Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 00031

 

        Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

Улсын яллагч Г.Баяраа,

Иргэний нэхэмжлэгч С.Г ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга, Б.Оюунбилэг,

      Шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн БаянгоЛ.Д үүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэрх овогт Лувсанчүлтэмийн Дүүрэнжаргалд холбогдох 132/2016/0030/Э индекстэй, эрүүгийн 201506000323 дугаартай хэргийг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

      Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө Хаан банкны Булган аймгийн салбарын  Гурванбулаг суман дахь тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан, Булган аймгийн Гурванбулаг суманд оршин   суух,  улсаас   авсан   гавьяа   шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бэрх овогт Л.Д  

      Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Д нь ХААН банкны Булган аймгийн Гурванбулаг суман дахь тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ХААН банкны Гурванбулаг суман дахь тооцооны төвийн илүүдэл болох 71233000 төгрөг, Дашинчилэн суман  дахь тооцооны  төвийн   илүүдэл  болох  104000000  төгрөг, Баяннуур суман дахь тооцооны төвийн илүүдэл болох 40888000 төгрөг бүгд 216942000 төгрөгийг ХААН банкны Касс, Үнэт Зүйлийн Газарт хүргэхээр авч яваад улмаар өөрийн бусдаас зээлсэн зээлийн төлбөрийг төлж, бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д үүрэнжаргалын өгсөн: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнөх шүүх хуралд Л.Д ээр болсон хэргийн талаар тодорхой ярьсан. Хохирол төлбөрөө барагдуулах гэж нэлээн явсан. Улсын яллагчийн яллах дүгнэлт дээр байгаа миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үндэслэж Шинэтуул гэдэг хүнийг байцаах ёстой байсан. Шинэтуул гэдэг хүн намайг удаа дараа аргандаа оруулж ийм байдалд хүргэсэн. Би Шинэтуулыг шалгуулах хүсэлтийг шат шатанд нь бичгээр өгсөн нь хавтаст хэрэгт байгаа.  Давж заалдах шатны шүүх хуралд Шинэтуул гэдэг хүнийг шалгуулах тухай хүсэлтийг өгч байгаагүй гэж ярьж байна лээ. Хэргийг бодитой шалгахын тулд мөрдөн байцаагч Шинэтуулыг зайлшгүй шалгах ёстой байсан гэдгийг удаа дараа хэлмээр байна. Хэрэг гарахын өмнө Шинэтуул надтай холбогдож байсан. Хэрэг гарах үйл явцыг мэдэж байсан. Хэрэг гарсны дараа Шинэтуултай холбогдоход өмгөөлөгч явуулна, чиний бүх мөнгө төгрөгийг төлнө гэж хэлж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийг төлж барагдуулна гэдгээ удаа дараа илэрхийлж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч С.Г өгсөн: Хаан банкны Булган салбарын Гурванбулаг сумын тооцооны төвд ажиллаж байсан Д  нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур тооцооны төвийн зузаатгалын мөнгө болох 216942000 төгрөгийг Улаанбаатарын хотын төв банкинд хүргэж өгөхөөр явж байх замдаа өөрийн хувийн өглөг, авлагатай, зээлтэй хүмүүсийн данс руу шилжүүлж хувьдаа завьшсан. Хэрэг гарсаны дараа 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цагаан өнгөтэй цаасан хайрцганд 41230000 төгрөгийг Долгорсүрэнд аваачиж өгсөн байсныг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хурааж авсан байгаа. Каасын илүүдэл мөнгийг дээшээ мэдэгдэж хүмүүс ирж авах ёстой. Гэтэл энэ хүн өөрөө албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж уг мөнгийг дур мэдэн авч явж ийм асуудал үүсгэсэн. Банкинд 216942000 төгрөгийн хохирол учирснаас Долгорсүрэнгээс хурааж авсан 41230000 төгрөгийг хасаад 17519000 төгрөг үлдэж байгаа. 10 иргэнийн дансанд 31692750 төгрөгийн битүүмжлэл хийсэн байгаа. Үүнийг битүүмжлэлээс чөлөөлж Хаан банканд олгуулах хүсэлтэй байна. Одоо 147826250 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Хавтаст хэрэгт 147826250 төгрөгийн хохирлыг барагдуулах зорилгоор Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн 2-44 тоотод байрлалтай 491м2 гэр бүлийн хэрэгцээний газар, Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар нэгдлийн зочид буудлын зүүн талд байрлалтай 53м2 үйлчилгээний зориулалттай тоосгон байшин, 1578м2 газар хашааны газруудыг тус тус битүүмжилсэн. Уг эд хөрөнгийг ямар нэгэн байдлаар шилжүүлж өгсөн зүйл байхгүй. Иймд эдгээр эд хөрөнгийг хохирогч байгууллагын хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг хүсч байна. Хаан банкны зүгээс учирсан хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг,

201506000323 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

       Гэрч Д өгсөн: ...Би анх 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Л.Д гэдэг хүнд 1 сарын хугацаатай Булган аймгийн Гурванбулаг сумын Хаан банкнаас 40000000 төгрөг зээлж өгсөн. Тэгээд надад мөнгөө өгөхгүй саяхныг хүртэл явж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Л.Д цаасан хайрцганд савлаж хийсэн 41423000 төгрөгийг авчирч өгсөн. Тэгтэл 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч ирээд мөнгийг хурааж авсан…гэх мэдүүлэг /хх 54 тал/,

        Гэрч Б.Э өгсөн: ...Норжмаа гэх хүнээс мөнгө зээлж өгсөн, ... 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагт данс авч мөнгийг хүүний хамт 2150000 төгрөгийг шилжүүлсэн, миний дансыг битүүмжилсэн байгаа гэх мэдүүлэг  /хх 55 тал/,

 Гэрч Б.О өгсөн: ...Манай Дашинчилэн сумын Хаан банк нь эрхлэгч Л.Д 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 18 цаг 20 минутын орчим кассын илүүдэл мөнгө болох 104888000 төгрөгийг Улаанбаатар хотын Төв банкны Өнөр тооцооны төвд хүргүүлэхээр өгч явуулсан. Л.Д нь өөрийн нөхөр гээд нэг залуутай хамт ирж мөнгийг банкнаас авч гарсан…гэх мэдүүлэг /хх 58/,

Гэрч М.Ц өгсөн: ...Би 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 19 цаг 20 минутын үед Булган аймгийн Гурванбулаг сумын Хаан банкны эрхлэгч Л.Д кассын илүүдэл 40831000 төгрөгийг хүлээлгэн өгч Төв банкны кассын салбар руу явуулсан гэх мэдүүлэг /хх 60 тал/,

        Гэрч Ж.Б  өгсөн: ...Миний нэр дээр хадгаламж барьцаалан 5 сая төгрөгийн зээлийг 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гаргуулж авсан.  Норжмаа гэх хүнээс мөнгө зээлж өгсөн, ...2015 оны 11 дүгээр сард 5275215257 тоот дансанд 5000000 төгрөгийг хийчихлээ гэж хэлсэн, миний дансыг битүүмжилсэн байгаа гэх мэдүүлэг  /хх 61 тал/,

        Гэрч Л.Б өгсөн: ...Охины сургалтын төлбөрийг төлөхөөр авсан 1500000 төгрөгөөс Л.Д гуйхаар нь 1000000 төгрөгийг зээлдүүлсэн. Уг мөнгийг дансанд шилжүүлсэн боловч дансыг битүүмжилсэн байгаа гэх мэдүүлэг  /хх 62 тал/,

        Гэрч Ц.Д өгсөн: ...2015 оны 2 дугаар сард хадгаламж барьцаалан 9 сая төгрөгийн зээлийг авч өгсөн. ...2015 оны 11 дүгээр сарын сүүлчээр 5275069473 тоот дансанд 11000000 төгрөгийг хийчихлээ гэж хэлсэн, данс хоорондын гүйлгээ хийлгээд хадгаламжийн зээлээ төлсөн. Дансыг битүүмжилсэн байгаа гэх мэдүүлэг /хх 63 тал/,

        Гэрч Ц.С өгсөн: ... 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр банкнаас  малчны зээл 5800000 төгрөгийн зээл авсан. Энэ зээЛ.Д ээр Л.Д 2200000 төгрөгийг нэмж авч  өгсөн. ...2015 оны 11 дүгээр сард 5275213306 тоот дансанд 2300000 төгрөг орсон байна гэсэн, дансыг битүүмжилсэн байгаа гэх мэдүүлэг  /хх 64 тал/,

        Гэрч С.Н өгсөн: ...2015 оны 2 дугаар сард банкнаас 7000000 төгрөгийн зээл авч Л.Д 5000000 төгрөгийг зээлдүүлсэн. ...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 5275070079 тоот данс руу 4500000 төгрөг орлоо гэж миний 88773262 дугаар утсанд мессеж ирсэн, одоо авах авлага байхгүй гэх мэдүүлэг  /хх 65 тал/,

        Гэрч Д.Б өгсөн: ...2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хадгаламж барьцаалан 15 сая төгрөгийн зээлийг авч 1 сарын хугацаатай аман гэрээ хийж өгсөн. ...Л.Д нь 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хадгаламжийн данс руу чинь 16020000 төгрөгийг шилжүүлчихлээ гэж утсаар мэдэгдсэн. Дансыг битүүмжилсэн байгаа гэх мэдүүлэг  /хх 67 тал/,

       Гэрч Д.Б өгсөн: ...Банкнаас 1000000 төгрөгийн зээл авахаар очиход Л.Д нь 2000000 төгрөг нэмээд аваад өгчих гэж гуйхаар нь нэмж 2000000 төгрөг авч өгсөн. Мөнгөө аваагүй байгаа, төлсөн талаар мэдэгдээгүй гэх мэдүүлэг  /хх 67 тал/,

       Гэрч Ц.Б өгсөн: ... 2015 оны 5 дугаар сард банкнаас 1000000 төгрөг, 7 дугаар сард 2000000 төгрөг, нийт 3000000 төгрөг зээл авч Л.Д өгсөн. ... 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байх 3500000 төгрөг 5275212201 тоот дансанд орж ирсэн, би данснаас мөнгөө авсан, авлага байхгүй гэх мэдүүлэг  /хх 69 тал/,

       Гэрч Ц.С өгсөн: ... 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хадгаламж барьцаалан 30000000 төгрөгийн зээлийг гаргуулж авсан. Л.Д 2015 оны 8 дугаар сард 2100000 төгрөгийг шилжүүлсэн,  2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 30000000 төгрөгийг шилжүүлж, би зээлээ хаалгасан. Одоо зээлийн үлдэгдэл 2782327 төгрөг дутуу байгаа гэх мэдүүлэг  /хх 70 тал/,

      Гэрч Д.Д өгсөн: ...Малчны зээл 3000000 төгрөгийг Л.Д авч  өгсөн. ... 2015 оны 11 дүгээр сард манай нөхөр Д.Дашзэвэгийн 5275193014 тоот дансанд 3000000 төгрөгийг хийчихлээ гэж хэлсэн, дансыг битүүмжилсэн байгаа гэх мэдүүлэг  /хх 73 тал/,

      Гэрч Ц.Б өгсөн: ...Малчны зээл буюу 7 сая төгрөгийн зээлийг гаргуулж авсан, зээлийг хүүгийн хамт төлнө гэсэн  гэх мэдүүлэг  /хх 74 тал/,

      Гэрч Б.Б өгсөн: ... 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр банкнаас  малчны зээл 8000000 төгрөгийн зээл авсан...миний ХААН банкны дансанд 5000000 төгрөг хийчихсэн гэж утсаар мэдэгдсэн, дансыг битүүмжилсэн байгаа гэх мэдүүлэг  /хх 75 тал/,

      Гэрч А.Б өгсөн: ...ХААН банкны хадгаламжийн дансаа барьцаалан 8490000 төгрөгийн зээл авч 6000000 төгрөгийг Л.Д бэлнээр өгсөн. ...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7000000 төгрөгийг шилжүүлсэн нь мессежээр ирсэн, уг мөнгөнөөс 4350000 төгрөгийг хадгаламжийн дансандаа хийж үлдэгдэл 2650000 төгрөгийг одоо аваагүй  байгаа гэх мэдүүлэг    /хх 79 тал/,

      Гэрч Д.Бөгсөн: ...2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр мөнгө зээлээч гэсний дагуу малчны зээл 8000000 төгрөгийг авч Л.Д бэлнээр өгсөн. Банкинд тушаах эхний 4 сая төгрөгийг тушаасан байсан ба 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 5772500 төгрөгийг шилжүүлж, миний зээлийг хаасан гэх мэдүүлэг  /хх 83 тал/,

      Гэрч Б өгсөн: ...2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын ХААН банкнаас Л.Д надад мөнгө хэрэгтэй болоод байна та хэдэн төгрөг зээлээд өгөөч гээд байхаар 8000000 төгрөг зээлж аваад Дүүрэнжаргалд 4300000 төгрөг бэлнээр нь зээлж байсан. …2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шиг санаж байна. Д  миний өөрийн харилцах 5275085189 тоот дансанд 4550000 төгрөг хийсэн байсныг би зээлийн төлөлтөд хийсэн ...гэх мэдүүлэг /хх 86 тал/,

       Гэрч Д.О өгсөн: … 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Л.Д над руу утсаар яриад найзад нь хэдэн төгрөгний хэрэг болоод байна 10000000 төгрөг байна уу гэхээр нь өөрийн хадгаламжинд байсан мөнгөнөөс 10000000 төгрөгийг Лхагвасүрэн гэдэг хүний данс руу шилжүүлж өгч байсан. 3500000 төгрөгийг сарын дараа Д  миний данс руу шилжүүлж байсан. Үлдэгдэл 6500000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр миний өөрийн 5283014140 тоот данс руу шилжүүлсэн гэх мэдүүлэг /хх  91 тал/,

       Шинжээч С.Энхбаатарын өгсөн: “Иргэн Л.Д эзэмшлийн болон өмчлөлийн газар, 2 байшинг үнэлэхдээ үнэлгээний Олон улсын стандарт, орлогын, зах зээлийн, өртгийн хандлагуудын арга аргачлалуудыг ашигласан. Тухайн орон нутагт хашаа байшин барьж худалдаалж байгаа үнийн талаар Хаан банкны салбарын ажилтнууд болон бусад иргэдээс аман мэдээллээр судалсан. Мөн тухайн орчинд орлого олох боломжийг судалсан. Өртгийн үнэ цэнийг тооцохдоо Засгийн Газрын 336 дугаар тогтоол, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг үндэслэсэн. Улаанбаатар хоттой харьцуулахад тухайн орон нутгийн алслагдсан байдлаас хамаарч тээврийн зардал, бусад хүчин зүйлийн нөлөөллөөр өртөг өсдөг. Харин өмнөх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2 байшингийн үнэлгээ яагаад буурсан бэ гэхээр мансардтай барилгын талбайн хэмжээ зөрүүтэй байсан. Манай хийсэн хэмжилтээр талбайн хэмжээ буурсан, бид хэмжилт хйихдээ талуудыг оролцуулж гарын үсэг зуруулсан байгаа. Мөн тухайн үед уг мансардтай байшинг ашигласан хугацааны элэгдэл тооцоогүй байсан. Эхний үнэлгээ хийгдсэнээс хойш 9 сар орчим хутацаа өнгөрсөн учраас 2 байшингийн хувьд  элэгдэл тооцох хугацаа нэмэгдсэн. Өмнөх үнэлгээний тайлантай танилцахад үнэлгээг ерөнхийд нь өртгийн хандлагаар /жишиг өртгөөр/ хийсэн байсан. Бидний хувьд олон талаас авч үзсэн, үнэлгээний хандлагын бүх аргыг ашигласан. Газрын хувьд үнэлгээ нэмэгдсэн энэ нь тухайн орчинд зах зээлийн боломжит үнээр үнэлсэн, өмнө нь газрын суурь үнээр дуудлага худалдааны анхны үнээр үнэлсэн байсан” гэх мэдүүлэг /3-хх-2-3 тал/, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 8-40тал/, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх 40-42 тал/,  эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 31-33 тал/, шинжээчийн дүгнэлт /хх -100-125 тал/,  шүүгдэгчийн урьд ял шийтгэл эдэлж байсан талаархи Цагдаагийн байгууллагын лавлагаа /хх-147 дугаар тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-148-153 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-226 тал/, банкны хуулга, зээлийн гэрээ /1-хх-229-250, 2-хх-1-41, /3-хх-104-163 тал/, үнэлгээний тайлан /2-хх-243-250, 3-хх-78-96 тал/ шүүгдэгч Л.Д үүрэнжаргалын хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлаас халагдсан тушаал, кассын үйл ажиллагааны журам /3-хх-1-38 тал/, Л.Д үүрэнжаргалын эзэмшлийн байрны гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт  /3-хх-51-53 тал/, зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргагдаж ирсэн CD-г шинжлэн судлав.

       Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Л.Д нь ХААН банкны Булган аймгийн Гурванбулаг суман дахь тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ХААН банкны Гурванбулаг суман дахь тооцооны төвийн илүүдэл болох 71233000 төгрөг, Дашинчилэн суман дахь тооцооны төвийн илүүдэл болох  104888000 төгрөг, Баяннуур суман дахь тооцооны төвийн илүүдэл болох 40831000 төгрөг буюу нийт 216942000 төгрөгийг ХААН банкны кассын үнэ бүхий зүйлийн газарт хүргэхээр авч яваад улмаар тус банкнаас хүмүүсийн нэр дээр гаргуулж авсан өөрийн зээлийн төлбөрийг төлж, бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан  хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Баттөр, иргэний нэхэмжлэгч Д.Наран нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэм хорын талаарх мэдүүлэг, гэрч Б.О, П.А, М.Ц нарын кассын илүүдэл цүнхтэй мөнгийг ХААН банкны кассын үнэ бүхий зүйлийн газарт хүргүүлэхээр хүлээлгэж өгсөн талаарх мэдүүлэг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийн талаарх Г.Д, Б.Э, Ж.Б, Л.Б, Ц.Д, Ц.С С.Н, Д.Б, Д.Б, Ц.Б, Ц.С, Д.Д, Ц.Б, Б.Б, А.Б, Д.Б, Д.Б, Д.О нарын зэрэг түүний гуйлтаар өөрийн нэр дээр зээл авч өгч байсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч нарын депозит дансны хуулга, зээлийн гэрээний хуулбарууд, цүнхтэй мөнгөний дагалдах хуудас, Эрүүгийн цагдаагийн газраас 41423000 төгрөгийг хураан авч Хаан банкны түр дансанд байршуулсан орлогын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Л.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт “хэргийг бодитой шалгахын тулд мөрдөн байцаагч Шинэтуулыг зайлшгүй шалгах ёстой байсан гэдгийг удаа дараа хэлмээр байна. Хэрэг гарахын өмнө Шинэтуул надтай холбогдож байсан, хэрэг гарах үйл явцыг мэдэж байсан. Дараа нь Шинэтуултай холбогдоход өмгөөлөгч явуулна, чиний бүх мөнгө төгрөгийг төлнө гэж хэлж байсан” гэж мэдүүлж байх бөгөөд өмнө нь энэ хэрэгт Ч.Шинэтуулын оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоолгохоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан, шүүхийн тогтоолд заасны дагуу хийгдсэн ажиллагаагаар уг гэмт хэрэг гарсаны дараа буюу 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Ч.Шинэтуулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 201626030537 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-2-201тал/, энэ хэргийн хохирогчоор Л.Д үүрэнжаргалыг тогтоож, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хохирогчийг байцаасан тэмдэглэл /хх-2-202-206 тал/  зэрэг нотлох баримтууд авагдсан байх ба шүүгдэгч Л.Д хохирогчоор “...би олон хүний дарамт шахалт, давагдашгүй хүнд байдалд орж олон хүн хохироосон учраас өөрийгөө золиослоод ХААН банкны 217 сая төгрөгийг банкнаас аваад Шинэтуулд мөнгө өгөхдөө авч байсан хүмүүсдээ эргүүлээд бүгдийг нь төлчихсөн юм. ...ХААН банкны хохирлыг төлөхийн тулд Шинэтуулаас дээрхи мөнгийг гаргуулан авмаар байна” гэж мэдүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт Ч.Шинэтуулын үйлдэл, оролцоо байгаа нь шүүгдэгч Л.Д болон өөрийн нэр дээр Л.Д үүрэнжаргалд зээл авч өгч байсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Б.Оюунбилэг хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр сууринаас хэргийн онолоо дэвшүүлж, шүүгдэгч Л.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект биш, харин Улаанбаатар хотын ХААН банкны Касс Үнэт Зүйлийн газарт тушаах зорилгоор итгэмжлэн өгсөн сумдын кассын илүүдэл мөнгийг завшсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байгаа тул энэ хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж маргажээ.

 Шүүгдэгч Л.Д нь ХААН банкны Булган салбарын харъяа Гурванбулаг тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан ба Банкны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, заавар, ХААН банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд зааснаар банкны тооцооны төвийн эрхлэгч нь тооцооны төвийн кассын бэлэн мөнгөний үлдэгдлийг бодит хэрэгцээтэй нийцүүлэн хянах, шаардлагатай гэж үзвэл нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх буюу хорогдуулах шийдвэрийг гаргах, зузаатгалын бэлэн мөнгийг кассад авах, кассаас гаргах, Төв оффис болон бусад салбар, нэгжид хүргэх тохиолдол бүрт холбогдох журам, заавар, аюулгүй ажиллагааны талаархи зааварчлагыг ахлах теллер, ахлах нягтлан бодогч, нярав нарт өгөх,  ажлын өдрийн төгсгөлд бэлэн мөнгө, үнэт зүйлийг данс болон өдрийн тайлангийн үлдэгдэлтэй тулгаж хянан кассын мөнгөний авдарт /сейф/ ахлах теллерийн хамт хийж лацдаж кассыг хаах, ажлын өдрийн эхэнд нээх, түүний хэрэгжилтэнд хяналт тавих зэргээр удирдлага, зохион байгуулалтаар хангах, эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах үүрэг бүхий банкны хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд мөн бөгөөд шүүдэгч Л.Д нь албан тушаалын эрх мэдэл, эрхлэсэн ажлынхаа давуу байдлыг ашиглан сумдын кассын илүүдэл мөнгийг авч хувийн ашиг сонирхолдоо ашигласан нь нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Нийслэлийн БаянгоЛ.Д үүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Д үүрэнжаргалын ХААН банкны Булган салбарын харъяа Гурванбулаг тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 212706700 төгрөгийг завшиж, 4235300 төгрөгийг үрэгдүүлэн 216942000 төгрөгийн онц их хэмжээний хохирол санаатай учруулсан үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

       Харин 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж, энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Д үүрэнжаргалын бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Л.Д үүрэнжаргалыг хөрөнгө завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

      Шүүгдэгч Л.Д  гэм буруутай үйлдлийн улмаас ХААН банкинд 216942000 төгрөгийн шууд, 3300000 төгрөгийн шууд бус хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт үйлдлийн замаар олсон дээрхи мөнгөнөөс 41423000 төгрөгийг хураан авч Хаан банкинд олгож, мөн 31692750 төгрөгийг шилжүүлсэн нэр бүхий 10 хүний дансыг битүүмжилж, захиран зурцуулах эрхийг хязгаарласан байна.

Иймд Ж.Б 5000000 төгрөгийг, А.Б 2600000 төгрөгийг, Б.Д 900000 төгрөгийг, Д.Д 2999000 төгрөгийг, Ц.С 2349900 төгрөгийг, Д.Ч 9000000 төгрөгийг, Д.Б 1000000 төгрөгийг, Б.Б 5543850 төгрөгийг, Ж.Б 1300000 төгрөгийг, Д.П1000000 төгрөгийг тус тус битүүмжилсэн дансны битүүмжлэлийг хүчингүй болгож, нийт 31692750 төгрөгийг ХААН банкинд буцаан олгож, шүүгдэгч Л.Д 143826250 төгрөгийн шууд, эд хөрөнгийн үнэлгээтэй холбогдож гарсан 3300000 төгрөгийн шууд бус хохирлыг тус тус гаргуулж, хохирогч ХААН банкинд олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүгдэгч Л.Д эзэмшлийн 491 м2 газартай 150 м2 талбай бүхий хувийн орон сууц, 53 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, 1578 м2 газрыг тус тус битүүмжилсэн байх бөгөөд дээрхи эд хөрөнгийн үнэлгээн дээр талууд маргаж байгаа, хохиролд шилжүүлэн өгсөн, авсан талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй тул төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Д цагдан хоригдсон нийт 181 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хоёр ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэв.

“Вест хаус констракшн” ХХК нь шүүгдэгч Л.Д хохиролд тооцуулахаар Баянгол  дүүргийн 10 дугаар хороолол, 6 дугаар хорооны 26 дугаар байрны 4 тоот 38 м2  талбайтай, №000616950 гэрчилгээ, Ү-2205030755 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 55000000 төгрөгт үнэлж хохиролд тооцуулах саналыг ХААН банкинд хүргүүлж байсан баримтаа шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар ирүүлсэн байх ба дээрхи үл хөдлөх хөрөнгө нь иргэн Нарантуяагийн Мөнх-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар нь хуулийн шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Яллах дүгнэлтийн хавсралтад гэмт хэргийн улмаас учирсан “216942000” төгрөгийн хохирлыг “216952000” гэж зөрүүтэй бичсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:    

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан  Б овогт Л.Д \хөрөнгө завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Д хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Д оногдуулсан хоёр жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Д цагдан хоригдсон 181 /нэг зуун наян нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Хэрэгт Ж.Б 5000000 /таван сая/ төгрөгийг, А.Б 2600000 /хоёр сая зургаан зуун мянга/  төгрөгийг, Б.Д 900000 /есөн зуун мянга/ төгрөгийг, Д.Д 2999000 / хоёр сая есөн зуун ерэн есөн мянга/ төгрөгийг, Ц.С2349900 /хоёр сая гурван зуун дөчин есөн мянга есөн зуу/ төгрөгийг, Д.Ч 9000000 /есөн сая/ төгрөгийг, Д.Б1000000 /нэг сая/ төгрөгийг, Б.Б 5543850 /таван сая таван зуун дөчин гурван мянга найман зуун тавь/ төгрөгийг, Ж.Б 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг, Д.П1000000 / нэг сая/ төгрөгийг битүүмжилсэн дансны битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож, дээрхи нэр бүхий хүний дансан дахь нийт  31692750 /гучин нэгэн сая зургаан зуун ерэн хоёр мянга долоон зуун тавь/ төгрөгийг ХААН банкинд олгож, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Л.Д эзэмшлийн 491 м2 газартай 150 м2 талбай бүхий хувийн орон сууц, 53 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, 1578 м2 газрыг тус тус төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, эд мөрийн баримтаар ирүүлсэн хоёр ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Д гэмт хэргийн шууд хохиролд 143826250 /нэг зуун дөчин гурван сая найман зуун хорин зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөг, шууд бус хохиролд 3300000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг нийт 147126250 /нэг зуун дөчин долоон сая нэг зуун хорин зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч ХААН банкинд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД