Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/28 

 

*******, *******, *******

нар холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор: Б.Мөнхдөл,

Шүүгдэгч: *******,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч: Ю.Нямсүрэн, Ц.Бямбадорж,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч: Г.Наранбаатар /цахимаар/,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, Ц.Бямбадорж нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн *******, *******, ******* нарт холбогдох 2302003370200 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

                   1. Шүүгдэгч ******* нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх",

          Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, 37.1.3-т заасан эх орон ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур эрх ашиг сонирхолд захирагдсан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах",

          Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцна”,

          Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д заасан “хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албаны ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-т заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,” гэсэн хэм хэмжээг зөрчиж,

          Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Цагаан хад суурьшлын бүс рүү чиглэлийн 25 дахь км дээр *******ын гаргасан ******* ӨМҮ улсын дугаартай “Shacman”” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан урсгал сөрсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж заасны дагуу зөрчлийн шийтгэл оногдуулаагүй, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд охин Н.*******ы Хаан банкны 5217106187 тоот дансаар 2021 оны 03 дугаар сарын 28-ны I өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт *******аас 50,000 төгрөгийн хахууль авсан,

          2. Шүүгдэгч ******* нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Цагаан хад суурьшлын бүс рүү чиглэлийн 25 дахь км дээр ******* ӨМҮ улсын дугаартай “Shacman” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан урсгал сөрсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэсэн шийтгэлээс зайлсхийх зорилгоор тээвэрт хамт явж байсан Д.*******ийн арван жилийн ангийн найз болох Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн *******ээр дамжуулан өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс буюу Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч *******тай холбогдож, улмаар түүний албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр охин Н.*******ы Хаан банкны 5217106187 тоот дансанд 50,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн,

          3. Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,

          Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, 37.1.3-т заасан эх орон ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур эрх ашиг сонирхолд захирагдсан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”,

          Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д заасан "хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албаны ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-т заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,” гэсэн хэм хэмжээг зөрчиж 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Цагаан хад суурьшлын бүс чиглэлийн 25 дахь км дээр 80-07 ӨМҮ улсын дугаартай “Shacman”” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон урсгал сөрж зөрчил гаргасан *******т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэсэн шийтгэл хүлээлгэлгүй, түүнд давуу байдал бий болгох зорилгоор Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч *******тай 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр утсаар холбогдож,

          Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авхуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, Улмаар *******т албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр охин Н.*******ы Хаан банкны 5217106187 тоот дансанд 50,000 4 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Бандангийнх овогт Нянаабаатарын Болдбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Хошуу овогт Умааханы Дэлгэрхишигийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч ******* овогт *******ийн Шатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ял, *******т оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ял, *******т оногдуулсан 5.400.0 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого гэж үзэж, 50.000 /тавин мянган/ төгрөгийг хурааж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч ******* нь хууль бусаар олсон 50.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын барьцаа хохирлын төрийн сангийн 100900033401 дугаартай дансанд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн болохыг дурдаж,

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, Ц.Бямбадорж нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

          “...*******ийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2021 оны 03 сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Цагаан хад суурьшлын бүс чиглэлийн 25 дахь км дээр 80-07 ӨМҮ улсын дугаартай “Shacman”  маркийн тээврийн хэрэгслийг жолоодон урсгал сөрж зөрчил гаргасан *******т Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэсэн шийтгэл хүлээлгэлгүй байх боломж нөхцөлийг 2021 оны 03 сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч, хошууч *******тай утсаар ярих байдлаар бүрдүүлж, боломжийг нээж, амар хялбар болгоход дэмжлэг туслалцаа үзүүлж, хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна гэж дүгнэсэн бөгөөд шүүхийн энэ дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

          Шүүгдэгч *******ыг төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэгт *******ийг хамжигчаар хамтран оролцсон гэж буруутгадаг гэтэл гэмт хэрэгт хамтран оролцсон хамжигч, бүлэглэн үйлдсэн, *******, ******* нар бие биенээ танихгүйгээс гадна уулзаж, ямар нэгэн байдлаар холбогдож, ярьж байгаагүй, нэг нэгэндээ хандаж хүсэл зоригоо илэрхийлсэн, *******ийн зүгээс *******т урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн зүйл байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

          Хоёр биенээ огт танихгүй, шүүх хурал дээр л анх удаа харж байна гэдэг асуудлыг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд одоог хүртэл ярьдаг. *******т хандсан хүн бол Д.*******. Хамгийн чухал асуудал ******* *******тай бүлэглээд хамжиж оролцоод, дэмжин туслаад байгаа түүнийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд урьдчилсан амлалт өгч санаатай нэгдсэн эсвэл урьдчилан амлаагүй ч үйлдлээрээ нэгдсэн асуудал *******т байхгүй. *******т би чиний энэ гаргасан зөрчлийг хариуцлага хүлээлгэхгүй, хуульд заасан шийтгэл оногдуулахгүйгээр шийдвэрлүүлж өгье гэдэг ч юм уу ийм зүйлийг амлаж, ‘эсвэл үйлдлээрээ нэгдэж санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлууд хэрэгт тогтоогддоггүй юм. Магадалгаанд үзлэг хийсэн тэмдэглэлийг харахад шүүгдэгч *******, ******* хоёр хоорондоо ярихдаа хахууль мөнгө төгрөг, шан харамж авах, өгөх талаар огтоос ярилцдаггүй. *******, ******* руу ярьсан ******* гэж хуний бичиг баримт хураагдсан байна, хэн дээр байгаа юм бэ, хаана байгаа юм бэ гэдэг, улмаар торгуулийн асуудал яригддаг, торгуулийн арга хэмжээтэй юм байна гэсэн ийм л асуудал энэ хоёрын дунд ярьснаас биш ******* нь *******т хандаж ямар нэг байдлаар арга хэмжээ авахгүй, зөрчлийн шийтгэл хүлээлгэлгүй салгаад өгөөч ээ гэж яриагүй нь нотлогддог.

          ******* нь ******* *******ын охин Н.*******ы дансаар дамжуулаад 50.000 төгрөгийг *******т өгсөн, ******* нь ямар нэгэн зөрчлийн хариуцлага, шийтгэл хүлээлгэлгүй өнгөрсөн гэдэг талаар мэдээгүй. Үүнээс гадна хамгийн гол асуудал нь хахууль өгсөн гэх ******* нь өөрөө хэнд, яах гэж хахууль өгсөн энэ асуудлыг мэдэхгүй байна гээд удаа дараа мөрдөн шалгах ажиллагаанд гэрчийн шатнаас эхлээд мэдүүлсэн. ******* нь *******аар *******т шан харамж, хахууль өгье, *******т хандан ******* шан харамж, хахууль өгөх талаар болон өөрөөрөө дамжуулаад, өөрөө хөөцөлдөөд *******т 50.000 төгрөг дамжуулаад өгсөн шууд хамааралтайгаар оролцоод мөнгийг *******аас, *******т шилжүүлээд өгсөн үйлдэл байхгүй. *******, *******аас тээврийн хэрэгслийн бичиг баримтаа хэрхэн яаж авсан юм, яагаад ******* гэх дансанд мөнгө шилжүүлэх болсон талаар тодорхой мэдүүлдэг. Тэрээр зөрчил гаргасан даруйдаа компанийн тээвэр зохицуулагч Г.*******д хэлсэн. Г.******* оочиртоо ороод явж бай гэсэн Г.******* ч өөрөө хавтаст хэрэгт мэдүүлдэг. ******* ч анхнаасаа мэдүүлдэг. Хэрвээ Г.******* *******ын бичиг баримтыг авчирч өгөөгүй, ******* ч очиж аваагүй юм бол хэн бичиг баримтыг яаж очоод авчхав гэдэг асуудал яригдаж байгаа юм. ******* явдаггүй, *******т менежер Г.******* оочиртоо ороод явж бай, ажлаа хийж бай гэсэн үүргийг бичиг баримтаа хураалгасан зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй болсныг мэдсээр байж хэлдэг. Гэтэл уурхай рүү орохоор 2 хоногийн дараа бичиг баримтыг Г.******* авчирч өгөөд *******гийн данс руу торгуулийн мөнгө хийдэг. ******* би бичиг баримтаа аваад баярласан би тэрийг нь нягталж үзэлгүйгээр дансанд торгуулийн мөнгө хийж байна гэж бодоод 50.0 төгрөг *******гийн өгсөн дансанд шилжүүлсэн гэдэг.

          Гэрч Д.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ... Манай дээр ийм тогтчихсон ойлголт байгаа асуудал байдаг юм. Бичиг баримтаа хураалгасан, зам тээврийн ямар нэгэн асуудалд холбогдсон жолооч хамгийн түрүүнд компанидаа ТЗ буюу тээвэр зохицуулагчдаа хамгийн түрүүнд мэдэгдэх үүрэгтэй. Тухайн жолооч мэдээж өөрөө явж хөөцөлдөх ёстой ч гэхдээ манайд нэг ийм тогтчихсон ойлголт байна, Тээвэр зохицуулагч очоод тээврийн хэрэгслийн бичиг баримтыг олоод зохицуулаад аваад ирдэг юм, жолооч нарт хураалгасан бичиг баримтынхаа араас нь хөөцөлдөх явах зав чөлөө байхгүй, тэгж сум руу явах унаа тэрэг ч байхгүй, тээвэр зохицуулагч Г.******* хөөцөлдчихдөг гэж Шатар, ******* нар мэдүүлдэг. Бичиг баримтаа авсан даруйдаа ******* Ч.*******т хэлсэн гэдэг. Д.******* ч энэ талаар мэдсэн гэдэг. Ямар зөрчилд холбогдсон, яаж бичиг баримтаа авсныг бие биедээ хэлээд байдаг асуудал байгаад байна.

          Энэ гэмт хэргийн хамгийн гол зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон *******ийн үйлдэл тогтоогдсон уу гэдэг асуудал маш чухал. ******* юу ярьсан бэ гэдэг нь тодорхой магадалгаагаар харагддаг.

          Шүүгдэгч *******ын хахууль авах үйлдэл хэзээ бий болсон бэ гэхээр ... над руу нэг залуу холбогдоод Шатарын бичиг баримтыг авах гэсэн юм гэхээр нь ирээд ав гэж хэлсэн. Ингээд бичиг баримтыг нь өгөх үед тэр бичиг баримт авсан хүн хоолны мөнгө хийчихье гэхээр нь охин *******ы дансыг өгчихсөн юм аа ... гэж мэдүүлсэн өөрөөр хэлбэл Шатарын бичиг баримтыг ирж авсан хүн хоолны мөнгө хийе гэсэн тэр цаг мөчид хахууль авах санаа сэдэл бий болсон үүссэн байдгийг шүүх анхаарч бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж дүгнэсэнгүй. ******* нь *******тай *******ын талаар асуусан ярьсан, торгуулийн шийтгэлтэй талаар ярьсан гэвч асууж ярьсныхаа төлөө гэмт буруутан болох ёсгүй, ******* нь *******т яагаад хахууль өгөх болсон, яаж өгсөн, ******* нь хахууль авах санаа зорилго хэзээ үүссэн, хэн яагаад өгөх болсон, юу гэж хэлээд данс аваад өгсөн талаар шүүхээс бодитой дүгнэлт хийж өгнө үү гэж хүсч байна.

          Иймд *******т холбогдох хэрэг нотлогдон тогтоогдохгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

          Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ийг *******тай бүлэглэн нийтийн албан тушаалтанд хахуул өгөх гэмт хэрэгт хамжигчаар орсон гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үнэн зөв хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийж чадаагүй гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. ******* *******тай бүлэглэн нийтийн албан тушаалтан *******т хахуул өгсөн гэм буруутайд тооцсон. ******* *******ыг таньдаггүй. Хамжигчийн үйлд, хуульд зааснаар урьдчилан амлах эсвэл үйлдлээрээ харилцан нэгдсэн байх ёстой.  Гэтэл энэ үндэслэлүүд *******ийн үйлдэлд байдаггүй. Нийтийн албан тушаалтанд хахууль өгөөд байгаа ******* Болдбаатартай нүүр тулж уулзаж байгаагүй. Мөн утсаар ч холбогдож байгаагүй. ******* тухайн үед би цагдаагийн алба хаагчид бичиг баримтаа хураалгачихлаа гэж тээвэр зохицуулагч *******д ярихад оочиртоо ороод явж бай гээд 2,3 хоногийн дараа нүүрсний оочирт орох гээд ирэхэд нь миний бичиг баримтыг авчирч өгсөн. Тэгэхдээ данс өгөөд торгуулийн 50 000 төгрөгийг хийгээрэй гэсэн. Би торгуулийн мөнгө гэж ойлгоод нэр, машины дугаарыг тодорхой бичиж хийсэн гэж мэдүүлдэг. Хахууль өгч авч байгаа 2 хүн нүүр тулж уулзаад үйл баримт, хүсэл зоригоо хоорондоо ярьж хэлэлцсэн нөхцөл байдал тогтоогдоогүй нь *******, *******ийн мэдүүлгээр тогтоогддог. Тэгэхээр хамжигчаар хамтран оролцоод байгаа *******, ******* 2 бие биеэ мэдэхгүй. Нөгөөтээгүүр *******ийн зүгээс Болдбаатарт хандаж *******ын бичиг баримтыг хуулийн хариуцлага хүлээлгэлгүйгээр зүгээр өгөөд явуулчих хариуд нь шан харамж, мөнгө төгрөг өгье гэж *******т хийсэн зүйл байхгүй. Энэ нь магадалгаанд тодорхой байдаг. Хахууль авч байгаа ******* өгч байгаа ******* нарт Дэлгэрхишигийн зүгээс хэлсэн ярьсан нөхцөл байдлууд тогтоогдоогүй нь хэрэгт авагдсан магадалгаа болон бусад нотлох баримтуудаар тодорхой тогтоогддог. *******аас *******ын бичиг баримтыг хэн, яаж авсан бэ гэдэг асуудал гарч ирдэг. *******ын хахууль авах болсон *******ын хахууль өгөх болсон нөхцөл байдал хэзээ яаж үүссэн бэ гэхээр нэг эрэгтэй *******ын бичиг баримтыг нь авъя гээд утсаар ярьсан. Уулзаад бичиг баримтыг нь өгөхөд гарахдаа хоолны мөнгө шилжүүлье дансаа өгөөч гэсэн Тэгэхэд  ******* охин Анушийн дансыг өгсөн. Энэ цаг мөчид хахууль өгөх, авах санаа зорилго үүсээд төгссөн асуудал яригдаад байгаа. Тэгээд дансыг ******* Цагаан хаданд очсон хойноо *******т өгснөөр энэ үйл явдал төгссөн. Тэгэхээр энэ нөхцөл байдалд эрхэм шүүгч нар бас үнэлэлт дүгнэлт өгч, хэргийг үйл баримттай нь харьцуулан дүгнэж үзээч гэж хүсэж байна. *******ийн хувийн байдлын хувьд 2011 оноос цагдаагийн байгууллагат 14 дэх жилдээ ажиллаж байна. Мөн Хууль Сахиулахын Их Сургуулийг төгссөн. Механик Инженерийн Сургуулийг техникийн магистр хамгаалсан. Ерөнхий боловсролын сургуулийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төгссөн. Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Хятадын цагдаагийн академийг 2021 онд хар тамхины чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Мөн нийгэмд болон дэлхий нийтэд цагаан тахал гэж яригддаг хар тамхитай тэмцэх, урьдчилан сэргийлэх олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр цагдаагийн байгууллагын хар тамхитай тэмцэх хэлтэст ахлах мэргэжилтэн хийдэг. Цагдаагийн байгууллагат ховорхонд тооцогддог хятад хэлтэй алба хаагчдын нэг. Энэ чиглэлээрээ олон сургалт хийсэн. Хамгийн сүүлд анзааръя гэдэг аяны хүрээнд уулзалт зохион байгуулаад сургалтын үйл ажиллагаа хэрэгжүүлээд явж байна. 14 жил ажиллахдаа ******* ямар нэг зөрчил гаргаж байгаагүй. Идэвх санаачилгатай ажиллаж байгаа, өсөж дэвжиж буй залуу боловсон хүчин. Мөн 1 ой хүрээгүй хүүхэдтэй залуу гэр бүл байгаа. ******* нь Болдбаатартай утсаар *******ын зөрчлийн талаар асууж, ямар шийтгэлтэй, хэн дээр байна гэдэг асуудлаар ярьснаараа гэмт хэрэгтэн болчихгүй байх гэж бидний зүгээс үзэж байна. Хахууль өгөөд байгаа хүн хахууль авсан хүнтэйгээ уулзаагүй, таньдаггүй, мэддэггүй, асуудал яригдаад байгаа учраас үүнийг хэргийн бодит байдалд үнэн зөв дүгнэлт өгөөсэй гэж эрхэм шүүгч нараас хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.14 дүгээр зүйл зүйлийн 1.1, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бүхий л үйл баримтыг цуглуулж, шинжлэн судалж үзсэн боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалттай учраас миний үйлчлүүлэгч *******т холбогдох гэмт хэргийг цагаатгаж өгнө үү гэв.

          Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ц.Бямбадорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлоо дэмжиж байна. Өмгөөлөгч Ю.Нямсүрэнтэй байр суурь нэг байна. *******т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

 

           Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******, *******, ******* нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл үйлдсэн гэмт хэрэгт нь тохирч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байна гэв.

          Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1993 оны 10 дугаар сарын 03-ы өдөр Дундговь аймагт төрсөн. 2010 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 10 жилээ онц дүнтэй төгсөөд 2011 онд Хууль Сахиулахын Их Сургуулийг төгсөөд 2013 оноос хойш цагдаагийн байгууллагад ажиллаж ирсэн. Энэ хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд техникийн ухааны магистр 2018 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах цагдаагийн 3 дахь сонгон шалгаруулалтад орж 2018-2020 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Юньнань хотод хар тамхины чиглэлээр нарийвчилсан зэрэг хамгаалж, онц төгсөгчөөр шалгарч ирээд хар тамхитай тэмцэх газарт, урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтэст ажиллаж байгаа. Миний хийж байгаа ажил Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, өсвөр насны хүүхэд, залуучуудыг хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх байдаг. Мөн хамтын ажиллагааг бүрдүүлэх чиглэлээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийгмийг хамгаалах яам, Бүгд Найрамдах Солонгос улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн газар, Турк улсад байгууллагын үйл ажиллагааг чадавхжуулах, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх асуудлуудыг голчлон холбон зуучлах, хэлмэрчээр нь ажилладаг. Мөн 2021 оноос өсвөр насны хүүхэд, залуучуудыг хар тамхи, мансууруулах бодис, урьдчилан сэргийлэх чиглэлээр анзаар нэртэй аяныг зохион байгуулаад 2022 онд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулж 2023 онд улсын хэмжээнд анзаар нэртэй аяныг зохион байгуулаад 200 000 гаруй хүнд сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулаад явж байна. Цагдаагийн байгууллагад 14 жил ажиллахдаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж үзээгүй. 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болсон асуудлын талаар хэлэхэд манай багын найз над руу яриад энгийн хувцастай хүн бичиг баримт хураагаад авчихлаа. Хаанаас очиж тодруулах вэ, хаанаас очиж бичиг баримтаа авах вэ, гэж надаас тодруулсан. Би цагдаагийн байгууллагын албан хаагч. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу иргэн надад хандсан учраас би тухайн хүний гаргасан хүсэлтийн дагуу би тодруулж өгөөд *******тай холбогдоод хаанаас очиж бичиг баримтаа авах вэ гэдэг талаар асууж тодруулсан байгаа. Тэгээд *******, ******* 2-ын хахууль өгсөн авсан талаар яллах дүгнэлт үйлдэхэд нь мэдсэн. Би хахууль өгч байгаа *******ыг танихгүй. Би Өмнөговь аймгийн Ханбогд суманд анхан шатны шүүх хуралдаанд болох үед анх харж уулзсан. Шүүх бүрэлдэхүүнээс зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, Ц.Бямбадорж нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан байна.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

 

       Шүүгдэгч ******* нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх",

          Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, 37.1.3-т заасан эх орон ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур эрх ашиг сонирхолд захирагдсан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах",

          Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцна”,

          Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д заасан “хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албаны ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-т заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,” гэсэн хэм хэмжээг зөрчиж,

          Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Цагаан хад суурьшлын бүс рүү чиглэлийн 25 дахь км дээр *******ын гаргасан ******* ӨМҮ улсын дугаартай “Shacman” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан урсгал сөрсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж заасны дагуу зөрчлийн шийтгэл оногдуулаагүй, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд охин Н.*******гийн Хаан банкны 5217106187 тоот дансаар 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт *******аас 50,000 төгрөгийн хахууль авсан,

         

          Шүүгдэгч ******* нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Цагаан хад чиглэлийн замын 25 дахь км дээр ******* ӨМҮ улсын дугаартай “Shacman”маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан урсгал сөрсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэсэн шийтгэлээс зайлсхийх зорилгоор тээвэрт хамт явж байсан Д.*******ийн арван жилийн ангийн найз болох Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн *******ээр дамжуулан өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс буюу Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч *******тай холбогдож, улмаар түүний албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр охин Н.*******гийн Хаан банкны 5217106187 тоот дансанд 50,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт  хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

          Хаан банкны 5057027792 дугаартай *******ын дансны 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 50,000 төгрөгийг 5217106187 дансанд “shatar ******* umv” гэсэн нэртэй шилжүүлсэн депозит дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал/,

 

         Хаан банкны 5217106187 дугаартай Н.*******гийн дансны 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 50,000 төгрөгийг “shatar *******umv” гэсэн утгаар орлого ирсэн мөн өдөр 5093049951 дугаартай М.Нандинцэцэгийн данс руу шилжүүлсэн депозит дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 109 дэх тал/,

        Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23/640 дугаартай “Танайхаас ирүүлсэн албан бичгийн дагуу *******ын /РД:ЗА89021919/...мэдээллийг жолоочийн бүртгэлийн сан “dls.police.gov”-гаас шүүхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2021 онд хасагдсан мэдээлэл бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 79 дэх тал/,

 

       Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.*******гийн өгсөн “...Нянаабаатарын Болдбаатар нь миний хойд аав юм. Манай ээжийг Мангаллхамын Нандинцэцэг гэж хүн бий. Ээжтэй маань ******* нь 2014 онд шиг санаж байна гэрлэлтээ батлуулж байсан...Би өөрийн Хаан банкны 5217106187 дугаарын дансны хуулгыг гар утаснаасаа харлаа. Над руу 5057027792 дугаарын данснаас 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 50,000 төгрөгийг “shatar *******umv”  гэсэн гүйлгээний утгатай орсон байх бөгөөд тус мөнгийг нь би ээж М.Нандинцэцэгийн Хаан банкны 5093049951 дугаарын данс луу 50,000 төгрөгийг “.......” гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн байна. Тус мөнгийг ямар учиртай мөнгө болох талаар би хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 140 дэх тал/,

 

       Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Тамирын өгсөн “...Цогтцэций сум руу явах чиглэлд уртын тээвэрт явж байсан нэг жолооч урсгал сөрөөд нэлээн удаан явчихсан, тэр машин нь зүүн гар тал руугаа буюу миний санаж байгаагаар тэс клонк шиг санаж байна, тэр машины хажууд очоод жолоочийг дуудаж гаргаж ирэхэд Шатар гэдэг нэртэй хүн байсан, содон нэртэй хүн байсан болохоор би одоо сайн санаж байна. Тэгээд тус хүнд гаргасан зөрчлийг тайлбарлаж бичиг баримтыг хурааж авсан.

          Би Өмнөговь аймгийн төв рүү баривчилгаанд хүмүүсээ өгөхөөр явж байх хугацаанд бол ******* ахлах над руу утсаар залгаад Шатар гэх хүний бичиг баримтыг хурааж авсан уу над руу шилжүүлээрэй би арга хэмжээг нь авна гэх зүйлийг хэлсэн. Тухайн үед гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч нь ахлах, удирдлагаас өгсөн үүрэг болон материал шалгах цохолтын дагуу арга хэмжээг авдаг байсан болохоор ахлах *******ыг асуухлаар за гэж хэлж байсан. Ингээд би Өмнөговь аймгийн төвд хүнээ баривчилгаанд өгчхөөд тэндээ хоноод, маргааш орой нь буюу 3 дугаар сарын 26-ны орой нь Цагаанхад суурьшлын бүсэд очоод ахлах зохицуулагч *******т Шатар гэх хүний бичиг баримтыг өгч байсан. Ингээд тус зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хэлж мэдэхгүй байна. Бодвол ахлах ******* нь арга хэмжээ авсан байх аа... Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэг буюу замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дахь тал/,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.*******ийн өгсөн “...******* бид хоёр нүүрс ачилт хийхэд бичиг баримт шаардлагатай байсан болохоор би ******* рүү залгаад хэн гэдэг цагдаагийн албан хаагч бичиг баримтыг аваад явсан, мөн хаанаас бичиг баримтаа авах талаар сураглаад өгөөч гэдгийг хэлж гуйсан...******* нь хэрхэн хэзээ, яаж бичиг баримтаа авсан талаар мэдэхгүй байна ямар ч гэсэн 2-3 хоногийн дараа 50,000 төгрөгөөр торгуулж бичиг баримтаа авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 152-153 дахь тал/,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд *******ын яллагдагчаар өгсөн “...Ингээд сүүлд бодож санахад Замын цагдаад хамт ажиллаж байсан Дэлгэрхишиг гэх залуу над руу утсаар яриад танай дээр Шатар гэх хүний бичиг баримт хураагдсан байгаа юм байна. Тэрийг асууж өгөөч гэхээр нь нь зохицуулагч дэслэгч Тамир руу ярьж бичиг баримтыг өөр дээрээ авсан. Тэгсэн надруу 1 залуу холбогдоод Шатарын бичиг баримтыг авах гэсэн юм гэхээр нь ирээд ав гэж хэлсэн. Ингээд бичиг баримтыг нь өгөх үед тэр бичиг баримт авсан хүн хоолны мөнгө хийчихье гэхээр нь охин *******гийн дансыг өгчихсөн юм аа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 165 дахь тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

        

          Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт заасан торгох ял оногдуулж, нийтийн албанд томилогдох эрхийг нь тодорхой хугацаагаар хасч шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж дүгнэв.

 

        Харин шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, Ц.Бямбадорж нар  “...*******ийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2021 оны 03 сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Цагаан хад суурьшлын бүс чиглэлийн 25 дахь км дээр 80-07 ӨМҮ улсын дугаартай Shacman маркийн тээврийн хэрэгслийг жолоодон урсгал сөрж зөрчил гаргасан. *******т Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэсэн шийтгэл хүлээлгэлгүй байх боломж нөхцөлийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч, хошууч *******тай утсаар ярих байдлаар бүрдүүлж, боломжийг нээж, амар хялбар болгоход дэмжлэг туслалцаа үзүүлж, хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна гэж дүгнэсэн бөгөөд шүүхийн энэ дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...*******т холбогдох хэрэг нотлогдон тогтоогдохгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

         Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийн үйлдлийг “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутай байна гэж үзэхдээ доорх үндэслэлээр тайлбарлажээ. Үүнд:

        Гэмт хэргийн хамжигч гэдэг нь гүйцэтгэгчид Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэргийг үйлдэхэд нь тухайн гэмт үйлдлийн хүчийг нэмэгдүүлэх, амар хялбар болгох, боломжийг нээж өгөх зэргээр бодит дэмжлэг, туслалцаа үзүүлсэн этгээдийг ойлгодог ба биеэ биеэ таньдаг, урьдчилан хоорондоо уулзсан, ярилцсан, тохиролцсон байхыг шаардахгүй ба шүүгдэгч *******ийн хувьд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч *******тай утсаар “...аанхан торгууль моргуулиар нь ярьчихаж болохгүй юм байхдаа яадаг юм бол...за, за дүү нь тэгвэл мум зохицуулаад байж байх уу яах уу, тэг, тэг...” гэх байдлаар ярьж, “шатар ******* өмү манай Дундговийн залуу байгаа юмаа ах” гэх мессежийг илгээснээр *******ын гаргасан зөрчилд зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, зөрчлийн шийтгэл оногдуулахгүй байх давуу байдлыг бий болгох нөхцөлийг бүрдүүлж, боломжийг нээж, амар хялбар болгоход дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа үйлдлээрээ хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчийн үүргийг гүйцэтгэсэн байна гэж дүгнэжээ.

 

       Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь “шүүгдэгч *******ийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч *******тай утсаар “...аанхан торгууль моргуулиар нь ярьчихаж болохгүй юм байхдаа яадаг юм бол...за, за дүү нь тэгвэл мум зохицуулаад байж байх уу яах уу, тэг, тэг...” гэх байдлаар ярьсан гэж дүгнэн энэхүү нотлох баримтаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй мөрдөгчийн магадлагаанаас өөр шүүдэгч *******ийг гэм буруутай гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй байна гэж дүгнэв.   

 

       Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Тамирын: “...Цогтцэций сум руу явах чиглэлд уртын тээвэрт явж байсан нэг жолооч урсгал сөрөөд нэлээн удаан явчихсан, тэр машин нь зүүн гар тал руугаа буюу миний санаж байгаагаар Тэс клонк шиг санаж байна, тэр машины хажууд очоод жолоочийг дуудаж гаргаж ирэхэд Шатар гэдэг нэртэй хүн байсан, содон нэртэй хүн байсан болохоор би одоо сайн санаж байна. Тэгээд тус хүнд гаргасан зөрчлийг тайлбарлаж бичиг баримтыг хурааж авсан. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэг буюу замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дахь тал/ авагдсан ба тэрээр *******ын 50 000 төгрөгийг үнийн дүн бүхий торгуулийн шийтгэлтэй зөрчилд холбогдсон талаар мэдүүлсэн байна.  

 

          “Шүүгдэгч *******ийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч *******тай утсаар “7-ын 30 гэж байна шүү, километр шахуу сөрөөд яваад байсан гэж байна...за дүү нь торгуулийг нь зохицуулаад байж байя, 50 байдаг билүү юу байдаг билээ ахаа, тэр хавьцаа байдаг байхаа гэх” гэх ярианы тэмдэглэл авагдсан ба тухайн Зөрчлийн тухай хуульд заасан торгуулийн хэмжээний талаар харилцан ярилцсан болох нь тогтоогдож байна гэж үзэв.

        Зөрчлийн тухай хуульд заасан торгуулийн хэмжээний талаар харилцан ярилцсан болох нь тогтоогдож байна гэж үзэв.

        Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “...Шүүгдэгч *******ыг төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэгт *******ийг хамжигчаар хамтран оролцсон гэж буруутгадаг. Гэтэл гэмт хэрэгт хамтран оролцсон хамжигч, бүлэглэн үйлдсэн, *******, ******* нар бие биенээ танихгүйгээс гадна уулзаж, ямар нэгэн байдлаар холбогдож, ярьж байгаагүй, нэг нэгэндээ хандаж хүсэл зоригоо илэрхийлсэн, *******ийн зүгээс *******т урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн зүйл байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

          *******т хандсан хүн бол Д.*******. ******* *******тай бүлэглээд хамжиж оролцоод, дэмжин туслаад түүнийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд урьдчилсан амлалт өгч санаатай нэгдсэн эсвэл урьдчилан амлаагүй ч үйлдлээрээ нэгдсэн асуудал *******т байхгүй.

          *******т би чиний энэ гаргасан зөрчилд хариуцлага хүлээлгэхгүй, хуульд заасан шийтгэл оногдуулахгүйгээр шийдвэрлүүлж өгье гэдэг ч юм уу ийм зүйлийг амлаж, ‘эсвэл үйлдлээрээ нэгдэж санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлууд хэрэгт тогтоогддоггүй юм. ...******* нь *******тай *******ын талаар асуусан ярьсан, торгуулийн шийтгэлтэй талаар ярьсан. Гэвч асууж ярьсныхаа төлөө гэмт буруутан болох ёсгүй...” гэх гомдлыг хүлээн авах хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгч *******ын *******т хахууль өгсөн гэмт хэрэгт *******ийн хамтран оролцсон гэх үйлдэл холбогдол нь нотлогдоогүй, *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзэв.   

 

          Иймд шүүгдэгч *******ийн үйлдлийг нийтийн албан тушаалтан буюу Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,

          Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, 37.1.3-т заасан эх орон ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур эрх ашиг сонирхолд захирагдсан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”,

          Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д заасан "хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албаны ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-т заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,” гэсэн хэм хэмжээг зөрчиж 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Цагаан хад суурьшлын бүс чиглэлийн 25 дахь км дээр 80-07 ӨМҮ улсын дугаартай “Shacman”” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон урсгал сөрж зөрчил гаргасан *******т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэсэн шийтгэл хүлээлгэлгүй, түүнд давуу байдал бий болгох зорилгоор Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч *******тай 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр утсаар холбогдож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авхуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, Улмаар *******т албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр охин Н.*******ы Хаан банкны 5217106187 тоот дансанд 50,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж үзэн, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолын:                                                                

 1 дэх заалтын: “Шүүгдэгч Хошуу овогт Умааханы Дэлгэрхишигийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын: “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж” гэснийг

3 дахь заалтын: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ...*******т оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож гэснийг

5 дахь заалтын: *******т...оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж гэснийг тус тус хүчингүй болгосугай гэж, 

8 дахь заалтад: шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай” гэж өөрчлөлт оруулахаар тогтож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                   ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                                  Л.УГТАХБАЯР