Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2025/0623

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа би, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн дүгнэлттэй, Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч М.Ц*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...би, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Н*******ийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн дүгнэлттэй, Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч М.Ц*******д холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон, Нийслэлийн мал, эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч М.Ц*******гийн 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0712556 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар М.Б*******г 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлт гаргажээ.

2.Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч М.Ц******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

3.Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болно.

4.Хэргийг ийнхүү шийдвэрлэсний үр дагавар нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч М.Ц*******гийн 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0712556 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болох бөгөөд уг шийтгэлийн хуудсыг биелүүлсэн холбогдогчийн төлсөн торгуулийг төсвийн орлогоос зохих журмын дагуу гаргуулж, зөрчлийн торгуулийг төлж барагдуулсан иргэн М.Б*******д буцаан олгосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн дүгнэлттэй, Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч М.Ц*******д холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон, Нийслэлийн мал, эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч М.Ц*******гийн 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0712556 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар М.Б*******г 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Энэхүү шийдвэрийг Үндэслэх хэсгийн 4 дэх заалтад заасан арга журмаар биелүүлсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.УРАНГУА