 10,678 төгрөг гээд үүн дээр нэмэгдээд, 68 сая төгрөг гээд зээлийн төлбөр нэмэгдэж байгаа. 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Б.ын дансанд 621,000 төгрөгийн орлого орсон. Энэ төлбөрийг хоёр хэсэгт хуваан 450,000 төгрөгийг үндсэн төлбөрт, 171,000 төгрөгийг *******ын төлбөрт суутган тус тус хассан. Ингэснээр өмнө нь байсан 67,700,000 төгрөгийн үлдэгдэл 66,600,000 төгрөг болж буурсан. Цаашид ковидын нөхцөл байдлаас үүдэн зээлийн болон *******ын төлбөрийн хуримтлал үүсэж эхэлсэн. Энэ төлбөр нь зээлийн үндсэн төлбөр, амь насны *******, эд хөрөнгийн ******* зэрэг төлбөрөөс бүрдэж байгаа. 2021 оны 9 дүгээр сарын 16-ны байдлаар энэхүү төлбөр 69,398,636.37 төгрөг болж өссөн. 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Г.******* 4,155,000 төгрөг анд төлсөн. Уг гүйлгээ ны дансны хуулга дээр дэлгэрэнгүй харагдаж байгаа бөгөөд жишээлбэл, төлбөрийн үлдэгдэл 65,153,636.37 төгрөг болж буурч, энэ хэмжээтэй үлдэгдлийг Г.*******той гэрээ шинэчлээд, төлбөрийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Б. ямар нэгэн өр төлбөргүйгээр, бүх үлдэгдэл төлөгдсөн нөхцөлтэйгөөр уг зээл Г.*******д шилжсэн. Тэгэхээр хариуцагчийн талын тайлбараар *******ын мөнгө төлөгдөөгүй гэж маргаж байгаа нь үгүйсгэгдэж байна. Харин ******* ******* ХК болон ХК нар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тухайн мөнгөө хэрхэн шилжүүлдэг нь нэхэмжлэгч талд хамаагүй. Нэхэмжлэгч өөрт хамаарах үүргийг гэрээний дагуу биелүүлж, төлбөрийг анд төлсөн тул энэ нь итгэл хамгаалах зарчмаар хамгаалагдах ёстой. 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд энэ баримт наас бүрэн ирүүлээгүй, өмгөөлөгчийн зүгээс анзаараагүй байна. 2020 оны 6 дугаар сард ковидоос шалтгаалсан нөхцөл байдлаар хойшилсон. Улмаар 2021 онд нэмэлт гэрээ хийгээд, Монгол болон Ковидын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасны дагуу хийгдсэн. Эдгээр гэрээ, нэмэлт өөрчлөлт нь нийтэд илэрхий бөгөөд ипотекийн зээлтэй иргэдэд ижил журам үйлчилж байсан. Нэхэмжлэгч 2020-2021 оны хооронд үүссэн бүх өр төлбөр, хуримтлалыг барагдуулсан. Иймд *******ын гэрээ хүчин төгөлдөр сунгагдсан, *******ын тохиолдол бодитоор үүссэн, *******ын шимтгэл бүрэн төлөгдсөн байгаа. Ийм нөхцөлд хариуцагчийн мөнгө төлөгдөөгүй гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Мөн шаардах эрхийг Б., Б. нар гаргаж байгаа боловч 2020, 2021 онд төрсөн, эрх зүйн бүрэн чадамжгүй тул хууль ёсны төлөөлөгч болох Г.******* шаардлага гаргасан. Түүнчлэн хамтран зээлдэгч н. шаардах эрхээс татгалзсан тул Г.******* нь шаардлага гаргах эрх бүхий этгээд байна. Иймд *******ын нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч Г.*******гийн өмгөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэхдээ хариуцагч тал уг үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар нотолж чадаагүй. Нэхэмжлэгч нь , ******* *******тай гэрээний харилцаагаа үргэлжлүүлж байгаа. Уг гэрээ автоматаар сунгагдаад явсан. Хариуцагч талаас гэрээний хугацааг сунгах талаар нэг ч удаа хандаж байгаагүй. Даатгалын компаниудын сул тал нь төлбөрийг нь авчхаад, нөхөн төлбөр яаж ийгээд өгөхгүй байхыг боддог. Талууд бодит үйлдлээр гэрээг сунгах талаар 30 хоногийн дотор шийдвэрлээд, хэрэв энэ хугацаанд шийдвэрлээгүй бол автоматаар сунгагдах ёстой талаар гэрээнд тусгасан. Иймд гэрээний хугацаа дуусан гэх үндэслэлээр татгалзах үндэслэлгүй. Хоёрт *******ын хураамж төлөгдөөгүй гэсэн тайлбарыг хариуцагч тал хэлээд байгаа. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.******* бид хоёрын зүгээс үйл баримтыг нотлох гэж хичээлээ. Дансны хуулганд 10,678 төгрөг loan charge гэсэн утгатай, мөн 128,136 төгрөг эд хөрөнгийн ******* гэсэн нэрээр тус тус тусгасан байсан. Иймд уг дүнгүүд нь зээлийн хүү бус, шууд эд хөрөнгийн *******ын хураамж болох нь баримтаар харагдаж байна. Зээлийн хүүтэй холбон тайлбарлах боломжгүй бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 16-нд сар бүрийн 14,000-10,000 төгрөгийн зээлийн хүү хураагдаж байсан гэх хариуцагчийн тайлбар баримттай нийцэхгүй байна. Мөн наас баримт гаргуулахад тодорхой бэрхшээл үүсэж, ирүүлсэн баримт бүрэн бус, зөрүүтэй албан бичгүүд гаргаж өгсөн. Дансны хуулгыг нь харахаар хэнээс хэн рүү шилжиж байгаа нь тодорхой бус, шилжүүлэгч, хүлээн авагчийн нэр тодорхойгүй, зөвхөн гэсэн нэр тавьсан харагдсан. Нотлох баримтыг зориудаар бий болгож, шүүхийг төөрөгдүүлэх байдлаар бүрдүүлсэн гэх хардлага төрүүлж байна. Гүтгэж байна гэж үзвэл дараагийн байгууллагад нь хандаж болно. Тухайлбал хавтаст хэргийн 72-р талаас эхлэх дансны хуулгануудыг харахаар наас гаргаж байгаа зээл төлсөн, мөнгө шилжүүлж байгаа хэсэг л харагдана. Б.ын ны нэвтрэх эрх байхгүй учраас ийм асуудал гараад байна, тэрнээс биш өөрсдөө баримтыг гаргаж өгч болох байсан. Даатгалын тохиолдол үүссэн, *******ын хураамжийг бүрэн төлөгдсөн болох нь тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. ИХ-ийн 431 дүгээр зүйлд зааснаар гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 4,155,000 төгрөг төлөөд, үүнээс 3,721,831 төгрөгийг хасахаар 431,168 төгрөг үлдэж байгаа. ны албан тоотод дурдагдсан дүнтэй нийлээд 1,2 сая төгрөгийг амь нас болон эд хөрөнгийн *******д төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.
Хариуцагч ******* ******* ХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь даатгуулагч Б.той Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын *******ын гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан. Тус гэрээ нь 1 жилийн хугацаатай байсан, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр *******ын гэрээний хугацаа дууссан болох нь гэрээнд заасан. Талуудын хооронд тухайн хугацаанаас хойш бичгээр байгуулсан гэрээ байхгүй. ны тайлбар, Хандгайт нөхөн төлбөрийн төвийн бичгээр гаргасан баримтуудаар энэхүү нөхцөл байдал нотлогдсон. Нэхэмжлэгч Г.*******гийн зүгээс зээлдэгч Б. 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нас барсан нь *******ын гэрээнд заасан эрсдэл учирсан гэж үзэж, нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Гэвч энэхүү гэрээ нь 1 жилийн хугацаатай байсан бөгөөд гэрээнд зааснаар гэрээний хүчинтэй хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болсон гэж үзнэ. Иймд талуудын хооронд хүчин төгөлдөр *******ын гэрээ байхгүй нөхцөлд хариуцагч тал нөхөн төлбөр гаргах үүрэг хүлээхгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд зааснаар 2015 онд байгуулагдсан гэрээ бөгөөд мөн Иргэний хуулийн 433.1 дүгээр зүйлд заасны дагуу талууд харилцан тохиролцоод, гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд Иргэний хуулийн 431.3 дахь заалтад зааснаар *******ын гэрээг хуульд нийцүүлэн, тухайн гэрээний нөхцөлийг бүрэн хангасан тохиолдолд хүчин төгөлдөрт тооцох ёстой. Гэвч уг гэрээний хүчинтэй байх хугацаа аль хэдийн дууссан тул нөхөн төлбөрийн хариуцлага мөн дуусгавар болсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 431.1 дэх хэсэгт заасны дагуу *******ын гэрээ нь хоёр талын харилцаа бөгөөд *******ын тохиолдол гарсан үед нөхөн төлбөр олгож, даатгуулагч нь хураамж төлөх үүрэгтэй. Харин гэрээ дуусгавар болсон тул нөхөн төлбөр олгох боломжгүй юм. тай холбоотой гаргаж буй баримтуудын талаар тайлбар өгөхөд, миний зүгээс уг хэрэгт 2020 оноос хойш оролцож байгаа бөгөөд одоог хүртэл наас гаргаж байгаа баримтуудыг мэдэхгүй, шүүгчийн захирамжаар л баримтууд ирүүлсэн.
Мөн гэрээ дуусгавар болсны дараа илэрсэн 2 ширхэг *******ын хураамжийн асуудлаар тайлбар өгөхөд манай дансанд орсон нь үнэн боловч зуучлагч талаас алдаа гарсан байж болзошгүй нөхцөл бүрдсэн. Тиймээс дээрх хураамжийг тухайн *******ын гэрээг үндэслэн, хүчин төгөлдөр гэж үзэн нөхөн төлбөр тооцох үндэслэлгүй. Зуучлагчийн зүгээс алдаа гаргаж, *******ын гэрээ байгуулагдаагүй байхад *******ын гэх бичилттэй шилжүүлэг хийсэн нь даатгуулагч гэрээний нөхцөлтэй танилцаагүй, мөн аливаа бичгээр байгуулсан гэрээгүй нөхцөлд ******* ******* ХК руу шууд хураамж шилжүүлсэн нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэлд тооцогдохоор байна. Зуучлагч нь олон гэрээний дунд андуурал гаргаж, зээлдэгчийн зээл төлөлтийн дүнгээс хураамжийн нэрээр шилжүүлэг хийсэн байх магадлалтай.
Талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ байхгүй бөгөөд олон гүйлгээний дундаас уг хураамжийг ялган таних боломж байгаагүй. Бид хураамж төлөгдөөгүй бол үүргийг биелүүлэх боломжгүй. Нэхэмжлэгчийн ярьж буй шиг гэрээг нуугаад байгаа зүйл огт байхгүй. Учир нь аливаа *******ын гэрээ нь бичгээр, 3 талын гарын үсэгтэй, гурван талын эрх, үүргийг тодорхой тусгасан байх ёстой. Хэрэв даатгуулагч байхгүй бол, зуучлагч болон ны аль аль нь энэ гэрээг гаргах бүрэн боломжтой байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл бичгээр байгуулагдсан гэрээ байгаа гэх ямар нэг нотлох баримт талуудын зүгээс гаргаагүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2021 он хүртэл болон өнөөдрийг хүртэл ч хураамж төлөгдсөн гэж ярьж байгаа боловч даатгагчийн зүгээс хураамж төлөгдөөгүй нөхцөлд гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй. Иргэний хуульд заасны дагуу даатгуулагч эрсдэлээ шилжүүлсэн байж, нөхөн төлбөр авах эрх үүсэх бөгөөд эрсдэл учирсан тохиолдолд үүрэг чөлөөлөгдөх эсэхийг гэрээнд тусгах зохицуулалттай. Даатгалын гэрээнд даатгагч нь тодорхой үүрэг хүлээдэг бөгөөд ны зээл төлөгч буюу зээлдэгч нь хураамжийг зээлийн төлбөрөөр дамжуулан төлсөн нөхцөлд, уг хураамж даатгагчид шууд шилжсэн бол энэ нь болон ******* *******ын хоорондын харилцааны асуудал юм. Даатгагчийн зүгээс даатгуулагчийн данснаас хураамж шилжиж ирсэн гэх баримт байхгүй байгаа. 2017, 2018 онуудад наас манай байгууллагад тодорхой баримтууд ирүүлсэн боловч даатгуулагч нас барснаас хойш буюу 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс хойш даатгуулагчийн талаас хураамж төлөгдөөгүй нь баримтаар нотлогдож байна. Иймд *******ын гэрээг хэрэгжүүлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар Орон сууц зээлийн гэрээний хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн -СоА дугаартай Орон сууц зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, Г.*******гийн өмчлөлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.ын өмчлөлийн дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар, Г.*******гийн эзэмшлийн ХК-ийн дугаартай зээлийн дансны хуулга/1 хх 16-20/, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтийн хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 9/2338 дугаартай албан бичиг, Б.ын иргэний үнэмлэхийн хуулбар, Б.ын дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн бүртгэлийн маягтын хуулбар, Б.гийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.гийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Хариуцагч талаас баримтаар гаргасан ******* ******* ХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай тодорхойлолт,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн ХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар албан бичиг, Б.ын эзэмшлийн ХК-ийн дугаартай дансны гүйлгээний хуулганы хуулбар/хх-71-76/, ******* ******* ХК-ийн дугаартай Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын *******ын гэрээний хуулбар, ХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай албан бичиг, Г.*******гийн *******ын төлбөр төлсөнтэй холбоотой баримт/хх-110/, ХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай албан бичиг, ХК-ийн дугаар зээлийн 2015-2016 онд төлсөн *******ын төлбөрийн мэдээллийн хуулбар/хх-131-137/, ХК-ийн дугаар зээлийн гэрээний хувийн хэргийн хуулбар/хх-162-192/-ыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* хариуцагч ******* ******* ХК-д *******ын гэрээний нөхөн төлбөрт 69,000,000/жаран есөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ******* ХК нь 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс хойш даатгуулагчийн талаас хураамж төлөгдөөгүй нь баримтаар нотлогдож байна, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Б. агсан, Д. нар 2015 оны 10 дугаар сарын 23-ны ХК-тай дугаар Орон сууцны зээлийн гэрээ байгуулсан болох нь дугаар Орон сууцны зээлийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар Орон сууцны зээлийн гэрээ-ий 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3-т зааснаар ХК нь С. агсан, Д. нарт 74,200,000/далан дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 8/найм/ хувь, 240/хоёр зуун дөч/ сарын хугацаатай олгож, зээлдэгч нь сар бүрийн 14-ний өдөр зээлийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь дугаар Орон сууцны зээлийн гэрээ-ий болон Хавсралт№ 1-ий хуулбараар тогтоогдож байна.
Б. агсан 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ХК-тай дугаар Ипотекийн гэрээ байгуулсан болох нь дугаар Ипотекийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
дугаар Ипотекийн гэрээ-ий 1-ийн 1.2, 2-ын 2.1-т зааснаар Б. агсан нь дугаар Орон сууцны зээлийн гэрээ-ий үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн өмчлөлийн тоотод байршилтай 56.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц ХК-д барьцаалуулсан болох нь дугаар Ипотекийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Б. агсантай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын *******ын гэрээ байгуулсан болох нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын *******ын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын *******ын гэрээ-ий 1, 2-т зааснаар *******ын зүйл нь Б. агсны өмчлөлийн эд хөрөнгө буюу орон сууц, гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70/дал/ буюу түүнээс дээш хувиар алдах буюу амь нас, эрүүл мэндийг даатгасан болох нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын *******ын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Тус гэрээнд зааснаар гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарн 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход ... *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 431.2-т Даатгалын зүйл нь эд хөрөнгө ... эдийн бус ашиг сонирхол байна., Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна. гэж заасан.
Б. агсан нь *******ын хураамж төлөх, хариуцагч нь *******ын тохиолдол бий болоход *******ын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан Даатгалын гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.
Б. агсан нь эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндээ даатгуулсан тус Гэрээ нь Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан сайн дурын *******д хамаарч байна.
Б. агсан нь Зүрхний шигдээс оноштойгоор өвчний улмаас 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нас барсан болох нь № Нас барсны гэрчилгээний хуулбар, Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн № Тодохойлолт, Б. агсны Өвчний түүхийн хуулбараар тогтоогдож байна.
Гэрээний 1-ийн 1.2-т Талууд гэрээнд заасан нэр томьёог дараах утгаар ойлгоно. Үүнд:, 1.2.6-д *******ын үнэлгээ-даатгуулж байгаа эд хөрөнгийн болон эдийн бус ашиг сонирхлын мөнгөн илэрхийлэл хэмжээ буюу *******ын хамгаалалтын дээд хэмжээг;, 8-д Нөхөн төлбөр Даатгуулагч нас барсан ... үед *******ын хохирлын хэмжээг тогтоохдоо зээлийн үндсэн төлбөрөөс зээлдэгч буюу даатгуулагчийн төлсөн зээлийн үндсэн төлбөрийг хассан дүнгээс тооцож нөхөн төлнө ... гэжээ.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. гэж заасан.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний 1-ийн 1.2, 1.2.6, 8-д заасны дагуу даатгуулагч нас барсан үед зээлийн төлбөрөөс даатгуулагч төлсөн төлбөрийг хасаж зээлийн үлдэгдэл төлбөрийг нөхөн төлбөрт олгохоор заажээ.
Зохигчид Б. нь нас барах үеийн дугаар Орон сууцны зээлийн гэрээ-ий үлдэгдэл төлбөр 69,000,000/жаран есөн сая/ төгрөг байсан талаар маргахгүй байна.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-т Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө., мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй., 520.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн эцэг, эх;, Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулна., мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Даатгагч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:, 9.1.9-д даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх; гэж заасан.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх заалт, Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.9 дэх заалтад зааснаар Б. агсны эхнэр, хүүхэд, эцэг, эх Гэрээний *******ын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй байна.
Б. агсан нь Г.*******той 2010 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар уг үйл баримтыг дахин нотлохгүй.
Г.******* Б. нар хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин овогт ын , Б.ыг нас барсны дараа 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр охин овогт ын төрсөн болох нь Б.гийн Төрсний гэрчилгээний хуулбар, Б.гийн Төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.9 дэх хэсэгт зааснаар Б., Б. нар нь Гэрээнд заасан *******ын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй байна.
дугаар Орон сууцны зээлийн гэрээ-ий нэг тал болох Д. нь Б. агсны эх байх ба тоот 2/хоёр/ өрөө орон сууцыг өвлөх эрхээс татгалзаж, өв хүлээн авахаас татгалзсан болох нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтээр тогтоогдож байна.
Б. агсны эцэг Т. нас барсан болох нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтээр тогтоогдож байна.
ХК нь дугаар Орон сууцны зээлийн гэрээ-д нэмэлт өөрчлөлт оруулж, Г.******* зээлийн эрх, үүргийг шилжүүлэн авсан болох нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн -А дугаар тоот орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Г.******* нь тоот 2/хоёр/ өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Г.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ХХК-тай тоот гэрээ болон түүний нэмэлт, өөрчлөлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон тоот 2/хоёр/ өрөө орон сууцыг барьцаалуулсан болох нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗБ дугаар Ипотекийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Б., Б. нарын хууль ёсны төлөөлөгчийн хувьд *******ын нөхөн төлбөрт 69,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа тухай тус нэхэмжлэлд тусгажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Б., Б. нарын хууль ёсны төлөөлөгч болох эхийн хувиар Б., Б. нарыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан болох нь тус нэхэмжлэл, Б.гийн Төрсний гэрчилгээний хуулбар, Б.гийн Төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус гэрээний хугацаа дуусгавар болсон гэж маргаж байх ба нэхэмжлэгч нь *******ын хураамжийг төлж байсан гэж маргаж байна.
Б. агсан, Д. нар нь КОВИД-19 цар тахалтай холбоотой 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр дугаар Орон сууцны зээлийн гэрээ-д нэмэлт өөрчлөлт оруулж, Орон сууцны зээлийн гэрээ-ий хугацааг 2036 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл сунгаж, зээлийн эргэн төлөлтийн графикт өөрчлөлт оруулсан болох нь дугаар Орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-ий болон -CoA тоот Орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээий хавсралт №1-ийн хуулбараар тогтоогдож байна.
-CoA тоот Орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээий хавсралт №1-т зааснаар үндсэн зээл болон хүүгийн сарын тэнцүү төлөлт нь нийт 620,638.53/зургаан зуун хорин мянга зургаан зуун гучин найман төгрөг тавин гурван мөнгө/ болох нь -CoA тоот Орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээий хавсралт №1-ийн хуулбараар тогтоогдож байна.
-CoA тоот Орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээий хавсралт №1-т зааснаар *******ын төлбөрт 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 16,179.54/арван зургаан мянга нэг зуун далан есөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төлөхөөр заасан байх ба *******ын төлбөрт төлөх төлбөр сар бүр багасахаар заасан болох нь -CoA тоот Орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээий хавсралт №1-ийн хуулбараар тогтоогдож байна.
Б. агсан нь *******ын хураамжид хэдэн төгрөг төлсөн талаарх нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар ХК-иас гаргуулсан ХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № Албан бичигт орон сууцны зээлийн гэрээний дагуу сар бүрийн 620,638.53 төгрөгийн төлбөр нь хүү, үндсэн зээлийн төлбөр, *******ын төлбөрөөс бүрддэг, амь насны *******д нийт 274,441.69 төгрөг, эд хөрөнгийн *******д 555,256 төгрөг гэжээ.
Тус албан бичигт дээрх төлбөрүүд нь ямар хугацааны төлбөрүүд болох болон ямар хугацаанд төлсөн талаар тусгаагүй байна.
ХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № Албан бичгийн хавсралтад 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх сар бүрийн 10,678/арван мянга зургаан зуун далан найм/ төгрөгийн өрийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн талаар тусгажээ.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч талаас нотлох баримтаар гаргуулсан *******ын хураамж төлсөн талаарх 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаар Тодорхойлолтод Б. агсан нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх гэнэтийн ослын *******ын хураамжид 86,779 төгрөг, орон сууцны *******ын хураамжид 128,136 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл гэнэтийн ослын *******ын хураамжид 70,293 төгрөг, орон сууцны *******ын хураамжид 128,136 төгрөг төлсөн гэжээ.
Гэрээнд хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл гэсэн байх боловч Б. агсан нь 2017 онд *******ын хураамж төлсөн байх тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар Б. агсан болон хариуцагч нарын хооронд 2017 онд *******ын гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч тал нь зээлийн төлбөрт *******ын хураамж орсон байгаа гэж маргаж байна.
Хавтаст хэрэгт Зээлийн дансны 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хуулга баримтаар авагджээ.
дугаар Орон сууцны зээлийн гэрээ болон Хавсралт 1-т зааснаар үндсэн зээл болон хүүгийн сарын тэнцүү төлөлт нь нийт 620,638.53/зургаан зуун хорин мянга зургаан зуун гучин найман төгрөг тавин гурван мөнгө/ байх ба Зээлийн дансны 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хуулгаар Б. агсан нь 2019 оноос 2020 оны 4 дүгээр сар хүртэл, 2021 онд үндсэн зээл болон хүүгийн сарын тэнцүү төлөлтөд нийт 620,638.53/786.30+262,852.23=620,638.53, 486,162.07+134,476.46=620,385.53/ /зургаан зуун хорин мянга зургаан зуун гучин найман төгрөг тавин гурван мөнгө/ төгрөг төлж байсан болох нь тогтоогдож байна.
ХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № Албан бичгийн хавсралтад тусгасан 10,678/арван мянга зургаан зуун далан найм/ төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн байх тул 2019, 2020 оны 4 дүгээр сар хүртэл, 2021 оны 8 дугаар сар хүртэл *******ын хураамжид төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх Гэрээний *******ын хураамж төлөгдсөн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар уг хугацаанаас хойших *******ын хураамж төлөгдсөн болох нь үнэн зөв, эргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2-т Даатгалын гэрээ дараахь тохиолдолд дуусгавар болно:, 434.2.1-т гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон;, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно:, 8.5.5-д хууль тогтоомжид заасан бусад үндэслэл. гэж заасан.
2019 оноос 2020 оны 4 дүгээр сар хүртэл, 2021 он 8 дугаар сарыг дуустал *******ын хураамж төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2, 434.2.1 дэх заалтад зааснаар Гэрээ дуусгавар болсон гэж үзнэ.
Даатгуулагч Б. нь нас барсан 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Гэрээний *******ын хураамжийг төлөөгүй байсан байх тул Гэрээ дуусгавар болсон байсан байх ба Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.5 дахь заалтад зааснаар даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бий болсон байна.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.5 дахь заалтад зааснаар хариуцагчаас *******ын нөхөн төлбөрт 69,000,000/жаран есөн сая/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд хариуцагчийн хэлбэрийг ХХК гэсэн байх боловч хариуцагчийн хэлбэр ХК болох нь хариуцагчийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь ******* ******* ХК-ийг хариуцагчаар татсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.
Шүүх Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч ******* ******* ХК-иас нийт 69,000,000/жаран есөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 503,000 төгрөгөөс нийт 502,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 503,000 төгрөгөөс нийт 502,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ