| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/00471/И |
| Дугаар | 191/ШШ2025/05823 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/05823
2025 07 02 191/ШШ2025/05823
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Г.Бямбажаргал, шүүгч Х.Дашдэчмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ******* ******* ******* *******/РД: *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй бай******* хугацааны цалин 1,564,530 төгрөг, жирэмсний болон амарж*******ы тэтгэмжид 8,389,420 төгрөг, нийт 9,953,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Н.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн өмгөөлөгч Г., иргэдийн төлөөлөгч Б., Б. нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гарга******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гарга******* тайлбартаа: Миний бие Н.******* нь ******* ******* ******* *******-д 2021 оны 05 дүгээр сарын 05-нд Статистик, тандалт судалгааны мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж бай******* болно.
Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргалгүй ажиллаж бай******* ба 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тоот тушаалаар Захиргааны газрын мэргэжилтэн, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Тайлан төлөвлөлт, судалгааны газрын мэргэжилтэнээр шилжин томилогдсон.
Гэтэл 2023 оны дугаар сарын 07-ны өдрийн Дугаар тоот Захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн.
Улмаар 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарга******* ба тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар тоот шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон.
******* ******* ******* *******гийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Тайлан төлөвлөлт, судалгааны мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоосон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гар******* буюу 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэлх ажилгүй бай******* хугацааны цалин хөлс 1,564,530 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.
Мөн миний бие 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн бөгөөд ажлаас үндэслэлгүй халагд*******тай холбооотой ниййгмийн даатгал төлөгдөөгүй тасалд*******ы улмаас жирэмсний болон амарж*******ы тэтгэмжийг нийгмийн даатгалын *******гаас авч чадаагүй болно.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учир******* хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө. гэж заа*******.
Иймд ******* ******* ******* *******гаас Н.*******гийн төрсөний өмнөх үеийн тэтгэмж 4,297,020 төгрөг, төрсөний дараах 4,092,400 төгрөг нийт 8,389,420 төгрөг, ажилгүй бай******* хугацааны цалин хөлс 1,564,530 төгрөг нийт 9,953,950 төгрөгийг гаргуулж өгнө үү. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэмж олгогдоогүй гэж тодорхойлолт гаргуулахаар шүүх хуралдаан хойшилсон. Тухайн баримттай танилц*******. Би төрөхөөсөө өмнө хүсэлтээ цаг хугацаанд нь өгсөн боловч Нийгмийн даатгалын код буруу гэх үндэслэлээр хүсэлт цааш яваагүй бай*******. Ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажлаас халагдаж хор уршиг нь жирэмсний болон амарж*******ы тэтгэмж авч чадаагүй гэж үзэж байна. гэв.
Хариуцагч ******* ******* ******* ******* Сан шүүхэд гарга******* хариу тайлбартаа: Н.******* нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 1,564,530 төгрөгийг нэхэмжилсэн байна. ******* ******* ******* ******* нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийдвэрийг биелүүлж 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тоот Ажилд эгүүлэн томилох тухай тушаал гаргаж Н.*******г тайлан, төлөвлөлт судалгааны мэргэжилтэн албан тушаалд томилсон. Дээрх тушаал гар******* өдрөөс Н.*******гийн өмнө нь байгуул******* хөдөлмөрийн гэрээ сэргээгдсэн бөгөөд эргэн ажилдаа орж ажил үүргээ биелүүлэх нь түүний хуулиар болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагд******* ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж бай******* ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч бай******* дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно" гэж заа*******. Ажил олгогчийн зүгээс хугацаа алдалгүй шүүхийн шийдвэр гар*******аас хойш даруй 2 өдрийн дараа тушаал гарган ажил үүрэг гүйцэтгүүлэхээр болсон байхад 2023.10.18-ний өдрөөс хойшхи өдрүүдийг ажилгүй бай******* хугацаа хэмээн тодорхойлж цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Н.******* нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн гэсэн байх бөгөөд нэхэмжлэлдээ ажлаас үндэслэлгүй халагд*******тай холбоотой нийгмийн даатгалын шимтгэлийг төлөгдөөгүй тасалд*******ы улмаас жирэмсний болон амарж*******ы тэтгэмжээ авч чадаагүй гэжээ. ******* ******* ******* ******* нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэрийг биелүүлж түүний ажилгүй бай******* хугацааны цалин болох 8,837,750 төгрөгөөс зохих суутгал буюу ХХОАТ-ыг суутга******* дүнгээр 7,627,975 төгрөгийг Н.*******г төрөхөөс өмнө буюу 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр түүнд төлсөн, харин түүний нийгмийн даатгалын шимтгэлийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нөхөн төлж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн бай*******.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т /1994.05.31/ Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учир******* хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заа******* байх бөгөөд Н.*******г жирэмсний болон амарж*******ы тэтгэмж авах үед ******* ******* ******* ******* нь нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн нөхөж төлсөн, ажилгүй бай******* хугацааны цалинг мөн түүнд олгосон байх бөгөөд Н.*******гийн тэтгэмж авч чадаагүй асуудал нь ажил олгогчоос шалтгаалаагүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гарга******* ******* ******* ******* *******гийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай тушаалын хуулбар, Н.*******гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар, Т. төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн № дугаартай тэмдэглэл/шийдвэрийн хуулбар,
Хариуцагч талын баримтаар гарга******* ******* ******* ******* *******гийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төрийн банк ХК-ийн Гялс банк интернет-гүйлгээний 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн мэдээллийн хуулбар, ******* ******* ******* *******гийн Н.*******гийн цалингийн нөхөн тооцоо бодсон хүснэгтийн хуулбар, ******* ******* ******* *******гийн 2023 оны дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн хуулбар/1-р хавтас, хх-32, 34, 36, 38, 40, 42, 44, 46, 48/, ******* ******* ******* *******-д ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбар/1-р хавтас, хх-33, 35, 37, 39, 41, 43, 45, 47, 49-50/,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн ******* ******* ******* *******гийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай тушаалын хуулбар, ******* ******* ******* *******гийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай тушаалын хуулбар, дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай албан бичиг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай албан бичгийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.******* хариуцагч ******* ******* ******* *******-д холбогдуулан ажилгүй бай******* хугацааны цалин 1,564,530/нэг сая таван зуун жаран дөрвөн мянга таван зуун гуч/ төгрөг, жирэмсний болон амарж*******ы тэтгэмжид нийт 8,389,420/найман сая гурван зуун наян есөн мянга дөрвөн зуун хорь/ төгрөг, нийт 9,953,950/есөн сая есөн зуун тавин гурван мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* ******* ******* ******* Сан нь тушаал гарган ажил гүйцэтгүүлэхээр болсон цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, жирэмсний болон амарж*******ы тэтгэмж авч чадаагүй асуудал нь ажил олгогчоос шалтгаалаагүй гэх тайлбар ирүүлсэн.
Шүүх дор дурд******* үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ш.*******г ******* ******* ******* *******гийн Захиргааны газрын Тайлан төлөвлөлт, судалгааны мэргэжилтэн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй бай******* хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,837,750/найман сая найман зуун гучин долоон мянга долоон зуун тавь/ төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д олгохоор шийдвэрлэсэн болох нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.
Зохигчид дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар маргахгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж бай******* ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй:, 61.1.2-т хүнийг урьд нь эрхэлж бай******* ажлын байранд эгүүлэн тогтоох тухай ... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон; гэж заа*******.
Хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилох тухай дугаар гүйцэтгэх захирлын тушаал гаргаж ажил гүйцэтгүүлэхээр болсон гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажилд эгүүлэн томилохоор болсон талаар мэдсэн гэх тайлбар гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид дээрх 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тушаалыг танилцуул******* болохоо баримтаар нотлохгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй бай******* хугацааны цалин хөлсөнд нийт 1,564,530/нэг сая таван зуун жаран дөрвөн мянга таван зуун гуч/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагд******* ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон ... ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч бай******* дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заа*******.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид ажилд эгүүлэн томилох тухай тушаалыг танилцуул******* болох нь нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тушаалыг танилцуул******* байх тул уг өдөр хүртэл нэхэмжлэгчийг ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлээгүй гэж үзнэ.
Гэвч нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар нэхэмжилж байх тул хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заа*******.
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлс 2,242,500/хоёр сая хоёр зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс 1,302/нэг зуун дөрвөн мянга гурван зуун хоёр/ төгрөг болохыг тогтоожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийдвэрээр тогтоогдсон дээрх үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх ба уг үйл баримтыг дахин нотлохгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:, мөн хуулийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор., 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ... тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ...ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй., 158.1-т Дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ:, 158.1.1-т энэ хуулийн 154.8-д заасны дагуу гарга******* гомдол; гэж заа*******.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.8, 158.1, 158.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийдвэр гарсны дараа буюу 3/гурав/ сарын хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1,564,530/нэг сая таван зуун жаран дөрвөн мянга таван зуун гуч/ төгрөг гаргуулах талаар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааны зохицуулах гурван талт хороонд ханд*******, түүнчлэн дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааны зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн № тэмдэглэл/шийдвэр-ийг гардаж авснаас хойш ажлын 10/арав/ хоногийн дотор тус шүүхэд нэхэмжлэл гарга******* болох нь дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааны зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн № тэмдэглэл/шийдвэр-ийн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл дэх шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дардсаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 1,564,530/15х1,302=1,564,530/ /нэг сая таван зуун жаран дөрвөн мянга таван зуун гуч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь нийгмийн даатгал төлөгдөөгүй тасалд*******ы улмаас авч чадаагүй гэх үндэслэлээр хариуцагчаас жирэмсний болон амарж*******ы тэтгэмжид нийт 8,389,420/найман сая гурван зуун наян есөн мянга дөрвөн зуун хорь/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нийгмийн даатгалын *******гаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амарж*******ы тэтгэмж авах эрхтэй:, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Даатгуулагч дараах эрх эдэлнэ:, 33.1.6-д ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь дутуу төлөгдсөн улмаас тэтгэвэр, тэтгэмж авч чадаагүй бол учир******* хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гар******* зардлыг ажил олгогчоор төлүүлэх;, гэж заа*******.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ. гэж заа*******.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын *******гаас олгох тэтгэмжийн тухай хуулийг хэрэглэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр амарж******* болох нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т Эхэд жирэмсний болон амарж*******ы амралтыг 120 хоногоор тооцож заавал олгоно. гэж заа*******.
Хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгчид жирэмсний болон амарж*******ы 120/нэг зуун хорь/ хоногийн амралт олгосон болох нь хариуцагчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын *******гаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амарж*******ы тэтгэмж авах эрхтэй.
Хариуцагчийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Захиргааны газрын Тайлан төлөвлөлт, судалгааны мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн болох нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг Захиргааны газрын Тайлан төлөвлөлт, судалгааны мэргэжилтний албан тушаал эгүүлэн тогтоожээ.
Зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр шийдвэрлэх 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нөхөн тайлагна******* Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 4-р сараас 10-р сар хүртэлх тайлан болон нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлангийн хуулбараар тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурд******* утгаар ойлгоно:, 4.1.10-т "нийгмийн даатгалын шимтгэл" гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч, ажил олгогч ... энэ хуульд заасны дагуу нийгмийн даатгалын *******д урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийг;, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т Ажил олгогч болон энэ хуулийн 7.2, 7.3, 7.4, 7.5-д заа******* даатгуулагч дараах хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө:
| Нийгмийн даатгалын төрөл | Ажил олгогчийн цалин хөлсний *******, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ | Даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ |
| 1.Тэтгэврийн даатгал | 8.5 | 8.5 |
| 2.Тэтгэмжийн даатгал | 1.0 | 0.8 |
| 3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаал******* өвчний даатгал | 0.5, 1.5, 2.5 | - |
| 4.Ажилгүйдлийн даатгал | 0.5 | 0.2 |
| Шимтгэлийн дүн | 10.5, 11.5, 12.5 | 9.5 |
гэж заа*******.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.10, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч сар бүр цалин хөлсний *******гаас нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй ба нийгмийн даатгалын шимтгэлийн нэг төрөлд тэтгэмжийн даатгалын шимтгэл хамаарна.
Хариуцагч нь 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байх тул нэхэмжлэгчийн тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болох нь хариуцагчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нөхөн тайлагна******* Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 4-р сараас 10-р сар хүртэлх тайлан болон нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлангийн хуулбар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь дүүргийн Нийгмийн даатгалын газарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цахимаар жирэмсний болон амарж*******ы тэтгэмж авах хүсэлтээ явуул******* байх боловч хүсэлт нь эрх үүсээгүй гэсэн шалтгаанаар буцаагд******* болох нь дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн № Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6/зургаа/ сард тэтгэмжийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байх тул Нийгмийн даатгалын *******гаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид жирэмсний болон амарж*******ы тэтгэмж авах эрх үүсээгүй байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Даатгуулагч дараах эрх эдэлнэ:, 33.1.6-д ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь дутуу төлөгдсөн улмаас тэтгэвэр, тэтгэмж авч чадаагүй бол учир******* хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гар******* зардлыг ажил олгогчоор төлүүлэх;, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх эд хөрөнгөд хууль бусаар *******аатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруул******* этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., Нийгмийн даатгалын *******гаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Даатгуулагч эхэд жирэмсний болон амарж*******ы тэтгэмжийг жирэмсний амралт ав******* сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн ... хугацаанд тус тус олгоно. гэж заа*******.
Хариуцагч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.10, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Нийгмийн даатгалын *******гаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэгчийн жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6/зургаа/ сарын тэтгэмжийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх хууль бус үйлдлийн улмаас жирэмсний болон амарж*******ы тэтгэмжээ авч чадаагүй байх тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.6, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Нийгмийн даатгалын *******гаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар жирэмсний амралт ав******* сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлстэй тэнцэх хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хуулийн дээрх зохицуулалтад дурд******* гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчил******* нөхцөл нь бусдын эд хөрөнгөд *******аатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр учир******* хохирол, уг гэм буруутай үйлдэл, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой бай******* тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг гэм буруутэй этгээдэд үүсдэг.
Хариуцагч нь нэхэмжлэгч жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6/зургаа/ сард тэтгэмжийн даатгалын шимтгэлийг төлөөгүй хууль бус үйлдлийн улмаас учир******* хохиролд нийт 8,389,420/найман сая гурван зуун наян есөн мянга дөрвөн зуун хорь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Тодруулбал, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нэхэмжлэгчийн жирэмсний болон амарж*******ы тэтгэмж нийт 10,369,920/22,295,526:12=1,857,960, 1,857,960:21.5=86,416, 86,416х120=10,369,920/ /арван сая гурван зуун жаран есөн мянга есөн зуун хорь/ төгрөг байх боловч нэхэмжлэгч нь нийт 8,389,420/найман сая гурван зуун наян есөн мянга дөрвөн зуун хорь/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хохирлыг гаргуулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* Сангаас нийт 9,953,950/есөн сая есөн зуун тавин гурван мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* Сангаас улсын тэмдэгтийн хураамжид 174,214 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* Сангаас нийт 9,953,950/есөн сая есөн зуун тавин гурван мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* Сангаас улсын тэмдэгтийн хураамжид 174,214 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ
ШҮҮГЧИД Г.БЯМБАЖАРГАЛ
Х.ДАШДЭЧМАА