2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 193/ШШ2025/00699

 

2025         08         04                                         193/ШШ2025/00699

 

 

       Тусгайлсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******анд байрлах, *******,******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* дүүрэг,*******,*******,од оршин суух, /РД:/-д холбогдох

 

Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 77,112 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******,******* нь хариуцагч М.д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 77,112 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул хариуцагчийн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч М. нь хохирол 77,112 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлсөн тул хариуцагчийн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 2,275 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН