2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/06176

 

 

 

 

 

2025 08 07 192/ШШ2025/06176

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,

Нэхэмжлэгч: Х**

 

Хариуцагч: Т**

Зээлийн гэрээний үүрэгт 19,870,746 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч О** нь нэхэмжлэгч байгууллагатай 2024 оны 4-р сарын 20-ны өдөр №ЗГ/55742714 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 22,156,900 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалсан. Зээлдэгч*** нь 2025 оны 4-р сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 3,721,400 төгрөг, зээлийн хүү 2,454,172 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,390 төгрөг, нийт 6,182,962 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч *** нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 4-р сарын 11-ний өдрийн байдлаар 168 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч *** ндсэн зээлийн төлбөр 18,435,499.63 төгрөг, зээлийн хүү 1,407,226.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,019.65 төгрөг, нийт 19,870,746 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэлийн шаардлага 19,870,746 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 6-р сарын 25-ны өдрөөс 2026 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,655,895.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч*** ХК нь ***  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,870,746 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 19,870,746 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 6-р сарын 25-ны өдрөөс 2026 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,655,895.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.*** ХК-ийн нэхэмжлэлтэй, *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,870,746 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 19,870,746 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 6-р сарын 25-ны өдрөөс 2026 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,655,895.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,304 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 128,652 төгрөгийг хариуцагчаас, 128,652 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ