2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/05864

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 03

191/ШШ2025/05864

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М.У

 

Хариуцагч: Х ХК холбогдох

 

******* ******* *******ны гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б-25/240 дугаартай М.*******ыг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан харилцагчийн үйлчилгээний мэргэжлтний ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сумъяа, Э.Уянга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэмүүлэн, Г.Төрбадрах,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.******* би ******* ******* *******ны захирлын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б-25/240 дугаартай М.*******ыг ажлаас халах тухай тушаалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: М.******* миний бие ******* ******* *******ны Харилцагчийн үйлчилгээний газарт 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 22/773 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-г байгуулж Харилцагчийн зөвлөх-өөр, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 23/1629 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-г байгуулж, харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байсан болно. Миний ажиллаж буй албан тушаал нь *******наас гаргаж буй дансны хуулга, тодорхойлолт, хэрэглэгдэж буй маягт, хамааралтай заавар журам, программын өөрчлөлт зэргийг хариуцан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж, эргэн танилцуулах, үндсэн үүргийн зэрэгцээ *******ны удирдлагаас өгөгдсөн бусад үүрэг даалгавар, ажлын байранд байнга хийгдэх ажлын жагсаалтад нарийвчлан заагдаагүй ч ажлын байрны үндсэн үүрэгтэй хамааралтай ажил үүргүүдийг хийж гүйцэтгэн ажилладаг юм. Ийнхүү ажил үүргээ гүйцэтгэж байхад 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Санхүүгийн бүртгэл хяналтын хэлтсээс дансны хуулга тодорхойлолт гарган харилцагчид олгосны дараа авч буй шимтгэлийн утга бүхий зүйлд программын хувьд өөрчлөлт оруулах санал ирүүлж тухайн ажлыг гүйцэтгэх талаар миний шууд удирдлага буюу ахлах ажилтны өгсөн үүргийн дагуу компанийн IT- руу холбогдох программаар хүсэлт явуулсан. Уг ажиллагааг гүйцэтгэхийн тулд тестийн орчинд тестлэх шаардлагатай байдаг бөгөөд миний өөрийн ашигладаг тестийн эрх хаагдсан байсан тул эрх нээлгэхээр хүсэлт явуулсан боловч хариу өгөөгүй. Тестийн өөр эрх авах эсэх талаар IТ ажилтнаас асууж тодруулахад IТ ажилтан нь надад тестийн эрх өгсөн тул тухайн эрхээр нэвтэрч тестлэх ажиллагааг хийхдээ тестийн орчин дахь тестийн дансанд үүсгэсэн 1,000,000 төгрөгөөр гүйлгээг хийж, уг данснаас дансны хуулга, тодорхойлолтын шимтгэл авах ажил амжилттай хийгдэж буй талаар тестлэн үзэж, ажлын үр дүнг хуваалцан удирдлагадаа танилцуулснаар 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр уг ажил дууссан юм. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүний нөөцийн газраас дуудаж, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тестийн орчинд хийгдсэн дээрх ажиллагааг тестийн орчинд бус үндсэн орчинд хийгдсэн гээд ашиглагдсан дансыг ахлах менежер н.*******ийнх байсан, түүнчлэн тестлэн үзэхдээ ашигласан 1,000,000 төгрөг ахлах менежер н.*******ийн дансанд үлдэж, тэрээр уг мөнгийг хувьдаа ашигласан болохыг надад хэлсэн. Ажил олгогчийн зүгээс хүний нөөцийн газраар дамжуулан энэ асуудлыг тодруулж байна гэж дуудан бичгээр тайлбар авсан бөгөөд тайлбарт гэмшсэн өнгө аяс байхгүй байна, өөрийгөө буруу үйлдэл гаргасандаа харамсаж байна гэдэг байдлаар бичээрэй гэж хэлсний дагуу би өөрийн хийсэн ажлаа тодорхой бичиж, бас анх удаа энэ үүргийг гүйцэтгэж байгаа тул алдаа гаргасандаа харамсаж байна гэдгээ илэрхийлж, тайлбарыг дахин бичиж өгсөн. Гэтэл намайг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хувийн эрх ашгийг компанийн эрх ашгаас дээгүүрт тавьсан, өөртөө давуу байдал үүсгэсэн, аливаа ашиг сонирхлын үүднээс бусдад дамжуулах, хууль бусаар ашиглах, хувийн асуудлаа шийдвэрлэх, хувьдаа ашиг олох зорилгоор ашиглахыг хориглосон Хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг зөрчсөн гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие ажлын чиг үүргээ хэрэгжүүлж гүйцэтгэхдээ компанийн өмч хөрөнгийг хамтран ажилладаг ажилтны дансруу шилжүүлье, ашиглан завшья, эсхүл өөртөө давуу байдал бий болгох зорилгоор мэдсээр атлаа ахлах менежерт өгье гэх мэт байдлаар зориуд хийгээгүй, тестийн дансанд үүсгэсэн 1,000,000 төгрөгөөс нэг ч төгрөгийг хувьдаа авч хэрэглээгүй, н.******* ахлах менежерийн дансанд 1,000,000 төгрөг шилжүүлсэн гэдгээ ч мэдээгүй, уг үйлдлийг хийснийхээ төлөө өөртөө ямар нэг давуу байдал, ашиг хонжоо олоогүй, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлээгүй байхад ажил олгогчийн зүгээс М.******* намайг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б-25/240 дугаартай М.*******ыг ажлаас халах тухай тушаал гаргаж, ажлаас халсанд маш их гомдолтой байна. Түүнчлэн миний бие нууцад хамаарах мэдээ мэдээллийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашигласан, задруулсан үйлдэл гаргаагүй, хийсэн үйлдлээ мэдсээр атлаа нуун дарагдуулсан, нуун дарагдуулах зорилгоор хуурамч бичиг баримт үйлдээгүй, компанийн удирдлагыг хуурч мэхэлсэн үйлдэл гаргаагүй, компанийн өмч хөрөнгийг хулгайлаагүй, өөрийн эзэмшилдээ оруулаагүй, хувьдаа завшаагүй, мэдсээр атлаа бусадтай бүлэглэн хамтарч зориудаар ажил олгогчийн хөрөнгөд халдаагүй гэдгээ ч маш тодорхой хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б-25/240 дугаартай М.*******ыг ажлаас халах тухай гүйцэтгэх захирлын тушаалыг эс зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр *******ны Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан ба тэмдэглэлийг 2025 онь 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан. Ингээд 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан ба тус хорооны хурлын тэмдэглэлийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гардан авч, хуульд зааснаар шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Ийнхүү ажил олгогчоос ногдуулж буй ажлаас халах сахилгын шийтгэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасантай нийцээгүй, түүнчлэн уг шийдвэрийн улмаас албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдын өмч хөрөнгийг хувьдаа завшсан гэх нэрийг насаараа зүүж амьдрах болж байгаад иргэн М.******* би туйлын гомдолтой байх тул ******* ******* *******ны гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б-25/240 дугаартай М.*******ыг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж миний хөдөлмөрлөх эрхийг сэргээж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ******* ХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэмүүлэн, Г.Төрбадрах нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүний нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу *******, ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэгч М.*******ыг ажлаас чөлөөлсөн тухай. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гээд, 80.1.4-т ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж хуульчилсан ба Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал-ын тухай 01 дүгээр зөвлөмжийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана гэж тухайлан тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахын тулд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг тухайлан заах ёстой байна. Нэхэмжлэгч М.*******тай, хариуцагч *******, ******* ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 23/1629 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулсан ба тус гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2-т ажилтны гаргасан ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэх талаар нэг бүрчлэн зааж өгсөн бөгөөд тодруулбал, нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.5-д Ажилтан санхүүгийн болон гүйлгээний баримт, бусад тайлан мэдээ, дансны тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч гүйлгээ хийсэн, ажил олгогчийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг, тайланг хуурамчаар үйлдсэн, гаргасан зөрчлөө нуун дарагдуулах зорилгоор хуурамч бичиг баримт үйлдэх зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан гэж, 11.2.12-т Ажилтан нь харилцагч, бусад ажилтан, ажил олгогчийн хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авсан, хууль бусаар өөрийн эзэмшилдээ оруулсан, хулгайлсан, хулгайлахыг завдсан, хувьдаа завшсан гэж, 11.2.13-т Мөнгө буюу эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэл алдсан, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, түүнд халдах оролдлого гаргасан, бусдаас иймэрхүү оролдлого гарахад тусалсан, ажил олгогчийн болон харилцагчийн нууц, дансны мэдээллийг задруулсан, хувийн зорилгоор ашигласан, ажлын бус шугамаар харилцагчийн мэдээлэлд нэвтэрсэн гэж тус тус заасан. Хариуцагч *******, ******* ******* нь *******ны Харилцагчийн үйлчилгээний газрын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн М.*******ын тестийн орчин дахь автомат теллерийн эрхээр 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэвтэрч албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Харилцагчийн үйлчилгээний газрын ахлах менежер Б.*******ийн *******, ******* *******ны ******* тоот дансанд 1,000,000 төгрөг бэлнээр орлогодсон гэх нөхцөл байдлыг илрүүлсэн ба түүний энэхүү үйлдлүүд түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.5, 11.2.12, 11.2.13 дахь заалтад заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байсан тул түүнийг гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б-25/240 дугаар М.*******ыг ажлаас халах тухай тушаалын дагуу ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрййн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж хуульчилсан байдаг. Хариуцагч *******, ******* ******* нь нэхэмжлэгч М.*******ын үйлдсэн зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан ба хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нь ажилтнаас 2 ч удаа гаргасан зөрчилтэй нь холбоотой тайлбарыг авсан болно. Дээрхээс дүгнэвэл, хариуцагч *******, ******* ******* нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч М.*******ын өөрийн гаргасан зөрчилтэй нь холбоотой тайлбарыг хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нь 2 ч удаа авч, түүний үйлдсэн зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан үзэхэд түүний гаргасан үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байсан тул гүйцэтгэх захирлын тушаалын дагуу түүнд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан.

Нэхэмжлэгч М.******* нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил үйлдсэн тухай. Дээр дурдсанчлан, хариуцагч *******, ******* ******* нь *******ны Харилцагчийн үйлчилгээний газрын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн М.*******ын тестийн орчин дахь автомат теллерийн эрхээр 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэвтэрч албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Харилцагчийн үйлчилгээний газрын ахлах менежер Б.*******ийн *******, хөгжпийн *******ны ******* тоот дансанд 1,000,000 төгрөг бэлнээр орлогодсон гэх нөхцөл байдлыг илрүүлсэн ба энэхүү үйлдлүүд нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байсан. Тодруулбал: Нэхэмжлэгч М.******* нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.5-д Ажилтан санхүүгийн болон гүйлгээний баримт, бусад тайлан мэдээ, дансны тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч гүйлгээ хийсэн, ажил олгогчийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг, тайланг хуурамчаар үйлдсэн, гаргасан зөрчлөө нуун дарагдуулах зорилгоор хуурамч бичиг баримт үйлдэх зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан гэж заасан. Нэхэмжлэгч М.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гаргасан зөрчилтэй холбоотой түүний *******, ******* *******ны Хүний нөөцийн газар болон Санхүүгийн бүртгэл, хяналтын хэлтэст 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан тус тус тайлбараас үзвэл, М.******* нь Санхүүгийн бүртгэл, хяналтын хэлтсийн хүсэлтийн дагуу *******, ******* *******ны Леттер программын тодорхойлолтын үйлчилгээний бүртгэл дэх Автомат шимтгэлийн гүйлгээний утгад оруулах өөрчлөлтийг хийж гүйцэтгүүлэхээр холбогдох ажиллагааг эхлүүлсэн бөгөөд уг ажлыг тодруулбал, *******, ******* *******ны харилцагч *******наас тодорхойлолт, дансны хуулга авах тохиолдолд ******* нь үйлчилгээний үзүүлсний шимтгэл авдаг бөгөөд уг шимтгэлийг авахад дансны хуулганд тусгагдах гүйлгээний нэр томьёоллыг Товч нэр, одоогийн гүйлгээний утга болгон харагдах байдлаар өөрчлөхөөр өөрийн ажил, үүргийн тодорхойлолтод заасан чиглэлийн дагуу хариуцаж ажилласан болно. Тус ажлыг хийж гүйцэтгэхдээ *******ны Технологи инновацын хэлтэст хандан хөгжүүлэлтийг хийлгэсэн байх ба тестийн орчинд өөрийн нэвтрэх нэрээр нэвтрэн шалгаж үзэлгүйгээр холбогдох этгээдийн зөвшөөрөлгүйгээр *******ны өмчлөлийн 60 теллер дугаараар нэвтрэн орж шалгаж үзсэн. Ингэхдээ зөвхөн хөгжүүлэлт зөв болсон эсэхийг шалгаж үзэхээс гадна Харилцагчийн үйлчилгээний газрын ахлах менежер Б.*******ийн *******, ******* *******ны ******* тоот дансанд 1,000,000 (нэг сая) төгрөг бэлнээр орлогодсон. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч М.******* нь *******ны өмчлөлийн 60 теллер дугаарыг ашиглан тестийн орчинд хийгдсэн хөгжүүлэлт болох харилцагч нь *******наас дансны хуулга, тодорхойлолтыг авахад түүний данснаас авах шимтгэлийн гүйлгээний дансны хуулганд тусгагдах гүйлгээний нэр томьёоллыг Товч нэр, одоогийн гүйлгээний утга болсон эсэх хөгжүүлэлтийг нягтлах байтал өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, Харилцагчийн үйлчилгээний газрын ахлах менежер Б.*******ийн *******, ******* *******ны ******* тоот дансанд 1,000,000 төгрөг бэлнээр орлогодсон байна. Мөн, нэхэмжлэгч М.******* нь тус ажлыг хийж гүйцэтгэснийхээ дараа холбогдох хөгжүүлэлтийг хийж дуусгасан гэж 1,000,000 төгрөгөөс өөр дансны хуулгыг *******, ******* *******ны Дотоод программ болох Jira программын ITS-7162 жирад хавсаргасан. Уг дансны хуулганаас үзвэл, 5,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байх ба тестийн орчинд хийгдсэн хөгжүүлэлт болох харилцагч нь *******наас дансны хуулга, тодорхойлолтыг авахад түүний данснаас авах шимтгэлийн гүйлгээний дансны хуулганд тусгагдах гүйлгээний нэр томьёолол нь Товч нэр, одоогийн гүйлгээний утга гэх агуулгатай болсон байсан. Гэтэл, нэхэмжлэгч М.******* нь дахин Харилцагчийн үйлчилгээний газрын ахлах менежер Б.*******ийн *******, ******* *******ны ******* тоот дансанд 1,000,000 төгрөг бэлнээр орлогодсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.******* нь өөрийн ажлын хүрээнд 5,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн атлаа дахин 1,000,000 төгрөгийн гүйлгээ хийсэн нь түүнийг ажлаас чөлөөлөх нэг үндэслэл болсон болно. Түүнчлэн, нэхэмжлэгч М.******* нь *******, ******* ******* ХК-ийн Леттер программд холбогдох хөгжүүлэлтийг хийлгэхээр ажиллагааг эхлүүлсэн атал орох шаардлагагүй Grapebank гэх программыг ашиглан 1,000,000 төгрөг бэлнээр орлогодсон үйлдэл нь түүнийг ажлын бус шаардлагаар Grapebank гэх программруу нэвтрэн орсон, алхах ажилтныхаа дансруу орлогын гүйлгээ хийсэн гэж дүгнэхээр байна. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч М.******* өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын хүрээнд гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.5-д заасан ноцтой зөрчилд хамаарч байна. Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.13-т заасан ноцтой зөрчил үйлдсэн тухай. Нэхэмжлэгч М.*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.13-т Мөнгө буюу эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэл алдсан, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, түүнд халдах оролдлого гаргасан, бусдаас иймэрхүү оролдлого гарахад тусалсан, ажил олгогчийн болон харилцагчийн нууц, дансны мэдээллийг задруулсан, хувийн зорилгоор ашигласан, ажлын бус шугамаар харилцагчийн мэдээлэлд нэвтэрсэн гэж заасан. Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал-ын тухай 01 дүгээр зөвлөмжийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон бөгөөд ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоогдсон нь эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг анхаарна гэж, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгож болно гэж тус тус зөвлөжээ. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч *******, ******* *******тай 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 23/1270 дугаар бүхий Туршилтаар ажиллуулах Хөдөлмөрийн гэрээ-г байгуулж, улмаар ундсэн ажилтнаар томилогдож, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 23/1629 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулсан ба эдгээр гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт Ажилтан нь ажил олгогчоос гаргасан заавар, журам, удирдлагын шийдвэр болон бусад баримт бичиг, ажлын байрны тодорхойлолтод нарийвчлан заасан ажил үүргийг гүйцэтгэнэ гэж заасан. Дээрх хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэн, нэхэмжлэгч М.******* нь өөрийн гүйцэтгэх ажлын байрны тодорхойлолтыг ажилд томилогдсон үедээ буюу 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр батлуулсан бөгөөд уг тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 2.2.5-д Харилцагчдад үзүүлж буй дансны хуулга, тодорхойлолт гаргах үйлчилгээг хариуцан ажиллах гэж, 3 дугаар зүйлийн 3.1.5.3-т Дансны хуулга, тодорхойлолт гаргах зааврын хүрээнд харилцагчид олгож буй харилцах, хадгаламжийн, зээлийн дансны гүйлгээ, үлдэгдэл болон бусад мэдээллийг тодорхойлохтой холбогдох процессыг тодорхойлох, зохион байгуулах, үүнтэй холбоотой ХХБ-ны дансны хуулга, тодорхойлолт гаргах заавар-ыг сайжруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх, холбогдох газар, хэлтэс, нэгжүүдэд мэдээлэх гэж тус тус тодорхойлжээ. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч М.*******ын ажил үүрэгт дансны хуулга, тодорхойлолт гаргахтай холбоотой үйл ажиллагаа хамааралтай байх бөгөөд тус үүргийн хүрээнд орлого зарлагын гүйлгээ хийн уг бүтээгдэхүүнийг туршиж, улмаар сайжруулах, хянахаар байгаа нь түүнийг мөнгө буюу эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан гэж үзнэ. Түүнчлэн, ажил олгогч нь өөрийн дотоод хяналт шалгалтын хүрээнд нэхэмжлэгч М.*******ын үйлдсэн зөрчлийг илрүүлсэн ба уг зөрчлийн талаар өөрөөс нь тайлбар авсан зэргээр дотоод хяналт шалгалтын хүрээнд илрүүлсэн гэх байдал нотлогдоно. Итгэл эвдсэн үйлдлийн тухайд Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ******* гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монгол*******ны зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, Арилжааны ******* нь хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг өсгөх зорилготой ашгийн төлөө, бусдын хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллага юм. Банк нь тусгайлсан хуулиар зохицуулагддаг ба бусдын хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг тул харилцагчийн итгэлийг дааж, өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглах үйлдлээс ангид байх нь *******ны нэн тэргүүний шаардлага билээ. Дээрх утгаараа *******, ******* ******* нь аливаа байдлаар ******* болон түүний ажилтан нар эрх мэдлээ урвуулан ашиглахыг хориглож, *******, ******* *******ны Хөдөлмөрийн дотоод журам-ын 6 дугаар зүйлийн 6.2.1-д Ажилтан өндөр ёс зүй, соёлтой байж, ажил олгогчоос баталсан дүрэм, заавар, журам, тушаал, шийдвэрүүдийг сахиж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах гэж, *******, ******* *******ны Ёс зүйн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.2-т Ажилтан нь *******ны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ доорх тусгайлсан хэм хэмжээг дагаж мөрдөнө, 3.2.5-д Өөрийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглахаас татгалзах гэж, 5 дугаар зүйлийн 5.15.1-д Ажилтан нь *******ны эд хөрөнгө, өөрийн шийдвэр гаргах эрх хэмжээ, нөлөөлөл, мэргэжлийн дагуу эзэмшиж буй мэдээлэл болон албан тушаалын байр сууриа хувийн давуу тал болгон ашиглахыг хориглоно гэж, 5.15.2-т Ажилтан нь ажил, үүргийнхээ хувьд дотоод мэдээллийг шууд болон шууд бусаар авах боломжтой, эсхүл ажлын шаардлагаар мэддэг давуу байдлаа ашиглан, уг мэдээллийг гуравдагч этгээдэд мэдээлэх, хувийн ашиг сонирхлын үүднээс шууд болон шууд 5усаар ашиглахыг хориглоно гэж, 5.15.3-т Ажилтан *******ны хууль ёсны ашиг сонирхлыг бусад ашиг сонирхлоос өмнө тавих үүрэг хүлээх ба өөрийн байр суурь, мэргэжлийн хэлхээ холбоо болон *******ны гэрээ хэлцлийг өөрийн хувийн асуудлаа шийдвэрлэх, хувьдаа ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно гэж тодорхойлолтын тус тус зохицуулсан. Гэтэл, нэхэмжлэгч М.******* нь өөрийн давуу байдал буюу *******ны өмчлөлийн 60 теллер дугаараар нэвтрэн орж, Харилцагчийн үйлчилгээний газрын ахлах менежер Б.*******ийн *******, ******* *******ны ******* тоот дансанд 1,000,000 төгрөг бэлнээр орлогодсон байдаг. Дээрхээс дүгнэвэл, Банк нь санхүүгийн байгууллага болохын хувьд ******* болон түүний ажилтан нар нь өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглах үйлдлээс ангид байх шаардлагатай байдаг. Гэтэл, нэхэмжлэгч М.******* нь өөрт олгогдоогүй эрх болох *******ны өмчлөлийн 60 теллер дугаараар нэвтрэн орж, Харилцагчийн үйлчилгээний газрын ахлах менежер Б.*******ийн дансанд 1,000,000 төгрөг бэлнээр орлогодож өөрийн эрх мэдлээ урвуулан ашигласан байх ба энэхүү үйлдэл нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.13-т Мөнгө буюу эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэл алдсан гэх ноцтой зөрчилд хамаарч байна. Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.12-т Ажилтан нь харилцагч, бусад ажилтан, ажил олгогчийн хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авсан, хууль бусаар өөрийн эзэмшилдээ оруулсан, хулгайлсан, хулгайлахыг завдсан, хувьцаа завшсан гэж гаасан. *******, ******* *******ны Программын эрхийн зохицуулалтын журам-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д Ажилтан нь программ ашиглах үндсэн болон туршилтын орчны эрх хүсэхдээ харьяа газар, хэлтэс, нэгжийн ахлах ажилтнаар Request & Password-аар дамжуулан хүсэлт гаргуулна. Тус хүсэлтийг харьяа газар, хэлтэс, нэгжийн захирал хүлээн авах бөгөөд захирал нь тухайн эрхийн хүсэлтийг ажил үүргийн дагуу олгох шаардлагатай гэж үзвэл баталгаажуулан, МСАБХ руу илгээх бөгөөд хэрэв ажилтанд тухайн программын эрх шаардлагагүй гэж үзвэл хүсэлтийг цуцална гэж, 7 дугаар зүйлийн 7.1-д Банкны программ ашиглах эрх авсан ажилтанд дараах үйл ажиллагааг хориглоно гээд, Өөр ажилтны хэрэглэгчийн дугаараар хандах, өөр ажилтны компьютероос өөрийн хэрэглэгчийн дугаараар хандах, хэрэглэгчийн дугаараа бусдад дамжуулах, программаас гаралгүй орхих гэж тус тус журамласан. Өөрөөр хэлбэл, ажилтан нь программ ашиглах үндсэн болон туршилтын орчны эрх хүсэхдээ холбогдох газар, нэгжээс зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд зөвшөөрөл олгогдоогүй бол өөр ажилтны хэрэглэгчийн дугаараар хандахыг хориглохоор зохицуулсан. Нэхэмжлэгч М.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гаргасан зөрчилтэй холбоотой түүний *******, ******* *******ны Хүний нөөцийн газар болон Санхүүгийн бүртгэл, хяналтын хэлтэст 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан тус тус тайлбараас үзвэл, нэхэмжлэгч М.*******ын тестийн орчинд нэвтрэх эрх нь хаагдсан байсан ба сэргээлгэхээр холбогдох газар, нэгжид хандсан талаар дүгнэж болох бөгөөд өөрт олгогдоогүй буюу өөр хэрэглэгчийн дугаараар тестийн орчинд нэвтэрсэн үйл гаримт тогтоогдож байна. Өөр хэрэглэгчийн дугаараар тестийн орчинд нэвтрэн орсон үйлдлийг тодруулбал, түүний нэвтрэн орсон 60 теллер дугаар нь *******, ******* *******ны өмчлөлийнх бөгөөд автомат теллер дугаар юм. Өөрөөр хэлбэл, уг теллер дугаараар ажилтан нэвтрэх нь хязгаарлалттай бөгөөд гагцхүү Мэдээлэл технологийн газрын ажилтан нэвтрэх боломжтой байдаг. Энэ талаар *******, ******* *******ны Нууцын заавар-ын Хавсралт болох *******, ******* *******ны Нууцын жагсаалтын 18 дахь мөрөнд тусгасан бөгөөд тодруулбал, Банкны үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа систем, программ хангамж, сүлжээний бүтцийн схем, цахим хаягжилт, нэвтрэх нэр нууц үг зэрэгт МТГ-ын болон хэлтсийн захирлууд, ахлах мэргэжилтэн сүлжээний, администраторууд хандах эрхтэй байхаар зохицуулжээ. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна гэж тухайлан заасан бөгөөд *******, ******* *******ны автомат теллер болох 60 теллер дугаар нь *******, ******* *******ны оюуны үнэт зүйл болох тул түүнд нэвтэрч орж гүйлгээ хийсэн нь ажил олгогчийн хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авсан, хууль бусаар өөрийн эзэмшилдээ оруулсан гэх ойлголтод хамаарах юм. Мөн, нэхэмжлэгч М.*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д ажилтан дараах үүрэгтэй гээд, 6.1.8-д Ажилтан харилцагчийн зээл, өр, төлбөр тооцоо, харилцагчийн данс, гүйлгээ, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээлэл, ажил олгогчийн бизнестэй холбоотой мэдээлэл болон хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээллийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ямар нэгэн байдлаар ашиглахгүй байх ба нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулах, хувийн сонирхлын зорилгоор ашиглахгүй байж, нууцыг чандлан хадгалах гэж тухайн зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.******* нь ажил олгогчийн бизнестэй холбоотой мэдээлэл болох *******, ******* *******ны өмчлөлийн автомат 60 теллер дугаарыг хувийн ашиг сонирхолд нийцүүлэн ямар нэгэн байдлаар ашиглахгүй байх үүрэгтэй. Гэтэл, нэхэмжлэгч М.******* нь ажил үүргийн хүрээнд *******ны өмчлөлийн 60 теллер дугаараар нэвтрэн орохдоо зөвхөн хөгжүүлэлт зөв болсон эсэхийг шалгах ёстой атал Харилцагчийн үйлчилгээний газрын ахлах менежер Б.*******ийн *******, ******* *******ны ******* тоот дансанд 1,000,000 төгрөг бэлнээр орлогодсон ба энэхүү үйлдлээс үзвэл, ажлын бус шаардлагаар гүйлгээ хийсэн үйлдлийг хувийн ашиг сонирхлын үүднээс гүйлгээ хийсэн гэж дүгнэхээр байна. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч М.******* нь зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр *******ны өмчлөлийн 60 теллер дугаарыг олж авсан байх бөгөөд улмаар тус теллер дугаарыг ашиглан Харилцагчийн үйлчилгээний газрын ахлах менежер Б.*******ийн *******, ******* *******ны ******* тоот дансанд 1,000,000 төгрөг бэлнээр орлогодсон үйлдэл нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.12-т заасан ноцтой зөрчилд хамаарна.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул М.*******ын нэхэмжлэлтэй, *******, ******* ******* ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг пгүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /1хх-1-3/, С.*******ын иргэний үнэмлэх /1хх-4/, 2023.11.07-ны өдрийн 23/1629 дугаартай хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1хх-5-11 нотлох баримтын шаардлага хангахгүй/, ******* ******* *******ны гүйцэтгэх захирлын 2025.01.30-ны өдрийн Б-25/240 дугаартай тушаал /1хх-12/, М.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-13/, М.*******ын ******* ******* *******ин дахь ******* болон *******, *******, , тоот дансны хуулга /1хх-14-24/, 2025.02.21-ний өдөр ******* ******* ******* ХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан гомдол /1хх-25-28/, ******* ******* *******ны Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2025.02.26-ны өдрийн 01/25 дугаартай тэмдэглэл /1хх-29/, 2025.03.12-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол /1хх-30,31/, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025.04.03-ны өдрийн 56 дугаартай тэмдэглэл/шийдвэр /1хх-32-34/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-146/, Б.*******ийн тайлбар /2хх-72/-ыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,

Хариуцагч ******* ******* ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл /1хх-38-40/, хариуцагчийн хариу тайлбар /1хх-45-51/, М.*******ын тайлбар, холбогдох баримт /1хх-52-60, нотлох баримтын шаардлага хангахгүй/, ******* ******* ******* ХК-ийн дүрэм /1хх-61-78/, ******* ******* *******ны ёс зүйн дүрэм /1хх-79-96/, Ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулсан Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /1хх-97-100/, ******* ******* *******ны Гүйцэтгэх захирлын 2022.01.03-ны өдрийн А-22/01 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт ******* ******* *******ны хөдөлмөрийн дотоод журам /1хх-101-113/, 2023.11.07-ны өдрийн 23/1629 дугаартай хөдөлмөрийн гэрээ /1хх-114-119/, Ажлын байрны тодорхойлолт /1хх-120-126/, 2022.05.30-ны өдрийн 22/205 дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ /1хх-128-129/, ******* ******* *******ны Гүйцэтгэх захирлын 2020.10.14-ний өдрийн А-20/759 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт ******* ******* *******ны нууцын заавар /1хх-130-142/, Б.*******ийн ******* ******* *******ин дахь ******* тоот дансны хуулга /1хх-152/, М.*******ын ХХБ-ны Хүний нөөцийн газарт тайлбар өгөх нь тайлбар /2хх-32,33/, М.*******ын СБХХ-т тайлбар хүргүүлэх нь /2хх-34/, Леттер програм бүртгэлийн автомат шимтгэлийн утгад өөрчлөлт оруулах баримт болон дансны хуулга /2хх-35,36/-ыг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:

- Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШЗ2025/24558 дугаартай захирамжийн дагуу 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл болон хавсаргасан баримт /1хх-168-190/, уг захирамжийн биелэлттэй холбоотой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар болон нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд /1хх-191-211/, ******* ******* *******ны Гүйцэтгэх захирлын 2022.03.25-ны өдрийн Н-а/04 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт ******* ******* *******ны нууцын жагсаалт /1хх-219-232/, ******* ******* *******ны Гүйцэтгэх захирлын 2022.03.18-ны өдрийн Н-а/03 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт ******* ******* *******ны Програмын эрхийн зохицуулалтын журам болон бусад хавсралтууд /1хх-233-246/,

- Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШЗ2025/26752 дугаартай захирамжийн дагуу 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл болон хавсаргасан баримт /2хх-7-30/,

- Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШЗ2025/27654 дугаартай захирамжийн дагуу 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл болон хавсаргасан баримт /2хх-47-71/, уг захирамжийн биелэлттэй холбоотой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар /2хх-73/-ыг зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ******* ******* ******* ХК-д холбогдуулан ******* ******* *******ны гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б-25/240 дугаартай М.*******ыг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч нь Харилцагчийн үйлчилгээний газрын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн М.*******ын тестийн орчин дахь автомат теллерийн эрхээр 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэвтэрч албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Харилцагчийн үйлчилгээний газрын ахлах менежер Б.*******ийн *******, ******* *******ны ******* тоот дансанд 1,000,000 төгрөг бэлнээр орлогодсон гэх нөхцөл байдлыг илрүүлсэн ба түүний энэхүү үйлдлүүд түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.5, 11.2.12, 11.2.13 дахь заалтад заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байсан тул түүнийг гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б-25/240 дугаар М.*******ыг ажлаас халах тухай тушаалын дагуу ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. ******* ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б-25/240 дугаартай М.*******ыг ажлаас халах тухай тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.3, 123.5, ******* ******* *******ны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.6.11, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.5, 7.3 дахь заалтууд болон М.*******тай 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 23/1629 тоот хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасныг тус тус үндэслэн ******* ******* *******ны Харилцагчийн үйлчилгээний газрын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн М.******* нь тестийн орчин дахь автомат теллерийн эрхээр 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэвтэрч албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Харилцагчийн үйлчилгээний газрын ахлах менежер Б.*******ийн ******* ******* *******ны ******* тоот дансанд 1,000,000 төгрөг бэлнээр орлогодсон гэх нөхцөл байдал илэрсэн ба түүний эдгээр үйлдлүүд нь

-       ******* ******* *******ны Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.1,

-       ******* ******* *******ны Ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2.5, 5 дугаар сарын 5.15.1, 5.15.2, 5.15.3,

-       Ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.1.1,

-       2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 23/1629 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, 6.1.8, 6.1.11-д заасныг тус тус зөрчсөн зөрчил нь

         Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.5, 11.2.12, 11.2.13 дахь заалтуудад заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул хөдөлмөрийн гэрээг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр цуцалж, дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

4б. М.******* нь дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ******* ******* ******* ХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаж, тус комисс 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/25 дугаартай тэмдэглэл/шийдвэр гаргасныг 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан. Улмаар 3 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаж, тус хорооны хуралдааны тэмдэглэл нь 4 дүгээр сарын 03-ны өдөр гарсныг нэхэмжлэгч нь 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, тус шүүхэд 4 дүгээр сарын 15-ны өдөр гомдлын шаардлагыг гаргасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхийнхээ хүрээнд ******* ******* *******ны Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус гомдлоо гаргаж шийдвэрлүүлжээ.

 

Хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар М.******* нь гурван талт хорооны тэмдэглэлийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, ажлын 10 өдрийн дотор буюу 4 дүгээр сарын 15-ны өдөр хуулийн хугацаанд гомдлын шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

5. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасан зохицуулалтын хувьд ажил олгогчийн эрх бүхий албан тушаалтаны тушаал, шийдвэр гаргахдаа баримталдаг ерөнхий заалтууд байна.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан ба, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана, 123.5-д Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ.

 

6а. Хариуцагч /ажил олгогч/-ийн зүгээс нэхэмжлэгчийн тестийн орчин дахь автомат теллерийн эрхээр 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэвтэрч албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Харилцагчийн үйлчилгээний газрын ахлах менежер Б.*******ийн ******* ******* *******ны ******* тоот дансанд 1,000,000 төгрөг бэлнээр орлогодсон нөхцөл байдлыг 2025 оны 01 дүгээр сард илрүүлж, үүнтэй холбоотойгоор М.*******аас 2 удаа ******* ******* *******ны Хүний нөөцийн газарт болон Санхүүгийн бүртгэл хяналтын хэлтэст гэсэн тайлбарыг бичгээр авсан байна.

 

Ийнхүү ажилтнаас зөрчилтэй холбоотойгоор бичгээр тайлбар авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан ажил олгогчийн зүгээс хийх ажиллагааг явуулсан гэж үзнэ.

 

6б. Нэхэмжлэгч М.******* нь 2022 оны 5 дугаар сард ******* ******* *******ны Харилцагчийн үйлчилгээний газарт зөвлөхөөр ажилд орж, улмаар 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 22/205 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ-г байгуулж, тодруулбал, харилцагчийн үйлчилгээний зөвлөх ажил албан тушаалд ажиллаж байхдаа байгуулсан гэрээ байна.

 

Энэхүү гэрээг байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т заасныг үндэслэсэн байх бөгөөд одоо дагаж мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйл нь 3 гэсэн заалт байхгүй, зөвхөн нэг заалттай буюу Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглох гэсэн заалт байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан ба дээрх эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдах цаг хугацаанд энэхүү хууль үйлчилж байсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т Энэ хуулийн 49.1-д зааснаас гадна ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээнд дагалдах тусгайлсан гэрээ байгуулж болно гэж зааснаас үзвэл талууд хөдөлмөрийн гэрээндээ эд хөрөнгийн хариуцлагын, нууцын асуудлыг нэмэлт нөхцлөөр харилцан тусгах эсхүл дагалдах тусгайлсан гэрээ байгуулж болохоор зохицуулсан.

 

Дээрх Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээний 5.1-д Гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулсан контракт, хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсноор түүнийг дагаж дуусгавар болно гэж зааснаар нэхэмжлэгчийн зөвлөх ажил албан тушаалд ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байх тул энэхүү гэрээ нь дагаж дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэгч нь үйлчилгээний мэргэжилтний ажил албан тушаалд томилогдож, шинээр 23/1629 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээний 1.3-т Ажилтны Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ болон Нууцын гэрээ нь энэхүү гэрээний дагалдах тусгайлсан гэрээ болно гэж зааснаар дагалдах тусгайлсан гэрээг ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулах байсан боловч энэхүү гэрээ байгуулагдаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон.

 

Эдгээрээс үзвэл Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийг эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

6в. Нэхэмжлэгч М.******* нь *******ны өмчлөлийн 60 теллер дугаараар 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэвтрэн орж, Харилцагчийн үйлчилгээний газрын ахлах менежер Б.*******ийн *******, ******* *******ны ******* тоот дансанд 1,000,000 төгрөг орлогодож, Б.*******ийн дансны хуулгаас үзвэл 500,000 төгрөгийг Б.******* нь өөрийн хуримтлалын дансанд шилжүүлж, үлдэгдэл 500,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Б.Эрдэнэсувдын дансанд 145,000 төгрөг зэргээр зарлага гаргасан болох нь тогтоогдож байна.

 

Ийнхүү М.******* нь дээрх үйлдлийг хийхдээ тестийн орчинд ажиллаж тестэлж байна гэж ойлгож байсан, үндсэн орчинд ажиллаж байгаа гэж бодоогүй гэх тайлбарыг гаргадаг бөгөөд энэхүү үйлдлийг хийхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 1,000,000 төгрөгөөс хувьдаа авч хэрэглэсэн эсэх, эдгээр нь санаатай болон болгоомжгүй үйлдэл байсан эсэх зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн дээрх гаргасан зөрчил нь *******ны дүрэм, заавар, журмыг ноцтой зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан гэх агуулгаар ажлаас чөлөөлсөн тушаалд дүрэм, журмын холбогдох заалтыг заасан байх бөгөөд тодруулбал, Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.5, 11.2.12, 11.2.13 дахь заалтуудад заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах тусгайлан заасан ноцтой зөрчил гэж үзэж, нэхэмжлэгч М.*******ын гаргасан гэх зөрчилд эдгээр заалтыг хамааруулж буй нь үндэслэл муутай болсон байна.

 

6г. Хөдөлмөрийн гэрээний 11.2.1-д Ажилтан нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээ болон ******* ******* *******ны Ёс зүйн дүрэм, ******* ******* *******ны Хөдөлмөрийн дотоод журам, ******* ******* *******ны Жендерийн эрх тэгш байдлын бодлого, ******* ******* *******ны Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар баримтлах бодлого, TDB соёлын стандарт болон бусад ХХБ-ны холбогдох заавар, журам, дүрмийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж заасан, харин 11.2.2-т ХХБ-ны холбогдох дүрэм, заавар, журмыг ноцтой зөрчсөн болох нь Дотоод аудитын газрын аудитын тайлангаар тогтоогдсон гэх бөгөөд нэхэмжлэгчийн тестийн ч бай үндсэн ч бай эдгээр орчинд хийгдсэн дансны гүйлгээ нь ******* ******* *******ны ямар дүрэм журмыг ноцтой зөрчснийг дотоод аудитын тайлангаар тогтоогоогүй буюу энэхүү ноцтой зөрчлийг шалган тогтоох ажиллагааг хэрхэн хэрэгжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн ёс зүйн зөрчилийн хувьд ******* ******* *******ны ёс зүйн дүрмийн 6.1-д Ёс зүйн хороо нь ... бусад асуудлаар ажилтан, ... гуравдагч этгээдээс ирсэн мэдүүлэгийг үндэслэн шалгах ажиллагаа явуулж, шийдвэрлэнэ гэж заасан байх бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалд заасан тус дүрмийн 3.2.5-д өөрийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглахаас татгалзах тусгайлсан хэм хэмжээ болон 5.15-д заасан хувийн давуу байдлыг нэхэмжлэгч М.******* гаргасан эсэхийг шалган тодруулах ажиллагааг хангалттай хийсэн гэж үзэх үндэслэл тогтоодохгүй байна.

 

2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээс үзвэхэд уг тэмдэглэлд хавсаргасан 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2:22 цагт н. болон н. гэх этгээдийн хооронд харилцсан мессежийн агуулгаас үзвэл /2хх-19/ ...Сайн байна уу, Ёс зүйн хороонд ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн асуудлыг хүргүүлж байна. Автомат теллерийн нууц үгийг ашиглаж ажилтны дансанд 1,000,000 төгрөг шилжүүлсэн, ажилтан авч ашигласан тул ёс зүйн дүрмийн 3.3.15 *******ны хөдөлмөрийн дотоод журам болон бусад холбогдох заавар, журам, дүрэм, бодлогыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах гэсэн байх боловч Ёс зүйн хороо нь ямар шийдвэр гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

Хариуцагчийн ажлаас чөлөөлсөн тушаалд заасан зөрчил нь Ёс зүйн дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж, мөн зохигчийн тайлбараас үзэхэд хариуцагчийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй программыг ажилтан нь ашиглахтай холбоотой тодорхой дүрэм, журам зөрчигдсөн эсэхийг Хөдөлмөрийн гэрээний 11.2.2-т зааснаар шалган тогтоох нь зүйтэй байсан байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Уянгын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тестийн орчинд хийсэн үйлдлийн үр дагавар нь үндсэн орчинд нөлөөлсөн байна, энэхүү шалтгаан нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйлдэл үү, *******ны өөрийн цахим системийн асуудал уу гэдгийг анхаарах, нэхэмжлэгчээс үл хамаарах асуудал байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь ...Тестийн өөр эрх авах эсэх талаар IТ ажилтнаас асууж тодруулахад IТ ажилтан нь надад тестийн эрх өгсөн тул тухайн эрхээр нэвтэрч тестлэх ажиллагааг хийхдээ тестийн орчин дахь тестийн дансанд үүсгэсэн 1,000,000 төгрөгөөр гүйлгээг хийж, уг данснаас дансны хуулга, тодорхойлолтын шимтгэл авах ажил амжилттай хийгдэж буй талаар тестлэн үзэж, ажлын үр дүнг хуваалцан удирдлагадаа танилцуулснаар 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр уг ажил дууссан юм... гэх тайлбарыг гаргадаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн үйл ажиллагаандаа хэрэглэдэг грейп ******* системийн үйлдлийн лог бүртгэлд болон All web программын лог бүртгэлийн үйлдлүүдэд үзлэг хийхэд зөвхөн ажилтны хандсан хандалт бүртгэгдэж, тухайн ажилтны хийж буй үйлдэл нь амжилттай болон амжилтгүй болсон болох нь бүртгэгддэггүй болох нь тогтоогдсон.

 

Эдгээрээс дүгнэвэл хариуцагч ******* ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б-25/240 дугаартай М.*******ыг ажлаас халах тухай тушаалаар нэхэмжлэгч М.*******ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул Харилцагчийн үйлчилгээний газрын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажил, албан тушаалд М.*******ыг эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

7. Ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заажээ.

 

7а. М.*******ыг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэрээр мөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг нэхэмжилж байгаа ба 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажлын нийт 107 хоног ажилгүй байсан байна.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор-ыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр, 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцохоор журамласан байна.

 

7б. М.*******т 2024 оны 11 дүгээр сард 2,550,720 төгрөг, 12 дугаар сард 1,690,123 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 2,776,727 төгрөг, нийт 7,017,570 төгрөгийн цалин хөлсийг ажил олгогчийн зүгээс олгож, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болох 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн М.*******ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-оор тогтоогдож байна.

 

Ажилтны сүүлийн 3 сарын цалин 7,017,570 төгрөгийн дундаж нь 2,339,190 төгрөг ба үүнийг 21 өдөрт хуваахад нэг өдрийн цалин хөлс нь 111,390 төгрөг, үүнийг ажилгүй байсан 107 хоногоор тооцоход 11,918,730 төгрөгийг нэхэмжлэгчийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт тооцон хариуцагчаас нөхөн гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үүрэг бөгөөд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

9. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг нь гомдлоор хэлэлцэх маргаан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас цалин хөлс гаргуулах нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 205,650 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******ыг ******* ******* ******* ХК-ийн Харилцагчийн үйлчилгээний газрын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн-ий ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 11,918,730 /арван нэгэн сая есөн зуун арван найман мянга долоон зуун гуч/ төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч М.*******т олгож, М.*******ын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ******* ******* ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 205,650 /хоёр зуун таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ